Төрсний дараа жирэмслэлтээс хамгаалах

548835c5202ce4.80966661

Төрсний дараа, хүүхдээ хөхөөр хоолох, сарын тэмдэг сэргээгүй байх гэсэн хоёр нөхцөл бүрдсэн байхад жирэмслэх боломжгүй гэсэн яриа нэлээд түгээмэл байдаг. байдаг. Үнэн хэрэг дээрээ төрсний дараа хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэхийн тулд дөрвөн нөхцөлийг дагах хэрэгтэй байдаг юм. Үүнд:

1. Хүүхдээ нэмэлт тэжээлгүйгээр зөвхөн хөхөөрөө хооллох.
2. Хүүхэд өдөртөө гурван цаг тутам, шөнө 1 удаа хөхдөг байх. Шөнийн хөхүүлэлт хоорондын хугацаа нь 6 цагаас хэтрэхгүй байх. Хүүхдээ хэдий олон удаа хөхүүлнэ жирэмслэх магадлал нь төдий хэрээр бага байна.
3. Биеийн юм ирээгүй байх.
4. Төрснөөс хойш зургаагаас ихгүй сартай.

Хэрэв энэ дөрвөн нөхцлийн нэгийг нь л дагалгүй орхивол жирэмслэх магадлал эрс нэмэгддэг. Шинэ жирэмслэлт нь хүүхдээ хөхөөрөө тэжээхэд саад болох зэргээс эхлээд жирэмсний хүндрэл үүсч, дутуу төрөхөд хүргэх хүртэл олон сөрөг талтай. Жирэмслэлт хоорондын зай 2 жил ба 2.5-3.5 жил байвал тохиромжтой гэж үздэг.

Төрснөөс 4-6 долоо дараанаас бэлгийн хэвийн амьдралдаа орох нь зохимжтой. Гэтэл хосуудын 98% нь хүүхэд төрсний дараа бараг шууд л эхэлсэн байдаг. Энэ тохиолдолд шинэ жирэмслэлт эхний сарын тэмдгээс өмнө болохоос зайлсхийхийг хичээх хэрэгтэй. Иймд эхний бэлгийн хавьтлаас эхлэн хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Бэлгийн хавьтлыг гэнэт зогсоох, ерөндөг хэрэглэх нь тус тусдаа учир дутагдалтай байдаг гэдгийг анхаарвал зохисжтой. Тэгээд ч эхийн сүүний хэмжээ, чанарт нөлөөлөх болзошгүй арга хэрэггүй.

Умайн ерөндөг буюу спираль

Умайн ерөндөг нь жирэмснээс хамгаалах хамгийн тохиромжтой арга юм. Сүүний ялгаралтанд ямар ч нөлөө үзүүлдэггүй бөгөөд 95% найдвартай үйлчилдэг. Улмаар хүндрэлгүй төрсөн тохиолдолд бусад цээр үгүй тохиолдолд 6 долоо хоногийн дараанаас тавих боломжтой байдаг. Мөн өвдөлт мэдрэгдэхгүй, гаж нөлөө багатай.

Энэ арга нь өөрийн гэсэн дутагдалтай талтай. Жишээлэхэд, бэлгийн замын үрэвсэлт өвчин -ий үед, сарын тэмдэг ихээр болон  өвдөлттэй үед тавих хориотой. Ерөндгийг тавих, авах ажилбарыг зөвхөн туршлагатай эх барих эмэгтэйчүүдийн эмч хийнэ. Тавиулснаас хойш хагас жил тутам эмчид үзүүлж, спиралийг хөдөлгөөнд орохоос сэргийлж байх ёстой.

Саатуулах, хориглох арга

Үтрээний хаалт, умайн хүзүүний углуурга, бэлгэвч гурав нь эр бэлгийн эсийн замд механик хориг саад бий болгож байдаг болохоор ийнхүү нэрлэгддэг. Жирэмслэхээс өмнө үтрээний хаалт, умайн хүзүүний углуурга хэрэглэж байсан хүн төрснийхөө дараа эмчид үзүүлэн хэмжээг нарийн тодруулсны дараа дахин хэрэглэх нь зүйтэй.

Бэлгэвчний тухай мэдээ, мэдээлэл хангалттай байдаг болохоор энд олон зүйл нурших нь илүүц биз. Гэхдээ бэлгэвчийг баталгаатай эм, хэрэгсэл оруулж ирдэг эмийн сангаас авах нь хамгийн зөв гэдгийг анхаарах хэрэгтэй.

Саатуулах энэ гурван аргыг спермицидууд гэдэг эр бэлгийн эсийг үхүүлэхээс гадна БЗ-аар дамждаг ихэнх халдвар үүсгэгчдийг аюулгүй болгох нөлөөтэй тосон түрхлэгтэй хослуулах нь хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх хамгийн найдвартай аргад тооцоогдог.

Дааврын арга

Ихэнх үр тогтолтын эсрэг эмүүд нь  эстроген ба прогестин гэсэн эм бэлгийн хоёр даавар -ыг агуулж байдаг. Эстроген нь хөхний сүүний хэмжээг багасгах, хөхүүлэх хугацааг богиносгох, хүүхдийн хэвийн өсөлтөнд нөлөөлөх зэрэг таагүй нөлөөтэй. Иймээс хүүхдээ удаан хугацаагаар хөхөөрөө хоолохыг хүсвэл дааврын хавсарсан бэлдмэлийг битгий хэрэглэ. Хэрэглэх шаардлагатай гэж үзвэл зөвхөн прогестин дангаар нь агуулсан мини пили эм хэрэг болно. Энэ мини-пили эм нь нь гэвэл хоногт зөвхөн тогтсон нэг цагтаа хэрэглэхийг шаарддаг явдал юм. Ийм бэлдмэлийг төрснөөс хойш 6 долоо хоногийн дараанаас хэрэглэж болно.

Дааврын тариа (Депо-Провера) нь мөн сүүний ялгаралтанд нөлөөлөхгүй. Анхны тарилгыг төрснөөс хойш 6 долоо хоног, хөхүүлэхгүй байгаа эх төрснөөс хойш 4 долоо хоногийн дараа хийлгэнэ. Нэг тарилга нь хүсээгүй жирэмслэлтээс 3 сар хүртэл хамгаална.

Үргүй болгох

Үргүй болгох нь умайн гуурсан хоолойг таслан боосноор жирэмслэлт -ээс 100% найдвартай хамгаална. Энэ ажилбарыг Кесаревийн зүслэг хагалгаатай нэг зэрэг, эсвэл төрсний дараа дурангийн тусламжтайгаар мэс заслын сорви үүсгэхгүйгээр хийдэг. Үргүй болгох мэс заслын арга нь дэлхий дээрх хамгийн найдвартай гэж үздэг ч дахин үрийн зулай үнэрлэх хүсэлтэй хосуудад яагаад ч тохирохгүй нь ойлгомжтой. Ийм ч болохоор хүн амын нягтрал ихтэй орнуудад төрөлтийн хянах зорилгоор л хийгддэг.

SOURCE: www.103.mn

1 Comment

  1. zochin says:

    urgui boloh halagaag angilaar yu gej nerldeg yum bol

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.