Өнгөрсөн зун солонгост ажиллаж байгаад саяхан ирсэн найздаа зориулав
Сайхан Монголын хөөрхөн хар-хүү
Сайн байна уу?
Хамбуг нөмөрсөн Хангүг бүсгүй би
Сайн байнаа.
Хавар та манай нутагт
Хараар ажиллахаар ирсэн юм уу?
Хан мөрөн цөнгөө түрээд
Хавар болох хаа ч байсын
Гунигтай юм аа Убаа та
Гуравхан сарын визтэй байсан юм уу?
Аксент биш дээ намайг та
Ачуулчих шахсан шүү Монгол руу
Өөрөө тэгж өдөхий нь өдчихөөд
Өндөгтэй гоймон хамт идчихээд
Жаргах болхоороо жаргачихаад
Жантай гоймон цугтаа идчихээд
Хайртай дуртай гэж амлачихаад
Хан мөрнөөр хамт аялчихаад
Саранхеюу болгож орхичихоод
Сарын тэмдэг ирэхгүй болгочихоод
Нэг ч мэссеж мейл байхгүй
Нээрэн та намаржин чадлаа
Эсвэл та эхнэртэй юм уу
Эртхэн тэгвэл үнэнээ хэлээч
Өсөж төрсөн гэрээ орхиод
Өөр дээр чинь очья гэхээр
Унаган төрлөх сөүлээ орхиод
Улаанбаатарт амьдарья гэхээр
Уул талд нь төөрчихийн болов уу?
Утаанд нь хахаад үхчихийн болов уу?
Уучлаарай найз минь уурах хэрэггүй
Утаа түгжирэл ихтэй гээ биз дээ?
Одоо найз нь хордлого өгөөд
Огиулж бөөлжөөд хэцүү байнаа
Хэнийг ч харсан уур хүрээд
Кимчи харсан ч дотор муухайраад
Хүүхдийг чинь төрүүлэх гэж
Хүндхэн байнаа найз нь энд
Хонгор найз минь уулзъя гэвэл
Холын надтай учиръя гэвэл
Шил шиг хотдоо таныг уръя
Шинэхэн гэрээ энд барья
Ганган машин худалдаж аваад
Гангнамм дүүрэгт газар өмчлөөд
Бие биенээ хайрлан суувал
Бидэн хоёрын жаргал бус уу?
Намьяанжуд байр аваад
Нарсан ойд зуслантай болчихоод
Үеийн танидаа эрхлэн суувал
Үнэхээр нэгэн жаргал бусуу?
Эрхэм таныг эргээд ирхэд
Инчёоны буудал дээр хүүтэйгээ тосъё
Далайн байцаатай шөлөөр дайлья
Дарсан панчаань сөжү өрье
Агшаасан будаа ахиухан таваглаад
Амтархан савхдья хоёулаа…call me уббаа….гэж ээ.
Сэгс цагаан богд найраглалыг чинь
Сэглэж наргисандаа хүлцэл өчие
Өвгөн найрагч Д.Пүрэвдорж та минь
Өршөөн соёрх томоогүй намайг
Дүү нар чинь бүгд ийм сахилгагүй биш ээ
Дүгэрийн шар хүү л ингээд дэггүйтчихлээ
2015.10.29 Д.Ганхуяг УБ-хот
23 Comments
Solongos busguichuud Uba apayu bali bali geed l bdg orilood bdg gsn dee hahaha
Kk
Yooy ymar goy bichdinbe.. Yu hiideg hun be ta.
Bushuuhan ajlaa haa. Yaruu nairagt uuriiguu naa.
Korea ohiduud toohgui ee, mungu, tsarai, huvtsaslaltiig l hardag hotiin amidraliig erhemledeg ohid. Bas udam sudar ih harna. Etseg eh n salsan ailiin huuhedtei suulgahgui. Harin ajuma nar sex sonirhood tooj magadgui.
Ene linkeer orj German huuhentei suugaad 3 huuhedtei bolson Mongol zaluug uzeerei
https://mobile.facebook.com/story.php?story_fbid=1039193362779114&id=100000653811281
solongos huuhnuud hezee ch mongol zaluuchuudiig toodoggui uma.mungutei solongos erchuudteigee l yavna.yalangaya haraar ajilladag yaduu bol no never bailgui…
тоохгүй нь сайхандаа мөнгө муутай солонгос эрчүүддээ олддоггүй хүүхнүүд нь хар ажил хийж байгаа монгол залууд олдлоо юу япон хүүхнүүд харин өнга мөнгө харах нь гайгүй юм биш үү монгол залуутай суусан бүр малчин залуутай суусан япон хүүхнүүд байдгийг мэднэ
Солонгос эрчүүд нь кинон дээр гардаг шигээшалчигнуур юмнууд байдаг бол монгол эрчүүд дайчин биеийн хөгжил сайтай шулуун шудрага зантай.Солонгос хүүхэн араасаа гүйлгэсэн гээд залуучууд ярьж л байдаг юм. Бодвол тоодог юм болов уу.
MOngol zaluuchuudig tolgui yhavde spain korea japan usa russia bugdig n uzej hoinoso guilgej yvlaa
solongos erchud n huuhen shig uilj orilj guigeed, nuuree budaad boov n bosohgu bosson ch chigchii huruu shig bgaad bdg bolohoor tos daasan mongol zaluug iluud uzej magadgui l um.
toonoshde annabella, toogood suugaad bn
manai naizin shuleg end naajina.
yoo woli woli
shaana biz, mongol zaluuchuudiig hen toodgiim? Muruudunu biz haha. Amjihuu?
xexexxe
Сайн бичжээ
Uhtlee ineelee.yaj ingej bichij bainaa.eleg hushih nee
Ha ha ha so huuhnuud mongotei hund l durlana da.harin ypon huuhen arai gaigui bh
hahaha
гоогоо. Солонгос хүүхнүүдийн явдал суудал нь дийлддэггүй юм биш үү. кинон дээр нь дандаа тийм юм гардаг биздэ
Medeej jpn n
Solongos huuhen japan huuhen 2-n ali n sain ehner boldog bol?
Hehe