Би одоо 25 настай, ганц бие залуу, хувийн компанид ажилладаг, албан тушаал цалин мөнгөний хувьд санасныг бодоход хурдацтай дээшээ явж байгаа, өөрийн мөрөөдлөө зорилгоо болгосон, яваандаа цаг нь болохоор дуртай зүйлээ хувийн бизнесээ болгох гээд бага сагаар бэлдэж л байна. Санасандаа хүрэхийн тулд өглөө хамгийн түрүүнд ажилдаа ирж, орой хамгийн сүүлд явж, амралтын өдөр бүтэн ажиллаж, ямар ч ажилд сэтгэл зүрхээ зориулаад л явж байна.
Харин сүүлийн үед сонин бодол толгойнд орж ирээд, одоо байгаадаа жаахан эргэлзээд зовоогоод байдаг болчихлоо. Яасан гэхээр хамт амьдарч байсан найз охиноосоо ажлаасаа болж шалтаг хайсаар байгаад салаад жил гаруй болж байна. Үнэндээ ажлын садаа болоод би өөрөө зохицуулж чадахгүй байсан юм. Одоо бол зорьсондоо хүртлээ эхнэр, бүр найз охинтой ч болохгүй гээд өөртөө итгүүлчихсэн. Адаглаад 3 жилийн дараа бүр 30 гарч байж эхнэртэй болно гэж боддог. Харин сүүлийн үед ийм зүйл ихээр анзаарагдах боллоо найзууд маань бүгд шахуу эхнэр хүүхэдтэй болчихсон уулзах бүрд л хүүхдээ, гэр бүлээ яриастай, нялуураастай, ажлын залуус орой гэрлүүгээ яараад л, эхнэр нь утасдаад л, өглөө ирэхдээ эхнэр ингэлээ, хүүхэд тэглээ, бид нар ингэж амарлаа гэсэн яриатай. Харин хэзээ ч эд нарын иймэрхүү үйлдэл яриаг тоодоггүй би сүүлийн үед ихээр тоож, өөр дээрээ тавих боллоо.
Өчигдөр бүр гэрт оронгуут хүйтэн хөндий байдал, хоосон ор орой бүр угтдаг гэдгийг анзаараад бүр хямарчихлаа.. Ингэж байгаад гэнэт нас барчихвал яанаа, аль эсвэл хийгээд байгаа бүхэн минь утгагүй болчихвол яахуу, амжилтанд хүрч чадахгүй бүтэлгүйтвэл яахуу гэх мэтчилэн бодох боллоо. Бодоод байхад миний үлгэр жишээ авдаг бүх л мундаг хүмүүс бага залуудаа гэрлэсэн, чемдонтайгаа нийлсэн байдаг санагдахын. Нэг найз маань чи хүнтэй суугаачээ одоо бол чамд нэг бол годгонсон жоохон охин, нэг бол бонустай хүүхэн л таарна шүү, аль эсвэл засарч буй хүнд гар гэж хэлсэн нь бас санаанаас гарахгүй юм гэтэл би одоо биш бүр 3 жилийн дараа хүнтэй сууна гэж бодоод байдаг. Энэ мэтчилэн бодол их ажлын хажуугаар орж ирээд байхын…
Миний хувьд гэр бүлийн амьдралыг яагаад ч ажлын өмнө тавьж чаддаггүй, гэтэл ажлаад байгаа зорилго чинь гэр бүлээ сайхан аз жаргалтай амьдруулах багтдаг биздээ яагаад байгаагаа ч мэдэхгүйн. Физологийн асуудал дээр бас шууд хүүхэн өдөх авъяас билэг заяагаагүй, царайлаг уба биш, таалагдсан бол тэр болгон илэрхийлж сураагүй болохоор өөр замаар массаж энэ тэрхэнээр сардаа ганц ч юмуу шийдээд л явж байна, энэ нь аюултай ч огт тийм юмгүй байхаас дээр санагддаг. Энд бичиж буй том том асуудлын хажууд миний энэ асуудал өчүүхэн хэдий ах эгч нар, үеийн нөхдүүд туулаад гарсан, туулж буй амьдралын туршлагаа төлөвлөгөөнд нэг сайхан зөвөлгөө өгөөч…
Би ч бас нэг тийм ажлын мал бол биш шүү. Байгалийн сайхныг харахуйц голын урсгалыг сонсохуйц газар намрын налгар орой цагаан өнгөтэй, 2 давхар зуслангийн байшингынхаа гадаа ээжийгээ миний дүү нарын хүүхдүүдтэй миний хүүхдүүдийг тоглохыг хараад инээгээд сууж байхыг, тэр үед нь би тагтан дээрээ ажлынхаа төлөвлөгөөг бичиж дуусаад хажуугийн түшлэгтэй хөдөлдөг сандал дээр ном уншиж байгаад дутуу унтсан эхнэрээ зөөлнөөр сэрээгээд өвөр дээрээ суулган, шотланд дарс тулган уух зорилго, зураглал, мөрөөдөл бас байнаа байна…
29 Comments
YG l bi bnda hhe bi odo 27 nastai gants bie emegtei mi bvh nzuud ger bvltei vr hvvhedtei nadaas dvv nzuud hvrtel sht hhe bi huuhduuded n ih hairtai vneher huurhun az jargal ugdug ghd bi oroi blhod gerlvge gantsaar ywdag gantsaar untdag ymar ih gantsaarddag geech ghd bi xar bagiin yduugiin zowlong vzsen blhr uurin gsn ymtai bolowsroltoi hadgalamjtai blchood l ger bvltei huurhun huuhduudtei blno gj tolowlson Mi tolowlsnii daguu bol bi yg 3 jiliin dra l hvntei suuuna daa Burxanaaas guij bgd sain hani hvsne Tgd ter hvndee sain exner sain eej bh blno Hrn ter hvrtlee Single aztai jargaltai erch hvchtei erx cholootei amidrlaar amidrna gj bodoj bga Chamd amjilt hvsey Sanaa sain bol zaya sain gdg vgend itgedeg Sain shn emegtei uchirwal hrn bitii gomdoogooroi Amjilt
Neeree zochinii bichsen commentiig unshih durtai shuu. Bichij baigaarai
Мөнгө хураах гэсээр байтал залуу нас чинь дуусчихна. Харин хашир хахир харамч егзөр нэгэн болсон байх болно. Угаасаа мөнгө хүнийг сэтгэлгүй болгодог доллар хүнийг доторгүй болгодог юм. Оройтохоосоо өмнө ухаарч нэг ч гэсэн бүсгүй г аз жаргалтай байлгахын төлөө зүтгэ дээ дүү хүү. Харин залхуу, заваан, шуналтай шулам шиг ааштай хүүхнүүдээс холуур яваарай. Сэтгэл сайтай, цэвэрч халамжтай, зорилго мөрөөдөлтэй чамайг бүхнээс дээгүүр тавьж чадах бүсгүй байвал хүүхэдтэй байсан ч хамаагүй гэж боддог. Амжилт хүсье…
25 bas gaigui bn 30s omno huntei suuh ni zov zorigtoi baij taalgdsn hunee erguul humuus bi saihan ger bulgui jargtaltai bn gedg shal hudlaa ger bul l amidraliin utga uchir shu dee huuhdtei bolood ene byatshan amitangui yaaj amidarch bsiin bol gej hun boddg ym , joohon zorigtoi bai haayaa showdj naiz nohodteigoo niilj aytaihan taalgdsn busguigee kinond urij uulzh zorig gargaj bai amidral zovhon ajil bish shdee neg l medhed hudalch hund tetgevrtee garna shu ter ued chinii hajuud ger bul chini l bhaas ajil bhgui bz de kkk zaza minii bodol bailaa neg zuil ruu tovorch tuilshirhaargui l amidar
tun udahgui ovoo bolohdoo beldeerei haha
Хүн болгоны амьдрал огт өөр өөр шүү. Бусад хүн юу гэж хэлэхийг битгий тоо. Авах гээхийн ухаанаар ханд. Би одоо 33 настай. Хүмүүс миний царай, зүс, бие хааг хараад насыг сонсоод гайхсандаа уулга алддаг. Хүнтэй суугаачээ , хүүхэд чинь оройтлоошдээ гэдэг улиг болсон үгийг хэлдэг. Гэхдээ миний гэр бүл болоод найз нөхөд минь хэзээ ч энэ үгийг надад хэлж байгаагүй. Намайг ямар хүн болохыг мэддэг учраас. Би чамайг бодвол идэвхитэй амьдралтай, олон найз нөхөдтэй. Ажиллахын хажуугаар сурдаг. Хүсэл мөрөөдлөөр дүүрэн эмэгтэй хүн байна. Би өдийг хүртэл хүнтэй сууж, үр хүүхэдтэй болоогүй байгаадаа хэзээ ч харамсаж гуниглаж байсангүй. Цаг нь болохоор аяндаа л болох зүйлс. Эсвэл хэзээ ч болохгүй байж магадгүй. Бас хэзээ ч ганцаардах зав надад байсангүй. Үргэлж бусдад тусалж, бусдын сайн сайхан явааг нь харах надад асар их таашаал өгдөг. Өөрөөр хэлбэл хувиа болсон хүн биш гэсэн үглдээ. Хүмүүс өөрсдөө над дээр сайхан найз болъё гээд ирдэг. Заримдаа бодоход харамсах “тэрийг тэгээд хийчихсэн бол” гэх мэт харамсах зүйл байлгүй л яахав гэхдээ залуу насаа дэндүү сайхан адал явалдтой, үүх түүхтэй өнгөрөөж байгаа. Энэ бол миний л амьдрал бусад хүмүүст огт хүртээлгүй. Чи тогтмол бэлгийн харьцаанд орохгүй даавар, болоод энергийн солилцоонд орохгүй байгаа учраас сэтгэл гутралын хам шинж явагдаад сэтгэлээр унаад байгаа юмаа. Гэр бүлтэй болсон хүн болгон жаргалтай байдаггүй юм шүү. Надад миний гэр бүлтэй найзууд “аль болохоор ихийг хийж хүссэнээрээ байгаарай, чамд атаархаж байна” гэж захиад байдагшд.
нь 10 жил өөрийг нь хуурсныг мэдсэн 46 настай эр ингэж өгүүлжээ. Зав гаргаад заавал уншаад үзээрэй.
Цээжиндээ хурсан бүхнээ би гаргаж хэлмээр байна. Би бол бүх амьдралаа өөрийн хүсэж байсныхаа эсрэгээр өнгөрүүлсэн, 46 настай, банкир. Бүх мөрөөдөл, хүсэл зорилго маань холоо орхигджээ. Би 26 жилийн турш долоо хоногт 6 өдөр өглөөний 9-өөс оройн 7 цагийн хооронд ажилладаг байлаа. Цаг үргэлж л амар хялбар, эрсдэлгүй замыг сонгон амьдарч байснаараа эцсийн эцэст би өөрийгөө танихгүй болтлоо өөрчлөгджээ.
Өнөөдөр би эхнэр маань намайг 10 жил хуурч явсныг олж мэдэв. Хүү маань намайг хүн ч гэж тоосонгүй. Бас ямар ч хэрэггүй зүйлийн төлөө эцгийнхээ оршуулган дээр очиж чадаагүйгээ ухаарав. Би зохиол бичих, дэлхийг тойрон аялах, ядууст туслах гэсэн мөрөөдлүүдийнхөө алийг нь ч биелүүлээгүй байх юм. Арван хэд, хориод настай байхдаа би эдгээр зүйлсийн алийг нь ч хийж чадна гэдэгтээ итгэлтэй байжээ. Өнөөдөр тэр залуу надтай уулзсан бол намайг болгож тавих байсан биз. Хүсэл мөрөөдөл маань хэрхэн замхарсныг одоо би ярьж өгье.
Юун түрүүнд 20 настай байхдаа би ямархуу залуу байсан тухайгаа ярья л даа. Дэлхий ертөнцийг өөрчилж чадна гэдэгтээ дэндүү итгэлтэй байсан үе маань өчигдөр юм шиг л санагдаж байна. Хүмүүс надад хайртай байлаа. Би ч хүмүүсийг хайрладаг байсан юм. Би шинэ санаа сэддэг, бүтээлч, өөрийнхөөрөө байж чаддаг, эрсдэл хийх дуртай, хүмүүстэй сайхан харилцдаг залуу байлаа. Надад хоёр мөрөөдөл байсан юм. Эхнийх нь төгс төгөлдөр дэлхий ертөнц хийгээд там шиг муу муухайгаар дүүрсэн орчлон хорвоогийн талаар зохиол бичих, хоёр дахь нь дэлхийгээр тойрон аялж, өнчин ядуу, орон гэргүй хүмүүст туслах байв. Тэр үед би эхнэртэйгээ үерхээд 4 жил болж байлаа. Унаган багын хайр минь байж дээ. Эхнэр маань миний өөрөөрөө байж чаддаг, эрч хүчтэй, бусдыг инээлгэж, тэдний хайр хүндэтгэлийг татаж чаддаг занд минь дуртай байсан сан. Миний бичих ном дэлхийг өөрчилж чадна гэдэгт би бат итгэлтэй байсан юм. Би муу муухайн мөн чанарыг нээн харуулж, хүн бүр өөр өөрөөр бодож сэтгэдэг, тэгээд хэн ч өөрийнхөө бодлыг буруу гэж боддоггүй гэдгийг уншигчдад ойлгуулахыг хүсэж байлаа. 20 настай байхдаа би номынхоо 70 хуудсыг биччихээд байв. Гэтэл 46 нас хүрчихсэн хэрнээ 70 хуудас маань хэвээрээ л байх юм. 20 настайдаа би үүргэвчээ үүрээд л Шинэ Зеланд, Филиппинийг тойрон аялж билээ. Дараа нь Ази, Европ, Америк тивээр аялна гэж төлөвлөж байсан юм. Гэтэл өдгөө нөгөө л Шинэ Зеланд, Филиппинээсээ өөр газар очиж үзээгүй л явна.
Одоо харин чухам хэзээнээс эхлээд буруу замаар будаа тээх болсноо буюу хамгийн их харуусаж явдаг зүйлийнхээ талаар ярья. Би дөнгөж 20 настай байлаа. Хүүхдээрээ ч байж дээ. Би амьдралаа босгож, төвхнөх хэрэгтэй байлаа. Надад цаг үргэлж өсөн дэвжиж байх, одоогийнх шиг маань ийм ажил хэрэгтэй байсан юм. Бүх амьдралынхаа турш өглөөний 9-өөс оройн 7 цаг хүртэл ажиллахын тулд шүү. Би тэр үед чухам юу бодож байсан юм бол оо? Амьдралаа тэр чигт нь ажилдаа зориулчихаад би яаж “амьдарна” гэж бодсон юм бол? Ажлаа тарж ирээд, оройн хоолоо идмэгцээ маргаашийнхаа ажилд бэлдэнэ. Тэгээд шөнийн 10 цагт унтаж, өглөө нь 6 цагт босно. Бурхан минь, би бүр хэзээ хамгийн сүүлд эхнэртэйгээ энгэр зөрүүлснээ ч санахгүй байна гээд бод доо.
Өчигдөр эхнэр маань намайг 10 жил хуурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. 10 жил шүү. Дэндүү урт хугацаа юм шиг санагдаж байгаа биз? Гэтэл надад тэгж санагдсангүй. Тэр байтугай би гомдоо ч үгүй. Би урьдынхаасаа маш их өөрчлөгдсөн учраас араар тавихад хүрсэн гэж эхнэр маань хэлсэн юм. Тийм ээ, би огт өөр хүн болж хувирчээ. Өнгөрсөн 10 жилийн туршид би юу хийж байсан юм бол? Ажлаас өөр юу ч санаанд минь орохгүй юм. Би сайн нөхөр байсангүй. Өөрийгөө ч алджээ. Би ингэхэд хэн юм бэ? Би яачихсан хэрэг вэ? Би эхнэртээ салъя гэж хэлээгүй ээ, түүн лүү хашгичиж, уйлж унжаа ч үгүй. Надад юу ч мэдрэгдээгүй юм. Харин одоо үүнийг бичиж суухдаа би уйлж байна. Гэхдээ эхнэр маань намайг хуурч байсанд биш, харин би дотоод сэтгэлдээ аль хэдийн үхэж байснаа ухаарсандаа л тэр. Хорвоо дэлхийг өөрчлөх хязгааргүй хүсэл эрмэлзлэлтэй, эрч хүчээр дүүрэн, эрсдэл хийхээс буцахгүй, цоглог хөгжилтэй тэр залууд чухам юу тохиолдох нь энэ вэ? Сургуулийн маань хамгийн хөөрхөн охин намайг болзоонд урьж байсныг санаж байна. Тэгэхэд би эхнэртээ дурлачихаад байсан болохоор урилгыг нь хүлээж аваагүй юм. Ер нь ахлах сургуульд байхад охид намайг тун их шохоорхдог байлаа. Коллеж, их сургуульд сурч байхад ч ялгаагүй. Гэхдээ би үнэнч байсаан. Элдэв учрал хайж явсан тохиолдол надад үгүй. Би зөвхөн хичээл номдоо л шамддаг байж билээ.
Үүргэвчээ үүрээд аялалд гарч, ном бичиж эхлүүлсэн тухайгаа ярьсныг маань санаж байгаа биз дээ? Тэр бүхнийг би коллежийнхоо эхний жилүүдэд л хийсэн юм. Тэр үед би цагийн ажил хийж, цалингаа авахаараа сайхан ч үрдэг байж. Харин одоо бол сохор зоосыг ч болов хадгалдаг гээч. Наргиж цэнгэхэд цаг гаргасан эсэхээ ч санахгүй байна. Өөртөө зориулж би юу хийлээ? Хамгийн гол нь би яг одоо юу хийхийг хүсэж байна вэ?
Аав маань 10 жилийн өмнө бурхны оронд очсон юм. Ээж маань над руу ахин дахин утас цохиж, аавын маань бие өдрөөс өдөрт муудаж байгаа талаар ярьж байсныг санаж байна. Харин би албан тушаал ахих гээд улам л завгүй болсон үе байлаа. Би аавыгаа эдгэнэ гэж итгээд эргэж очихоо хойшлуулсаар л байлаа. Удалгүй аав маань ч өнгөрч, би ч тушаал дэвшлээ. Аавтайгаа би 15 жил уулзаагүй байсан юм даа. Аавыгаа нас барахад би түүнтэй уулзсан уулзаагүй ялгаа байхгүй гэж өөртөө хэлсэн юм. Нэгэнт л үхэж байхад уулзах ямар хэрэг байна гэж өөрөө өөртөө шалтаг тоочиж суусан хэрэг. Би үнэхээр юу бодож байсан юм бол доо? Юм бүхнийг хойшлуулах гэж өршөөл эрж, шалтаг тоочоод л. Хүлцэл өчнө. Хойшлуулна. Энэ бүхэн маань нэг л зүйл рүү намайг хөтөлж байсан юм. Юу ч биш рүү. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хамгийн чухал зүйл гэж би боддог байлаа. Тийм биш гэдгийг нь одоо л ухаарч байна даа. Эрч хүчээр халгин цалгин байх тэр л үедээ түүнийгээ ашиглаж чадаагүйдээ харамсаад барахгүй нь. Хайран залуу нас минь. Хайран чиг хүсэл мөрөөдөл минь. Бүхний түрүүнд ажлаа тавьж явсандаа харамсаж байна. Халамжтай сайн эр нөхөр байж чадаагүйдээ, зүгээр л “мөнгөний машин” байсандаа харамсаж байна. Зохиолоо бичиж дуусгаагүйдээ, дэлхийгээр аялж чадаагүйдээ харамсаж байна. Хүүгийнхээ дэргэд эцгийнх нь ёсоор байж чадаагүйдээ, хөндий хүйтэн, “мөнгөний хэтэвч” шиг байсандаа харамсаж байна.
Хэрвээ та үүнийг уншиж байгаа бол, хэрвээ таны урд бүхэл бүтэн амьдрал тань байгаа бол, гуйя, юуг ч битгий хойшлуул. Хүсэл мөрөөдлөө дараа биелүүлнэ гэж бүү хая. Бүхий л эрч хүч, энергээ түүндээ л зориул. Чөлөөт цагаа интернетээр хэсэж /хэрвээ таны хүсэл мөрөөдөлтэй яах аргагүй холбогдохгүй бол шүү дээ/ бүү өнгөрүүл. Залуу байгаа дээрээ амьдралдаа ямар нэгэн утга учиртай зүйл хий. Хориодхон насандаа төвхнөх гэж бүү яар. Гэр бүл, найз нөхдөө, тэр тусмаа ӨӨРИЙГӨӨ бүү март. Амьдралаа шал дэмий бүү өнгөрүүл. Хүсэл мөрөөдлөө хөсөр бүү хая. Миний алдааг бүү давт. Над шиг бүү бол.
30 garaad huuhedtei bolloo. nylh huuhed yamar baidag gej sanana. ee chutgur awag. bi odoo 25 tai 3 huuhedtei. zarimdaa ch bur vhmeer sanagdah ue bnaa bna. Gehdee l 30 tai chamaig nylh huuhedtei nusaa hatsartaa naaj bhad bi gedeg hun surguuliin nasnii 3 huuhedtei. Hiidegee hiichihsen dodigor suuj bnadaa. Ingej l bodoj guriij bnadaa. Amidrah saihan shuu. Zowlon bolgon daraa ni jargal sanagdana. Ajliig mashin hiine. Amidraliig harin hun l hiine.
Za eregtei hun ehner avhad oroitno gej yuu baidgiin mongold l har nylhaara ehner nuhur avdag bolhoor l ergen toriniihniigoo haraad tegej bgaan dunguj 25 tai baij yuun ehner ajil trluu hiigeed 35 hureedch ehner avsan yaadgiin
Бид 2 хар багаасаа л суусан. Залуу үед асуудал их гардаг байсан гэхдээ би нь нөхрөө дэмжээд ар талаа сайн даагаад нөхрийнхөө замыг нь чиглүүлээд дэмжээд сууж байхаар шийдсэн. Нөхөр карьер хөөж эхлэхэд ар талд маш том ачаа үүрэх хэрэг гарна гэхдээ аль хүртэл явах нөхрөө юу хийж бүтээхий харахын тулд ар гэртээ санаа зовохгүй байх талыг нь би хариуцдаг. Эхний үед хэцүү байсан ч хэсэг хугацааны дараа бүх зүйл дажгүй болж байна даа. Ганц бие ээж ч юм шиг ёстой хэцүү үеүд байсан шүү. одоо бол бүгдээрээ хөтлөлцөөд амралтын өдрийг зугаатай өнгөрөөдөг хэн ч харсан сайхан өнөр өтгөн гэр бүл. Үүнд бас л ухаалаг байж чадсан нөхрийн минь ач буян их шүү. Би өөрөө хувиараа бизнес эрхэлдэг болхоор цаг нараа өөрөө зохицуулчихдаг амар байсын тэрнээс 2 лаа улсын ажил хийвэл тэгээл амьдрал орхигдох гээд байх магадлал өндөр юм билээ.
Ajil torol chin sain yvaa ym chin zaaval 30 gargaad yahav de.hairtiigaa olj avaa .huuhedtei bol huuhed chin opoitloo.mgl hun ymar urt naslah bish.huuhedtei bolohoor chi ter ued l amidraliin saihniig olj harna.
sn bnuu belgiin ajil hiiheer hurdan tawiad bdg bolloo yuniih we bi odoo 25 nastai
30 garaad chamd ym oldohgui oligtoi ni huntei suugaad chamd bonustai ymu neg bol gajigtai l ym uldene dee uuruu meddee yu saihan dur saihan
дээрх хүмүүс гайгүй зөвлөгөөнүүд өгсөн байна. яаараад өөрийгөө хүчлээд хэрэггүй ч таалагдсан бүсгүй гарч ирвэл танилцаад дотносоод үзсэн нь дээр, заавал тэр дороо сууж хүүхэдтэй болох албагүй шүү дээ. таарч тохирохгүй бол эвтэйхэн сал.
миний нэг танил залуу байна, одоо гуч хүрч байгаа, ажил төрөл карерь гэж үнэхээр мундаг гэхдээ уулзаж учирдаг хүнгүй, өөрөө ч нээх яаардаггүй, цагаа тулвал эхнэр авах хүүхэдтэй болох чинь хурдан шүү дээ.
Minii bodloor bol jihene hairaaa olson tsagt l huntei suuh ni zuv. Humuusiin hel amnaas aij hen taaraldsantain suuna gevel gerlelt chin salaltaar l dussna shuudee.
Yag l minii muruudliin amidral bn mgl orond ajliin mangasuud cuuduud bugd l ahuidaa barigdsan amidral gehed ch hetsuu az jargaliin hemjuur n asar hetsuudsen nuhduud l ail gerdej toglool bga garagdahiin bn shde. Ali aliig n amjuulkej alcaganaj yavsan uye bii. Ajliin heneetei chadaltai bh uyed mini demjeed ugchuh hungui hartai har yumand hamag zaluu nas ur buteeltei uyee sorchluulaad udiid enuunees ch iluug hiij buteecen sanaa amar suuj bh bsn hun chini t1 yum shig guriisen heveer l tuuj yavna. Gehdee huuhduuddee bol haramsahgyi hund hun iluudeh bish. Bi 30 hurtelee huntei suuhgui huuhed hiihgui gej ih ambic career amjilt muruudsun 18 ch hureegui mangar bacaan bhda chihduulcheed yum yum uzseen. Gehdee hun zovlon gej huleej avaagui l bol berhsheel buriig davah heregtei. Belgiin amidraldaa sanaa tavidag chini saishaaltain bn da.
Uul n 28 hurtelee yag husseneeree yavah zorig huch chadal bii bolgoj chadval busdiin yu geh yer n hamaa bhguishde. Gadaad yertunciig ch sudal minii baharhaj yavdag hunuus dotor ganc biye 30, 40 garcan huuhedgui gehdee az jargaltai zunduu hun bdg.
nadad yag cham shig ajlin heneetei hogshirch bgaa duu bn. odoo yahin bgan. ugaas huuhen nairah avyasgui bolohoor bonustai huuhenteil suuh bhoo
Ер нь тэгээд амьдрах гэж ажилладаг юм уу, ажиллах гэж амьдардаг юм уу гэдгээ тодорхойлчихвол дараагийн хийх зүйл чинь тодорхой болчихно доо.
busdiin bodloor uuriiguu haraad bnaa, uuriin bodloor uuriiguu harj, uuriinhuuruu shiid. er ni bol yarah bodolgui bol yarah demii, yaarsan hun zaawal alddag. hunee sain tanih heregtei, aash zang ni shuu, ter zus tsarai yah ve 2/3 rt bhad bno.. odoonii huuhnuud chin nuhurtei bolohiin tuld bag umsuj, jinhene duree sain nuudag, gerlelt burtguulsenii daraa l bagaa huulj jinhene duree hatuuldag, zarim ni buur bi nuhruu hulhidaj bgaad uurteigee gerluulsen gej yariad yavdagiim.
odoo neg busgui olj avaad, , uerheed uz, bainga uulz, er ni hun tanihad dor hayaj 2 jil orno shuu,
chadval hamt amidar, huuhedti bolj bolohgui, gerlelt burtguulj bolohgui ene hugatsaand.
Яг чам шиг байлаа. Надад дутуу юм алгаа. Хүүгээ 34тээтэй гаргасан одоо 2той 🙂 харамсалтай нь сайн хүмүүс нь хүнтэй суучихсан байдагийн байна. Манай хүүгийн эцэг нь монгол залуу харамсалтай нь архи уудаг уухаараа хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог төрөөд сар болж байхад өөр хүүхэнтэй банзалдаад салсан. Тэрнээс хойш ганцаараа хүүгээ өсгөж байна. Тэр хүн миний байгаа улсад байдаггүй өөр улсад аөр хүүхэнтэй амьдарч байгаа сурагтай. Одоо ч надтай суух ганц бие монгол залуу байхгүй биздээ. Тэр ч яахав. Гол нь би өнөөдөр хүүгээ хараад ярихын нь инээхийн нь сонсох гэж гэр лүүгээ яардаг. Мөнгө карьеэр бол зүгээр л түр зуурын хэрэглээ юм байна лээ шүү. Сайн хүн таарвал суугаад хүүхэдтэй болоод хамтдаа амьдралаа босгох хэрэгтэй. Би 3 ч сайн залууг алдаж байсандаа харамсдаг. Хүний газар ганц бие ээж байна гэдэг хэцүү ч нийгэм нь сайхан болохоор болоод байх юм аа. Үндсэрхэг үзэлтэй юм болохоор монгол хүнтэйгээ л сууна гэсээр байгаад олдож байгаа нь энэ ккк. Нөхөргүй ч гэсэн хүүгээ харахаар өөрийгөө үнэхээр аз жаргалтай байгааг мэдрэх юмдаа. Хүүхэд үнэхээр хөөрхөн шүү. Мөнгөний араас битгий их яваарай. Сайн хүн таарвал суудаг газар шүү кк
нэгийн ардаа тавиад нөгөөхийг нь хэт урдаа тавиад байхаар амьдралын чинь тэнцвэр алдагдаж байгаа болохоор тэгж санагдаж байгаа байх. Заавал өөрийгөө тэгж хүчлэн байж амьдрах хэрэггүй л гэж хэлий. Амжилт career чухал байж болно тэр мэдээж гэхдээ нөгөө талд нь чи өөрөө хүн хэн нэгнийг хайрлаж хайрлуулах хэрэгцээ байгаа болохоор ингэж санааширч суух нь аргагүй. Магадгүй чи өөрөө 30 гарсан үед чамд сайн бүсгүй таарахгүй бол дахиад бас 5-10 жил хүлээх шаардлагатай болно шүү дээ. Тийм болохоор хүчлээд байхгүйгээр амьдрал аяндаа танилцуулсан сайн бүсгүйг алдахгүй байх нь чухал тэр нь хэзээ ч байж бно маргааш эсвэл нөгөөдөр жилийн дараа гэх мэт
Cekc.my Web page ee zasmaar yuma huuchin yumnuudig unshij bolohgui bnshde huudasnuudtai hiigeche page ee neg hachin blog shig yum bhin umnuh niitleluud ntriig harj blohgui
shal teneg, moroodson sonin gar bna. yug yutai yutai yaj harmaar bna gene. dutuu untsan gesen uu sersen gesen uu? 🙁
хүн амьдралдаа 1-рт мэргэжилээ 2-рт ханиа зөв сонгох ёстой. хань болох хүн чинь эрүүл, чамд тустай/боловсролтой/, сексийн хувьд таардаг. Хадам тал чинь татлаагүй дэм болж байвал сайн, Ханьтай болох асуудлаа хойш нь тавьж болохгүй ээ, хүүхэдтэй болохоо харин жаахан хойш тавьж болно. Эхнэртэйгээ анхны харцаар, нэг удаа унтаад, нэг сар, нэг жил, 3 жил найзлаад сууж болно. Одоо цагт 2-3 хүнтэй найзлаж байж сонгоно шүү, чи дэлгүүрт ороод үзэж өөртөө тааруулж байж худалдаж авдаг биз дээ хө
стрест орсон байна
Зурсан зурагаараа л болдог байх гэж боддог ш дээ. Ганцаараа хэт удаан явах дэмий аль алийг нь амжуулж байсан хvн л хождог хорвоо шvv. Дажгvй бvcгvйтэй учирвал цуг амьдраад vp xvvxэдтэй болохоо азнасхийгээд л явж байвал яасан юм бэ хе.
Хvvxэдтэй болохоо хойшоо тавь гэх нь ч буруу л даа. Хvvxэд хvнстэйгээ ирдэг гэж мэргэд минь оргvй хэлээгvй биз ээ.
Нехер бид хоер 30 гарч хvvxэдтэй болсон. Veийнхэнтэйгээ харьцуулахад балчир хvvxдvvдтэй. Арай илvv залуудаа терvvлдэг байж гэж хардаг шvv.
Dunguj 25tai baij demi yumand sanaa zovohiin
Uhaantai hun bol ajil amidral 2g zeregtsuuldeg gej boddog.
jinheneesee durlaagui l bhgui yu, durlatsan bol yaj bgaa boloo, ajliinhaa hajuugaar nogoohoo bodood l ineed chin hureed l. zaa odoo suuh tsag geed taarsantaigaa suuh ni ch haashaa yum baidgiin, neg l odor chi durlana, zaluu baina, sanaa zovoltgui ajlaa hiigeed l, amjiltandaa hur dee.