Би тэр хүний хүсээд байгаа супер эмэгтэй нь байж чадахгүй, баян айлын охин болж төрөөгүйдээ өөртөө гутарч байна

man-yelling-at-woman

Сайн байна уу? Би өөртөө тохиолдоод байгаа асуудлын талаар та бүхэнтэй хуваалцаж зөвлөгөө авмаар байна. Би 35 настай, 3 хүүхэдтэй, нөхөртэйгөө гэрлээд 12 жил болж байна. Бага хүү минь төрөөд 1 ой хүрч байна. Одоогоор хүүхдээ хараад гэртээ байдаг. Манай хүн төрийн байгууллагад ажилладаг. Ажлаа сайн хийдэг болохоор хүнд хэцүү албыг сайн хашиж нэр төртэй сайхан л явж байна. Би сургуулиа төгссөнөөсөө хойш өөрийнхөө чадлаар л энд тэнд анкет бөглөж ажлын ярилцлаганд орж ажилд орж амьдрал ахуйдаа тус дэм болж ирсэн. Завсараар нь хүүхэд төрүүлээд нялх хүүхэд гэр орны нөхцөл байдалдаа тохируулаад хэд хэдэн ажил сольсон. Хүүхдээ 1 ой хүргээд л хүүхэд асрагч аваад л ажил олж хийдэг байлаа. Энэ удаа ч гэсэн ажлаа хайгаад эхэлсэн. Одоогоор хэд хэдэн газар ярилцлаганд орсон ч эцсийн хариу нь ирээгүй л байна.

Сүүлийн үед сэтгэл санааны байдлаасаа болоод үнэхээр амьсгалж ч чадахгүй хэцүү байна. учир юу вэ гэвэл, манай нөхөр угийн түргэн ууртай, шүүмжлэмхий хүн л дээ. Намайг байнга л шүүмжилж, гоочилж элдвээр хэлж харааж байдаг юм. Тэгээд л гайгүй болчино. Ямар ч юмыг харилцан ярилцана гэж байхгүй, захирана, зандарна. Үгүй бол тулгана. Би тэрийг нь мэддэг болохоороо чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд л нэлээн хэдэн жил боллоо. Гэхдээ одоо үнэхээр тэсэж чадахгүй байна. Би 3 хүүхдээ өсгөхдөө шөнө нэг ч удаа босгож туслуулж байгаагүй. Өвдсөн ч ядарсан ч өөрөө л бүгдийг нь зохицуулна. Манай хүн ч тэгэх ёстой, би та нарыг тэжээж байгаа ажил хийж байгаа, мөнгө олж байгаа гээд. Ажлаасаа ирээд л намайг өдөр юу хийснийг шалгана. Тэгээд хоолоо идчээд зурагт үзээд хэвтээд өгнө. Гэр орны цэвэрлэгээ, хоол ундны чанар, хүүхдийн хичээл, хувцас хунар, хумс хуруу гээд. Тэр дунд өө гарвал тэгээд л намайг ажилгүй анхиагүй лалар гичий юу юу ч гэнэ үү элдвээр минь хэлнэ.

Би аавгүй өссөн л дөө. Ээж маань насаараа төрийн ажил хийсэн эгэл жирийн энгийн л нэг айл. Гэтэл мөнгө төгрөг өгсөнгүй, амьдрал ахуйд тусалсангүй. Одоо бүр өвлийн идэш өгөхгүй байна. танай найз тэр чинь хөдөөнөөс махаа бүгдийг нь даадаг юм байна ч гэх шиг. Иймэрхүү юм яриад байдаг болохоор муу ээж минь чадлаараа хэдэн жил өвлийн идэш авч өгч байлаа. Тэрийг нь сануулахаар жил бүр авч баймаар байна гэнээ. Тэгээд бас чиний өмсөж зүүхийг би авч өгч чадахгүй. Чамайг хоолгүй хонуулахгүй л байгаа бол болоо. Бусдыг нь чи өөрөө ажлаа хийгээд олох хэрэгтэй гэдэг. Би ч өөрөө зохицуулчих гэж хичээдэг. Тэгтэл одоо юу вэ?

Тэгээд би өөртөө л их гомдож байна. Би уг нь сурч боловсрох маш эрмэлзэлтэй гялалзсан сэргэлэн охин байлаа. Хүнтэй нийцтэй. Найз нөхөд, хамт ажиллагчдынхаа дунд нөлөөтэй бусдыгаа манлайлж л явдаг. Гэртээ бол харин адгийн нэг тэнэг хүүхэн болчоод байх юм. Хүнтэй сууснаасаа хойш улам бүр л миараад царай зүс алдаад өмсөж зүүх ч юмгүй хэрэг алгаа. Ажил төрөл хийж байхдаа юм хураахгүй яасын л гэх байхдаа та нар. Манайх гэдэг айл хүний нүдэнд бол өөдөлж дэвшиж яваа айл. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд байр байшингаа томруулах газар хашаа авах гээд л зөндөө өөрчлөлт хийсэн. Энэ бүгд манай нөхөр сайных л даа. Их тооцоотой ажил хэрэгч хүн байгаа юм. Би энэ чанарыг нь маш их хүндэлдэг учраас аль болох л дэмжиж туслахыг хичээдэг. Ажил хийж орлого олж гэр орондоо л мөнгөө зарцуулахаас өөр аргагүй байлаа. Өөрийгөө гоёж гангалах, сурч боловсрохдоо хөрөнгө оруулалт хийж чадаагүй ээ.

Сая төрснөөс минь хойш 3 сар хүрэв үү гүй юу манай хүн намайг ажил хийхийг шаардаж эхэлсэн. Үнэндээ хүүхэд харах ч хүнгүй, төрөөд таргалаад хуучин хувцас хунар ч таарахгүй хүнтэй уулзахаас ч санаа зовмоор байхад намайг шавдуулаад л байна. Орой ирээд л намайг юу хийснийг асуудгийн. Гэрийн эзэгтэйн амьдрал ямар билээ дээ. Тэр бүгдийг ярихаар сэтгэлд нь хүрэхгүй. Харцаараа хялан цэхэн хийгээд. Хажууд нь хэвтэж ч чаддаггүй. Өдөржин гэртээ амарч хэвтээд таргалж бүдүүрээд гээд л эхэлдэг болохоор. Би тэр хүний хүсээд байгаа супер эмэгтэй нь байж чадахгүй, баян айлын охин болж төрөөгүйдээ өөртөө гутарч байна.

Ойрдоо ажил идэвхитэй хайгаад хүнтэй уулзаад л явж байна. Тэгээд л надаас шууд үр дүн нэхдэг юм. Өдөр хүнтэй уулзсан гэвэл тэгээд ажилд орсон уу гэж асууна. Шууд орохгүй шд, хэд хоногийн дараа хариу өгнө. Одоо компаниуд судална, шалгана олон шат дамжлагатай байдаг гэхлээр чи чадваргүй тэнэг мангар чамайг хэн авахав дээ гэнэ. Өглөө сэрээд л орой унтах хүртлээ доошоо хийлгүүлээд байхаар нээрээ би тийм юм болов уу, арчаагүй тэнэг юм болов уу гэж бодох боллоо. Гадаадад байдаг найз минь хүрээд ир хүүхэдтэйгээ ирээд сэтгэлээ цэгцэл гэсэн юм. Тэр талаар ярьсан чинь нүд нь сэргээд яв яв гэхдээ удаан хугацаагаар яв нэг хэсэгтээ ирсэний хэрэггүй. 2 хүүхдээ би зохицуулаад байж чадна. Хэл сураад ажил төрөл хий энд ажил олдохгүй хоол хороож байхаар гээд байна.

Уг нь явмаар байгаа ч бага хүүхэдтэйгээ яваад сургуульд сураад ажил хийнэ гэж байх болов уу? Хэл сурчаад ирлээ гэхээр мөнгө төгрөг дэмий үрлээ гээд нэг насны юм болно доо гэж бодоод үнэхээр хэцүү байна. Өөр тэгээд зөндөө л асуудлууд байх юм. Энэ бодлууд гомдол минь дотроо зангираад цээж давчдаад ходоод өвдөөд эрүүл мэндэд инь хүртэл нөлөөлөөд байх юм. байнга л намайг харааж зүхэж байгаа нь сонсогдоод өөрийн мэдэлгүй гомдоод уйлаад биеэ барьж чадахгүй байна. би одоо яавал дээр вэ?

56 Comments

  1. Mujak says:

    Ta neeree yaagaad iim archaagun be neerengeesee. Uaagaad iim huntei hairan saihan zaluu nasaa barj bgan be. Emegtei huniig hundelj meddeggu yumnuud l emegtei hunii buhel amidralig, zaluu nasiig barj bgamshde. Ta tged umnu ajillaj bsan gazraa undsen ajiltan bgagumu. Yagaad huuhdee toruuleh bolgondoo shine ajil haidgin be. Jiremsni amralt gj ulsaas ogch bgashd. Tr amralt tand yagaad olddogguin be. Deed bolovsrolin diplomgu ch gsn undsen ajiltan bh erhteishde. Ta unendee buur nohroosoo aichij yagaad urdaas n ng yum helchij boldgun be. Yagaad ingeed darluulaad bdgin. Ehner huuhduudeesee iluu heden haltar munguu iluud uzej heden haltar togrogoo gaihuulj yavdag hund ta yagaad hamag zaluu nasaa zoriulchij bgan be.  Hairan zaluu nas. 

  2. zochin says:

    Busguichuud bid chadna.

  3. busgui says:

    Hoorhon busgui min chamd ene odriin mend.Huuhdee uheh geed baij ter huuchin ehnerteigee bayarlaj yavdag baisab.Namaig bur hardaad 1 ch naiztai min utsaar yariuldaggui huntei uulzuuldaggui baisaar geriin bug bolgoson.1 huntei uulzval ta 2 untsanuu yamar holbootoi ve.Hool tsug idvel buudal yabsan ug geed l shuvtan uglej daramtlaad hetsuu bolhoor n huntei ch uulzahaa baisan.Tegsen odoo yag cham shig ajilgui teneg huuhen tsarai muutai mal huuhen geed l bainga hiisen bolgoniig min goochilj iluu uzeh bolloo.Minii oortoo itgeh itgel bur yu ch ugui bolj.Busad ajliinhaa huuhnuud huuchin ehner huuhdee bainga magtana.Bidniiig bainga doosh n hiine aimaar aimaar.Chamaig tejeej baigaa duugui tevch huuchin ehnerteigee uulzah busad huuhnuudtei untahiig n ch tevch gesen.Emegtei huntei yavalddaggui nohor baihgui duugui tevch gesen.Huuhduude ogood salval sal gej odoo nadad tulgaj baigaa.Buh humuus namaig sain hun gedeg chi l namaig muu hun gejiin.Ehner huuhdee hooltoi bailgaj baival ene bol hairlaj baigaa gesen ug gej heldeg.Bas l uchirgui hundtei toriin alban haagch.Baahan altsgasan joohon ohiduudiig mundag gej nadad magtaad dooroo ajilluuldag.Bi suuliin uyed hend ch hereggui bolson medremj torood uhmeer sanagddag bolood baina.Huuhduudee bodood l gelderch yavna daa.Zugeer yas aris bolson nudendee gunigtai setgel min hov hooson oortoo itgelgui hun bolj de ene huntei uchraad.Oiriinhoo tuhai humuust yarij bolohgui humuus namaig sainaar boddog geed l l.Ajil hiigeegui udsan tanil tal naiz nohod ch ugui bi 2 huuhdee avaad ene hunees salna geheer aigaad l doromjluulaad l deerelhuuuleed l suujiin.Tanai nohor yadaj bas huuchin ehner gej huntei ulain tsain yavahgui ajliinhaa huuhnuudtei yavahgui yum daa.Odoo namaig 18tai ohin nadtai suuna geed guigaad baina bi mongotei hun hentei ch suuna chamaig bol hen ch toohgui huuhed gargaad doodoh chin sunasan huuhed hohuuleed hoh chin baihgui bolson 1 untaad l erchuud chamaas zugtana gedeg.Ter dooroo avch ajilluulj magtdag ohiduud n uneheer hoorhon bolovsroltoi saihan busguichuud baidag ataarhaad uhmeer sanaddag uye zondoo.Odoo ch gesen bi asgartal uilj l suuna.Namaig joohon gomdolloson huuchin ehner ruugee utssaa salgaad l yavchihsan.Namaig huuhduudtei bolgood zugtaaguid bayarla huuhde tejeej naigaad min bayarla gedeg.Chi minii hajuud mumdag huchtei uhaantai busgui baina.Naad huneesee joohon holdoj ooriigoo olj avaad 3 huuhdiinhee toloo zutgeerei chi chadnaa.Chi bol 3 huuhdiin eh hoorhon busgui shuu.

  4. zochin says:

    doogii naizaa, hardahaa boli, chi yu ch hojihgui, bodit barimtgui bol chi yu ch hojihgui, erchuud chin jijig sajig zuil deer ter bolgon ugui, chadahgui geed baidaggui. chi hardaad, ajil ni ehlehees tarah hurtel sahad suuj bdg yumaa daa. 

  5. Doogii says:

    Манай нөхөр уурлаж зандрдаггүй ч сүүлийн үед хүүхнүүдтэй нууцаар мээсэжердэж, ажлийнхаа хүүхнүүдтэй алцганаад байх боллоо. Үүнийг одоо яах вэ хүмүүсээ зөвлөөч! Ажлын хүүхэн нь шинэ гутал өмсөж үзчихээд эрхэлж дороо дэвхцээд энэ надаа зохиж байна уу даа хэл л дээ энэ тэр гэдэг чинь нилээн дотно гэсэн үг биз дээ? Ямар ч эхнэр ийм байдлыг хараад дотор нь муухайрна биз дээ? Би бас хүүхэд гэр гэсээр ажил хийлгүй удаж байгаа хүн. Иймэрхүү асуудалд тэгээд дандаа би буруутан нь юм уу, хэлээд өгөөч хүмүүс минь. Тэгснээ тэр хүүхэн нь гараад машин байрлуулчихаад ир гэнгүүт нь үсрээл гарж байгаам чинь. Ийм үед би гоморхож уурлах нь зөв үү буруу юу, бүр бодогдоод их хэцүү байна. Уул нь би ханьдаа итгэдэг бүр маш их итгэдэг байсан, сүүлийн үед дандаа л харьцдаг хүүхнүүдээс нь болж бөөн хэрүүл. Сэтгл санаа их хэцүү, унтаж ч чадахаа байлаа. Намайг нэг ч аргадаж байгаагүй дээ

  6. Захидлын эзэн says:

    Би дээд боловсролтой, хүүхэд төрүүлэх гэж алдсан хугацаагаа хасвал тасралтгүй 9 жил ажилласан. Голдуу бичиг цаас, дунд шатны удирдах ажил хийсэн туршлагатай. Одоохондоо ажилд орж чадаагүй л байна. 3 хүүхэдтэй гэхээр бараг айж байгаам шиг байна. Уг нь бол хүүхэдтэй байх тусмаа л хариуцлагатай байж чадна гэж бодож байна. Эмэгтэй хүний хамгийн гол карьер бол хүүхэд төрүүлэх, эрүүл саруул зөв хүн болгож өсгөж хүмүүжүүлэх биз дээ. Эцсийн эцэст хүн хүүхдийнхээ л төлөө амьдардаг юм чинь тэднийхээ төлөө өөрийгөө бүрэн дайчилж ажиллах, ээжээрээ бахархах, үлгэр жишээ аваасай гэж хүсдэг юмаа. захидалдаа бичсэн хувцас хунар мах шөлний асуудал надад тулгардаг асуудлуудын нэг жишээ л юм шүү. Тэрнээс хамгийн их сэтгэл зовоосон зүйл бол нөхрийн минь надтай харилцах харьцаа, хандлага, үгүйсгэсэн, үл хүндэтгэсэн байдал нь юмаа.

  7. Аашмаа says:

    Чи бидэн шиг гэр бvлийнхээ телее гэсэн улсууд зvpxлэхгvй л дээ 🙁 
    Уг нь тэр гадаад руу яв гээд байгаа дээр нь явдаг л газар даа. Том 2 хvvxэддээ санаа зовоод байгаа байх. Амаржаад денгеж жил болох гэж байгаа, нялх биетэй эхнэрээ “бvдvvн” гэж цайсан дvнхvv нь хэлэх байх. Ухаан муутай эр юм даа. 

  8. Зочин says:

    Хүн гэдэг тэр тусмаа хүүхэд гэдэг хаана ч хүссэнээр олддоггүй баялаг. Одоохондоо тэднийг жаахан болохоор нөхөр чинь даварч л байна. Өсөөд ирэхийн цагт, өөрт чинь тус нэмэр болоод ирэх үед нөхрийн чинь олдог таван төгрөг юу ч биш гэдэг нь мэдэрнэ дээ. Үртэй хүн чинь оройтоход хажуудаа дагуулаад алхахад л хань болдог юм шүү дээ. Өмсөж зүүх бол хүний санаа зовох зүйл биш, өөртөө таарсан сонгодог загвар л бол хиргүй, цэвэрхэн бүтэн байх л чухал. Чи итгэл даадаг,чадвартай бол ажил гадуур зөндөө байна, дэмжих байгууллага, хамт олон ч олдоно.

  9. еспри says:

    Dandar-t: chi neeree ene busguig ajild avchihaach, umnuus chini talarhaj bainaa, iim gurger emegteichuud mongoliig avch yavaa shu!

  10. zzz says:

    Hun ger bul ur huuhduudteigee az jargaltai amidrah gej tordog bolohoos mongonii toloo amidarsaar bgad uheh gej tordogguishdee. Odoo ueiin humuusiig yunii toloo amidaraad bgag oilgohoo bailaa

  11. Зорра says:

    Хүүе би гайхуулаагүй шүү. Байгаа юмыг байгаагаар нь хэллээ. Харин ч дутуу бичсэн байна. Би яагаад бичсэн бэ гэхээр надад бас энэ эмэгтэйн амьдрал сургамж, энэ эмэгтэйд миний амьдрал сургамж гэж бодож байна. Энэ эмэгтэй маш их дарамтанд байна үүнээсээ болж өөртөө итгэх итгэлгүй болсон байна. Тиймээс бүх эмэгтэй ингэж амьдардаггүй шүү гэдгийг хэлэх гэсэн миний өчүүхэн санаа.

  12. Dandar says:

    Чамайг ажилд авмаар бна. Юу чадах уу? Боловсрол?

  13. chi naad baasa dawraachij tanai naad baas chig baasnuud tord duured uls oron bas ta nariin amidral budaa bolj bna manai ehner huuhduude haraad gerte baidag bi ajilaa hiij mungu olood owliin idshe hadmuud ogi gesen ch ooroo ehner huuhde tejeeh ystoi geed ooroo awdag ehner maani ur huuhde osgoj bga bolhoor bi mungu olj bas ehnerte bolomjooro mungu ogdog yrni huuhde asarj humuujuuleh gedeg tom ajil naad baasaara heseg huuhdiig ni haruulaad ooroo mungu olood uzuulehgui u

  14. kiwi says:

    Тэгж яривал чи миний хүчинд ажил албандаа санаа амар ардаа зовохгүй явж байгаа шүү,чамаас элдэв юм нэхэж шаналгасан уу,хүүхэд шуухдаа өвдүүлж зовоосон уу гээд л нэг удаа ч болтугай энэ яав гэж цочиж гайхтал нь сайн загнаад наад бөглөрч багтраад байгаа сэтгэлээ онгойтол нь уйлж орилосон ч яахав дээ,хэтэрхий хүлцэнгүй ноомой зан чинь давруулчихаж,тэсвэр тэвчээрт ч бас хэмжээ хязгаар байна биздээ,гэрийн ажлаа хүртэл шалгуулж загнуулахдаа яахав дээ,ямар гэрийн үйлчлэгч биш,өөртөө ,урдаас нь хэрэлдэж хэлцэж ч чадахгүй уруу дорой байвал улам л доромжилж даврах юм шигээ нөхөр чинь,өөртөө итгэлтэй зоригтой бай,өөрийнх нь алдаа дутагдлыг хэлээд тэнэг маанагаар нь дуудаад эхлэхээр яаж ч чадахгүй амьтан байгаа даа,өөдгүй эр л эхнэр хүүхдээ элдвээр хэлж гоочилж эр бяраа гаргана даа,явах газар байвал нэг хэсэг ч гэсэн хаяад яваач,зориглооч.

  15. 789 says:

    Зорра гэж ямар дүнхүү гар вэ. Баахан өөрийгөө гайхуулаад дуусдаг байна шүү 

  16. zaluu31 says:

    Gegeen.com uneher unen helsen bn. Ene asuudald nuhur medej burutai gehde chamd ch bas asuudal bn. Chi uurinhu une tseniig heterhi  aldsan bn. Herve bolomjtoi bol baga huuhde avad gadagsha yvj. Amidraliin sonirltig jinhen uzne, bodol chni uurchlugdunu. Uurigu ilu daichilj surah chadvartai blno. Usad amidardag zaluugaas.

  17. Зорра says:

    Зэвүүн нөхөр вэ! Би ийм нөхөртэй байсан бол алалцаад дуусах байх даа. Миний нөхөр намайг хэзээ ч тэгдэггүй хэзээ ч хараадаггүй. Мөнгө үрээд ирэхэд тэрүүхэн тэндээ үглэсэн болоод л мартана. Би өглөө хоол хийж өгдөггүй өөрөө мэдээд идчихдэг. Ер нь ч би бараг хоол хийдэггүй юм өө нэг талаараа би даварцан эхнэр гэх үү дээ. Манай нөхөр хуучин машинаа л унадаг хаяа эвдэрнэ ээ кк тэгсэн хэдий ч надад цоо шинэ машин авч өгсөн. Би дур нь хүрвэл ажил хийнэ дургүйгээ хүрвэл хийхгүй. Нөхөр тэр үедээ жоохон үглэнэ гэхдээ хоргүй. Би ажил хийсэн мөнгөө өөртөө л хэрэглэнэ,  мөнгөгүй болчихвол нөхрөөс авна. Миний нөхөр тамхи их татна архи бол no. Том дуу байхгүй уяхан бөгөөд зөөлөн талдаа. Хүнтэй хэзээ ч маргалдаж үзээгүй. Хувцас авч өгөхгүй бол яваад л байна хээгүй. Би их үрэлгэн талдаа гэхдээ одооноос хичээж байгаа. Гэхдээ л дэлгүүр хэсмээр санагдаад байдаг юм. Тэр чинь бас нэг кайф шдээ хэхэ. Сайн ханийн буянд жаргаж байна аа. Хүүхнүүд минь зовхи нь өөдөө байгаарай! Жор тунг нь тааруулуулж байгаарай! Та бүгдэд аз жаргалыг хүсье! Амьдрал сайхан!

  18. hihu says:

    Er ni ingj nasaara doromjluulj zuhuulj bsanaas salaad yvbal dr ym bishude bo ger bul salaltiig demjeed bdaggui ch iim orchind bgd chamd ymar bdg bol gj bodhos ch aimar bn huuhduud chn ymar hun bolohu ergej neg bodoroi zgr l salaad setgel amar 3 huuhde usguud uuruu ajil hgd ybsn ni dr bha naad hun chn uur huntei uchraad uharah blguide ymar huntei amidarch bsnaa salaltiin talaar bodsn ni l dr bhda 

  19. mmm says:

    IIm amidral bnaa bna manai nohor namaig bas buduun ajilgui geel ochnoon ugleel chi minii huvid yamar ch ner hundgui heden honog saraar ch hamaagui yav yav geel durgui hureed hereldeed suuldee zodoldod odo tusdaa amidrach bga unheer uzen yadaj bna 35 tai 3 huuhedtei harin chi hojjee odoo harin chi nohor ingelee bi iim tiim gj eroosoo bitii setgelee zovoo zovhon oortooo anhaaral tavi nohroo uhsen esvel alga bolsond toots ter chamtai nohoi shig hog shig haritsaj bga bol chi ternii ugend setgel sanaa bie e zovooj yahiin be yu hojhiin odoo harin ajil olj hiigeed hamt olon toigoo zugaatsaj chamaig ue ue hairlaj taashaal ogoh zaluutai bolsn ch yaadiin odoo ooriigoo bodoh ue irsen bnaa.chadval saihan goolig bolood gaduur zugaats ooriigoo bayarluul amjilt busgui

  20. Захидлын эзэн says:

    Миний захидалд зөвлөгөө, шүүмж өгсөн бүгдээрэнд нь баярлалаа. Их ч юм ойлгож өөртөө дүгнэлт хийлээ. Би иймэрхүү гэр бүлийн асуудлаа сэтгэлийг нь зовоочихно гээд ээждээ ярихыг хүсдэггүй. найз нөхөддөө болохоор өөрийнхөө сул талыг харуулахгүй, бас нөхрийнхөө нэр төрийг хамгаалаад бас ярьдаггүй. Хадмууддаа хэлмээр байдаг ч хүн эцсийн эцэст өөрийнхөө л үр хүүхдийг гэдэг юм чинь нэгэнт л салж сарнихгүй юм чинь буруугаар ойлгогдоно гээд хэлж чаддаггүй. Энэ бүхнээ өөртөө үлдээгээд өөрөө шаналаад явахаар биеэ өвтгөөд байдаг боллоо. Харин ингээд бичээд хүмүүстэй хуваалцсан чинь сэтгэл онгойлоо. Баярлалаа

  21. owl says:

    танай нөхоийг чинь бүтэн жил карЕНТИНД ЯВУУЛЧВАЛ ухаан суугаад ирж магадгүй л юм

  22. Ааш муут says:

    Муухай аашнд бас хот хедее гэж байх уу ккккк

  23. cool says:

    Муухай ааштай хөдөөний гарууд олон штэ. Амьдралаа аваад явдгаараа түрий бариад л.  Хөлийнхөө шиврийг ч угаадгүй

  24. Ааш муут says:

    Хэт хvлцэнгvй xvvxэн юм аа.
     Даварсан гарыг олигтой хашраах цаг нь болжээ. Болдог бол чиний дvpд тvp хувилж байгаад vзvvлээд егехсен муу ухныг ккккк. 

  25. Ах нь says:

    Хүнд хүнээс илүү баялаг үгүй! 
    Гурвын гурван хүүхэд бол , Нөхрийн чинь олж байгаа хоолны Мөнгө биш гэдгийг ойлгуул! 
    Манайх дөрвөн охинтой, Би хоёр ажил зэрэг хийдэг ч, хэзээ Эхнэрээ ажилдаа хурдан ор гэж хэлдэггүй! Тааваараа л амьдар! Өөртөө бүхнээ зориул гэдэг дээ! 
    Нөхөр чинь Ухаан мухар байнаа! Богино биш МУХАР байнаа!!!

  26. Олон vгт says:

    Уншигч заримууд нь  хvvxэд цувууллаа энэ тэр гэж байна л даа. Би ч бас 3 хvvxдээ ойрхон терvvлээд, гэртээ сууж байгаа бvcгvй хvн. Нэгэнт л хорвоо дээр хvн терvvлсэн юм чинь хоорондоо Ханьтай тvшигтэй яваасай л гэсэн дээ шvv дээ. Тvvнээс биш хар амиа бодсон бол ганц хvvxэд болоо гээд л карьераа хеегеед явж болох л байлаа. 

    Захидалын эзэнд: Бvcгvй минь наад нехертее орилж чарлаад ч болтугай “би гэртээ дуртай даа шигдээд байгаа юм биш. Vp хvvxдээ эрvvл саруул есгех гэсэндээ ингэж чиний дургvйг хvpгэн барин байж байна гээд” байдлыг хэлээч! 
    Эр юм ухаантай байж ямар хvлээцгvй, давчуу дотортой баагий бэ. 

    Одоо хvvxэд чинь болно дахиж битгий тер ч гэх шиг vгийг хадам хараасаа сонсож л байна. Гэвч естой хуцлаал байна ш дээ. Есгеед, хvн болгочих чадал байхад илvv vгээ татаж яваасай билээ. 

  27. Зочин says:

    Нөхөр яалтчгүй л өөр хүнтэй болждээ гэж бодогдлоо ямар нөхөр л гадагшаа явна гэж байхад бүүүр удаан яв гэж хэлхэвдээ, та одоо өөрийгөө өөд нь татаад тэр хүнийг биш өөрийгөө, үр хүүхэдээ бодох цаг нь болсон байнаа. Сайхан сэтгэлээ онгойтол нэг уйлж аваад, бүхнийг шинээр эхэл. Эмэгтэйчүүд бид чинь хүчтэй мундаг хүмүүс шүүдээ. Бүх юманд гарах гарц, шийдвэр гэж байгаа. Хэдий болтол ингээд доромжлуулаад амьдрах вэ дээ нас залуу байгаа дээрээ эртхэн шийдвэр гаргаж, өөрийгөө хайрлаарай. Удахгүй таны амьдрал сайхан болно гэж итгэж байна.

  28. Soko says:

    Eregtei hun ooroo uilan dugaran guij huuhed hussen tsagt ni huuhed garga busguichuudee.

  29. duf says:

    hanilsan hanidaa muuhai handdag yasan oodgui zaluu ve.oopoo neg odor h huuhed harj chadahgui hun baihaada.

  30. Zochin1 says:

    Ээж чинь танай гэр бүлийг идшээр хангах байтугай талхны мөнгө ч өгөх албагүй, тийм ёс ч байхгүй. Яаж ийм хүнтэй гэр бүл болж чаддаг байнаа, би ганц минут ч хамт байж тэсэхгүй юм байна

  31. Залуу says:

    За гэр бүлийн амьдралыг нь сайн мэдэхгүй болохоор юуч хэлхэв хэнд нь юу байдгийг, гэхдээл бэлэвсэн хадам ээжээсээ өвлийн идэшээ нэхэж авдаг гэхээр хөгийн новшын зантай л залуу байна даа.

  32. zochin says:

    Чи өөрөө ямар арчаагүй дээрэлхүүлцэн ноомой дорой хүүхэн бэ. Ийм хүнийг л эрэгтэй хүн элэг барьдаг байхгүй юу.

     Тэгээд ч олон жил чамайг муу муухайгаар дуудаж байсан байна. Ийм хүнд 3 хүүхэд гаргаж өгөөд улам дээрэлхүүлж байдаг тэнэгш.

    Анхны хүүхдээ гаргаад л шөнө нэг ч босохгүй туслахгүй бас элдвээр хэлэхэд нь л за энэ хүн бол хувиа бодсон хүн юм би өөрийгөө бодохгүй бол болохгүй гээд дахиж хүүхэд гаргахгүй ажлаа хийгээд өөрийгөө арчлаад явж байх ёстой байхад дээрэлхүүлэн дээрэлхүүлэн 3 хүүхэд гаргаж гэртээ суугаад доромжлуулаад байдаг.

    Тэгээд нөхрөөрөө таарсан хувцас ч авахуулж чаддаггүй, өөрийгөө олигтойхон өмөөрөөд аваад явчиж чадахгүй. Тэгээд бодож байгаа юм нь нөхрөө буруутгахын оронд би баян айлын охин байсан ч болоосой гээд дахиад өөрийгөө буруутгаад чи тэнэг үү.

    Бага хүүхдээ аваад гадаадруу хэсэгтээ хаяад яваач чи чадахгүй л дээ аймхай. Загнуулж байхдаа таарсан арчаагүй

  33. orlogo says:

    Та сарын орлогоо 100-2000$ аар нэмэгдүүлэх боломж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг линкээр орж авна уу http://mgl8989.blogspot.com/

  34. chinbat says:

    Чи ч гэж чи тэр нэг эргүү малтайгаа хайраа бодоод хамт байж өөрийгөө тамлах ямар хэрэг байна. Хайрыг хайрлаж хүндэтгэж амьрахын тулд хүмүүн бид билгийн заяаг олж төрөөд аргаар амьдардаг хорвоо. Чи хүнд хайртай байна гэдэг нь өөрийгөө дорой байлгах үндэс биш. Харин ч хамтдаа эрээн бараан хорвоог элээж амьдрах ёстой. Чиний хань гээд байгаа наад балай амьтан чинь миний бодлоор чамайг надад хайртай л юм чинь юу ч гэсэн яахав гэсэн хөндий хүйтэн тэгээд ч хүнээр тэжээлгэх празит санаатай залхаг араншинтай хүнээс холдсон нь дээр байхдаа хэмээн мунхагламой. Хүмүүн юуг хүснэ түүнийгээ хүртдэг гэдэг. Чи аз жаргалтай сайхан амьдармаар байвал сайн бодоод эцсийн шиидвэрээ гаргаад цэг тавь. Гүйцээ. Таныг хүндэтгэсэн Ч.Чинбат         Facebook хаяг1:Хүчирхийлэлгүй гэр бүл,  2,Архигүй амьдрал

  35. kino says:

    hagas buten saind 3 huuhdiig n buten 8 tsagaar odort haruulaad neg shaltag olood yavaach. tegeed oroidoo orj ireed yag oor shig n ugle. tiim mundag yum bol ooroo hiigeed uzuul. 3 baitugai bagiigaa 20 minut harj chadahgui. hun oilgood duugai bgaad bhad davraad bdag teneg gar bna.tiimees neg ih oilgoj huleetstei handah hereggui. mongoliin yos 3 gej bgaad l mongolchuud chini 2-iig ongorooj bgaad 3 dahi deer n hariug n baridag daa. huuhdee avaad gadaad yavah hereggui. mongold ajild orson n deer. 40 hureed chamaig avah hun oldohgui. huuhed tevreed 35-tai helgui bj surna gej gonj. zugeer toirch yavj bgaad ireh biz. harin tanai nohor chamaig zailuulah geed bdag sonin bna. chamaig bnga shuumjildeg yum bol nuuts amragtai bh gej bodogdloo. tiim kino bdag. yag l ter kino shig bna. kinon deer 1 huuhedtei bdag. huuhed n tom. huuhdeesee nuutsaar avgaigaasaa salya gej guigaad shuuhiin heden saraa avchihsan. avgaigaa bnga uglej teg inge gene. kinon deeree ter ooroo nuuts amragtaigaar gardag. avgai n medehgui bj bgaad neg naiz n medeed albaar bdliig meduuldeg sanamsargui bdlaar. haha. salahgui gevel ooroo ooriigoo l oorchilj oodoosn eserguutseh zorigtoi bol. 35-tai 3 huuhedtei bj neg muu uglee chavgantsiin toloo bayan ailiin yu yu ch gene uu bish gej gutraad heterhii sul doroi genen yum bish uu, nohortei 3 huuhedtei huniig genen geh chj haashaa

  36. woman says:

    gadaadad bga naiz deeree ochij amidar mongoloos garsan ni l saikhan amidarch bna

  37. coofyd says:

    yanaa  eejeeree hooloo belduuldeg hen be ter odoo.Am ruu ni algadaad avaach.Chi ch gesen ternii ugend orood baih uy bsiin.3-n 3huuhed teej turuulj usgunu gedeg burhan mini amargui ajil shuu dee.Amarhan usgunu gedeg bol zugeer l niitiin baidlaar usguh baihdaa. Yamar buh zurhtei,buduun huzuutei hatuu setgeltei hun be. Heleh ug alga.Chi bol mash tom ajil hiij amjuulsan bnst.

  38. zochin says:

     Eooe bga bgaar barij iddeg gar bnshdee chi vgiig n hvleej awaad bhaar hvmvvs ingej dawrah yma udaanda ene ingeh estoingedeg dohio suulgachidiin ajimaar chamaig vhvvlj bn hench bish bolgoson bnshde helsen vgiig n tegj hvleej awh hereggvi chamaig teneg geed helchvvl chi bi neerei tiim ym bolu gj bodoj bna gdg chin  chi ene hvni erhsheeld orje  odoonoos vgiig n bitgi too urdaas n bga bgaar  sorj zogs tegeed irheer chini tolgoi uuriig bodoj bi hen bile gedge oilgono ternees aij yaah iihe medhe bolidog ve tsag ungusun chi ajil turultei shn bvsgvil bn shde  zuwhun aajilmaar l chamag hench bish bolgochij  er n l  esreg n heseg zogsohod l buugaad irnee

  39. hi says:

    yostoi novsh bn, gehdee huuhnuudee ger bul tolovlolttei bai l daa oorsdiigoo hairla huuhed nyalh bhad er humuus iim bdag tomrood ireheerni gaiguu bolno teheer nilen zaitai huuhed garga tegvel yadrahgui huuhed hoorondoo amtah zav garna biy haa chini tsegtserne nuhriin gart burmoson orohgui, erni l bidnees shatgaalah asuudal shuu, ourhon toroid bval nileen shud zuuh hereg garnaa

  40. egch says:

    ajild orood eejeeree xuuxdee xaruulaad ene ailaas xeden sar xoldood uz. 2 xuuxedteigee yaj nusaa xatsartaa naaxiig ni xar. bugdiig bolgood baixaar mulguu uimnuud tegdegiin. bichsenees chini xaraxad chi biee avaad yavchixaar chadaltai xuuxen bnaa. olon tavan uggui, tsegtstei, xuuxed gargaxaas teershaaxgui bna gedeg chini chadaltai emegtei shinj shuu dee. ulam changa xatuu bol. udur bur uudrug uim bodoj serj bai. ter tenegiin ugiig bitgii too. odoo ajild orox mash xetsuu. bux gazruud oron too tsomxotgox gej baixad ajil olbol mash sain xunii chadvar shuu. uragshaa

  41. XAXAXA says:

    Сайн байна уу захидлын эзэн бүсгүй минь. Бусад хүмүүс юу гэж боддогийг мэдэхгүй юм. Би бол гэр бүлээ авч яваа эр хүн бүгдийг зохицуулж, бусдаас тэр тусмаа хүний охин үрийг авч суун өөрийнхөө хүүхдүүдийг гаргуулчихаад аав ээжээс нь хоол байтугай сэтэрхий тэвнэ гуйх нь хамгийн адгийн зүйл гэж үздэг учир тусламж хүсдэггүй. Тийм ч учираас эхнэрээ ажил хийвэл авсан цалинг нь сонирхож байгаагүй, зөвхөн өөрт нь сэтгэл ханамж хэр байгааг асуудаг. Бусад зүйлсээр дутаахгүй байхыг хичээдэг. Авч суусан эхнэрийнхээ зүсийг гундаах алхамаа өөрөө хийчихээд муулж хажиглан өөр хүүхэн харж байгаа бол тэр эрийг хэлэх муу үг угаасаа олддоггүй юм. Сайн яваа эр хүний ард үргэлж сайн эзэгтэй байдаг. Эхнэрээ элдэв химийн бодисоор нүүрийг нь түлэгдэл, төрөлх царайг нь марттал будуулан, цагаан хорхой гэдсэнд нь үржүүлж, өвчний уурхай болж ядарсан мэт тураачихаад сайхан эхнэртэй болчихлоо гэж бодож байгаа хүний тархи нь өөрөө өлсгөлөн тураалтай харин бие мах бодь нь жаргал даахгүй зовлогтой эрс хорвоогоор нэг болж… Тиймээс одооноос эхлэн зоригтойгоор зөвхөн өөрийгөө болон хүүхдүүдээ бодон өөрчлөлт хийгээд үзээрэй. Нөхөрт чинь жаахан ч гэсэн ухааны хэлтэрхий үлдсэн бол өөрийнхөө алдааг олж харах байхаа. За тэгээд амжилт хүсье. Залуу хүн байна зоригтой бай

  42. Нээрээ says:

    Энд сэтгэгдэл бичсэн хүмүүсийн нэг нь ч “ЭНЭ БОЛ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ” гээд хэлчихсэнгүй. Хүчирхийлэл гэхээр гар хүрэх, эсвэл бэлгийн хүчирхийлэл гэж ойлгоод байдаг. Гэтэл үнэндээ “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдэл юм.” гэсэн тодорхойлолт байдаг. Мөн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр далайлгаж, эрхшээлдээ оруулах зорилгоор хяналтаа тогтоон, өөрийн хамааралд оруулж буй тэгш бус харилцаа юм. Гэр бүл дэх хүчирхийлэл нь нэг удаагийн санаандгүй үйлдэл бус харин дахин давтагдах, даамжрах шинж чанартай үйлдэл болохынхоо хувьд нийгмийн бусад хэлбэрийн хүчирхийллээс ялгагддаг. “Арчаагүй, олиггүй амьтан, чи юу хийж чадах вэ, таргалаад байна” гэх мэт үгнүүд хэлэн дорд үзэн, гутаан доромжлох нь сэтгэл санааны дарамтанд оруулан сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлж байгаа нэг хэлбэр юм. Танай нөхрийн зүгээс бол “сэтгэл зүйн, оюун санааны, эдийн засгийн” гэсэн 3 төрлийн хүчирхийлэл чамд үзүүлж байна. Үүнтэй эвлэрч болохгүй ээ. Ер нь бол нөхөр чинь асар их хүн чанар муутай хүн байнадаа. Тэгээд ч манай ТАХ-ын цалин хэд байдаг билээдээ. Байр машин авах байтугай хоногийнхоо хоолыг залгуулахад хэцүү л байдаг биздээ. Худлаа гэвэл та нар цалингийн шатлалыг татаад үзээрэй.

  43. zochin says:

    Etsgin erht yos davamgailsan ger bul bna da ta 2 in dund hair halun dulan uur amisgal bna u nohor ugelj dosho hine ooroo hartsnih ni ayasar huhdud chin harj l bga huhdude avad neg heseg hol bgad uzvel yasin be oort chin amar bishu hadma hurtel ym ogsongui gej bga hun yavch oligtoi hun bishe 2 huhde uldeh hereggui eej ruge yv uneherin chamaig huhdude gej boddog bol heseg hugatsani dara hured l irne nohroso tur hondirch ydaj chih amar bna sh de ter huni yu gehig harah hereg bhgui aih ch hereggui oorinho zov gej bodosnig hii odo bosgochihson amidral chin suireh ym shig sanagdaj magadgui 34 nasanda nohorto unelegdej oorinho bodosnig helj chadahgui bj yah ym zorigtoi bai chi bgagui bol yun 3 huhed yun ajilda amjilttai yvah ene bugded chinii huvi nemer ih shu de heleh gesne heled hih gesne zorigtoi hii amjilt

  44. Zochin says:

    Chinii hair halamjind byalhaj tsalgiad zambaraagaa aldsan nuhur bna. Chinii huchind udii zeregtei amidarch bgaagaa meddeggui yum bhdaa! Ser busgui min chi bhgui bol ter nuhur margaash ni l hamraaraa gazar shaana. Yahav heden tseverhen induudsen tsamtsaa umsuj duustal hed honoh l bh. Geree ur huuhdee chamaig sanaj uguileh tsag oirhon. Huuhduudee avaad sariin tomiloltoor tursun gertee hariad irvel yaadgiin bol?

  45. zochin says:

    Gegeencom bol end comment bichdeg huuhnuudees huvi iluu setgej, hatuu ch gesen uneniig helj chaddag basgan shuu.

  46. zochin says:

    Yum balair zantai nuhur we.amand Ni orj uuriiguu biti dord uz.Ulan l dawraad BN.manaid idesh tejeel uguh albagui.harinch etseg ehtei tus nemethui bi l archaagui amidarjin here.buur goochloh Yuma olj yadtsan.gadaad ruu udaan yawch GH shig.tegej bhaar teneg mangaraaraa duuduulj bhar bi tenegdee bish ur huuhd amidralaa bodsondoo chinii amiig tewchij irsen.husky bol teriugee hel bitgi hun doromjloh gd yadaad bai.yawlaa GL gerluugee yawchah.ehneriin uureg roli yamr ih bsniig naa eriin hugarhai chin oilgono.ma nuhur tom alba hashdagguich Ger bulee tejeej tetgeh Ni uuriinhuu uureg gdgiig sain meddeg namaig gertee huuhdee hardag bolohoor yadarjaagaa gd ajlaasaa ireed bugdiig uuruu hiichdeg.hamgiin gol Ni Ger Ni stress tailah Shan gazar gj uuruu boddog bolohoor tuurtdeggui gdgiin.heseg na balairaa hayad yaw.chamaig shalni alchuur nadguiger bhench bish ge bodjij

  47. lady says:

    Nohor chin oor hvntei bolchood chamaas salahiin tvvs bolj bgan bn, chamaig odoo gadagshaa yv gj bnga hoono, teged 2hvvhdee eejid chin yumuu eej aawdaa awaachij ogood xvssendee xvrex gj bn, yadag muu mal we naad nohor shig yum chin, lam xar vzej hardag hvnees  asuugaad vzwel yadag bol

  48. zaluu says:

    setgeliin amar amgalan yu yunaas iluu chuhal shuu. er ni chi uuruu buruutai, anhnaasaa ih davraasan, het urduur ni orj bugdiig ni hiigeed davraasan bna, odoo yagav, jaahan changa bai, nadtai ingej haritsahgui shuu gedgiig evteihen oilguul, ene chin yu bolchihoo ve gej bodtol ni. 
    chamai het zuulchilj bna, erjeesee uvliin idesh ireh uvul avahaa boli, tegvel her ih nemertei baisaniig ni oilgono.

    odoonoos ehleed oroi ert irj hool hii gej hel, huvtsasaa uuruu ugaaj induud gej hel, delguur yavuul, buh yumand gar huruuniihaa uzuurt zar, ger ornii buh ajlaa hiilge, oroid zavgui guilgeed bai, tus tas baigaad, oroi irehed ni hoolgui suuj bai, hed udur ugleed oilgono, 

    Uurtuu itgeltei, changa, tus tas bai. sex hiih geed dairval archaatai, saihan, bayan huuhnee olood  sexee hii gej hel. ekeveer haraaval ni dahij tegj doromjilbol alna shuu geed gants udaa usertel ni algadaad av. harin mash tevcheertei, tuushtai baij, heruul bitgii hiigeerei. dahiad helie, ireh uvul eejeesee uvliin idesh avahgui shuu, dahij hezee ch avahgui. eejdee nemer bolj chadahgui bol daramt bolohgui. 

    gadagshaa yavmaar bgaa bol huuhduudee orhij bish, avch yavna shuu hu. 

  49. Gehdee unenii ortoi bnaa huuhdee baiznashiij bgd joohon hunii carai harahaargui bolson hoinoo toruulj bvl zugeer bsyn bishu ter baitugai l zaluusiig huugaar n chireed yavdag gyalalzsan huuhnuud yum yum amjuulaal bjidagshd. Chi uurtuu hoishid cag munguu zartsuulah heregtei nuhriig yu gehiig toodog geheer ih sul doroi huuhen yumaa ingej merj bdg hund hariu cohilt sursun bazaa hiij suraa. Yostoi 3 huuhdiinhee hajuugaar ajlaa amjuulaad ar geree avaad yavahiig n hardag gazarshd holhon daihaad amraltand suvilald ch yumu  hed honog uvdluu geed hevteed ug esvel eej uvdsun geed shaltaglaad combi zohiogood heseg guriatuulaa. Chamaig yu tuulj yu amjuuldagiig medeh medreh bolomj olgoogui bj uuriiguu urj barsandaa busdiig buruurgasan uuriiguu uruvdsun l hun bhyn joohon huchirheg hun boloh geed uzvel chadq l bhda chi mini.

    Huchtei huuhen bol terniig jijigruulj bgashd avgaidaa alt mungu ayataihan shuba avaad ugchihud yana gejiigaal haha. Chi erchuud muu huuhniig hairladag ch biluu nom avch unshaad uuriiguu yamar aldaa hiigeed yavaagaa uhaaraarai. Chi uuriiguu hairlahgui uuriiguu unelehgui uuriiguu shagnahgui bj busdaar hundluulne gj hetsuu shdee hongoroo.

    Gadagshaa yavbal barag chi shilegdej nuhur gologdoh bhdo. Olon mundag zaluus haraad chi nuhruu golood barag chi caadahaa doromjilj jiij buun zavaan yum bolno naanaa l erguuteed zuuraldaad bjisan n mgl orny ireeduid heregtei. Tegeed ch chamd nuhruu gsn setgel l bhaas uuriiguu garguund n gargahgui uurtuu hurungu oruulchih hemjeenii suihee alga iim hun dergedehdee baitugai companid ch gologdono zugeer l heseg heregleenii tur ajiltan tegeel shuusee shahuulaal jiigdeh n tod.

    Duugai uuriiguu hugjuulj uurtuu happy baidlaar amidralaa z.b uulj bai uuriinhuu hiideg yumnuudad durlaj hiijee neeh yalarhaad hetsuu bvl hiihee bolichij bai nuhruu halamjkah taalagdq bvl uuriiguu albadalgui hussenee daga 

  50. Saikhan says:

    Ямар муухай нөхөр вэ, анх яаж авч суусанг нь сануулаач. Чи бол сайн ээж сайн эмэгтэй байна. Иймэрхүү хөгийн залуугаас салвал таарна, эсвэл хандыг нь хага дар. Одоо битгий дахиж хүүхэд гаргаж өг даварсан амьтан байна. Эспри үнэн бичжээ. Хүн ханыгаа хол явуулахгүй байхыг хүсдэг юм. цаана хүнтэй юм уу эсвэл бүр өөр шалтгаан ч байж болох юм. Өөртөө итгэлтэй гоёж гангалаад өөдөөс нь бодсоноо зоригтой хэл, 3-н хүүхэдтэй нь өдөржин хаяад явж байгаач орой ирээд юу хийсэн гэж асуу. Чи хийдэгээ хийсэн байна 3 хүүхэд тээж төрүүлж өсгөж. Ухаантай муутай л залуу байна.

  51. bold says:

    Busgui min deee…. Bigii setgel sanaagaar unadaa… Minii bodloor chamd yamar ch buruu baihgui… chi chadlaaraa l hicheej baina shuudee…. Nuhurt chini asuudal baih shig baina daa…. Nuhuriig chini be uneheer DUUUFFFFF nuhur baina l gej dugnej baina…. chi bol chadnaa… yaaj iigeed neg ajild l orchih yum bol chi uuriiguu bitgii hel 3 huuhdee saihan abaad yavchih emegtei shig sanagdaa…. Nuhur chini chamaig teneg mangaraar ni duudag novshiin er yumdaa… hanilsan hania ingej uuriinhuu yadruu bied ahadsan achaa uuren zutgej baihad ni demjij tetgehiin orond ….. uramiig ni hugalj baidag…. be chmaig mash sain oilgoj abina…. nadad bas yaag adilhan amidral baisan yum… hun uuriinhuu hereer zutgeed baihad l teneg mangar, archaaguiguieeree duudduldag baij bilee.. odoo bol be salaad uurtuu itgeltei, umnuu zorilgoitoi hiisen buteesen zuilteil zaluu yavj baina daa.. za mjilt busgui mini…

  52. healer says:

    нөхөр чинь жинхэнэ бэртэгчин байна даа ийм хүмүүс угаасаа өөрийгөө үнэлэх үнэлэмж нь хэт их болохоор өөрөөсөө бусдыг дорд үздэх хандлагатай учраас чамайг тэгдэг байх эсвэл хэн нэгнийг доош нь хийж өөртөө сэтгэлийн таашаал мэдэрдэг бэртэгчин хүмүүс байдаг. Одоо 35 гарсан хүн засрана болино гэж байхгүй л боловуу. Ийм хүмүүст бол WONDERWOMAN SUPERLADY DREAMGIRL аль нь ч байгаад ямар ч хэрэггүй ямар нэгэн байдлаар өө шалтаг шалтгаан олжил таарна. Тийм болохоор баян байсан бол төгс эмэгтэй байсан бол намайг ингэхгүй байсан гэдэг бодолоо орхиод өөрийнхөөрөө л бай. Сайн сайхан зүйлсийг бод хүүхдүүдээ өөрийнхөө сайхан байсан дурсамжуудаа ирээдүйг ажиллаж байсан амжилт гаргасан гээд л бүгдийг нь бодож өөрийгөө хурцалж бай шантрах хэрэггүй шүү. Чамайг шантрах тусам нөхөр чинь улам л чамайг доош нь гүнрүү түлхэнэ доош хийхийг хичээнэ. Гадаад яваад хэрэггүй ээ гэр бүлийн чинь амьдрал тогтсон байхад гадаад очиж сэтгэлээ цэгцлэнэ гэвэл шаал худлаа энд цэгцрээгүй байхад тэнд очихоор сайхан эмх замбраагаа олно гэвэл үлгэр л байх ядахдаа хүүхдүүдээ санана санаа зовно нөхөртөө зовно чиний хэлсэнээр дараа нь чамаас дааж давашгүй хүнд зүйл шаардана нэхнэ хүснэ. Тэрний оронд хүүхдээ том болгоод өөрөө ажил хийсэн нь дээр байх. Чамайг 1000 1000 сая сая үгээр гутаан доромжиллоо ч гэсэн чи өөрөө өөртөө хэн байх нь хамгийн чухал шүү өөрийгөө битгий алдаарай чи тэнэг биш зүгээр л үнэхээр тэвчээртэй мундаг бүсгүй байна.

  53. uyan says:

    Hi .Yunii omno oortoo itgeltei bai itgelee bvv aldaarai yu yugui buruu zvil bvv hiigeerei

  54. еспри says:

    huuh yamar muuhai baliar nuhurtei um be??? chamaas uur huntei, tegeed ali hezeenii nu a tai, chamaas salahiin tuus bolson gar baina shd, chi yund ingej uuriiguu goochluulj suuna ve, huts geech, chi hiidgee hiisen mash sain emegtei baina! chinii naidvartai sain ezegtei baij chadsanii huchind nuhur chini neg um ajlaa aldahgui yavaad baigaa um za yu!!! hol yavna geheer nud ni sergeed bitgii ir, ter chigtee yav gedeg nuhur baidaggui um, chinii ezguid ashgui zugeer yaj neg zavhairah bilee gej bodood hagartlaa bayarlaj baina shd. ehneree doosh ni hiideg gutaan doromjildog er bol hamgiin doojoogui, novshiin negen baidag, ternii 3 huuhdiig chi l usgusun baina, ter haan umuu zaan umuu? chi uuruu ger buliin huchirhiilel dor l amidardag um baina, yund ingej deerelhuulj baih gej? haramch nariin yahir yardag baliar zantai nuhruu yun ih shutne ve? chamd gants huvtsas avch ugch cahdahgui muu l er baina da, hani ijil gedeg iim baidaggui um, huduunii
    buduuleg mangar har umnuud baidag daa, neg uuriiguu deedelj urgumjilsun hugiin gar, tegeed muu muudaa deerelhuu gegcheer ehnertee l tomordog. ene bol mash ontsgui zan. chaddag um bol ajild oruulaad ug geech, ter muu chadahgui l dee. gadagshaa yavaad ugchih, ahij oyun bodol, ediin zasgiin huvid bitgii ternii haraat bai, bas ternii ugeer chi uurtuu gutrah yosgui!!!! chi uneheer sain eej, jinhene hovor hani ijil baina, naad nuhur chini chinii hucheer sain yavj baigaa, uuduus ni heleed uuriig ni doosh ni hiigeech, bas terenguigeer amidarch chadna gej heleed gadagshaagaa yav, ene gol bolomj! harin huuhduuddee zovoh hereggui, terend 2 huuhdee helsneer ni orhiod yav, uuriiguu odoo uud ni tat.

  55. Bi l bn says:

    Turiin alband iimerhuu l yumnuud ajillaj bga yum doo. Ger bulee halamjilj chadahgui garuud yaj ard tumnii bh yum be 

  56. hen negen says:

    Iimerhuu bdal ch hetsuu shu. Hunii uurtuu itgeh itgeliig ulandaa gishgij hen Ch bish hartsaaraa hudlugudug huuhelde bolgoh gej bgaa yum. Uurtuu itgeh itgelee aldaj bolohgui shu.helsen muuhai ugnuudiig ni zurhendee bitgii huleej av. Naad hun chini chamaig sharhlah tusam ulam davrah durak bna

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.