Мөөгөнцөр

Sexy-Irina-Sheik-Wallpapers-02

Өнгөний  өвчнийн тоонд багтдаг ч уг чанартаа өнгөний биш онцгой нэгэн өвчин байдаг юм. Энэ нь кандидоз буюу мөөгөнцөр өвчин гэж нэрлэдэг. Тиймээс хэрэв кандидоз илэрвэл заавал нөхөр нь буруутай байх албагүй.

Шалтгаан

Цагаавтар, ээдмэг маягийн зүйл ялгардаг учир ахуйн амьдралд энэ өвчнийг “сүүнцэр” гэж нэрлэдэг. Энэ өвчнийг бактерууд биш харин дрожж төст Candida төрлийн мөөгөнцөр үүсгэдэг. Эдгээр нь хүнсний ногоо, жимс, чихэр боовон дээр амьдарч мөн агаарт хөвж байдаг. Мөөгөнцөр нь хүний биеийн арьс, салст бүрхэвч буюу ам, ходоод гэдэс, бэлгийн замын салстаас  илэрдэг.

Мөөгөнцөр нь бага хэмжээтэй үед  ямарч хортой нөлөө үзүүлдэггүй боловч хяналтгүйгээр үржиж эхлэмэгц сүүнцэр  өвчин үүсдэг байна. Өвчин үүсгэгч болохын тулд  мөөгөнцөрт онцгой нөхцөл хэрэгтэй. Онцгой нөхцөл гэдэг нь хүчиллэг багатай амьдрах орчин, бие мах бодийн эсэргүүцэл сулрахыг хэлж байгаа юм.

Ийм байдал нь ихэнхдээ антибиотик хэрэглэсний дараа, дархлаа буурсан  үед (ДОХ ба архаг үрэвсэлт өвчин), бодисын солилцоо алдагдсан үед (чихрийн шижин), буруу хооллолт (чихэр боов ихээр идэх, витамин дутагдах),  дааврын хямрал -аас ( жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэх мөн жирэмслэлт) болж үүсдэг. Мөн   хэт  бариу синтетик дотуур өмд өмсөх  ч  нөлөөлөх  явдал байдаг. Мөгөөнцөр хаана ч үүсч болно. Үүн дундаа  илүү их түгээмэл байдаг нь бэлэг эрхтний мөөгөнцөр юм.

Шинж тэмдэг

Энэхүү өвчнийг бараг андуурах  аргагүй. Мөөгөнцөрийн үед эмэгтэйн  гадна бэлэг эрхтэн ба үтрээнд хүчтэй загатнах, өвдөх шинж илэрч мэдрэгддэг. Түүнчлэн их хэмжээний цагаан ээдмэг зүйл бэлэг эрхтнээс ялгарана. Мөн бэлгийн хавьталд орох, шээх үед өвдөлт өгнө. Эрэгтэйчүүдэд мөгөнцөрийн шинж тэмдэг тийм ч тод илэрдэггүй  боловч заримдаа мөн гадна бэлэг эрхтэн загатнаж өвддөг бөгөөд  бэлэг эрхтэний толгойн дээр цайвар тууралт гардаг.

Үр дагавар

Мөөгөнцөр нь хэт ихэссэн үедээ бэлэг эрхтний (үтрээ болон бэлэг эрхтний толгойн) өнгөн давхаргын эсүүдийг эвдэж эхэлдэг. Бэлэг эрхтэний  мөөгөнцөр нь эрүүл мэндэд онцгой хор учруулдаггүй. Гэсэн ч бөөн таагүй мэдрэмж авчирах бөгөөд  хэвийн бэлгийн амьдралд саад болдог. Ховор тохиолдолд мөөгөнцөр нь архаг хэлбэрт шилждэг бөгөөд энэ үед  хөрш эрхтнүүдийг гэмтээх аюултай. (давсаг, гэдэс)

Оношлогоо

Хэрэв ийм асуудалтай тулгарсан бол даруй эмчид хандах хэрэгтэй. Зөв оношыг тавихын тулд өвчнийг өдөөгч Candida төрлийн мөөгөнцрийг  илрүүлэхэд л хангалттай. Үүний тулд үтрээнээс түрхэц авч  шилэн дээр байрлуулан, микроскопд харна. Өөр илүү ажилбар ихтэй  шинжилгээ -ний арга шаардагдахгүй.

Эмчилгээ

Эхлээд мөөгөнцөрийг ихээр үржихэд хүргэсэн шалтгааныг  арилгана. Үүний тулд антибиотик, жирэмслэлтээс хамгаалах эмийн хэрэглээг зогсоох,  бодисийн солилцоог хэвийн болгох, дархлалыг дээшлүүлэх, амин дэм уух зэрэг арга хэмжээ авдаг. Үүний дараа мөөгөнцөрийн эсрэг эмчилгээ хийнэ. Эдгээрт мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй шахмал эм, тос болон лаа хэрэглэнэ. Мөөгөнцөрийг  бэлгийн хамтрагчтайгаа хамт эмчлүүлэх нь зүйтэй.

8 Comments

  1. Ricci says:

    bi sayhan neg zalutai untchihsan ymaa. tgsn ternii dra udalgui zagAtnad bh ym. brg 7 honoloo ghde ynz burin ym garahgui zgr l halit zagatnaad bh ym. ene muuguntsur n bolwuu . 

  2. mgl says:

    Beleg ertnen zagtnaad tsagaan ongor uuseed baisan netees harsan moogontsor yum bn solongosiin emnelegt uzuulheer urd tolgoiniihoo arisaa avhuul geed bhiin darhlaa sularhaar gardag yum shig bn vitamin hun orhoodoi uusan chin zugeer bolj bgaa darhlaa muudhaar gardiin bn 

  3. Zochin says:

    Bi neg udaa moogontsordoj bsan, ghdee yadargaanaas, biyeiin eserguutseh chadvar sulraad. Tgd emchid ochsiin. Tuhain uyedee nz zaluugaas haldchihlaa gj hardaad emcheesee asuusan chini, eregtei hun moogontsoriig teeverlej bolno, tuunees ovchlohgui. Moogontsor urjij amidrah nohtsol eregtei hund bhgui ee gj bsan. 

  4. Vincent says:

    Эрчүүд хаана очиж энэ Мөөгөнцөрийн шинжилгээ өгөх вэ? Шууд илэрдэгүй гэлээ гэхдээ хаяа төмсэг хэсгээр загтнах үе байдаг шүү. Ямар эмчилгээ хийх нь зөв бэ? Эм тан юу байна? зөвлөөч

  5. Хм says:

    Энд ямар сумтай эрчvvд нь яваад байна. Бvx xvнд их, бага хэмжээгээр бий гэж байна ш дээ. 

  6. dotj says:

    Moogontsorgui huuhen gej bhguishd, baga ch gesen zaaval bdii mglaus ooriigoo moogontsorgui gej boddog bololtoi

  7. MglausCom says:

    Hehe muuguncurgui huuhnuudiin orchin lu bitgii orooroi doo

  8. bagi says:

    Ok. Saihan medeelel bn. Ergen touron bugd moogontsortei huuhnuud bn sain unshaarai.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.