Биеэ үнэлэгчдийн дундах бэлгийн замын халдварын тоо буурчээ

condom-snack

Манай улсад бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын халдвар тээсэн иргэд 100 хувь бэлгийн замаар халдвараа авсан байдаг. Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ нь голчлон замбараагүй бэлгийн хавьтлаас үүдэлтэй бөгөөд энэхүү халдвараас найдвартай сэргийлж чадах ганц зүйл нь одоогоор бэлгэвч хэрэглэх л байна. Тиймээс ч дэлхий дахинаа бэлгэвчийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой “100 хувь бэлгэвч хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. 

Манай улсын хувьд “100 хувь бэлгэвч” хөтөлбөрийг 2002 онд анх Дархан-Уул аймагт туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн юм. Хөтөлбөрийн үр дүнд Дархан-Уул аймагт бэлгийн замаар дамжих халдвар 32-оос 16 хувь болтлоо буурсан байна. Тиймээс өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд энэ хөтөлбөрийн сүлжээг ажиллуулж байна.

Энэ хугацаанд нийт 3 сая 132 мянган бэлгэвчийг нийлүүлсэн байна. Үүний улмаас биеэ үнэлэгчидтэй бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэдэг эрчүүдийн тоо 30,6-аас 48,9 болон нэмэгджээ.

Харин биеэ үнэлэгч бүрт хүрч ажиллахад тодорхой саад бэрхшээлүүд учирдаг байна. Биеэ үнэлэгчид Улаанбаатарын өмнө зогсохоо болиод баар цэнгээний газрууд, саунаар тархан “байрладаг” болсон нь тэдэнтэй тулж ажиллахад тохиож буй саад бэрхшээлийн нэг нь яах аргагүй болж байгаа ажээ.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 294 зочид буудал, 75 саун, 707 бар кафе ажиллаж байгаа юм.

Гэсэн хэдий ч тодорхой хэмжээнд нь хүрч ажилласны үр дүнд нийслэлийн биеэ үнэлэгчдийн дунд бэлгийн замын халдвар 6-8 хувь буурсан гэж үзэж байна.

Одоогоор 100 хувь бэлгэвч хөтөлбөрийг манай улсаас гадна Лаос, Хятад, Филлипин, Тайланд, Маянмар, Кампуч, Вьетнам зэрэг орон хэрэгжүүлж байна.

gogo.mn

5 Comments

  1. the phone says:

    Xudal medeelel bna, Niitiin dund BZXOnii too, tarxalt ulam nemegdsen barimt manai emnelegt bii.

  2. ttt says:

    Yashka-nuud ni belgevcheer eersdiigee xamgaalaad. xexexexe

    Xamt nargij tsengej arxi dars uugaad l daralttai garuud er em geltgyi SEX-deed yanz byriin belgiin zamiin evchin yi olooroo avaad baigaa yum bus uu Mongolchuud aa.

    Doodxuudaa zaxirch surval zygeer dee tsaashid.

    16, 17 nasnii oxid shaalguulj shaalguulchaad yu ch boloogyi yum shig, barag duu ayalsan shig bosood l yavchixdag daa. Begsee xedelgex boloxoor yadarch zyderdeggyi.

    Xarin eer ajil xii gexleer biye bularlaa, yadarlaa zyderlee.

  3. B says:

    Нөхцөл байдал ийм учраас л тэр улаан дэнлүүний гудамж нтр-ийг хурдан нээсэн нь дээр байх аа.

  4. bataa says:

    Gyalbaa mundag busgui bna . Iim bodoltoi emegtei hun ene delhii deer olon baigaasaa. Minii huyid emegtei hun uhej baisan ch biye uneleh yosgui gej boddog . Good busguichuudee

  5. Gyalbaa says:

    Bi emegtei hun bolovch emegteichuud yagaad biye uneldegiig oilgodoggui.Mongo oloh oor zondoo arga baidag shd,yalanguya Mongold.Gazar ni unegui,nogoo jims tarij bolno,argaa yadhad mal mallaj bolno.Surch bolovsroh buh bolomj bna shd,yamar NKorea esvel Cuba geh met socialist orond amdirch bgaa bish.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.