Энэ эхнэрийг яах вэ?

Fotolia_77992413_Subscription_Monthly_M

Тэвчих тусам даврана гэдэг болоод байна уу бүү мэд. Би бол жирийн л залуу. Сургуулиа дүүргэлээ. Сургуульд байхдаа эхнэртэйгээ танилцаад хүүхэдтэй болсных уу амьдралд их л хичээж зүтгэж явдаг. Одоо хамт амьдраад тав дахь жилээ үзэж байна. Эхнэрээсээ өмнө эмэгтэй хүн гэж юу байдгийг мэдэхгүй явлаа. Эхнэрээсээ хойш ч эм хүн руу ойртох завгүй, зайгүй, бодолгүй явна. Хүүгээ харахаар юун өөр хүүхэн мүүхэн холоо хэвт. Даанч манай хүн намайг яг ямар байлгах гээд байдгийг би ойлгодоггүй. Уг нь яг ярьвал би царай муутай биш, царайлаг. Ер нь бол эхнэр миний царайнд л болоод суучихсан гэсэн. Би архи огт амсдаггүй, гэр бүлтэй болсноос хойш найзуудтайгаа уулзах гэж гарсан нь гарын таван хуруунд (найзууд ч гэждээ оюутан анги дуудаад байхаар нь дуртай дургүй оччихоод гялс гэртээ харьдаг). Ажилдаа явна, гэртээ ирнэ гэсэн маршрутаас халих нь үгүй хүн.

Гэтэл манай хүн гэртээ суусных уу аймар ууртай. Ажил дээрээ утсаа авахгүй бол уурлана. Орой гэртээ ирээд ядраад жаахан дуугүй суухаар уурлана. Өглөө эрт унтаад сэрдэггүй болохоор нь үнсэхгүй гарчихна. Тэгэхээр сэрчээд араас гомдоллоод бөөн юм. Бүр хааяа зүв зүгээр байж байгаад л уурлаад байна. Аргадаад яагаад уурлаад байгаа юм гэхээр сүртэй юм тоглож байхад гэнэ. Аргадахгүй бол тоглоом нь шоглоом болно. Сүүлдээ би энэ учир утаггүй их уураас нь залхаад дуугүй хаячихаар үглэж гарна. Тэгээд намайг амиа хичээсэн гэнэ. Би өөртөө хоол идэхэээс бусдыг нь гэр бүлдээ зориулдаг. Дүйнгэ хөшүүн гэнэ завтай үедээ кинонд дагуулж яваад л, дэлгүүр хамт хэсээд л хэрэндээ хичээгээд л байгаа. Надад өмсөх нэг ч олигтой хувцас алга гэнэ. Ингээд л уурласан үедээ бол алмас, мангас, ад чөтгөр мэт аашилж намайг нүдний мухарт орсон хог мэт харна даа.

Би нэг ч үг дуугарахгүй байх тусам улам гаарна. Тэгээд би аль болох ярилцаад гуйсаар байгаад тайвшируулахаар дараа нь хань нь ёстой муухай зан гаргаад байна уучилаарай гээд л унана. Энэ байдал нь таван жилийн турш улиралд нэг удаа давтагдана. Тэгтэл нэг том асуудал гарлаа манай аав багахан өрөнд ороод би өөртөө байр авах гэж байсан мөнгөө өгчихөв. Үнэндээ би тэр мөнгийг өгсөндөө огт харамсахгүй байгаа. Яагаад гэдэг нь ч ойлгомжтой, тэр чинь миний аав. Манай гэр бүл хичнээн хэцүүхэн байсан ч тэглээ гээд эцэг эхээ зовоож явах эрх надад үгүй.

Харин манай хүн энэнд тун дургүй. Эцгийг минь хувиа хичээсэн, хүүхдүүдээ бодохгүй, өөрийгөө бодсон гэх мэтээр хэлдэг болов. Би ч за ч гэхгүй (хөөрхий бас амьдралаа л бодоо биз гэж бодох юм) үгүй ч гэхгүй сонсоод л байна. Одоо бол эцэг эхээ муу хэлүүлэхээс залхлаа. Би залуу хүн, тэр мөнгийг олж л таарна. Эцэг эхээ өгсөн зүйлийг минь бүү буруушаа. Өнгөрсөн хойно нь надад ачлах боломж гарахгүй гэж хэлэхийг хүсэвч энэ хүн даанч ойлгоно гэдэгт би 0% итгэлтэй байна. Ямар мөнгөнөөс болж гэр бүлээ үймүүлэлтэй нь биш чихээ дараад л яваад байна. Сүүлдээ багтраад залхаад дотор давчдаад хэн нэгэнд бүх юмаа хэлмээр санагдах юм. Эхнэртээ ярихаар уучлаарай эхний 2 өгүүлбэр сонсоод л уур нь дүрсхийж юун юм ярих, харин ч зовлон болно. Яг яах вэ?

72 Comments

  1. Sue says:

    Энэ сайтад байнга байдаг зовцорсон хэдэн эмэгтэй байдаг бололтой эрчүүд нь ч яасан өөрийгөө магтдын би гэж будда байна эхнэр гэж эрлэг байна гээ л бичихийн нөгөө хэдэн эмэгтэй нь гүй ээ чи надтай суудаг болоосой би наана чинь байдаг ч болоосой гээд л халаглаад эхлэхийн аан бас гэгээн.сом гээд эмэгтэй байна одоо mglaus.com гэж ордог болсым даг уу даа учир начрыг нь ч олоогүйм байж баахан элдэвлэсэн эгдүүцсэн юм бичнэ ккк гэхдээ ухаалаг, хэвийн сэтгэхүйтэй олон хүмүүс сайхан зөвлөгөө өгөх юмаа бас хараад байхад 

  2. намсрайн хүү says:

    Миний амьдралтай төстэй санагдлаа.
    …би эхнэртэйгээ суугаад 20 жил болсон.анхаав ээжтэйгээ танилцуулна гээд  гэрт нь ороход …юун цагдаа (би сонсогч бсан.) дагуулж ирээд бгаан …гэж аав эгч 2 нь загнаж бгааг сонсоод би түрүүлээд явсан юм.дараа нь 2уулаа болъё доо гэж би хэлсэн,тэгэхэд охин биеэ өгсөн гээд салахгүй гэсэн.үнэндээ бол би ч бас анх удаа л эхнэртэйгээ секс хийж үзсэн хүн лдээ.дараа нь ах нь аав нь эхнэрийг минь эрээн алаг болтол зодоод хөөсөн бсан.Би эхнэрээ тэгж хүлээж авсан юм.
    Бид 2уул архи тамхи хэрэглэдэггүй,амьдрал үргэлжилсээр 2 хүүтэй болов.2003 оноос хойш эхнэрээ ажил хийлгээгүйээ.би өөрөө зүтгэсэн.эхнэрийнхээ аав ээж ах дүүг орох оронтой ажлын байртай болгож өгсөн.гэхдээ эхнэрийн том эгчээс мөнгө зээлж 3 жил зүтгэж байж босгосон юм.босгосны дараа хөвсгөл амраад ир гэж явуулаад эзгүй хойгуур эхнэрийн талынхан эзэн суусан байж билээ….
    Надад хэлэх үг олдоогүй.гомдсон…
    Гэхдээ гэр бүлтэйгээ л үлдсэн.сүүлийн хэдэн жил их хэрүүл болсны оргил нь хадам ээж ,эхнэрийн дүү 2 манайд ирж намайг доромжилж …хүнд мөнгө өгч бгаад намайг алуулна хэмээн заналхийлэв.хэдэн жил хадмынхнаараа орсонгүй,…бүх л найз нөхдөөсөө холбоогоо таслаад хэнтэй ч уулзсангүй..зөвхөн гэр бүлээ л гэж санана. Энэ хооронд эхнэр минь хотын ойр хавийн бүх л бөө,лам нарыг гүйцээсэн дээ.нэг бөө залууд гэрийнхээ хажууд байр түрээслээд өгчихсөн орж гардаг болсныг нь ч мэдсэн.намайг цагдаад 3 удаа шүүхэд 2 удаа өгсөн дөө.хүү биднийг хаяад 20 орчим хоног зугаалж ирээд хэрүүл өдөж бгаад хамаг мөнгө машин авч яваад хуримын бөгжөө хүртэл зарж үрээд ирсэн дээ.мэдээж би гуйж уучлалт гуйж үрсэн зарсан юмыг чинь мартана гэж байж хүүхдүүдээ ээжтэй болгосон доо.
    Одоо ахиад л шүүхэд…хонуутаар зугаалаад ирэхэд нь би яав ийв гэж асууж болохгүй байсан юм байжээ.ахиад хэрүүл…шүүх…хүүхдүүдээ сургалтанд өгчөөд аваад ирье хоол хийж бгаарай гэж хэлээд яваад ирэхэд хамаг юмаа аваад явсан байв….
    Би хар багаасаа л эцэггүй өсөж хүнд хэцүү үедээ…би том болоод хүүхдээ аав ээжтэй байлгана гэж бодож өссөн,мөн архийг маш ихээр үзэн ядаж өссөн дөө.
    Би одоо ч архи тамхи хэрэглэдэггүй.
    Харин хааяа хүнд үед 1..2 шар айраг уух болж дээ.
    Хэзээ ч архи ууж агсан тавьж үзээгүй,харин жаал бухимдуу,ууртай байдаг.эхнэр минь оройтож ирээд л шууд угаалгын өрөөнд орж нууцаа угаагаад зогсож байхыг хэдэн удаа харсан. …хэрэлдсэн.
    Хамгийн үнэт зүйл бол гэр бүл гэж бодож хичээж ирсэн надад зөвлөгөө өгөөч.сүүлийн хэдэн жил үс минь шингэрч,нүүр минь үрчлээтэж , оыриог хараагүй хүмүүс гайхан алмайрч,анх харсан хүн 50 гарсан настай хэмээн харах хэмжээнд очиж дээ….

  3. zochin says:

    ezegtei surhii emegtei yumaa, tsuhaldahiig bol oilgoj, huleej avalgui yahav, erchuud mini, gehdee adair aash, eldev hugiin avir tsuhaldahaas uur bdg daa, tiim zovlong tuulj uzsen hun l oilgoh bh. 

    Iim asuudal huuhnuudiin huud ni, ahad ni, duud ni tohioldvol oiroos harj oilgoh bh, ternees busdaar ugui biz dee. 

  4. Эзэгтэй says:

    Ядраад дуугүй суух болбол эхнэрээ тэврээд, эсвэл өврийг нь дэрлээд дуугаа хурааж бай. Чи яахав эхнэрийнхээ дэргэд ихэвчлэн байдаг сайн л залуу юм биз. Гэвч эхнэрийнхээ цаг наргүй ажлаас хуваалцахгүй бол, эхнэртэйгээ ярилцагч байж чадахгүй бол, хайраа мэдрүүлэхгүй бол хэцүү л дээ. Чи өөрөө биш, чиний бие, тодруулбал СЭТГЭЛГҮЙ БИЕ дэргэд байгаа мэт сэтгэгдэл төрвөл хэн ч гэсэн, тэр тусмаа гэртээ суугаа эзэгтэй бол цухалдана, гутарна. 

  5. Эзэгтэй says:

    Чи ээлжийн амралтаа авахаараа бүүр нэг зорьж төлөвлөж байгаад эхнэрээ аав ээж рүү нь ч юм уу, амралтанд ч юм уу явуулаад ар гэрээ, ахуйгаа хариуцаад хэд хоноотох оо! Гэрийн ажил гэдэг чинь хийсэн бол харагдаж анзаарагддаггүй, харин хийгээгүй бол шууд нүдэнд тусдаг лай байдаг юм. Чи яахав тасралтгүй ажиллаад гэр бүлээ тэжээсээр ирсэн их сайн хүн. Харин эхнэр чинь ахуйгаа төвхнүүлэн хүүхдээ хараад тогооч цэвэрлэгч асрагч угаагч гээд маш олон үүрэг гүйцэтгэж байгаа ч хөдөлмөр нь үзэгдэж харагдахгүй, үнэлэгдэхгүй, дуусаж дундрахгүй, бусдад ойлгогдохгүй байгаа. Энэ новшийн гэмээр тойрогт удсан хүнээс яавч сайхан ааш гарахгүй ээ хө!!! Эхнэрээ тордож, дэмжиж хөгжүүлж бгаад ажилд оруул. Бас тэт мөнгөө эхнэртэйгээ зөвшилцөлгүй ганцаараа шийдэж аавдаа өгсөн бол эхнэрээсээ уучлалт гуй, маш олон удаа гуй. Чи цаг нартай ажил хийдэг, тэгээд цалин авчирдаг. Харин эхнэр чинь цалин авчирдаггүй ч цаг наргүй ажил хийдэг гэдгийг бүү март! Адилхан хөдөлюмөрлөж байгаа атал мөнгөний эрх мэдлийг дан ганц өөртөө төвлөрүүлж болохгүй. Эхнэр чинь хүүхэд төрүүлж завсардаагүйсэн бол,( чамтай нийлээгүйсэн бол, хүүхэд хэмээх аз жаргалыг бүтээх гэж өөрийгөө орхиогүйсэн бол Гэж бас бод) өдийд нийгэмд байр сууриа олчихсон, хамт олонтой, найз нөхөдтэй, цалин мөнгөтэй л явах байсан шүү дээ. 

  6. Nar says:

    Huuhed haraad gertee suugaad baival chi ch bas shaltgaangui uurlasan hun l bolno.

  7. anar says:

    ene chin amidrald tulsan asuudal bish l bn daa xvnees asuux yu bnaa xeden jil xamt amidarsniix xajuudxaa yax iixee meddeggvi chi teneg vv

  8. i says:

    enher chin baishin avna gesen mongiig n yariltsalgui ogohoor uurlalgui yahav. tegeed gertee huuhed haraad suuna gedeg chin amargui shuu dee. ajil hiiihees ch hetsuu shuu dee. chi sain zaluu bna. bitgii evdereerei. ehner, huuhed, ger ornoo gesen setgeltei bgaagaar chin baharhaj bna. ternees salaad hereggui. ehnerteigee sain yarilts. bolohgui deer neg hunii zovloson shig ehnertee email yum uu bicheed uz.  hoorhon uree onchruuleed hereggui. ooroo ch oor busad huuhentei yavaad hereggui. tanai gert eruul enh, az jargal, sain saianiig huseye

  9. husel says:

    burhan bug 2 niilne gedeg unen shuu manai ehner bas tiim dawruu bi yg ene zaluu shig amdralin toloo daanch ehner teneg zalhaj bna oor halamjtai huuhentei suuhsan

    manai ehner bas iim dawruu gert orj em gadaa garch er bolood hamag ymig zohitsuulaad ywaad baihad teglee gej bodohgui muuhai aashtai tegeed bolooguiee oor ertei suulrene nowsh gej salaad halamjtai uhaalag emegteitei suuh ymsan

  10. emegtei says:

    bi yg tanai ehner shg hun bn manai nuhur gj amid burhan l gsn ug arhi tamhi hereglehgui gaduur tenehgui halamjtai. tanai ehneriin uurlaj bgaa gol shaltgaan ni gevel huuhdee haraad emegtei hun gertee udaan suuhaar galzuurdag tiimees gaduur daguulj gar gadagsh garga. nz nuhudtei ni uulzuulj buu halah zaw choloo og. bi ch gsn garmaar bn yg galzuurch bn bur jil daraallaad 2 turtsun 3jil ogt garsangui. oroi nuhriigoo ydarch bgaadaa gj oilgoj bgaach ooriin medelgui tesver aldraad uurlaad bn gomdlood bn daa zaluu min. harin manai nuhur oilgodog l bgaadaa ajild rood huuhduud tom bolchuul gaiguu bolchih bh gj bodjiin

  11. Tevcheer says:

    Xaaya zad showdaad xuuxendeed yavmaar l baina daan ch ene ex etsgees olgoson xumuujil xun chanar gedeg yum mini zulgaagaad tegj chadaxgui yum daa gej teglee geed ene ix gutral stress arildag ch yum u daa bas sain medexgui l yum xuuxduudee xaraad l ineex yum exner uglej exleed l bid 4 gulug shuu dee gert bux yum l exneriin bodsonoor baix estoi yum gene ee xuuxduuded ch unen daramttai aav ni duug ni avaad irie gexeer ugui ee aav ta gertee eejtei baij bai bi avaad irie geed manai tom garaad zugtchigch baina shuu dee eejeesee 

  12. Tevcheer says:

    Xoron ug anxiagui zan yu ch chadaxgui baij xudlaa ixes deedsiin zan gargaad l manaixan tsgaan yastan bi ajil xiixgui baigaa ch minii buyand chi ingej ajil chin sain baigaam gesen xiirxel ene terees unexeer zalxaj bna shuu zugeer xayad xaa xamaagui zugtmaar l baina daan ch 3 xuugee bodood l … xuniig ug xel baigaa baidalaaraa bux yuman deer zuvxun uuriinxun l bas daxin uuriinxun l gesen teneg uildluud ni unexeer yamar ch gartsgui bolgodog yum bna aa ene zaluu ch gesen tiimerxuu baidald orson baigaam baina manai amidrald bux yum bii gantsxan xundlel xair gedeg yumiig mini nulimaad duuslaa daa yamar buzar shuglexeeree tegdiin baigaam

  13. hoooh says:

    Ehneree ajild oruul. Aa gologdood bga bol surga. Tegeed ajil olood hiine biz. Hun gertee udaan suugaad deer ni negen heviin amidrald orood ireheer stresstej baigaa ni ter. Iim asuudliig oilgohgui baj uuriiguu bitgii zuvtguud bai l da udur bolgon hairtai gedeg ugiig krantnii us shig ursgadag gene u? Chi heleh yostoi hun ni mun biz de? Ter busgui huuhdee turuulsnees bolj her hugatsaand gertee suusniig neg bod doo? Huuhed gargalgui cham shig career huuguud yavbal hen ch chadna shu de. Ene hugatsaand sursan zuilee martana niigem uuruu hugjinu hun hotsrogdoh ni argagui bolood ajil oldohgui baigaa yum. Uhaan zaraad gertee shiidchih ajliig chadahgui hun  end olon hunii eyreg surug comment tsugluulaad oilgoh uu zaluu? Ehneree hairlaj bgarai da asuudal garah boldond dalan bulchirhaigaa delgeed baiv.

  14. man says:

    oilgoltsohgui bol tegeed salaach de.  zunduu l muulaachde ehneree odoo zugeer sal nadad ugchih . ehnertei chin amidray

  15. zochin says:

    sainuu zaluu. bi bas nuhurteigee yariltsaj oilgoltsold hurdeggui blaa. argaa baraad mail bichlee. ene ih sain ur dund hursen shuu. chi iim bi iim, ingej bodoj bna geed l bichij garlaa daa. chi yagaad turshij uzej bolohgui gej

  16. Захидал says:

    Хэрэв би эхнэрийнхээ нэр ус хаяг зураг хөргийг оруулаад бичсэн бол SSS-ийн түмэн зөв. Гэхдээ тийм зүйл болсонгүй уучилаарай.

  17. sss says:

    Ehneree shulam, shunaltai, ajilgui, anhiagui, davartsan gaagaanii sularsan rezin geh meteer bichuuleed sanaa chin amarch uguhgui bgaa bl tgd salaachdee. Hanilj yavj morio gehcheer ehneree muulaad l chi ontsgui er bnda. Chiniiheer bl ooroo enhiin tsagaan tagtaa, ehner n tas har ilee yumada te.

  18. zochin says:

    jargasan huuhen amidral oilgohgui bol buu huchlee, harin hatuu anhaaruulahad gemgui shuu. aash zan muuhai, sursan erdem bhgui, ajil turul hiij chadahgui, huntei evtei haritsaj suraagui avah idehiin don tussan, aashlah avirlahaas uur shidgui shideluuidd taaa medej, medehgui bol bodoj bsan chin deer. Er ni bol het zuulun bgaad bval ems davarch tolgoi deer chin garaad suuchigdag. Er hunii zangarag haruul. 

  19. kkk says:

    Unen shuu ter tomootoi nomhon zaluutai suusan huuhnuud arail davartsan bdiin kkk

  20. Zochin says:

    mn sdagin aav ni bas 50 huuhen shaaj 10 ohintoi uerhed tgd eejtei ni suugad eejiig ni shaagaad tgd mn torson pizda bn l daa. Chi bs ehnertei bhoro ehnere shaagad tgd hdn golog toruuleh bhdaa. 

  21. MN says:

    Нялуун сда вэ чи?! Авгай авахаасаа өмнө охид хүүхнүүдийг хольж сольж үзээгүй дондоок залуучууд ингээд нэг нүхний бараа харахаараа авгайдаа базуулцан шааж явахын. Дор хаяж 50 хүүхэн шааж, 10 охинтой үерхэж үзсэний дараа авгай авдымаа хө.

  22. Зочин says:

    За дээрх нийтлэлийг бичсэн хүн байна аа. Хэдэн залруулга хийе. Бид хоёр гэр оронгүй улс бишээ. Байраа томруулах мөнгөө өгсөн тул тэр арчаагүй гэр оронгүй таван жил амьдрууллаа гээд байгаа хүмүүс ахиад жаахан бодож үзээрэй. Эцэг минь жижиг байр бэлдэж өгсөн. Тэнд нь жаргалтай таван жилийг үдэж байна аа. Би эхнэрээ ажилд ор ч гэдэггүй, битгий ажил хий ч гэдэггүй. Хаяа ажил хайхгүй юм уу гэхээр хайлаа гэж гараад найзуудтайгаа сууж хууч хөөрж байгаад л ороод ирдэг. Хүүхэдээ би өглөө хүргэж өгч орой манай дүү гэрт авчирж өгдөг ажилтай тул тэр тал дээр асуудал байхгүй ээ. Хамгийн гол нь манай эхнэр амьдралын идэвх арай дэндүү хазгай, сул. Яг нөгөө солонгос кинон дээр том том юм яриад л ярвагнаад яваад байдаг ажилгүй авгай нар байдаг даа. Тийм имиж руугаа оччихсон. Хэлэхээр бас л загнуулна л дөө. Уг нь сургууль соёл төгссөн хүн. Даанч сурсан нь ч хэцүү, сурсанаараа ажиллах нь ч хэцүү санагдаад байгаа юм. Аа тэр долоо хоногт хэд секс хийдэг вэ гэж үү? ер нь бол хүнгүй үед тав орчим шүү. Цөөхөн биш байхаа. Эхнэрийн авах юм нь гоё биетэй. Өөрийн эрхгүй шөнө дайрдаг. Сүүлийн үед хүүхэд томроод бага сага асуудалтай байгаа. Гадуур болзоонд явдаг уу гэж үү? Халаас хоосон үед хамтдаа алхаж алхаж орж ирдэг дээ. Хараахан машинтай болж чадаагүй л байна. Хайртай дуртай гэдэг үгийг би уг нь тийм олон хэлэх дургүй. Үнэгүйдэх юм шиг санагдаад байдаг юм. Гэхдээ одоо уурлахаас нь айгаад хэлсээр байгаад өдөр бүр зүгээр л крантны ус шиг урсдаг болчихсон байна. Тиймээс эхнэртээ яг яаж хандах вэ тал дээр зөвлөгөө өгнө үү. Бид хоёрын амьдралыг өмнөөс минь хараал ерөөлөөр дэнслэхээ болино уу.

  23. hihu says:

    suuzuu gdg nuhurt handaad helhed harin ch ymaar dutaj uzeegui nz nuhudte ajil turulte bsn humuus suuhaar galzuurdag ym shuu.tsalin awchraad ugnu yah ym be ar ger ur huuhed gd duusna uurtu zartsuulah 5 tugrug ch uldehgui.tglee gd ur huuhde mulhuj ch amjaagui bhd ni hunii gar dr orhiod ybahu hatuu setgelte hun bol chadah l bh.etseg ehiinhe ajil amidrald gai bolohgui gj 7 honogt neg honog l ochdog humuus emegte hun bdiin.tgtlee ih hund meruulj amidraad bn gj bodood bgaa bol huuhedte bolku bh songolt bj boloh l bsn.eregte emegte humuus tegsh erhte neg ni huuhde haraad suuj bhd neg ni shoudaad zugaalj bh uu uuchlaara tm ym bdgguin.aan tnn za ter muuld bga humuus chinii ohin duug chn eswel egchiig chn iimerhuu humus awch ywd tsalin gj hdn tugrug uguud gert ni geriin bug tsarailuulchd hulsnij bair esuul baishin heseed esuul hadamiin haya tushuuld ingj amidruulj bga bol ta nar yg naad chutgur shulam shg em gdg ugee helj chadahuu?

  24. GURU says:

    za ehner chin ger ornii ajlaa hiigeed, terendee tuurteed eldeveer avirlaad baigaa gej bodoj baigaa bol bairaa solichihoo huu mini. ger ornoo avch yavah, amjirgaagaa zalguulah ajlaa ehnertee daatgaad, ehneriin hiij baisan buhniig chi hiichih. gaduur dotuur orj garaad, ajil turul hiigeed, hamt olnii dund orood ineed bayar huurtei bolj, aashlahaa bolih baih gej naidaya.

  25. za says:

    hey naizaa, bi udahgui pakistan, afganistan ruu yavna, namaig daguulaad yauulchihaach, tend ochood laliin shashintai zaluutai gerluulcheed irie. tegeed nasaaraa jargaj baig tendee. esvel chi uuruu Syria, africa, geh met gazar ruu yavuulchih.

  26. bbb says:

    Chi ehneree unsdeg uu?
    Doloo honogt heden udaa sex hiideg ve?
    Amraltiin odroor chi hool hiideg uu?
    Jild sard heden udaa gaduur bolzdog ve? kino, jujig, hool und ideh gm.
    Huuhdee tsetserlagt ni hurgej ogch avdag uu?
    Ehnertee beleg oir oirhon avch ogdog uu?
    Chamaas hair halamj neheed bn, chi heden togrog oldogoo ih yumand sanaj. Chinii naad baigaa baidal chin shal teneg sanagdaj bn. yamar ch romantic bish, gertee gedsee maajaad tv uzeed hevtdeg l zaluu bn. chi haashaa ch yavdaggui, bas ehneree haashaa chyavuuldaggui. aimar hartai.

    bitgii davar zaluu mini. hun ar geree bodoj l mongo tsaasandaa haram heden ug helee l biz. 

  27. Ezegtei says:

    Emegtei hun chiheeree durladag, sxn ugiig haramgui hel, gergiin chin zan aash ni oorchlogdoh bolno. Amidral amidrah tusmaa l saihan… Anh tuundee tatagdaj bsn  sxn uyee dursaarai. Mundag zaluu bna az jargal husie

  28. h says:

    Hariltsaa dutagdaad bn ehner chn teneg huuhen l bish bol hereldeed ch bolow dotroo hel emegtei hunees shulam, sahiusan tengeriin zan ali alin garna

  29. peaki says:

    vneheer  tanai ehner ajilgvi bga bolohoor l uurlaad bga bh Ajild oruulaad hamt olontoi  bolbol chamaig oilgoh bh 

  30. Rhnnjkn says:

    Ajil hiilge tegeel asuudal shiidegdene gertee bdag emegteichuud ihenhn uurtai utsaartai baidgiin

  31. man says:

    ger bul gedeg bol hamtiin amidral. yamarch shiidver gargasan 2 la zuvshilzuj bj shiidver gargah yostoi. chi hichneen gantsaaraa mungu olj bga ch gesen ehner chin yaaj zartsuulahiig medeh yostoi getel chi ehnerteigee zuvlulduuchgui aavdaa oron bair avah munguu uguh chin ehneree ul hundelj bn aa gsn ug buruug uuruusuu hai zaluu min endees bish

  32. ehner chin bn says:

    ene humuus uursduu tegj chadahgui bj hunii amidralaar togloh gd bhiin. davarlaa gd ehneree zodvol ehneriin ni zaya ni gomdono sh d. udur bur ehnertee hairtaigaa hel . ehner chin uurtuu buhimdaad tegj bgn. uurlah ued ni shuud hairtai chamdaa gd heleed uz. tegvel zoolrono. 

  33. comment says:

    Хая дорд шулам заяанд төрөгсөд. удахгүй чи тэсвэр алдаж зоддог болноо. тэгээд эрхэм нандин чанар гэрийн хүмүүжил үнэт зүйлс чинь үгүй болж эхэлнэ. удам угсаа чинь сэвтэнэ. шуламаас шулам гаона шулөмын орчинд хүмүүжиж 

  34. hm says:

    yu geh gesen geheer huniig tanih amargui yum bna. esvel eregtei humuus tiim huuhnuuded durtai yum bolov uu,

  35. hm says:

    1. gertee suugaad ingej oorchlogdson bj bolno.
    esvel
    2. ugaasaa iim bsan bj bolno. suuliin uyed bi neg naiztai bolood bgaa yum. ter nadad suuliin uyed huviin amidralaa yaridag bolson . Uneheer aimaar. gariinhaa uzuureer dohiogoor hodolgoh yum gene. aimaar aimaar ug hereglene. yag iim jinhene aashiig n bi meddeggui bsan. Tegsen hernee naiz zaluugaa hayad ternees goyo-iig olj suuh yum bh.bainga hereldene sal geheer salahgui suu geheer suuhgui. Ingej amidrah yu n saihan bgaa yum bol? Gehdee neg huniig komandlah saihan bdag yum shig. yu geh yum be dee, zaaval huntei urtsaldaj diilj esvel ooriigoo bi diillee ene muug gej bodoh durtai barag kaif avdag yum bolov uu gej bodood bgaa.

  36. h says:

    Tgd heleechde tenegteel duugai ywaad bhiin ma hun hurtel yg iim duugai bgad bdag neg odor tesreh bh helelde yrildaa

  37. suuzuu says:

    Gertee suulaa geed huuhdee harlaa gj ercguuded yalarhaj yah n ve. Er hunii gergii bolloo geed ene ertunts deer baidgui gaviay baiguultsan um shig hashigchaad baidag huuhnuudiig oilgohui um  erheeree hatsan etseg ehee muljuud surtsan yrgeljluuleed er nuhuruu mereh gesen bodoltoi shulamnuud ih boljee. suuzuu

  38. zochin says:

    Gertee suulaa geed huuhdee harlaa gj ercguuded yalarhaj yah n ve. Er hunii gergii bolloo geed ene ertunts deer baidgui gaviay baiguultsan um shig hashigchaad baidag huuhnuudiig oilgohui um  erheeree hatsan etseg ehee muljuud surtsan yrgeljluuleed er nuhuruu mereh gesen bodoltoi shulamnuud ih boljee. 

  39. hihu says:

    Uneniig helhed eregte huniig huleegd huuhde haraad geriin muhar sahih gdg zuiliig heden eregtehun hiij uzsn be?ydaj 1 sar iim bj uzsnuu?emegte huniig bug chutgur shulam gd bga humuus huuhder haraad 4 hana shirteed 7 honood uzde ymar bdagiig ni unene helhed galzuurhad belen bdiin shuu.huuhed chn jhn bga bol tursunii daraah setgel hymral geh ymuuda huuhde haraad ymar bgaag ni chi oilgohgui bn. Minii neg taliin nuhur yg iim bdalta bsn amraltaa awaad 21 honog huuhde harna gd am bardam suusan, 7 honoogui butsaad ajilda orsn bhar ni ysn gsn chn ene ynzara udwal galzuurhiin bn mi hani yaj ene buhniig amjuulj yaj tesdiin be gej helsn gj bsn tgher ter chutgur shulam gd bga tom tom ym yriad bga humuus bol huuhde haraad 21 baig ghd 7 honog gerte suugaad uzde gj heliida

  40. залуу says:

    Чиний эхнэр шиг хүүхнүүд цадна гэдгийг мэдэдгүй юм. Би өөрөө тийм эхнэртэй байсан хамгийн аймаар нь хүнийг уурлуулж, стресстүүлж, бүх энергийг чинь сорж байж өөрөө тайвширж таашаал авдаг юм. Чиний хийсэн юм бүхэн санаанд нь хүрэхгүй бас байнга хэрүүл хийх шалтаг хайж байдаг. Та 2 салсан нь дээр би дэмий цагаа үрээд яахав гээд охиноо аваад салсан одоо би найз бүсгүйтэйгээ танилцаад 3 жил болж байна 10 сард 1 гэртээ орох гээд л гэр орноо янзлаад байгаа тэр минь удахгүй төрнө. Хамгийн ихээр ажиглагдсан юм бол хүн гэр орондоо санаа зовох зүйлгүй ар тал найдвартай байхаар ажил бизнес хүртэл маш амжилттай болж байгаа юм даа. Ер нь 1 л дэмий гэж бодоод шийдээд салсан нь шулуухан шд эргэж буцаад дэмий.

  41. narta says:

    Chamd xairguin bna oo. Yasan teneg huuhen be. Xajuudax xania zovooson hun xamgin tom nugel uildej bga ni ter um gsn shuu. Eregtei yag tanai exner shig xun medexin bna. Estoi muuhai xaraxaad durgui hurmeer

  42. Bolor H says:

    Яг энэ дээд талын нөхөр юу бодож(нэр нтр нь) ингэдэг байна аа. Чааваас гэж… 

  43. Bolor h says:

    2lA hamtraad hangaad ugchuul boloh bhaa, hairaa. tsarailag zluud er, emgui l durtai shd, bi ch durtai. tsarailag, huurhun erchuud tsaanaa l egduutei.

  44. ganaa says:

    Togloom hiilgvi helhed yg ijil asuudaltai ym na teheer ehnertee ajil olj og ugiin vr hvvhedtei bolhoor ergtei hn omsoh hubitsas solih dvrsikgvi boldog ym aa and bidagl asuudal orlogo ihtei ajild orbol sardaa neg omd tsamts abhal bh ajiglaad bgaarai nz  amjilt

  45. zochin says:

    ahdaa hed honog ugchih, saihan surgaad ugie, ter ued chamaig hen be, yamar hun be gedgiig chin iluu sain oilgoh baih. 

  46. kkkk tenegt says:

    tegeed l nerh surhuu ” hunii ohin ur avch suuchaad” ch geh shig. avahuulj suusnaa medej bgaa chin yamai daa. terend orvol aavdaa tuslaj bna, ovoo doo minii naiz geh chadal chin hurehgui bgaaz dee, yamar ter mungiig chamaas, chinii aav erjees avaad ugch bgaa bish, uuriinhuu mungiig uuruu medeed zohitsuulsan bna dag, tegeed yu gej. hunii yumand bitgii shunaj bai, chiniih bish yum hezee ch chiniih bish. 

  47. Зонхов says:

    naadach chin oorchlogdohgui, zaaval heruul odoj hereldej baij energy sorj amidardag avgai baidag ter l bn.

  48. zochin says:

    Emegtei hun nuhurt garad huhde toruled yer ni bol ugle utsartai boldog ym shig bi  gerled 6 jil bolj bna l gerled  huhdude gargad gerte susan neg heseg ih dotor davchidaj orilmor bla  emegtei hun eregtei hunig bodvol odort ih yridag ym shig bgan gerte huhde harad suhar yrih ni bagasad dotor ni davchidag ym shig nohro ajilas ni ireher ym yrimar bdag manai hun ydrad yun yrih teged l gomdono do  ene bdal 2doh huhde garsnas hoish bolson uchir ni ooroo zavgui bolod haya im yma hisengui ingesengui tegsengui geher altan zagasni emgen shig ugelle gene ug ni origo neh ugle yansha bish gej bodsin yer ni ehneruded ugleh yanshih uye bdag ym bnaa gej bi oilgoson 

  49. kkkk says:

    Ene muu Zochin chi hol huts meduu.bair avii gesen munguu aavdaa ugnu ch feh shig chi oron gergui bolood hun bachimdaj bgaa shdee 5iin 5 jil oron gergui amidruulchaad bairnii munguu aavdaa ugtsun gene uu hunii ohin ur avch suuchaad baliar chadvargui guilgachin yumtai suuhaar ingeed eldveeree doromjluulj bgaan .chi ajil ger gej yavahgui haachihiin araar tavidaggui ch feh shig tavih estoi yumuu er ni mal yumnuud bhiimaa neeree.

  50. Woman says:

    Hi uhaantai zaluu min bi bas yag tanai ehner shig bsanhvn erni gertee suugaad ireheer eldeb ym urguulaad bdag ym bilee ajiltai hamt olonto bolohoor uur bolnoo ajild oruulaad vz erni bok chand ch bas aldaa bgaa manai nuhur bol sain hani yag l cham shig ghdee halamj muutai uuruu bol chadalaaraa l hairlaad bga gj boddog ghdeesetgeld maani ogt hvrdeggui emegtei hvn ayndaa oilgonoo yag 5jil amidraad l hosuud ingedeg ym shig bgaan bid bas tiim bsan odoi bol oilgoltsood hariltsaa shsl uur bolson za amjilt dvv mini

  51. kkkk says:

    Ulirald neg uurladag taivan l hun bn shdee davartsan zaluu ehneree manuuhai gej bodooo yu

  52. Зочин says:

    Цалин буурсан гээд өгөх мөнгөө багасга. Одоо 2лаа ажиллахгүй бол хямралыг давахгүй нь гэж эхлээд сар сараар хаиухан үглээд бай. Чи хувцасгүй гээд байсан, гэрт байгаа хүн яахав харин би дандаа хэдэн юмаа сольж өмсөөд ёстой эвгүй явж байна гээд бай. Одоо ажилд орно оо хө гэж хэл. Цалингаа хэд хоногоор хойшлуулж авчир, тэгээд хяралаас болоод цалин хүртэл ийм боллоо гээд бай. Чи ажил хийвэл надаас илүү олно доо гээд ажил өөрөөр нь хайлга. Хэдэн байгууллагын хаалга мөргөөд ирэхээрээ ханд нь дарагдана. Гадуур гайгүй мөнгөтэй нөхрүүд бий, надтай зовж байхаар миний хань амьдралаа бодох уу би хүүхэдтэйгээ болно гэж хэл. Санаа зоволтгүй би гадуур дотуур явах юм биш, хүүхэн шуухан эргүүлэхгүй 5-10 төгрөг олдвол бариад ирдэг хойно чи минь санаа зоволтгүй гээд хөөгөөд гарга, даварсан хүүхэн бэ.

  53. Za zugeerl baigaarai says:

    The calmest husband make the stormiest wives gedeg baihaa bi baisan bol pause laad haach yum neg tiishee tarhia sergeeh geed heden saraarch hamaagui yavah bsan tegeel etsest ni chadvargui emegtei yaj ij bgaad ooriigoo tejeelguuleh hunee olood bdagiinshudee

  54. boli says:

    Zavgvi bailga yun hardahtai manatai boltol

  55. zochin says:

    jargal daahguin zovlon, uur yu ch bish, AW+GAI gaa SYRIA uls ruu yavuulchih, tend ochood laliinhantai jargag l dee, tegeed yamar orchind amidarch baisanaa oilgoh biz.

  56. zochin says:

    amidraliinhaa buh achaag nuruun deer ni uuruu.eed, uuruu gertee yag adilhan avirlaad, deeshee haraad hevteed bai, nuuren deer ni uur halamjtai huuhentei tariad, hun shig bhgui bol chimeegui yavaad ugnu shuu gej hel. hayagdahaas aigaad yadaj l sarmagchin turhunduu butsaj oroh biz.

  57. zochine says:

    Bi emgtei ch minii bodloor emegteichuud joohon davruun davruu shuu bi ch bas nz zaluu maani namaig hairlah tusam davardag uglehees.ni aigaad bailgui yrilts bi ch bas chi uuriiguu mnii orond taviad uz geh metchilen heleh uedee helj hair halamj uzuuulehdee hangalttai hairla mash ih uns mash ih hairtai gdege hel bs etseg eh muulah ued hatuu changaar bodloo hel turuuulj ugugsun etseg ehiig mini hamagui heleh erh chamd bhgui gej

  58. f says:

    yagaad ajil hiideggui yum? chi bitgii hiigedeg yum uu? uchir shaltgaaniig n asuuj avaad neeg ih uchir shaltgaangui iim yarshigtai hun yum bol salna gej saihan yum bna

  59. CyBd says:

    Aashgui emegtei hun gj yu bhav de. Ymar ng shaltgaan bgaa blood l uurlaj tsuhalddag bz. Hervee manai nuhur bair avna gj tuluvluj hurimtluulj bsn munguu nadtai yariltsaj zuvshiltsulgui aavdaa ugsun bl bi lav gomdoj uurlana. Urhiinhuu sankhuug chi uuruu baridag uu? Herev tiim bl ehnertee todorhoi hemjeenii sanhuugiin erh chuluu olgoj bgaa esehee bodooroi. Naad zah n oroin hoolnii material, ariyn tsevriin heregsel, 00 tsaas metiig avahdaa ter blgoniig chamd heleh shaardlagatai bldg bl ene bas l buhimdah tom shaltgaan blno, eshul sex hariltsaand asuudal bdg bj blno.ehnertee buruug uguhuus umnu yu blood yu bolku bgaa talaaraa hoorondoo sn yarilts l da. 

  60. busgui says:

    ymar ne iim sain hanitai uchraad bnaa, nuhruuruu solichih ymsaaan

  61. Аашмаа says:

    Юутай ч зев бодолтой залуу юм. Хvvгээ чам шиг гvдэс, сайхан зев хvн болгоод телевшvvлээд есгечих юмсан. 
    Аавдаа туслаад мундаг байна ш дээ. Ихэнх нь авахаа л бодохоос. Чам шиг гаргаад егч байгаа нь сайхан юм. Хожим харамсах зvйл багатай амьдрах нь байна даа. 
    Гэргий жаргалдаа ташуураад байна уу vгvй юу. Ажил хийлгээ. Миний хувийн туршлага гэвэл xvvxэд харж, гэртээ сууж байгаад ажилдаа орсон чинь их сайхан байсан. Ааш гэж хайлсан тугалга гэдэг шиг л ккккк. 
    Ер нь 100% сэтгэл хангалуун амьдрал гэж нартад байдаггvй юм гэнэ лээ. Хеерхен эхнэрээ хайрлаж яваарай. Дотроо бачуураад байлгvй сайн ярилц. 

  62. suzu says:

    Chi dendu davraasan bn. Bas gertee suusaar bgad setgeler unaad tgdiin. Bi emegt hun bas gerte 4 jil yg iim bolj bsan. Ehende nuhur maani argadad bur zalhad sulde zalhad bur haysan. Tgd l bi oilgoson.  ajild orood odo ok shu. Chi sain zalu bn ehneree boddog. Ghde bas er hun haya garj orod uurin gsn nz nuhud ertuntst bsam deer. Haya unertuulj orj ireed namag erhlulj bgd hiih ch bas shan shtee hehe. Denduu tugs bh gd hereggu uitgart

  63. Sug says:

    Sain ehneriig sardaa neg gdg bzde kk

  64. MglausCom says:

    Uu chi l dee. Emegtei hunii talaar deerh ers ih dutuu oilgolttoi yavdag yum bn. Ehnereereebas uchraa medq jaahan amitas songoj bsymuda.
    Surgaad avch chadq nu. Yer n bol shaltgaangui uurlaj hashgichij amidrah huseltei hun bdguil bhgui yu. Neeh hundeer huleej avalgui sonsoj bai huuhdee harangaa huurhiig haa neg harch niigemshih bolomj olgoj bai. Ajil turuld oruulj zavgui bailga

  65. Zochin says:

    bi bodohdoo hun amidraldaa yug zow gej bodno tuuniigee l hiideg gej boddog. Nz mini chi ehneriinhee hiij baigaa uildliin yug ni zow yug ni buruu gej bodoj baina. Bicheed neg harj boloh yum buruu zuiliig ni yawal zugeer boloh talaar ni bas bodoj neg boloh yum. Chi l ehneree uurlaj ynshih uyed ni duugui baih yostoi bi iim baih yostoi tiim baih yostoi gej bodoj bgaa bolohoor ene uildluuliig hiij baigaa yum gehdee oorteigoo zorchildon baij iim baidald hurchiheed heniig buruutgah gej todiigoos odiig hurtel tessen ooriigoo yu magadgui oor hiih yumguigees urgelj chamaig tsagddag ehneriigee yu…. Minii bodloor chi ih uhaantai zaluu shig sanagdlaa ehnerteigee tohiroltsoh geed oroldood uz Etsest ni helehed olon hun chamd yu ch gej helj bolno gehdee suuliin songoltin omno chi gantsaaraa l bdgiig sanaarai

  66. tuka says:

    bi yag tanai ehner shig chin bsiin bna. hairan saihan haniigaa vrgelj gomdooj uiluuldag bsaar ooroosoo holduulsan yum daa. odoo ternii min zan aash evdreed turgen uurtai, muuhai aashtai bson doo. chi ehnerteigee sain yariltsaarai. bid 2 shig bolchihov oo.

  67. zochin says:

    bi ch bas neg iim emiig tevchij chadaagui, shuud ershen shiidsen dee, tegsen chin neg heseg buun haraal, doromjlol, odoo bol butsaad niilchih geed bdg, ug hel ni gej hailsan tugalga shig bolson amitan l bdg, odoo yasan gej tiim aimaar amitand itgeh bilee, buur shud zuugaad, sanaa suufaad, dahiad niilchuul yaj tamlahaa tuluvluj suugaa ni gartsaagui. setgeliin ih amar amgalaan gej …..

  68. zochin says:

    iim yagchis, shimanusuud, amilsan chutgur, bosoo oroolonguyd, tamiin togoonuud, erlegiin elchuud, murun goliin shulam huuhnuud, shunaliin ulaan nudnuud bdg yumoo. nasd em chin uurchlugdunu gej bhgui ee, tegeheer tevchij smidardagsan uu, teserdegsen uu uuruu l shiidej uz, tsarailag mini. setgeliin amar amgalan humuunii amidrald hamgaas heregtei yum l daa, uul shugamandaa. etseg ehee tejeever emeer doromjluulna gej bhgui ee, huu mini. 

    iimerhuu emsuud erlegiin elchees ch shiruun doriun, hiisen aldaa, nugel buhnee gert suuj bgaagiinh, huuhed turuulj usgujbbgaa gedgeer halhavchildag. hatuugan yariad, hun shig bhgui bol irsen gazar ruu chin, toiroh huudasiug chin zuraad tavuulna gej hel.

  69. agy says:

    бурхан буг 2 нийлдэг юм даа залуу минь. Наад хүн чинь чиний сэтгэлийг байхгүй болсон хойно л юу хийж хэлж ямар байснаа ойлгож магадгүй.

  70. emegtei says:

    ингээд ярилцаад аргадаад байдаг нөхөртэй ч болоосой мөнгө төгрөгийг хаяад хамтдаа амьдрахсан… гээд мөрөөдөж байгаа бүсгүйчүүл хэд бол аяаяаяа…танай эхнэртэй байраа солимоор байна. манай нөхөр архи уудаг хонуут өнжүүт алга болдог орой ирээд утсаа маажиж байгаад унтдаг ямар нэг юм болвол шууд загнаж зандчидаг бас өөр хүүхнүүдтэй учир ургуулдаг мсж ээ устгаж мэддэггүй мэдрэл. кино үзнэ дэлгүүр орох нтрийг бол бүүр ч мэдэхгүй… за за тэгээд эхнэртээ ийм нөхөртэй бүсгүй солилцоо хийх эсэхийг нь асууж байна лээ гээд дамжуулчаарай би нь дуртайяа солино шүү кккк

  71. Zovhin says:

    Ehner chin gerte bgad bhar bachimdaad uurlaad bgn bishuu hugshuun bi 1 iimerhu yum ajiglaj bsin bna. Ehnere ajild oruulaad uzvel yadin bol 

  72. saraana says:

    Oor erd hed sain shaalguulchih teed uurlahaa bolino chi ooroo hangaj chaddaggui yum bn teheer uur hureed bdii.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.