Сайн байцгаана уу. Өөрийн амьдралдаа шийдэхэд хэцүү зүйлээ та бүхнээс асууя. Нөхөр бид 2 нийлээд 5 жил болж байна. Хөөрхөн хүүтэй хүү минь 2-той. Эмэгтэй хүний өр зөөлөн сэтгэлээр уучилж тэвчсээр бас хүүгээ бодсоор л амьдарч байна. Гэхдээ эцэс төгсгөлгүй давтагдах архидалт бас худалч зангаас болоод итгэлээ бүр мөсөн алдчихлаа. Би л шийдвэр гаргахгүй бол нөхөр маань хэзээ ч надаас салахгүй байх.
Асуудал нь энэ хүн архинд их дуртай хамгийн гол нь арай л худалч юм. Харьж явна өнөөдөр эрт очино. Одоо очлоо энэ үгнүүд нь одоо сонсохоос аймшигтай санагдаж байна. Яагаад гэвэл үргэлж худлаа байдаг болохоор. Одоо бол залгаад авахгүй 2 дахь удаагаа залгахад утас нь унтраастай. Уул нь 7 хоногт ганцхан амарч гэртээ ирдэг амрах бүрдээ л ингэж худлаа ярьж байна. Өмнө нь ажилгүй байхдаа ч ийм худалч байсан. Эрчүүд ийм байдаг юмуу? Энийг зөв талаас нь юу гэж ойлгох вэ? Худлаа ярьлаа гээд уурлах нь миний буруу юмуу? Намайг л буруутгаад байх юм. Зүгээр байхад нь уурлалаа гээд. Уурладаггүй эмэгтэй хүн байдаг юмуу? Би энэ хүнээс саллаа гээд тэгтлээ хэцүүдээд байхгүй ганцхан өрөвдөх сэтгэл давамгайлаад байх юм бас хүүд минь аав нь хэрэгтэй юм болвуу гээд.
Яг ингээд бодохоор бас тийм биш юм шиг. Би өөрөө аавгүй өссөн аав минь бага байхад өөд болсон. Гэхдээ би амар тайван хэрүүл уруулгүй халуун дулаан гэрт өссөн магадгүй эр хүнийг бага мэддэг байх. Харин нөхөр маань аавтай өссөн ч аав нь архи уудаг аавтайгаа таардаггүй өссөн гэсэн. Багаасаа л дэмий тэнэж архи ууж сурсан. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэж мэддэггүй юм шиг байна. Эр нөхөр эцэг хүний үүрэг хариуцлага гэж мэдэхгүй. Тэрэнд нэг номер нь зугаа цэнгэл дараа нь хэзээ ч хамаагүй ядрахаараа ирээд унтах гэр гэсэн нэг хаяг байхад л болно гэж боддог юм шиг байна. Бас өөрийг нь арчилж хоолыг нь бэлдэх хүн.
Би энэ хүнд хайртай болохоороо их олон уучилсан муу гэж бодохыг хүсээгүйдээ ахин дахин итгэсэн хүүгийн минь аав гээд тэвчсэн харин одоо өөрийн эрхгүй л сэтгэл хөрөөд ч байх шиг итгэхээ бол бүр болисон. Хатуурхаж чадахгүй явсаар өөрийгөө л золиосолж байна. Ийм амьдрал ийм эцэг хүүд минь хэрэгтэй юу? Би өөрчлөгдөнө гэж удаан хүлээсэн. Харин энэ хүн биш би л өөрчлөгдөж их муухай ааштай уур уцаартай хүнд итгэдэггүй муу санаатай болоод байна. Над шиг ийм асуудалтай салсан эсвэл засаж чадсан хүн байвал зөвлөгөө өгөөч…
25 Comments
Manai nuhur bas yag iim bsan. Ajilgui bolood urund orood manaih gedeg ail neleen dampuurchnuguu uuj iddeg nzuud ni jinhen nuuree haruulaad irsen. Uuh mungugui bolhoor uuh ni tsuursuur buur bagassan. Gerluugee l guideg bolson. Udur bur salahyumsan gej boddog bsan bol odoo hamtraad asuudlaa shiiddeg bolson. Urtei ch jargaltai bn. Salah gedegshiidel bish bh aa.Bid 9jil bolj bn.
emegteichvvdtei yriltsi i be_eegii@yahoo.com shvv xolbogdooroo
rrrrrr bitgii gutar amidral umnu chin bna.nas chin zaluu bna.muu sain xvvxnvvd xaa mundax we.zaluu bgaa deeree ajil sain xiij mungu sain ol.mungutei bxad xvvxnvvd uursduu l shawaad irnee. Myngaa axiig xar l daa vrchger xar uwgun l bna lee shdee.buun ur bxad l goe oxiduud shawaad l bgaazdee. Amjilt
Ymar ni iim jargachihsan ymar ni iim azgvi bnaa. Harhar hugiin arhichin tsarai muutai eb habgvi garuud shn ehnertei hvvhedtei deer ni nuuts amragtai zugaazdag hvvhnvvdtei. Tegsen nad shig shn zaluu shnch yumtai murtluu emegtei hvniig hvndelj hairlaj ybdag daruuhan zaluud bolhor ybaldah hvvhen bitgii hel tanidag hvvhench olddoggvi bnaa. Ingej ybsaar udahgvi 30 hvrehiin bnldaa. sn hvn ub tegsh hvn bsnii shagnald gantsaardmal zojig amidral dund unah gej. Bvh erchvvd adilhanch geh shig harinch bvr bvh erchvvd adilhan gej helj baigaa bvh HVVHNVVD ADILHAN SHVVV!! Adilhan ergvv songolttoi Buruug medseer baij songoson aldsan odoo yaltai!!
gants eregtei hun ch arhi uudaggui emegteichuud ch gesen zondoo l uudag. odor ni saihan ajiltai saihan saihan huuhnuud oroi ni arhi uusan tiim l huuhnuud bas duuren baina. nohruud ni bas heleed durguitseheer delhiig toruulchihsen yum shig l baahan yum hutsana. bi neg nz huuhentei bsan. gertee bhdaa ch uugaastai tgd ch nzuud ni geed baahan l uusan humuus. eruuldee neeh mundag uhamsar yrisan hun gehde arhichin hun hezee ch ooriigoo arhichin gej boddoggui gedeg l ih unen. hereldeed muudaltsaad daraa ni bi l buruudaad duusdiin. tgd zugtaasan da daraa ni. nmg l hartai muuhai aashtaigaar ni duudaad l muulaad l uldsen. mini hereldej muudaad helj yrij bsan arga ni buruu bsan bh l da. gehde hunii amidrald arhinaas iluu shan zuil zondoo bdag arhi bol asuudl shiideh tulhuur bish. arhi savnaasaa busdiig gedeg unen shu
BEST WAY AND SHORTCUT SAL BAS DAHIN SAL!!! OORTEI DAHIJ PROBLEM BII BOLGOHIIG ZOVSHOORCH BOLOHGUI CHINII HAMGIIN SAIN NAIZ BOL CHINII HUU CHIN OOR HENCH BISH SHUU !! CHAMD ER HUNII HEREG BAIHGUI HUUGEEL ZOV ZAMAAR AMIDRUULVAL CHINII NASNII JARGAL CHIN TERL BOLNO BAIGALIASAA EREGTEI HUUHED EEJDEE HAIRTAI BAIDGIIN
naad hun chin zasrahguie duu min bi bas 10aad jil zovson arhinaas hamaaraltai hun tun hetsuu ym bnalee odoo salsan setgel taivan saihan bnoo salsan ni deer duu min huugee bod
Эрчүд ийм байдаггүйшд. Танай сонгож суусан хүн чинь л ийм юм
Hun bur husseneeree amidrahgui ch husel temuulliinhee tuluu zorig gargaj busdiin bulai uildliig huleen zuvshuurq bj surah heregtei
Манай монголчууд хүнтэй суухдаа удам судар, угсааг н харж хүнтэй суудаг бсн зан заншил хаачаа вэ. Эцэг эх нар хүүхдийнхээ найз залуу, охиныг хараад зөн совингоороо хүүхдэд н хань болох үгүйг мэддэг зөнтэй ард түмэн. Анх гэр бүл яаж болсон бэ яаж төлөвлөсөн бэ. Зүгээр л болнодоо л гэж боддог уу… амьдрал анх зохиохдоо хайнга хандаж гэр бүл зохоичоод тэр н бүтэлгүйтэхээр нөгөө хүнээ буруутгаад хамаг бурууг чихээд сууж бх гэж. Хүнээ таниагүй, буруу сонголт хийчээд дараа н гонгинох хэрэг юун.
Би 28 хүртэл хүнтэй суухгүй хүхэдтэй болохгүй гэж боддог бсн. 28 хүртэлээ олон ч охид хүүхэнтэй явдаг байлаа. Маш олон хүүхнүүд 1 шөнийг хамт өнгөрөөгөөл маргааш н миний нөхөр гээл хавийн хүнд шууд ярьдаг. Үнэн дэмбэрэл. Тийм үнэ цэнэгүй нөхөр, гэр бүл гэж юу бхав дээ.
Би эхнэрээ олон жил харж, таньж хамт амьдарж үзсэнээ дараа эхнэр болгох шийдвэр гаргаж. Аав ээж 2оосоо бэр гуйх хүсэлт гаргасан. Аав, ээж 2 минь надаас чи хүний хүүхэд голоод, хүүхэд өнчирүүлэхгүй биз. Эмэгтэй хүн хүүхэд гаргаад бие галбирт н өөрчлөлт орно, 30 гарад ирхэрэ овортой харагдаад ирхэр эхнэрэ голохгүй биз гэж асууж билээ. Тгээд эхнэр нөхөр болсон ч би шууд хүүхэдтэй болхийг хүсээгүй, хүмүүс ч яагаад хүүхэдтэй болохгүй бган гэл сэтгэлзүйн дарамт үзүүлээстэй. Эхнэр бол байнга хүүхэд хүсээтэй, би бол бас л өөрийгөө аав болох болоогүй гэд хүсдэггүй хэвэр. Эхнэртэйгээ анх танилцсанаас хойш 6н жил хагасын дараа хүүхэдтэй болох шийдвэрээ гаргаж хөөрхөн охинтой болж 4н насний зөрүүтэй дүү гаргаж өглөө. 2 охиноо хархаар эхнэртээч, охидуудаач улам хайр хүрээд ядрана гэдгийг мэдэхгүй л зүтгэх юм.
нэмж хэлэхэд 6 жилийн өмнө намайг төрөх гэж бхад л яаж архидаж гадуур явдаг бсан нь яг одоо ахиад давтагдаж бгаа. ийм хүн хэзээ ч засардаггүй юм билээ шүү дүү минь.
би наад амьдралаар чинь 10 жил амьдарч бна. Салах шийдвэрт хүрээд явсан ч элдэв уран цэцэн үгээр мунхруулж буцаж амьдарсаар өдий хүрч дээ. 7 хоногийн 4 юмуу 5дахаас эхлээд 2-3 өдөр дарааллан ууна. ахиж хэзээ ч уухгүй, ахиж хүүхэнтэй холбогдохгүй гэчихээд л амлалт нь 7 хоногийн хүчинтэй. гадуур архидаж явахдаа зүгээр явахгүй хүүхэн шуухан болно. намайг бол хүн чинээ хүндлэхээ больсон, би ч харахаар дургүй хүрч, элдэв юм нь бодогдоод улам зэвүүцээд бх юм. эцэг нь архичин хүн яг л адилхан болдог юм бна. одоо би 3дах хүүхдээ төрүүлэх гэж бгаа. энэ хүнийг архиний эмчилгээ хийлгэхгүй бол сална гээд шийдсэн бгаа.
Амьдрал гэж нээрээ сонин юм аа. Хүн хэзээ ч бие биедээ итгэж , хүний итгэл сэтгэлийг хөсөрдүүлэхгүй амьдардаг болох юм болдоо. Би ч бас яг чам шиг байдалтай байсан. Байсан ч гэж дээ би салах шийдвэр гаргах гэж 2 жил өөрийгөө зовоосон. Үнэндээ бол надад салах зориг зүрх байгаагүй юм. Өөрөөсөө илүү хүүхдээ бас ар гэрийхнээ зовоочих байх гэсэн сэтгэлдээ уягдаж 2 жилийг ардаа үдсэн. Тэглээ гээд хэн хохирох вэ үнэндээ чиний санааг чинь зовоочих байх гэсэн бүх хүмүүст ард нь зовно гэдгийг ойлгосон. Одоо миний охин дахиж хажууд нь хэрэлдэх хүмүүсийн хашгирахыг сонсохгүй өсөх болно. Би нэг л өдөр нөхрийгөө уугаад ирэхэд нь бүх хувцсыг нь бэлдэж өгөөд явуулсан. Надаас айсан харцаар хараад үүд чимээгүй тогшиж байгаад яваад өгсөн. Тэр өдрөөс хойш хэд хоноод дахиад ирсэн охиноо санаад ирсэн гэсэн. Охиноо хэд үнсээд том болсныг нь гайхаад л явсан. Явахгүй хаалган дээр зогсоод байхаар нь гаргаад хаалгаа тас хаасан даа. Тэрхэн үед өөрийгөө ямар зоригтой болсноо мэдэрсэн. Дахиад би энэ хүнээс ямар ч хамааралгүй, дахиад би үүр цайж өглөө болтол хүн хүлээж дэрээ нэвширтэл хонохгүй гэж бодсон чинь сэтгэлд нэг л амар. Даанч манай нөхөр энийг хэзээ ч ойлгохгүй, ойлголоо гэхэд дэндүү оройтсон байна байх. Одоо би бага багаар ч гэсэн өөрийгөө эргэн олж авах болно гэж өөртөө зорилго тавьсан. Өмнө нь байсан шигээ нүдэндээ инээмсэглэлтэй, жаргалтай, урам зоригтой, хүсэл тэмүүлэлтэй тийм л эмэгтэй болохын төлөө хичээх болно. Та нар хэрвээ охин үртэй бол багаас нь сайн ухааруулж ойлгуулж ярилцаж байгаарай. Нэг ч гэсэн хүний үр дахиад ийм тамын амьдралаар битгий амьдраасай л гэж туйлын их хүсэх юм даа.
Bi iim amidrliig tuulsan.2 huu tei muu etsegtei bsnaas 2 huugee ooroo osgii geed 1 l odor buh bulaig n archaagui zavaaniig n heleed gereese ooriin bolon 2 huugiinhee buh yumiig avaad garsan ehleed arhi uuj zovovoodog bdanch hun sandiin suuldee buh zuil ayandaa saihan bolood irdiin bi saldandaa hezeech haramsaj bgaagui yagaad gvel bi 2 huuge ayulgui heruulgui taivan orchind osgoj bga uchiraas bi terentei hereldej uilj suudag bsan tsagaa oortoo zoriulj ooriigoo anhaarhad zartsuulj bga buh yum saihan bolnoo busgui mine.buh zuil chinii gart chi ooroo l yamar shiidver hargahaas buh zuil shaltgaalna
Sain baina uu? Bi eregtei bichsen zuiliig chin unshaad setgegdelee huvaaltsmaar sanagdlaa. Bi unendee iim erchuudiig oilgohgui ym ted uugaad yu hojdiin boldoo unendee ted aldaj bgagaa uhaardag bolovuu. Bi 20 nastaidaa ih uudag bsaan uulaa geed hun alddag l bhgui yu. Onoodor ene har usnaas bolj heden ger bul salj bna heden huuhed onchirj heden hun zodoldoj hun alj shorongiin haalga tataj bna ted eniig neg uhaaraasai daanch tedend uhamsar gj bhgui malnuud ym. Arhi l uuval jinhen naizuud bolj mansuurch ternii ard hichneen emegtei hun uilj suuh gj. Bi nzuuddaa heldeg yagaad ger bulee zovoon bj har us uuh gj bolildoo geheer ted bolidogguie 1000 heleed ted oilgohguie neeree. Jargaan gj avch suuchaad yagaad uiluulj suuna ve tsetseg tsevruu shig ohidiig avch suuchaad onoodor yagaad tsusaar uiluulj suuh gj. Busgui min sallaa geed amidral duuschidgui ymaa sallaa geed huuhed onchirdoggui ym. Manai emegteichuud ymar huchtei bilee kinon deer hurtel gardag shuu. Zorigtoi bai huleegeed bval huleelgeel bdag horvoo shuu
Bi barag iim xvntei 20 jil amidarsan. Ene jil l gaigui bolj bna. Gexdee minii sainiix bish uuriimx ni bie uwduud irexeer vxexees aigaad uuxaa bolidog yum shig bnalee. Bi bol araas ni yridaggui bsan .bitgii ireesee gej l boddog bsan.xvvxed maani ch aaw gej xelj xvndeldeggui xetsvv on jilvvd bsan bodoxoos ch aimaar.ertxen salaxgui yawdaa gej l bodox yum zaluu bxad odoo uuxgui gedeg vgend ni itgeed l xvleegeed bdag yum bnalee.gewch xudlaa bsan svvliin jilvvded bol 7-9 xonog uuj bj zawsarladag bsan tam shig xorin jil bsanda. Ertxen zamaa bod l gej zuwlux bna
zasrahgui ee, yund demii naidaj huleedeg um, 5 jil gedeg ih hugatsaa shuu, uuruu huuhdee avaad yavchih chadaltai l um baina shd ter arhiching harj, goridoj zaluu nasaa urj suuh hereg yu baina, tiimerhuu har umnuud uurchlugduhgui ee. gonj.
Bas l yag manai nohor bna.iim humuus zasardaggui yum shigee.huuhed maani nyalh bhad l uuj hudlaa heldeg bsan .odoo boltol zasraaguiee.bi bas yaj zasah vee l gj bodoj yanz bureer uzsen nemer bgaagui.bi uul ni neeh tegj ardaas ni utasdaad baidgui yum.oroitohoor ni l zalgahaar odoo ochij bna gdg tgd l tag .yadag ch yum bgaa yum bilee.neeree zasaj avsan hun bnuu
Yagl minii amidral bn da bi hezeech araas ni utasdaj yarshig tuvug uddaggui ugaasa udur bur hair ni ert ochinool gej hudla yaridag tegeel zamaasa hazaigaad arhidaal alga bolchdiin bich uruvduud nadgui bol ene hun tsaashda yaj amidarnal gej boddogiin haa ochij utas mutsa avahguich yumu salgaad alga bolno gej baihgui gereese uur gazar honojch uzeeguin bn
Хүүхдээ бодож салахгүй тэвчинэ гэдэг хамгийн буруу зүйл шүү. Салахгүй бол хүүхэд чинь л зовно, тэгээд ч ийм аав хүүхдэд чинь хэрэггүй
salaach ami bish zaya bish yrshigl bn
Аан гээч? Нуух нууцтай хүн худалч байдаг юмшдээ. “өөрчлөгдөнө гэж хүлээсэн” ингэж боддогоосоо болоод хичнээн бүсгүйчүүд амьдралдаа алдаж байнаа? Анхнаасаа чамд тохирохгүй хүн байнаа гэдэг дохио өгөөд л байсан байнашдээ. “Эрчүүд ийм байдаг юмуу?” гэж бүх эрчүүдийг нэг хэв, загваранд битгий цутгаа. Салж сарних чинь цор ганц шийдэл биш. Юун түрүүнд би чамайг өөрөө хандлагаа өөрчлөх ёстой гэж бодож байна. Ажиглаад байхад хүүхнүүд маань өөрсдөө их яршигтай байдаг. Үглэж дуулаад, араас нь чаргууцалдаад, байнга хаана явааг асууж шалгаагаад өөрсдөө залхаагаад байдаг. Бас битгий өмнөөс нь “ажил”-ыг нь хийж өгөөд завтай зайтай байлгаад бай. Манай хүүхнүүд мундаг болохоороо гэрт орж эм, гадаа гарч эр болоод яваад байдаг. Арчаагүй, даврамтгай, хувиа бодсон эр “эвий миний хань хумс хуруугаа хугалан байж амьдралаа авч явж байхад би ингэж болохгүй” гэж ухамсарлаж бодохын оронд зугаа цэнгэл хөөцөлдөөд жаргалдаа ташуураад явж байдаг. Ар гэрийн санхүүгээ хүртэл өөрөө зохицуулаад яваад байхаар нөгөө эр нөхөрт чинь хийх ажил оногдохгүй, санаа зовох зүйл байхгүй болчихно гэсэн үг. Жаахан “хэрцгий” бай. Утасдахаа больчих, шоудаад ирэхээр нь албаар хоосон нойтон бай. Үүрэг хариуцлагыг нь мэдрүүл, ар гэрээ авч явах чадваргүй эцэг, эр нөхөр хэрэггүй гэдгийг ойлгуул. Бас өөрөөр нь дутахгүй гэдгийг ч мэдрүүл. Манай ээжүүд эрэгтэй хүүхдээ ирээдүйд “айл гэрийн эзэн, өрхийн тэргүүн болно” гэдгийг ойлгуулахгүй, юм болгоноос хаацайлж, өмнөөс нь бүх юмыг нь шийдэж, нялцгай, энхрий өсгөсний үр дагавар нь залхуу, арчаагүй, халирамтгай, үүрэг хариуцлагаа мэдэхгүй, авааль эхнэр, үр хүүхдээ зовоосон баахан залуус бий болгочихжээ хөөрхий.
Arhi amidarlig suiruulne nuhur chin arhichin aav harj ussun bol huu chin ch yalgaagui zamaar n yavj bna. Huud chin arhichin aav heregguie. Nuhurteiguu setgeleesee sain yariltsaad uz tegeed heseg har tegeed uurchlult garahgui bol salsan n deer dee. Chi hun uruvduud yaha. Nuhur chin chamaig bolod tursun ure uruvduhgui bihad.
Chi magadgui ooroosoo buruug haisan n deer baih.bainha zalgaad haana yavj bn yu hiij bn geed bdag, gert bhad ugleed bdag ehneruud bas zalhmaar shuu. Er n bol salah gedeg amarhan. Huuhed l hohirono doo
ta 2 iin hoorond yamar asuudal bgaag medehgui yum doo. uuriinhuuruu sain tungaaj, shiidveree ch uuriinhuuruu zorigtoi garga. salah shaltgaan haragdahgui l bna. gaduur dotuur shoudah asuudal hun burt, ail burt bgaa. uujuu setgeleer handaad uz, bas jaahan tusdaa baij ajiglahgui yu doo.