Тэд /архичид / бусдаас ялгаатай нь хүнд тал засахдаа гаргуун, жаахан гэлтгүй ямар ч хүслийг биелүүлэхэд хэзээд бэлэн, туйлын үнэнч зэрэг яг л сайхан ааштай хүүхэд шиг байдаг тул тэдэнд өөрийн эрхгүй сэтгэл татагдан дасдаг.
Харин дараа нь эрх дураараа хүүхэд шиг аашилж эхэлмэгц нь нэгэнт хаяж чадахаа байсан байдаг. Эрүүл байхдаа тэдэн шиг сайхан ааштай хүн энэ дэлхий дээр байхгүй гэж ярих эхнэрүүдийнх яриа их ээ.
Архичидыг сэтгэлийн тэнхээ муутай хүмүүс гэж яридаг. Үнэндээ архи эхний үед хүнийг тэнхээтэй, тэмүүлэлтэй болгодог. Харин зоригтой, тэмүүлэлтэй эр хүн нь эмэгтэй хүн бүрийн хүсэл мөрөөдөл байдаг. Аливаад санаачлагатай, ажилдаа амжилттай, цалин ч өндөртэй, бүтээмж сайтай, улам л олонтой нийцтэй, хүрээ өргөнтэй хүн болж хувирдаг. Сайтар ажиглавал энэ нь эцсийн дүндээ архи уухад л чиглэсэн байдаг. Эхэндээ ажил хийлээ архи уулаа, дараа нь найзаас мөнгө гуйлаа архи уулаа, эцэстээ хулгай хийлээ архи уулаа хэлбэрт шилжин даамжирсаар төгсдөг.
Хэрэв зээ сүйт хархүү чинь нэлээд балгачихдаг, тэгээд яваандаа болих байх эсвэл засаад залаад, өөд нь татаад амьдрана гэж найдаж байгаа бол энэ горьдлого найдвараа одоохон хаяа. Итгэл найдвар эцсийн мөчид үхдэг гэж яридаг ч энэ нь лав архинд огт хамаагүй зүйл. Нэг удаа архичин бол насан туршдаа архичин гэдэг юм.
Хэрэвзээ нэгэнт тийм хүнтэй суучихсан бол боломжтой бол үтэр түргэн сал. Үр хүүхдээ өнчрүүлчихнэ гэж яридаг эмэгтэйчүүдэд хандан хэлэхэд ийм эцэг хүүхэддээ ямар үлгэр дууриал үзүүлэх үү? Үнэндээ эмэгтэйчүүд ганцаардахаас үхтлээ айдаг. Архичин-нөхөр нервийг чинь сорж, та түүний золиос байсаар амьдрал тань нэг л мэдэхэд хажуугаар чинь сүнгэнэн өнгөрөх болно шүү.
Харин цаашид амьдрах хүсэлтэй байгаа бол архи уухаа болитол нь гэр бүлээ цуцлуулалгүй тус тусдаа амьдар /хугацаагөө өөрөө тогтоо/, харин дахин ууж та мөн л салахгүй гэсэн шийдвэртээ үнэнч байх юм бол дээрх хугацаагаа 2 дахин нэмэгдүүл. Энэ нь цаашид хүүхэдтэй болох хүсэлтэй залуус хосуудад ихээхэн хамаатай. Учир нь ирээдүйн хүүхдийн генетикийн эрүүл мэндийн асуудлыг гагцхүү эр хүний бэлгийн эс л тодорхойлдог болоод тэр. Эмэгтэй хүний өндгөн эс аль охин эхийнхээ хэвлийд байх үед нь бүрэлддэг. Харин эр хүний бэлгийн эс ойролцоогоор 2 сарын дотор боловсордог. Иймд 2 сарын дотор биеийн эрүүл мэндэд асуудал үүсээгүй бол эр бэлгийн эс бүрэн дүүрэн эрүүл гэж итгэж болно. Эхийн өндгөн эс асуудалтай байсан ч ирээдүйн хүүхэд эрүүл бойжих бүрэн үндэстэй.
Эмэгтэйчүүд ээ! Сайхан ааштай, сэтгэл татам, зоригтой, авхаалж самбаатай, ажил хэрэгч, зорилго тэмүүлэлтэй, сэтгэлийн хат тэнхээтэй гэх мэтийн шинж бүрэлдэсэн эр хүнийг эрдэнэ гэхээс яахав! Гэхдээ энэ бүгд хар усгүйгээр л олдоосой билээ дээ!
Литвак М.Е. Архидалт нийтлэлээс
SOURCE: www.103.mn
Loading ...
5 Comments
Za tgd olj dee
ihenhdee huuhedtei bolchihson bdag uchraas saldaggui bolov uu? 1 biye bhad bol hayad l yavah gazar. huuhedtei ch gesen hayah n huuhdiinhee toloo hiih sain zuil shuu
Taniltsaya shan dotno nzuud boloh busgui bnu Turuubna@yahoo.com add me dajgui zaluu bna
Yun tom erhtentee ve. Emegteechuud chin asar ih setgeliin tenheetee bdag boloodl muu erchuudiig uruvduudl salj chaddaggui bh. Teriin arhichid harin toohgui zovoodog eruuldee sain teren shigl sain hun bhgui ahij uuhgui…… Daraa ni uugaadl buun zodoon nudeen uneheer aimaar eniig tevcheed amidardag manai huuhnuud ee dee munch tevcheertee shuu
teneg uchraas l arhichdad tatagddag baih esvel ter arhichid ni tom erhtentei.