Миний ээж энэ жил 42 хүрлээ, насаараа их сургуульд сурсан гэхдээ нэг жил ч бүтэн ямар нэгэн ажил хийж үзээгүй, дандаа ах эгч эсвэл эмээгээс мөнгө авч амьдардаг. Ажил хийхгүймуу гэж ойр тойрны хүмүүс асуухаар ажил олдохгүй байна ажил олдохгүй байна гээд арван хэдэн жил гэртээ суужээ. Би айлын ганц явж явж 3 жилийн өмнө дүүтэй боллоо. Хоюулаа аавгүй, бидэнд байр байхгүй. Гэхдээ би ээждээ дүүдээ эмээдээ хайртай. Гадаадад тэтгэлгээр сураад 2 жил болчлоо, энэ хугацаанд гэрлүүгээ бага сага мөнгө явуулдаг байсан одоо ч тэр.
Гол нь би та бүхнээс юун дээр санаа бодол, зөвлөгөө авах гэсэн бэ гэхээр би ээждээ зөндөө хэлэх юм ээжээ ажил хийхгүймуу мөнгө явуулий ядаж нягтлан нарийн бичгийн дамжаанд суу гэлээ. Би танд сар болгон мөнгө явуулсан хэвээр байнаа гэж хэллээ. Тэгэхээр л чи миний ганц охин байж намайг ойлгохгүй бусад хүн шиг ад шоо үзлээ, би яршиг цэвэрлэгч хийе, тэгэж байж чиний санаа амрах нь гээд л эхлэх юм.
Сүүлрүүгээ би үхээд үхээд өгий гэдэг боллоо, үнэхээр миний буруу гэжүү, ээжийгээ энгийн сайхан ажил хийгээд ах дүү нараасаа дээр биш юмаа гэхэд адилхан сайхан амьдраад яваг гэсэн миний буруу юмуу, би яахын яахын би яах ёстой юм ажил хийнэ сурна олсон мөнгөө явуулна. Би үнэхээр юу хийхээ мэдэхгүй байна, ээжид хэцүү биш байдгийн байхдаа эгчийнхээ нэг өрөөнд ээжтэйгээ жаахан хүүхэдтэйгээ ажилгүй өдөржин гэртээ тв үзэж амьдрах амьдрал гэжүү? Ингээд үнэхээрийн зөөлхөн хэлэхэд би гараад угаагч хийе гэхийн…
23 Comments
Залуухан л ээжтэй юм байна шдээ яах гэж мөнгө өгдөг юм. Хүнээс аваад сурчихсан хүн ажил хийхэд хэцүүхэн л байх. Одооноос эхлээд битгий мөнгө өг! Ээжээ ажил олдохоо байсан гэж хэлээд өөртөө зарцуул хадгал. Эмээ эгч нар чинь олон өгөхгүй л байх тэр цагт ээж чинь юм бодно. Цэвэрлэгч, угаагч хийсэн ч яадын юу нь болохгүй гэж. Мөнгө л олж байвал ямарч яадын хийх хэрэгтэй. Дээд мэргэжилтэй байж ажил олдохгүй байна гэдэг муу л байна даа.
Сайн байна уу,
Өнөөдөр ажил хийе гэвэл чин сэтгэлээсээ ажилладаг юм хийж чаддаг хүнийг авдаг газар зөндөө. Манай байгууллага ийм хүн их хайдаг ч олдох нь ховор. Яагаад гэж гайхаж магадгүй. Учир нь ажилгүй хүн монголд илүү үнэ цэнэтэй, тэгээд амьдарч болоод байдагт байгаа болов уу. Ажилгүй гээд ах дүү, аав ээж энхрийлээд автобус, хоолны мөнгө гээд өгнө, хоол ид, хоноод яв гэнэ, ажилгүй гэхээр төр засаг тэтгэмж өгнө. Эвий ажилгүй ядарч яваа юм гээд хүн бүхэн энхрийлнэ. Ийм байдлаар сурчихсан бол ажил хийе гэж бодох ч үгүй.
Харин чамайг ажилтай ядарч явбал төр засаг хааяа ч болов 5 төгрөг нэмж тэтгэмж өгөхгүй хэн ч ингэж энхрийлж, өрөвдөхгүй, нэг төгрөг ч нэмэрлэхгүй. Чи ч гэсэн ээжээ өрөвдөөд мөнгө нэмэрлэнэ. Ажилгүй тэгээд нийгэмд ч өөртөө юу ч бүтээгээгүй монгол, ажилтай юм бүтээж ядарч ч яваагаасаа илүү үнэ цэнэтэй байгаа нь энэ нийгмийн эмгэнэл болоод байна.
Сайн байна уу,
Өнөөдөр ажил хийе гэвэл чин сэтгэлээсээ ажилладаг юм хийж чаддаг хүнийг авдаг газар зөндөө. Манай байгууллага ийм хүн их хайдаг ч олдох нь ховор. Яагаад гэж гайхаж магадгүй. Учир нь ажилгүй хүн монголд илүү үнэ цэнэтэй, тэгээд амьдарч болоод байдагт байгаа болов уу. Ажилгүй гээд ах дүү, аав ээж энхрийлээд автобус, хоолны мөнгө гээд өгнө, хоол ид, хоноод яв гэнэ, ажилгүй гэхээр төр засаг тэтгэмж өгнө. Эвий ажилгүй ядарч яваа юм гээд хүн бүхэн энхрийлнэ. Ийм байдлаар сурчихсан бол ажил хийе гэж бодох ч үгүй.
Харин чамайг ажилтай ядарч явбал төр засаг хааяа чболов 5 төгрөг нэмж тэтгэмж өгөхгүйхэн ч ингэж энхрийлж, өрөвдөхгүй, нэг төгрөг ч нэмэрлэхгүй. Чи ч гэсэн ээжээ өрөвдөөд мөнгө нэмэрлэнэ. Ажилгүй нийгэмд ч өөртөө юу ч бүтээгээгүй монгол, ажилтай юм бүтээж ядарч ч яваагаасаа илүү үнэ цэнэтэй байгаа энэ нийгмийн эмгэнэл болоод байна.
minii bodloor 42-toi eej chini zaluu bna. iim hetsuu ar taltai bol bugd delbe usrehguin tuld chi odoohondoo geriinhniigee hayaj ooriigoo sain bolovsruulaad bolomjiin ajil torold oroh l chuhal bna. 2-iin hoorond yumaar bitgii orold. hicheel ajlaa bod, eej chini ovchtei bish, hogshin nas ondor bolson bish hayahad zugeer. olsoj uzeegui hun ajil hiideggui yum.
За үүнийг уншаад бичмээр санагдлаа.Би яг л ийм амьдралыг туулсан.Чамаас нэг өөр нь дүүтэй биш хүүхэдтэй.(Бараг чиний дүүтэй чацуу гэсэн үг)
Миний ажигласан харсан,мөн туршлагаас бол наад хүн чинь насаараа ажил хийхгүй.Хийх хүсэл ч байхгүй,чадах ч үгүй.Өөрт нь бол гараад л цэвэрлэгч ч болсон хийчихнэ гээд амархан санагдаж байгаа ч яг цагааа тулахаар юу ч хийж чадахгүй.Хүнтэй ч таарахгүй.Хэл амаа ч ололцохгүй.
Танай ээжийн тухайд ямар зан араншинтайг мэдэхгүй ч …
Миний ээжийн тухайд бол 40 наснаасаа хойш ажил хийгээгүй .Хийх дургүй гэж боддог.Гэхдээ ажил хийгээгүй шалтгаанаа чиний хүүхдийг харах гээд гэдэг ч худлаа юм. За энэ ч яахав.Би бас тэтгэлэг аваад сурч байсан.Тэтгэлгээрээ өөрийгөө болгочхоод дээрээс нь цагийн ажил хийнэ.За тэгээд хичээлдээ явна,бас үхтлээ цагийн ажил хийнэ.Олигтой сурсан юмгүй,бас олигтой олсон мөнгөгүй.Өөртөө бараг задгай мөнгөө авч үлдээд бүгдийг нь ээж рүүгээ явуулна.Бас байргүй ээ тэр үед…Тэгээд хурааж байгаарай байр авна гэнэ.За тэгээд надад нэг шалтгаан гарч Монголдоо ирэв ээ.нөгөө хураа гээд явуулдаг байсан мөнгө,юу болсон байсан гээч…ганган хувцас гутал ороолт гээд л…бас амттан шимттэн …харин нэг авууштай нь манай ээж архи дарс гэдэггүй бас хүнтэй нийцдэггүй болохоор найз нөхөдгүй.
За тэгээд би гэдэг хүн нэг хэсэг бол ёстой амьдралийн төлөө гэдэг шиг л зүтгэсэн.Харин ээж гэдэг хүн нэг удаа ч надад тус дэм болж байгаагүй юм даа.Ядаж л ажилтай үед ямар нэгэн хэрэгцээгээр гадуур ойр зуурын ажил гаргаад явуулахад юу ч байсан дандаа болохгүй бүтэхгүй юм яриад л ирнэ,,,хүний өөдөөс юм хэлж чадхгүй,гэртээ ирээд бол миний өөдөөс хэрэлдчихнэ.нэг удаа ч зөвөлгөө өгч,сэтгэлээсээ ярилцаж байгаагүй ,нэг удаа миний охин гэж дуудаж байгаагүй гээд л хачирхалтай …гайхдаг юм.
За тэгээд хонхны баяр болох үед ширхэг мөнгөгүй,бас надад мөнгө бага ч болов чухал хэрэгцээтэй амьдралийн онцгой үед хөдөө ч юм уу хаашаа ч юм гэнэт явхаар болоод зугтчихна.тэгээд бүх юм дууссан хойно ирэх жишээтэй…
Бичээд байвал дуусахгүй…
Гэхдээ л би ээжийгээ өнөөдрийг хүртэл 1 удаа ч хаяж байсангүй.Одоо бол амьдрал эдийн засгийн хувьд өөр болсон.Байр авч өгсөн.Бас дуртай үнэт эдлэл, үслэг эдлэл энээ тэрээ ганц хүнд ихэдмээр бий.Гэхдээ хүн ажил хийхгүй ,хичээж зүтгэхгүй,нийгэмтэй харьцахгүй болохоор тархи толгой нь илжирдэг байх.Ёстой нэг эргүүтэж өгнө…Бас л гомдмоор шүү…
Би ээжийгээ хэзээч ажил хий энээ тэрээ гэж байсангүй ээ.тэжээсэн тэжээсэн…үүнээс хойш ч тэжээнэ…хүний ээж болохоор хэзээ ч орхиж,мөнгө өгөхгүй байж чаддаггүй юм билээ…Би ээждээ хайртай..гэхдээ би дургүй…Одоо бол өдөр ирэх тутам хийж байсан үйлдэл,өнөөдрийг хүртэлх амьдарч ирсэн амьдрал,гаргадаг зан авир,яридаг юмыг нь бодож сонсохоор улам зэвүү хүрдэг юм…Үнэхээр тэсэхийн аргагүй,хааяа хатуу үг хэлчихдэг болсон…тэгээд өөрөөсөө айдаг болсон…энэ чигээрээ үзэн ядах вий гээд.хамгийн ойрын хүн хамгийн их зэвүүтэй санагдах …их муухай мэдрэмж. Гэхдээ надад ээжийг хүндлэх мэдрэмж байхгүй болсон.Ямар ч тэмүүлэлгүй,энэ амьдралыг зүгээр л амар хялбар,дэмий өнгөрөөсөн санагддаг…
Би захидлын эзнийг сайн ойлгож байна…гэхдээ яалт ч гүй…ээж нь өөрчлагдөхгүй байх…
Харин ийм ээжтэй ,ар гэртэй болохоор өөрөө их чадалтай,чадвартай болдог юмаа.Өөрөө л бүгдийг хийх болохоор,Туслах ,найдах хүн байхгүй болохоор…
Хичээж байхад хүн болдог юм оо…эдийн засгийн хувьд бол…бас зөв явж хичээж байхад тусалж дэмжих сайн хүмүүс,нөхцөл байдлыг бурхан чам руу илгээнэ ээ…
Гэхдээ миний ээжийн хувь үхээд өгье энэ тэр гэж амнаас нь гарч байгаагүй…Харин ч ээжид чин туслах гэртээ байлгах сайн ах дүү байдаг юм бн.миний хувьд бол ёстой НО шүү дээ.эгч дүү нар хоорондоо нэгэндээ атаархаж,нэгнийгээ хорлосон ах дүү нар.
Уг нь ээжийгээ бэлэн зэлэн юмаар хангалгүй амьдрал ямар байдгийг үзүүлмээр л санагддаг байсан юм…гэхдээ дотроо эрх биш мэддэг байлгүй дээ…заримдаа ч танихгүй хүн шиг л санагддаг шүү…
За за хэтэрхий урт,өөрийхөө тухай бичээд залхаалаа.Гэхдээ охин минь тэр ээжийн ажил төрөл энээ тэрээг бодож өөрийгөө бага стрестүүлж,толгойдоо эрдэм,биедээ чадвар суулгахийг хичээгэрэй.Эрдэм чадвараараа л насаар нь ээж,дүүгээ тэжээх хүн шүү дээ.ээж чинь мөнгө хадгалж чаддагүүй хүн бол,яг зайлшгүй хэрэгцээт мөнгийг нь л өгөөд ,өөртөө хадгалж хуримтлал үүсгээрэй…ер нь бол ээжээсээ ямар нэг юм хүлээж найдаад хэрэггүй байх оо…
За тэгээд хичээгээрэй охин минь,амьдрал маш баялаг гэдэг үнэн шүү….би биеэрээ туулсан.Боломж чиний өмнө нээлттэй байна
Битгий хуцацгаа л гэж л хэлийдээ. ажил хийхгүй байсан ч яадгийн …чи насанд хүрээд ажил хийж чадаж байвал …. ээжийгээ өргөөд яв… чамайг төрүүлж өсгөсөн нь л ажил хийлээ гэсэн үг… гэдсэнд байхад чинь алчаагүй нь яамай…хуцдаг халтарууд.. ээжээсаа хол амиа бодож явчаад муу охин байна….
Дөнгөж 42-той, хөгийн паразит авгай байна. Битгий мөнгө явуул. Өөрөө олог.
ugaagch tseverlegch hiiye gej dahiad helehed n za teg gej helee
minii ex bas neg iimerhuu nasaaraa ajil hiij uzeegui nasand hurtlee geriinheneeree tejeelgesen hun nasand hureed nuhurt garch nuhruur tejeelgene, teglee ch setgel hanamj teer door, sanaa gej teer deer, uulnees deesh garaad yavchihsan hun bailaa. odoo uuruu amidraliin achaagaa uureed gurvelzej bgaa.
uguh neg hereg, dunguj 42 toi hun nasaaraa huneer tejeelgeh gedeg ichmeer bishuu, ugch bolno, gehdee hun chin yadaj l uuriiguu bolgood yavaad baij bolohoor doo. medeej uuriin chin eej bolohoor hatuu handah hetsuu bgaa biz, gehdee l …
Ene olon hun eejiig men “huvalz” gd helsen chen, neeree egch ah nar n eejiig bas tegej heldgiig sanalaa. Minii eej hachig huvalz bishee, namaig bolood minii gants duug turuulsen amidrah uhaanaa oloogui l yvjiga engiin negen mongol eej.
Harin am neeh bolgondoo chi namaig oilgodoggui, ajil oldohgui baina gej zunduu helehiig n l bi oilgohgui yumaa. Negent bi eejiinhee amidralaar amidraaguiges hoish medeh ch yum alga, say neg zalgagui 7 honoson chen zoltoi l chi minii huuhed bish gsengui, dahij gomdoomoorgui bna, mungu bval yvulad chadval end avchirch jildee neg amragad tgd l yvida
Ний нуугүй хэлхэд 42 той битий хэл, гадаадад магистар, доктор хийсэн залуучуудад ажил олдохгүй бна. Албан байгууллагууд, хаалгаа хааж төсвийнхөн маш ихээр цомхтгож. Цалинг бараг 50% хассан. 1 ирэх саруудад цалингаа тавьж чадах эсэх н тодорхойгүй бна. Эрүүл саруул бгаасай гэж залбирах л үлдээд бна
Xuurd : tanii helsen gantsaardsan gdeg ug yg unen, minii aavaas hoish ymar ch eregtei huntei udaan hariltsaatai bgagui, naiz nuhud ch bhgui, setgelee ongoilgood shan yrih hun bhgui bolohoor ih l hetsuu baidag baih. Ymar saindaa l huduu neg udaa ahiga dagaj yvad irehdee jiremsen bolchloo ghed n gaihaj bilee, minii eej yasan hungun yumbe gd, tgd ter hun n ch duug harah gej neg udaach irj bgagui, harin eejiin utsiig uzeheer ter zaluugasa mungu nehsen baihiig n haraad uuriinhuu aaviig sanalaa. Eej dandaa l bas mungu mungu gd aavtai yridagsan, namaig gantsara usguud dres n ajilchgui hetsuul bsan bh. Minii muu aav eejiig butsaad niilye ghed ugui ugui gd l yvuuldagsan, aav men namaig tevreed uilj uilchihad ergeed iregui yumda. Odoo 4 huuhedtei ehnertei, ajillad amidrad engiin shan l bga.
Nadaa bagaas baihiin tusalj demjih jun bdaggui bsan. Estoi adgiin hog shaar bn naad givhii chine. Muu yavahaar sain uh gej hel. Mash hetsuu amidralaas garch irsenn bi. Huniig zovooh tusam hun hatuujij uhaan suuj hodolmorlodog. Uree hairlaj chadahgui baij daraagiinha tejeegchee bolgoson bn. Erleg ch toohgui amitan bdag gesen naad chinii eh chine yum bn!!
Odoo tegeed hunii zovlon oilgohgui medrel yumnuud ni tursun ehee yund alag uznev geed orood irne ee. Tednii ugend buu ergelzej uuriiguu buruutgaarai. Hatuuhan helehed uree boddoggui uriinhee tuluu temtsii ch gej boddogui teneghen hun bn ter eej chini.
3 sar holboogoo taslaad uz tegeed l boloo yamar uvchin zovlon tussan bish eruul saruul hun amidarch l taaraa uuriiguu ohindoo daatgaad uur tsaij l baival boloo gsn bodoltoi yum bna hicheel ihseed ajil hiij chadahaa boliloo eej min nadad hoolnii mungu heregtei bna gj uuruus ni gui tejeej chadahgui yum hol yaah gj gargasan yum uheed ugii gd uuriinh ni ugiig copy paste hiij uurt ni heleed uz
1-rt Mungunii amtand oroogui bn. 2-rt Sain saihan amidraya gej boddoggui um bailgui boddog bol yamarch hamaagui ajil hiigeed mungunii amtiig medermeer um. 3-rt.Minii amidral chiniihees esregeeree.Bi eejiin chini ueiin nastai.Gadaadad olon jil ajillaj bgaa.Minii ohin yag eej shig chini.Bi tesdeggui hamag munguu ugdug.Uuruu ch heregtseegee hangalttai bur sain hangadag.Mungu uguud bhaar tegdeg um bnlee.Neg ue ajilgui bgaa geed guriichiheer ajillaad bdgiin bsn.Hun bur uur l bhldaa.Turshaad uzehgui uy.Chi mundag ohin bn.
ee basgan mini ee, yun mungu yavuulh enee teree ve, iimerhuu shimegch huvalznuud chin avch meddeg, tejeegeed bh humuus bgaa bolohoor yund ch sanaa zovohgui muljuud bgaam shd.
chi odoonoos ehleed ” eej mini mungu yavuul, hetsuu bna, ajilgui bolson geed neheed bai l daa, hagas jil neheed hashraa, hunii eh yum bol yum bodoh bh,
Hatuu ug helee.odii nasalsan bj etseggui 2 huuhed gargachihaad ter zergiin ug sonsoh setgeliin tenhelgui bna gejuu.ugaagch boltugai hii eej mini ooriin hodolmorooroo mongo olj sur gj hel
Uu bn bn mungu haanaas urgadgiig medehgui medrehgui hund mungu ugsnuur asuudliig n shiidq shde. Calingui ch hamaagui ceverlegch ugaagchiig n hiilgeechee hiih huselguin bj yun sur sur bolgoj dalailgadag darvaan be. Chi ch gj chi zovj olj bga munguu bitgii uuruusuu haramlaad huvalz urjuulgend orolcood bai chinii ch shiidchihdeg asuudal bish huuliaraa zohicuulalt hiij ajilguidliin tetgemjiig ZG-n daramt tuslamjtaigaar shiideh zuil bgm. Hiishid uuriin munguu uurtuu naaj bgd naanaa gadaaduud ajilguichuudiin asuudlaa yaj shiideed yamar tuslamj (belen mungunuus gadna) uzuuleed bn sudal, ugaasaa ajilguidliin tetgemj avdag humuust zoriulsan zunduu tuvuud bga utas fax belen amarhan calin bagatai ajluud geed neg cegt tuvlurch bga duureg burt zuv zugeer mungu uguhgui zaaval oyutan bolgoj bj ajiltai bolgoj bj oroldohoo bolidog agencynuud zunduu bga. Idcheed hevteed bh bolomjiig n sain haasan bdg harin ta bar bol buruu uzeed uugshuuleed niigemd gai tariad bn oilgoo.
Chi l mundag hun bolj ingej shiideh yostoi asuudal bsnyg n zuv taviltaigaar tavij shiidver gargah chadamjtainuudad n sanaagaa hurguulj bhgui bol eej shig chini neg zovoodog parazitlagch ail bolgond bga teriigee davraasaar bgd bugd tuildcan buur zavaan jonhuunuud bolchdog. Hoishid TV uzehed aild amidrahad tulburtei bolgo ajilguidel oron gerguichuudiin boarding house ru yavuul.
Tiim yum bhgui bol bii boltol n uz. Ur dagavartai n bish uchir shaltgaantai n tulj ajillaval l shiidegdene. Ternees naad huvalziin chini tejeeh suvag n uhdiimuu huvalz uuruu uhdguin bol shiidehed hetsuu huvalz uuruu ch bas uurchlugduh husel ermelzeltei bolohod hurgeh oncgoi yum tohiolddogguil yum bol naad shig humuustei yahaa medq bga tur zasgiin undurluguud tumen olontoigoo ingeel jonhuuraldaal bjinada.
Naaduuld chini hudulmuriin birjiin burtgel uusgeed olon niitiin arga hemjeend hucheer suulgaad bvl yadgiin. Tejeeh huntei bol bid ch gsn l bolood bn geel mulhuul yavnashd. Uul n eej chini joohon shiirtei chadaltai eriin gergii bolood huuhdiig n gargaad geriin avgain ajil hiisen bol sain chadah bsn bha. Duu chini jijig bsyn bol ter hoorond aldsan cag hugatsaa ajliin chadvar uurtuu itgeh itgel niigemd ezleh bair suuri bugdiig n aldsan bga. Niigemshuulehed huvi hunuusiin gancaarchilsan solo toglolt onciin nuluugui hucheer massaar n hudulguh yum ru l sarvalz.
Ayandaa avaanz n bagadaad ireheer arai deerdii geed joohon hudluh bh ter uyed n l sn demjdiin shw
Nasaaraa ajil hiigeegui bol hiihgui bizde belen yumand baigaad surtsanl hun bna 42 gedeg zaluu nas sh dee
eej ni mash ix gancaardsan baina chi tuslax zevlex estoi yunii emne naiz nexedtei bolgo, xamt olontoi bolgo ugaach xiisen ch yadag yum chini xelj baiga zev chi sain oxin ba. Gexdee Mongold eej shig chini xvmvvs mash olon baigaa
Eejdee bitgii mungu ugch yavuul. Aandaa dutagdaj gajigdaad yadraad irvel ajil hiine shd zaluuhan l eej bna