Ханьдаа илгээх захиа

Миний хайрын цор ганц эзэн амьдарлын нэгээхэн хэсэг аз жаргал болсон 2 үрийн минь эцэг хайртаа ханьдаа чамдаа би чинь хайртай. Гэхдээ л анх уулзаж учирч хайрлаж байсан хайр минь бага багаар үгүйрсээр багассаар л байх шиг байна. Чиний минь хэлдэг халуун дулаан үгс чиний халуухан тэврэлт тэр бүгд багассаар л. Өдөр ирэх тусам намайг өөлж гоочилж доошоо хийх чамайг би гайхаж байна.

Хань чинь анх чамтай танилцаж байсан 7 жилийн өмнөх дөнгөж 20 хүрч байсан сэргэлэн жоохон охин биш болсон. Тэр үед байсан сэргэлэн цовоо нүд чамд гомдож гуниг харууслаар дүүрсэн байх. Тэр үеийн хөөрхөн царай ядуу ядарсан амьдралд ус зөөж нүүрс хагалж түлж 2 хүүхдийнхээ хоолыг яая гэж байж би нүүрэндээ тостой ч байсан тосгүй ч байсан ямар ялгаа байхав гэж чиний олдог хэдэн төгрөгийг хэмнэх гэж өөрөөсөө харамласаар нүүрний арьс минь бага багаар үрчлээ тогтож хуурайшиж үхжсэн байна.

Чамтай анх танилцаж байхдаа харсан болгон хөөрхөн гоё биетэй гэдэг байсан тэр бие маань 2 хүүхдийн ээж болоод жоохон эвдэрсэн байна. Үргэлж инээж чамд эрхэлж байдаг ааш маань хоногийн хоолгүй 2 хүүхдээ өлсөж уйлахыг харж шаналах өдрүүд их байсан болохоор үглээ нэгэн болсон байна. Энэ бүхэн чамайг минь залхааж намайг эрхлүүж хайрлаж үнсэх тэврэх хүслийг чинь унтраасан юм байна гэж бодлоо. Би чамайг ядуу гэж голоогүй би чамайг боловсролгүй гэж өөрөөсөө түлхээгүй үеийн найзууд ах эгч нар бүгд чи ийм хөөрхөн охин байж ийм юмаар яах гээд байгаам гэхэд хайр байхад бүгд болно гэж хайрандаа итгэж чамайг би сонгосон.

Охин минь 1-хэн настай байхад 3-лаа цоорхой ч гэсэн амбаар шиг юманд тусдаа гараад цоорхой нүх шилгүй цонхонд нь даавуу хадаж хаагаад л элэг хуурч төмс шарж гамбир хийж өдөр хоногийг аргацаадаг өдөр чи бидэн 2-д их л байсан. Тэр үед ч би ингэж цөхөрч байсангүй сайхан болно гэсэн итгэл дүүрэн байсан. Чи бид 2-н амьдрал бага багаар дээшилж цоорхой амбаараа байшин болгож өөрсдийн хашаа байшинтай болсон махгүй гэж өмнөх шигээ гамбир хийж эсвэл төмс шарж иддэг өдөр хоногууд байхгүй болсон ч надад энэ бүхэн хэрэггүй буцаад цоорхой амбаардаа гамбираа шарж идээд инээгээд чамдаа тэврүүлээд байсан тэр үе рүүгээ буцахыг маш ихээр хүсч.

Чамдаа үнэхээр их гомдож байна намайг хуураагүй ч намайг гоочлох надад дүргүйцлээ илэрхийлж хэлэх үгс болгон чинь намайг гомдоож цөхрүүлж туйлдуулж байна. Би өөртөө анхаарал тавилгүй өөрийгөө зөнд нь хаяж муухай болсон нь миний буруу ч чинийхээ олсон хэдэн төгрөгийг дэмий юманд үрээд яахав л гэж бодсондоо тэр. Тэр нь миний хамгийн том алдаа болж дээ.

Чамдаа гэж хэлэхэд гомдол цөхрөл минь туйлдаа хүрч өөр хэн нэгний халуун энгэрт тэврүүлж хэн нэгнээс сайн сайхан үг сонсохыг хүсч чамайг гэх хайр минь бүр үгүй болсон байвал тэр үед намайг битгий буруутгаарай. Эмэгтэй хүн гэдэг эмзэг байдаг юм байна хайр халамжаар дутахаар гандаад гундаад эхэлдэг юм байна шүү хайрт минь. Чамдаа хайртай энэ хайр минь битгий үгүй болоосой л гэж хүсч байна. Намайгаа хайр халамжаар тэтгээд ядаж л орой орондоо ганц болтугай тэврээд эсвэл ядаж над руу хараад хэвтдэг ч болоосой доо гэж л хүссэн юм…

18 Comments

  1. мийгаа says:

    Яг над шиг миний өмнөөс биччихэж

  2. Bolor H says:

    энд Би юм бичиж, тэр коммэнтыг кириллээр бичдэггүй хүний бөөн уур цухлыг бараад яахав дээ…

  3. man says:

    HUUHNUUD IH SONIN YUMAA, BURUUGAA BUSDAAS HAINA BOO LAM DEER OCHOOD OORIINHOO HUSSEN YUMIIG SONSOOD BAYARLANA BAYASANA. BOLOHGUI BUTEHGUI YUMAA MONGOTEI HOLBONO. NOHRUUD OOLDOG GOMDOODOG UG HELDEG L GENE OOROO NOHROO UGIIN ZEVEER HAIR NAIRGUI HATGADAGAA TOODOGGUI YUM UU MEDDEGGUI. HELDEG N CHINII HUUHDIIG TORUULEED IIM BOLCIIN. 
    END GANTS L UNEN BII !!! HUUHNUUDEE MEDEJ AV, MEDDEGCH OORSDOO UNENESEE AIGAAD DURSDAGGUI. ENE BOL GOO SAIHAN. ERCHUUDIIN L UUREG YARIAD BAIHAAS, EMEGTEI HUN GOO SAIHAN BAIH UUREGTEI. HERVEE CHINII AMIDRALD ASUUDAL UUSEED EHELBEL CHI GOO SAIHNAA ALDJEE UURGEE BIELUULSENGUI EE, TER BURUUGAA BUSDAAS BITGII HAI, ZASAH BOLOMJ ZOVHON CHAMD BAINA. ERCHUUD UNENDEE GOMDOOCHIHNO ENEE TEREE GJ BODDOG CH YUMUU SHUUD ILERHIILJ CADAHGUI TOIRUUGAAR ELDEV YANZ BOLOOD BAIDAG. ER HUNII BURUU BISH SHUU BAIGALAASAA L GOO SAIHAN  UZESGELENG MEDREH HUSEL MEDREMJ BAIDGAAS.
    AMIDRALD CIN ASUUDAL BAINA UU. NAASHAA HAND. AZ JARGAL AMIDRALAA ERGUULJ AV. SEXEER TURAAH CKCRTRN_TOV@YAHOO.COM

  4. киви says:

    Тийм л учраас эмэгтэй хүн ямар ч байсан өөрийгөө хайрлаж арчилж тордож байх хэрэгтэй юм даа,нөхөр чинь хүүхдээ өлсгөхгүй мэдээж .

  5. shshshshshshshshs says:

    nadtaigaa taarsan amitan yum da

  6. zahidliin ezen says:

    Сайн байна уу би энд миний амидрал ядуу зүдүү хэцүү байна гэж гомдоллоогүй нөхөр бид 2ийн амидрал юу ч үгүйгээс одоо бол гайгүй болсон тэр хүмүүс шиг олон өрөө байр нөгөө мундаг ланд lexus энэ тэр н байхгуй ч гэсэн өөрийн хаашаа байшин унах унаатай болсон энэ н ганц нөхөр маанн ажил хийгээд олсон юм биш би том охиноо ээж аав дээрээ үлдээгээд хамт ажиллаж хамт зүтгэж байж босгосон амидрал маан амидрал овоо тогтоод ирэхээр н 2дах хүүхдээ хүн залуу дээрээ гаргасан н дээр гэж бодоод 2 дах хүүхдээ гаргасан 2 хүн ажил хийж байгаад 1 хүн хүүхэдээ хараад гэртээ суугаад нөгөөх н ажиллахад 1 хүний цалин хаанаа ч хүрдэггүй гэдэгийг манайх шиг ядуу биш ч боломжийн амидралтай айлуудийн тоонд орохооргуй залуу гэр бүлүүд мэдэх л байх тийм бхд би өөртөө илүү их мөнгө үрээд гэрт байж гэж бодсийм л да тэгээд бас хүүхэд гаргаад бие маани эвдэрээд гэхэр намайг хүмүүс таргалсан гэж бодоод бх шиг байна үгүй шуу Та нарын зөв л дө би гэртээ байгаа гээд өөрийгөө жаахан зөнд хаяж арчаа муутай байсан н… Энэ бүхэнийг би хэн нэгнээс зөвөлгөө тусламж эрсэндээ биш зүгээр л энэ тухай ингэж гомдож бгаа тухайгаа ил гаргахгүй бол улам бүр гомдол маани нэмэгдэх юм шиг санагдаж л ил гаргасан юм

  7. tengis says:

    Yamar archaaguim be. Chamaig iim doroi sul bhaar hench goochliishdee chi yadaj ajil hiij ooroo mng olj zutgeech. Bnga ajilgui uglee archaatai muutai huuhnees yamarch er uidiishdee. Chi nohriihoo toloo iim boldon l gehii nohor chin chinii toloo amidralaa bosgool zutgesen l bnshd. Hentei ch suusan chi iim bdlaar bval chamaas bugd uidnaa. Nohoriinhoo yu huseed bgaag ehneree yamar blgamaar bgaag ni oilgoj medehiig hussen boluu. Urdaas ni chinii huuhdiig gargaad iim bolson geed t1teed suujiisan uu. Amidraliin toloo mash ih setgeliin daramt avj bdag nohoroo oilgoj yariltsaj bai chadku bol salaad dahiad ene tuuhee davt. Harin daraagiin nohor hezee ch deerdehguig sanaj av. Chinii shuusiig shahah bh daa.

  8. zochin says:

    Яах гэж ийм хүнийг нь мэдсээр байж нэг хүүхэд нь өлсөж байхад нэмж хүүхэд гаргаж өлсгөж зовоодог байна аа. 

    Дахиж хүүхэд гаргахгзй наад 2оо цэцэрлэгт өгөөд ажил хий. Арчаагүй хүнийг дагаад арчаагүй болсон байх юм

  9. sainaa says:

    hair mungu 2 harsh zuil bhaa. Hairaa hadgalahiin tuld yaduu bsaar bh uu

  10. bold says:

    ayayaya eniig mongoliin bvh nuhrvvd unshaasaaa erchvvdiin gargadag tom aldaaa vr hvvhdee ehnereere gundtal usguchuud svvld ni ehneree goochildog erchvvdiin nowshiin zan uuuuu…

  11. Oh god!!! says:

    TEGEED HEN INGEED AMIDRAADAH GECHEEW GAVIYA BAIGUULJDEE SURGUULIA TOGSOOD GERLEJ BAIWAL CHI ADGII. TENEG BOLNO YADUUGIIN EGNEERUU AUTOMATAAR NOGOON GEREL NAS AHIAD GANTS HELDEG UG HUNEES DOR ORSONCH YUM ALGA ILUUCH GARSAN YUM ALGA HOOSON HONOHGUI 2 HOOLLOSON SHIG YAWNA GENUU YU YU GENEWEE HENCH AMIDRAL YAMAR BNA GEEGUI BHAD  BUUR AMNII UNSHILAGA SHIG TARHIND ORTSONO 

  12. uudrug bai uurchlugd says:

    ODOO HAIRTAI GD UNJIIJ GOMDOJ SUL DOROI BGAD YAHAWDE.UURCHLUGD UURIIHU HUUHDUUDIHEE TOLOO UURIGUU UURCHIL! ANH YAJ SUUSNA MARTAJ YMAR HUURHUN JOOHON  BHD N GERELSNEE SANAHGUI ODOO UULJ GOOCHILJ  BDG HOGIIN YU
     BE UHAAN DUTUU HUN  BNDA.ORD HARSH HAUS ORON SUUTSAND AMIDRUULAAGUI  CH HAIR HALAMJ URMIIN UGSEER EHNER HUHDEE TSATGAJ UMBUULJ  CH  CHADKU  BN GDG ASAR HARANHUI SANAGDJINA,HUNEES GORIDOJ HARJ SUUDAG ZUIL HAIR HALA
    J BISH SHVV!!!.HAIRTAI GD URWAIJ GUNDAJ SUUHAA   BOLI HAMGIIN SAIHAN N  CHI ZALYY  BN 2HUURHUN HUUHD BN ENE  CHIN JINHENE AZ JARGAL SHVV.BITGII INGEJ AMIDAR ODOONOOS BUGDIIG UURCHIL!!!!  CHADNAA CHI

  13. бүсгүй says:

    Энэ миний таньдаг залуугийн эхнэрийн амьдрал юм шиг санагдчилаа. Эмэгтэй хүн өөрөө ч бас ажил хийгээд өарийгөө агчлаад хамт олон дунд бужигнаад явж байх ёстой юм шигээ. Гэртээ суухаар нөхрүүд эд нар хайчдаг юм гэсэн шиг хандаж доош нь хийх хандлагатай байдаг.

  14. hi says:

    ene yaag minii amidral bn daa.. gehdee ingej gutaj bolohgvi shvv. deerh hvnii heldgeer eniigee garaaraa bicheed ogchih oo. tegeed setgel deegvvr oodrog amidar

  15. nana says:

    Yasan ih gomdol, tsohrol ve…. Unshihad l chinii hichneen ih gomdoj bgaa medregdej bna

  16. chi ug ni nuhurtuu ih hairtai yum shig bn. Gehdee emegtei hun hamgiin 1rt uurtuu anhaaral tavidag bh heregtei. Yadaj l eruul mendee sain bodoh yostoi. Eruul baival ungu zus aldah ni gaigui bdgiin. Tegeed ene hair mair geed bga zuil chin hudlaa bdgiin shde. bolosrol uhamsartai hun ehner huuhdee tuilduulj merdeggui yum. chamd zunduu l yum helmeer bn daanch tm ih yum bichih zav alga uuchlaarai.

  17. Better says:

    Энийгээ сайхан гэгч гараараа бичээд өөрт нь өгчих. Эндээс олж уншаа ч уу үгүй ч үү? Уншлаа гэхэд өөрийнхөө эхнэрийг бичсэн гэж бодоо ч уу, үгүй ч үү?

  18. CyBd says:

    Ene zahidliig unshaad egeetei l uilchihsangui. Bayar jargal, amjilt buteel, zovlon gunig, uhel hagatsaliig hamtdaa tuulah hani ijilee bitgii gomdooj bai l da. Neg l amidrah horvood hedii hugatsaand amid yavna gj negiigee gomdooj, uiluulj, tsuhruliig n barah yumbe. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.