“Facebook” сүлжээ ашиглан охид, эмэгтэйчүудийг мэхлэн эрхшээлдээ оруулж гэмт хэрэг үйлдэх тохиолдол гарах болсон. Сүхбаатар аймгийн харьяат насанд хүрээгүй хөвгүүн охид, эмэгтэйчүүдийн 1000 гаруй нүцгэн болон хагас нүцгэн зураг цуглуулж заримынх нь охидын зургийг “Интернэтэд тавина” гэж сүрдүүлсэн гэмт хэргийг шүүхийн байгууллага саяхан шийдсэн.
Тэгвэл энэ төрлийн гэмт хэргийг цагдаа нар дахин илрүүлжээ. Цахим сүлжээнд “Чингис Өнөртүвшин” хаягтай Ч.Өнөртүвшин гэх залуу охид, бүсгүйчүүдийг ийм маягаар сүрдүүлж бэлгийн дур хүслээ хангадаг байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс тогтоож эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэрээр охидыг ” фотомодель” болгоно хэмээн студидээ аваачин нүцгэн зургийг нь авч дараа нь цахим сүлжээнд тавина хэмээн сүрдүүлдэг байжээ.
Цагдаа нар энэ хэргийн хохирогчоор гурван эмэгтэйг тогтоогоод байна. Тэдний дунд ерөнхий боловсролын сургуулийн сурагч байгаа аж. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна. Ч.Өнөртүвшин нь язгуур урлагийн “Хөгсүү” чуулгыг тэргүүлдэг аж.
Б.Энх
Эх сурвалж: Зууны мэдээ
6 Comments
ene huuhnuud uursduu guij ochij uursdiiguu asuudald oruulahaa bolimoor yum, 2 zeerdeeree l guij ochson bailgui dee.
odoo yalaa avaad nuguu gazraa ochij uuruu taichigch bolno, ohin bno yana daa huurhii.
ийм тэнэгүүдэд итгэж зургаа авахуулдаг тэнэгүүд нь бас олдоод байх юмдаа. Охидууд минь жаахан муу санаатай байхад яанадаа хэрэггүй зүйл дээр нээх санаа гаргачаад өөрийх нь амьдралтай холбоотой маш чухал юман дээр санаа гаргахгүй нүцгэлээд байхын
ter ohid ni ch gesen dee. Uursduu munchguruu jhan ajilluulj, hojmiin udriin urshiijg bodmoor doo. Boon durnii hongionuud.
Oo unuu ohid n model bolohod ter avahuulj bga zurag n ashiglagdana gj medej bsyn bolu
Onigoo gar we xaxa buruu arga ezemdsen dagz bshd