Хүн чанар хаа байнаа

20141027-1-004

Хүн чанараа гээж өнгө мөнгөнд шунасан Монголчууд хэтэрхий их болжээ. Хүнд итгэх хүнтэй үг солих ч аргагүй болж дээ. Сайн явахад худлаа инээж ганц 2 кофе мэтээр дайлж сайн хүн болж бялдуучилж явснаа жаахан саад дайрахад чанараа таниулж өстөн дайсан болдог.Өөрийнх нь бурууг хэлсний төлөө өс санаж хэлэх хэлэхгүйгээр гүтгэж нөгөө кофе авч өгч долигонсоноо амийг минь аварсан юм шиг томруулж ярих юм. Гуйгаад авахуулцан ч бишдээ. Мөнгөөр хэмжигдэх сэтгэлтэй хүмүүс өрөвдөлтөй юм даа.бүх булихайгаа над руу чихэж мөрөөрөө яваа намайг хамгийн муу хүн болгох гэж их үзэж байна даа. Хүнд хийсэн гэмгүй хүний төлөө явснаараа ийм муухай хүний муу үгэнд унах юм.

Тэглээ гээд үнэн юм үнэнээрээ л үлдэнэ.Муу санаа нь өөрийг нь л орооно. хэлсэн ам хувхайрахаас хэлүүлсэн ам хувхайрдаггүй гэдэг. Шударга бус нийгэм шударга бус хүмүүсийг харахаар ой гутаад байх юм аа. Шударга байж л хүндлэгдэхээс хуурамч хүнийг хэнб гуай ч байсан хүндэлж чадахгүй. Амьдралаасаа шүүрдэж хаячихаад хялайж ч харахгүй гялалзаж амьдарна. Өнөөдөр биш тэр авгай боломжтой байг. Гэхдээ би тэрнээс үнэндээ л хол тасархай баян юм байна. Тэр хүнд ухамсар гэдэг үнэлэгдэшгүй баялаг заяагдаагүй нь өрөвдмөөр. Жаахан бухимдаад стресээ тайлаад биччихлээ. Бага зэрэг битүүлэг утгагүй болчлоо уучлаарай.

12 Comments

  1. хүүхэн says:

    Өнөөдрийн энэ нийгмийн хамгийн сайн үр дүнтэй аз жаргалтай амьдралын нууц бол бүгдийг өршөө, бүгдийг уучил. Битгий олон юм донгосоод нөгөө хүнтэйгээ адилхан юм бичээд бай, чиний өөрийн чинь хүн чанар хаа байгаа юм? нөгөөхөөсөө ялгагдахгүй л хүн болоод байна. Өтийг хатгахаар, татганадаг биз дээ гэдэг үзэл сурталаа Өтийг хатгахаар Өршөөдөг юм гэсэн үзэл номлолоор соль. Дахиад хэлье бүгдийг өршөө, бүгдийг уучил. тэгээд л сайхан болчихно

  2. owl says:

    yah gej ter coffeeg n uusiin 

  3. zochin says:

    mongol ulsad chin dandaa unen ug helsen ni buruutan boldog, doligonoj, aya tal zasaj chadsan ni zuv boldog. r ni buruu yumand nuden balai chihen dulii baival deeer yum bilee. mungu, alban tushaaltai hun l zuvddug tsag bolchihoj. medleggui, chadvargui, ajildaa ezen bolj chaddaggui humuus ih ovjin, zalitai baidag yum shigee.

    tegeheer nileed tevcheertei, yu ch bolj bsan am neehgui baij surmaar yum bilee. tegehgui bol uuriinh ni uluu, uuriinh ni tald neg ug helchuul daraa ni terniig uuriin chin esreg ashiglaj asuudal uusgedeg.

  4. k says:

    Ернь л ийм хүмүүс их болсон доо царай шигээ бодолтой монгол хүмүүс хаха хувиаа хичээсэн нэг л өдөр сөнөх байх

  5. S_S says:

    Харин ч ойлгомжтой байна. хүний мөс чанар  муу байгаа нь үнэн ш дээ гэхдээ бүгд биш л дээ. муухай хүмүүс бодож санаагүй байхад л араас зүүгээр хатгадаг юм байна лээ.Яг л со кино шиг санаа гаргасан шүү хэхэ. тэгээд юм нэгээр дуусах юм шиг л хүнд муу юм хийгээд л явах юм даа. ямар маргааш үхэх гэж байгаа биш  өөрийн нэр төрөө хайрладагүй юм байхдаа үр хүүхэд нь үлдэнэ юу ч хэлэхэв дээ.

  6. sainaa says:

    hen negen chamd muuhai handaj bwal chi ter hund heterhii sain handsaniih

  7. Better says:

    Түүнийг чинь биеэрээ амсчихаад сууж байна даа. Юу ч хийж чаддаггүй, зөвхөн хов зөөж, хошного долоож чаддаг залуучууд л өөдөө дээшээ гараад, үнэн үг хэлж, хийж бүтээхийг зорьж явсан мань мэт нь хавчигдаж хашигдаж ажил дээрээ ч байж суух аргагүй болдог юм байна.

  8. CyBd says:

    Kk Bolor H zuv heljee.

  9. mn says:

    Идсэн эрүү хувхайрч Идүүлсэн бут цэцгэлнээ гэж ???

  10. Bolor H says:

    Бичсэн хүн нь л өөрөө ойлгож, Хандсан хүн нь л хариу бичихээр юм бичсэн бна. кккк

  11. po says:

    Capitalizm.d  mongo  buteedeg  bolohoos  hvn  chanar  yridaggu  l  bku  yu

  12. CyBd says:

    “Chinii helsen muu ug namaig uurchiluhgui, harin chinii talaar bodoh minii bodoliig uurchilnu” gj ng hunii aforism sanaand orloo. 
     Surug energytei humuusees blj buhimdaj yah n ve. Amidrald sain saikhan zuils zunduu bhad. Hogiin muu ugiig hogiin savand n l uldee l de. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.