Эрүүл хүүхэд олох, хүүхэдтэй болох гэдэг нь тун нухацтай авч үзвэл зохих чухал асуудал гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Хүүхэдтэй болох шийдвэр гаргахын өмнө дараах алмуудыг хийвэл зохистой гэж үздэг.
Нэгдүгээр алхам.
Хань ижилтэйгээ хамтран төлөвлөгөө гарга.
Хүүхэд хүсч байна гэж тодорхой шууд хэл. Хэрэв эр хүн анхнаасаа амьдралын энэ өөрчлөлтийг нэг их сонирхохгүй байвал түүнтэй ярилцахдаа бэлтгэ. Жишээ нь: жирэмсэн найз бүсгүйнхээ тухай, хүүхдийн тухай, нэртэй сэтгүүл ном аваад түүнд үзэгдэхээр газар тавь.
Хоёрдугаар алхам.
Үүний дараа хамтын таатай шийдэлд хүрч, хоёулаа эрүүл байх үеийг сонго.
Эхлээд эмэгтэйчүүдийн эмчид оч. Сайн мэргэжилтэн таны өмнөх жирэмслэлт, үр хөндөлт, жирэмснээс хамгаалдаг аргуудыг тань асууж мэдэн картан дээрээс чинь сэхэж үзнэ. Мөн таны амьдралын байдал, өвчилж байсан өвчнийг асууна. Мөн бусад мэргэжилтнүүд рүү явуулж жирэмслэлтэнд харшлах зүйл бий эсэхийг тодруулна. Бүх эмэгтэйчүүдэд цусны ерөнхий шинжилгээ (гол үзүүлэлт нь улаан эсболон цагаан эсийн тоо, гемоглобины хэмжээ), биохимийн шинжилгээ,шээсний шинжилгээ цуснаас бэлгийн замын халдварын шинжилгээ авах: бэлгийн замын халдварууд нь урагт хортой нөлөө үзүүлдэг. Мөн бэлгийн дотоод эрхтнүүдийн чанд авиан шинжилгээ хийнэ.
Дотрын эмчид үзүүлж архаг өвчнүүдийг бий эсэх (зүрх судасны систем, бөөрний өвчин,чихрийн шижин, бамбай булчирхайн өвчин, цус багадалт, гүйлсэн булчирхайн үрэвсэл, дархлал дутагдалын байдал гэх мэт) болон эмчлэх асуудлыг шийднэ. Архаг өвчнүүд нь жирэмсний явцыг хүчтэй хүндрүүлж болох тул түүнийг үр тогтохоос өмнө оношлож эмчлэх ёстой. Чих хамар хоолой болон шүдний эмчид үзүүлж архаг голомт бий эсэхийг шийдвэрлэнэ.
Хэрэв таны удамд удамшлын өвчин байгаа (Дауны өвчин, Миодистропи, Альцгеймерын өвчин, Гентингтонын хоррей г.м.), урьд нь амьгүй ураг гарах, эсвэл дутуу төрж байсан бол удам зүйн зөвлөгөө авна. Удам зүйн шинжилгээ хийснээр хүүхдийн эрүүл төрөх удам зүйн боломжыг гаргадаг. Заримдаа төрөхөөс өмнө жирэмсэн үед удамшлын өвчнийг оношлож болно.
Гуравдугаар алхам.
Жирэмслэхэд бэлтгэн дараах зөвлөмжийг сахих хэрэгтэй.
Эмэгтэй нь:
-Эмэгтэйчүүдийн эмчийн зөвшөөрөөгүй нэг ч эм ууж болохгүй.
-Тамхи татаж болохгүй. Бүр болохгүй бол тамхиа цөөрүүлж, зөөлөн, шүүлтүүртэй тамхи татах.
-Согтууруулах ундаа бүү хэрэглэ.(өдөрт 100мл-ээс ихгүй вино).
Цай, кофе уухгүй (өдөрт 2-с ихгүй аяга) байж, жимс-жимсгэнэтэй эсвэл биед ашигтай ургамлын цай уу.
-Өвдөж болохгүй.
-Халуун ваннанд орохгүй, саун, ваннд сууж болохгүй.
-Үр тогтоохоос 3 сарын өмнөөс фолийн хүчилтэй витамин уу.
-Сайн хоолло.
Эрэгтэйчүүд нь:
-Өвдөж болохгүй биедээ анхаарал тавьж бай.
-Ванн, саунд орж болохгүй (үр тогтоох хүртэл 3 сарын хугацаанд).
-Согтууруулах ундаа уухгүй, тамхи татахгүй, эм уухгүй байх.
-Марафон гүйлтэнд явахгүй байх (хэрэв та гүйлтээр хичээллэдэг бол 7 хоногт зөөлөн шогшоо, алхалтаар 37 км-ээс илүүгүй явах).
-Спортын гэмтэмтгий болон эрчимжүүлсэн төрлөөр хичээллэхгүй байх.
-Нийлэг дотуур хувцас өмсөхгүй бай.
Дөрөвдүгээр алхам.
Одоо жинхэнэ үр тогтоох хавьтлаа хийнэ.
Дүн бүртгэлээс харахад эрүүл хосууд долоо хоногт 2-3 удаа жирэмснээс хамгаалах хэрэгсэлгүйгээр хавьтаад хагас жилээс жил зарцуулж байж үр тогтоодог байна. Эхний удаа үр тогтохгүй байж болно. Энэ нь жирэмснээс сэргийлэх дааврын эм, стресс, амьдралын хэв маягтай холбоотой байж болно. Өөр ямар нэг таны эрүүл мэндтэй холбоотой шалтгаан байвал цөхрөнгөө барах хэрэггүй. Орчин үеийн анагаах ухаан эрэгтэй ба эмэгтэйчүүдийн үргүйдлийн олон тохиолдлыг эмчилсэн. Түүнээс гадна зохиомлоор үр хөврөл тогтоох аргыг ч хэрэглэж байгаа.
SOURCE: www.103.mn