9911, 8811-тэй дугаарын эздийг дарамталж, мөнгө нэхдэг охинд ял оноолоо

woman-holding-cellphone

9911, 8811-тэй дугаарын эздийг дарамталж, мөнгө нэхдэг байсан 25 настай эмэгтэй Б-г өнгөрсөн нэгдүгээр сард цагдаагийн байгууллагаас саатуулсан.

Тэрбээр 9911, 8811 зэрэг дугаар ашигладаг иргэдийн утсанд “175 см өндөртэй, 23 настай, царайлаг ганц бие эмэгтэй гэртээ ганцаараа уйдаад сууж байна, 70,000 төгрөгөөр хамт хонож болох юм” гэсэн утгатай мессеж илгээдэг байсныг цагдаагийн байгууллагаас тогтоосон юм.

Улмаар хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээс охинд баривчлах ял оноосон байна.

Болсон явдлыг сануулбал, тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр иргэн Н-ийн 8811”””” дугаарын утсанд 8880 дугаарын утаснаас “175 см өндөртэй, 23 настай, царайлаг ганц бие эмэгтэй гэртээ ганцаараа уйдаад сууж байна, 70,000 төгрөгөөр хамт хонож болох юм” гэсэн мессеж илгээж, харилцан мессеж бичиж, утсаар ярилцжээ.

Бэлгийн харьцаанд орохыг шаарддаг байжээ

25 настай Б нь иргэн Н-тэй мессежээр харьцаж улмаар дараа нь “Надад мөнгө хэрэгтэй байна, хэрэв өгөхгүй бол надтай харилцан бичсэн мессежүүдийг чиний фейсбүүк хаягны бүх найзуудад чинь тараах болно” гэж хохирогчийг сүрдүүлж аргагүй байдалд оруулан 400.000 төгрөг авсан байна.

Гэвч энэ байдал зогссонгүй улмаар иргэн “Н”-ийн эхнэрт дарамталсан утгатай мессежүүдийг удаа дараа илгээн, хохирогч “Н”-ээс дахин мөнгө нэхэж, бэлгийн харьцаанд орохыг ч тулган шаарджээ. Ингээд Н тэссэнгүй цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулснаар хэргийн эзнийг баривчилжээ.

Тэрбээр 9911, 8811-тэй эздийн утсанд мессеж илгээхдээ 8880…. 8841…., 9144…., 9989….дугааруудын утсыг ашигладаг байна.

Бусдын биед гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байжээ

Б нь цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлийн улмаас удаа дараа шалгагдан эрүүлжүүлэгдэж байсан.

Өмнө нь иргэн “Б”-г 9963….дугаарын утаснаас айлган сүрдүүлсэн гэх асуудалд шалгагдаж торгуулийн арга хэмжээ авч, бусдын биед хөнгөн гэмтэл учруулж, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан нэгэн аж.

8 Comments

  1. adasd says:

    mongoliin emegtei chuud tenegshe. goy saihan haragdahaa amidraliin utga uchir gj boddog uchuuhen tarhitai. hun bolj tursnii utga uchriig oilgoogui baij bgaad uhdeg bh neg bodliin dood turultun

  2. MglausCom says:

    Puuh amarhan biznes idea zaaj ugch bhymda haha

  3. GG says:

    BI SOLONGOSD SURDAG BHDAA SONIN YUMTAI UCHIRSAN… TER OHIN TEND BDAG BUH L MONGOLCHUUDAAS MUNGU NEHEJ DARAMTLANA UTASDANA, YASAN ARBATIIN MONGOLCHUUDTAI UUJ IDEJ UNTAJ HEVTCHEED EHNER HUUHED RUU CHINE ZURAG MSG-G CHINE YAVUULNA TEDEN WON GEH METIIN UG HAYAJ DARAMTLAAD SURCHIHSAN. SUULDEE MURUURUU SURCH BGAA OYUTAN NARLUUGAA DAIRAAD, TSAGDAAD MEDEGDHED HURGESEN…. ER NI MONGOL EMSIIN MUS CHANAR ERCHUUDEESEE ILUU UNASAN SANAGDDAG!

  4. zochin says:

    bolj muu zalilalangiin gemt heregteng.

  5. agy says:

    хогийн эрчүүдийг илрүүлэгчийг гэмт хэрэгтэн болгочих юм аа

  6. zochin says:

    ashgui dee, em yum baij nadtai unt grj shaarddag bhdaa yahav dee, erchuudiig mungu oloh heregsel gej hardag, tedniig uzen yaddag neg nuhur narsandaa yavlaa hoorhii, 

  7. Oh god!!! says:

    9911 baridag garuudiig bayan gj bodsiin baihdaa horgogchindoo ideh hoolgui nuhduud shudee buruu gazraa shinshiljdee

  8. Zochin bishee says:

    Нүгэл нүдээрээ гарна гэгч болж дээ …. Ха ха ха Надад ч бас тэрний мсж ирж байсан.. яг л хариу бичиж харагдана ш дээ…..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.