Сайн байцгаана уу. Манай нэг найз охин 3 жилийн өмнө нөхөртөө хууртаад сэтгэлээр унаад энэ сайтад юм бичиж байсныг гэнэт санаад би бичиж үзэж байгаа минь. Энэ хүмүүсийн сэтгэгдлээс өөрийнхөө зөв буруу бодож явааг олж мэдэж болох юм шиг санагдсан юм.
Би одоо 31 настай эмэгтэй, эрэгтэй хүнтэй огт үерхэж үзээгүй, аав ээжтэйгээ амьдарсаар. Сүүлийн үед надад маш хэцүү санагдаад байх боллоо. Бүх зүйл огт утгагүй хүн яах гэж амьдардаг юм болоо ч гэх бодол төрөөд, их хачин байх болсон. Манай гэр бүлд ээж дарга гэсэн үг, бүх зүйлд ээжийг бүгд сонсдог. Би багаасаа л ээжийгээ их хүндэлдэг бас сүрддэг, гэвч сүүлийн үед ээждээ их уур хүрээд ч байгаа юм шиг их тэрслүү зантай болоод удаж байна. Ээж маань намайг ахлах ангид байхаас л найз залуутай байхыг хорьдог аль л бүтэхгүй сарлайсан айлын охид л тэгдэг гэх мэтээр загнаж бас үгэлсээр ирсэн.
Харин сүүлийн үед гэнэт намайг үзэх дургүй харахаараа л нүдэнд нь хог орсон юм шиг байнга ингэж үгэлдэг боллоо “түргэхэн хүнтэй суугаад яваад өгөхгүй байгаад байхын, зай болоод өгөхгүй, чиний сайн хүнтэй суухыг харнаа, чи хүнтэй суугаад зодуулна, нусаа хацартаа наана, хүнтэй суувал царай муутай уйланхай хүүхэдтэй болно, хүүхдээ өсгөж чадахгүй арчаагүй юм чинь, ийм арчаагүй юмыг хүн тоох уу тоохгүй” гээд л өөр зөндөө олон юм үглэнэ.
Зарим ярьсан юмыг нь би зориуд сонсохгүй өөр юм бодож суудаг юм. Ээж маань их гоёлох гангалах дуртай бие гоё авч явдаг гоё ч хүн, гэхдээ намайг бага байхаас одоог болтол эмэгтэй хүүхэд болохоор гоё байгаасай гэж огт бодож байгаагүй юм шиг санагдах юм, зүгээр л өвөл даарахгүй өвдөөд үхчихгүй бол л болоо бас ном сур гэдгээс өөр зүйлд огт санаа тавьж ирээгүй. Ийм барагдуу энгийн эмэгтэй юм болвуу гэхлээр өөрөө маш гангалах дуртайг нь харахаар сонин. Би яахав ээждээ одоог болтол өсгөж хүн болгож эрдэм ном сурахад дэмжсэнд нь баярлаад явбал болоо л гэж бодсоор ирсэн.
Гэхдээ би дандаа бакалавр магистердаа улсын тэтгэлгээр сурч ээж ааваасаа мөнгө гаргуулаагүй. Би багадаа өөрөөр хэлбэл ахлах ангидаа ороод эмэгтэй юм болохоор хааяа гоё байчих гээд хэрэндээ өөртөө байгаа юмаа зохицуулаад хувцаслах гээд ер олигтой хувцас байдаггүй байсан. Оюутан боллоо бас л олигтой хувцасгүй хөдөө царайлсан юм явсаар нэг мэдсэн онц дүнтэй төгссөн. Ажилд ороод авсан цалингаараа гайгүй хувцаслах боллоо, гэтэл ээж маань надад сонин үг хэлэх болсон “чиний хувцас яасан их юм, гоё юмоо, би ч та нарын насан дээр та нарыг төрүүлээд сайхан хувцаслаж чаддаггүй” байсан гээд л нэг л ёозгүй хараад ууртай ч байгаа юм шиг байдал үзүүлдэг.
Би анхныхаа цалинг аваад л ээж аавдаа бэлэг өгсөн санагдаж байна. Тэгэхэд баярлаачгүй тоогоогүй ээ. Би яг үнэнийг хэлэхэд сэтгэлд нэг л би гоё байх эмэгтэйлэг байх гэдэг нь муухай зүйл юм шиг мэдрэмж төрдөг болоод удаж байна. Би эмэгтэй хүүхэд юм болохоор ээжтэйгээ дотно байхыг хүсдэг гэвч ээж надаас нэг л сонин хөндий юм шиг. Манайх амьдралын боломжтой айл, гэвч ээж дандаа л зовлон ярих дуртай, нэг удаа аав надад дэлгүүрээс плаж авч өгөх гэсэн чинь тэгэж давраахгүй шүү гэж аавд хэлдийн, тэд хангалттай мөнгөтэй байсан тэр үед. Ээж маань гэрийн ажилд дургүй, аавыг өвдөөд ёолоод үхлээ гээд хэвтэж байхад хүртэл тв-р Солонгос кино үзээд огт тоохгүй, аавын ор дэвсгэрийн даавуу гэж аймаар хиртэй байхад огт тоохгүй би аавыг өрөвдөөд даавууг нь угааж өгнө.
Би ухаан орсноос эхлээд аав ээжид хоол хийх хувцас дотуур өмдийг нь угаах биеийг нь барьж өгөх бүх зүйлд аав хийдэг, харин аавд ээж огт тусладаггүй, ээж гэрийн ажил хийхлээрээ бөөн уур уцаар болдог одоо ч тийм. Тэгсэн хэрнээ надаас байнга чи охин эмэгтэй хүүхэд гэр сайн цэвэрлэ юм угаа хоол хий гээд үгэлж гарна. Би яг юу гэх гээд нуршаад байгаа бэ гэхлээр би сүүлийн үед эмэгтэй хүн болж төрсөндөө гутраад дургүй байдаг болсон, эмэгтэй хүн болох дургүй бас өөртөө итгэх итгэлгүй бүгд ээжийн хэлснээр би бол арчаагүй амьтан, намайг хэн ч тоохгүй тоож ч байгаагүй.
Хамгийн хүнд асуудал нь намайг хүнтэй сууж алга болоод өгөхгүй гэх нь аймаар сонсогдоод байх юм. Би сүүлийн үед гэрээсээ яваад бие даагаад амьдаръя гэж бодож үзсэн гэвч өөртөө итгэхгүй бас аавыг өрөвддөг гэх мэт нэг л хулчгар зантайгаа уягдаад хаашаа ч гүй явна. Хүмүүсээ надад зөвлөгөө өгөөч би арчаагүй өөдгүй байгаа биз. Та бүхэн юу гэж бодож байна…
Loading ...
65 Comments
aawiin biid huntei tanilts
agtnii biid gazar uz
geed uhaantai ovog deedes chini helchihsen bna sulidaak mini
Yaay Zorig ene jiliin shildeg comment bichigcheer shalgarhaar baina shuu
Busad humuusiin comment unshaagui bolhoor davtsan baij magadgui. Chi minii duu baisan bol shuud tusdaa garch amidar gej helii. 31 hurtlee gertee arai dendsen bn. Nasand hursen hun chini tusdaa garah yostoi. Nuhur ene ter hamaagui. Zaaval huntei suuj bain tusdaa gardag gesen yum baihgui. Bair hulsluud ch gesen tusdaa amidar. Bi 23tai ih surguuli tugsuud shuud uruu hulsluud tusdaa garsan. Ajildaa oirhon gedeg shaltag heleed. Daraa ni bairnii tureesiin hugazaa duushad aav eej gertee buzaad ir gej heleegui, bi ch gertee ochih huselgui daraagiin bairaa tureesleex, tegj yavsaar uuriin gesen bairtai bolson doo
За тэгээд дээрээс бүхнийг харж эргэлдэн элин халин нисэж заяаны хань болох хань ижлээ олоорой!
Шувуухай минь өд чинь өдөлж, ургаж гүйцжээ. Одоо үүрнээсээ нис! Анхны алхам хийхэд хэцүү байдаг. Бүү ай! Алдахаас ч бүү ай! Амьдрал өөрөө багш бас сургана. Анхны алхамаа хийхгүй бол гэртээ хөгширч эмгэн болох нь байна шүү дээ! Сэтгэл зүйг судал! Хүмүүстэй нөхөрлөж, танилцаж, харьцаж сур! Өөртөө хатуу чанга бай. Амжилт хүсье! Чи шүү! Үүлний доор биш, харин дээр нь гарч нис! Учир нь тэнд гэрэл байдаг юм. Чи бол нугасны муухай дэгдээхэй мэт боловч үнэн хэрэгтээ Цагаан Толгойт Бүргэд шүү!
Амьдралдаа алдахгүйн тулд сөрөг талуудыг нь эртхэн мэдэх хэрэгтэй. Тэгэж байж чи амьдрах амьдрахгүй гэдэг шийдвэрээ гаргана. Хүн бие биенийгээ ойлгож мэдэхэд мөн бие биендээ уусахад дор хаяж 5-8 жил хэрэгтэй. Хүн алдаж болно. Харин алдаан дээрээ суралцаж дахин давтахгүй байвал амьдрал аажмаар дээшилж сайжрана. Гэнэт хурдан олдсон зүйл аюултай. Гадаад гоо үзэсгэлэнгээс дотоод зүрх сэтгэлийн сайхан мөс чанарын гоо үзэсгэлэн илүү байдаг. Чи бол сайхан эмэгтэй. Чиний гоо үзэсгэлэн дотроосоо гэрэлтэж байна. Бүү ай айвал сөнөнө. Онол ба практик 2 чинь хоёр өөр зүйл шүү дээ! Өдөр тутмын аахар шаахар зүйл дээр алдаж болно. Харин амьдралын ноён нуруун дээр алдаж болохгүй. Өөрөөсөө нилээн ах хүнтэй суу! Түшэг болж амьдралын чинь хань болж чадна. Өөрөөсөө илүү хүмүүстэй найзалж тэднээс суралц! Бага ярьж, их сонс! Ухаантай хүн асуудаг юм. Сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүл.
Нэг зүйр үг байдаг даа. Өөрийн бодол өөртөө зөв гэж. Манай ээж бас би залуу байсан бол чамаас хамаагүй дээр байх байлаа гэж хэлдэг байсан юм. Хэрэв ээжийн үгээр явах бол би доголонгийн газар доголон, сохрын газар сохор гэж амьдрах ёстой. Би тэгээгүйээ яагаад гэвэл би аавынхаа ухааныг нь өвлөж төрсөн юм. Бодоод байхад ээж минь аавыг их дээрэлхдэг байсан юм шиг бн лээ. Гэхдээ би ээжийгээ муу хүн байсан гэж боддоггүй, сайн чанарууд их бий. Авах гээхийн ухаан гэдэг чинь амьдралын бас нэг чухал чадвар юм байнаа.
Ах нь чамд юу хэлэхэв. Зориг бүхнийг ялдаг юм. Чамд өөртөө итгэлгүй байдал ба айдас хоёр б.на. Алдахаас бүү ай! Зөвхөн Бурхан төгс байдаг болохоос биш, хүн бүр өөрийн гэсэн алдаа дутагдалтай байдаг. Өнгө,мөнгө хоёр хуурамч зүйл. Хэрэглээ, хэрэгцээ гэхээр мөнгөний асуудал сөхөгддөг. Мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс бөгөөд зарим хүн үүнийг хүссэнээрээ зүсэн бүрийн зовлонд өөрсдийгөө унагаадаг. Зарим хүмүүсийн зөвлөгөөг бүү тоо бас бүү унш. Арчаагүй муусайн эрчүүдтэй бүү холбогд. Тэвчээр бүхнийг ялдаг. Эрчүүдтэй танилцаж үерхэх хэрэгтэй. Боловсрол, хүмүүжил, зан чанар ба хобби болон дадал зуршил, мөс чанарыг нь сайн хар. Янз бүрээр шалга. Согтоож үз! Уурлуулж үз!
chi anhniihaa tsalingaar beleg ogson bol mongold anhniihaa tsaling shuud eej aawdaa ogdog. kinon deer hurtel harj bgaagui yu#? surtei suldaak chini. eejees chini gants amidral chini buteegui. chamd surguuli hamt olon geed bnga dor hayad 40-d hunderged chini bsan bh. oortoo itgelgui gej ugaasaa chi sul doroi ur hovrol n hun bolood torchihson bgaa yum. tuunees hun huuhed bhdaa hedii hetsuu orchind bsdan ch nom unshij yum uzdeg bol horvootoi tuugeeree damjuulj taniltsdag yum. eejiin chini helsen ug unen. chi bol biye daaj amidrahchadvargui amitan. etseg eh chini uhvel yah yum?
ma mongolyn etseg ehchuud huuhdiinhee amidrald heterhii oroltsoh ymaa.ma huniig yduu unchin , shaldan bandi gj aav eej 2 nud uzuurleseer bgd huuguud yvuulchihsan , chi bolovsrolt , mergejilt hun , bie daaj gaigui ajild or gene.huuhdiig chin bid 2 harna . hairtai bgaam ene urdee nter gd l bi ch yahav gaigio ajil torolt boldog ym bj , nuguu shaldan bandi odoo surguulia tugschihsun , shan ajil turult ehner huuhed avaad amidarch bn. Aav min amaa baridag , haaya heldeg dahij ohinyhoo amidrald orohguie gj , odoo ymar ch hunt suusan huuhgui genee. hutsvaa uldsen nasaa gantsaaraa unguruuh min Bi shiidsen
ystoi nuguu eejdee unsuulj aaviigaa dagaad erdem surahaar yvsan daa gdg shig hedhen jiliin umnu eej aaviinhaa neg iluu bairand ni ohintoigoo amidardag blaa, hot ruu zailj ajil hii gj uglenee ydaj bhad huuhed nyalh , eej , aav ma ber duut orj irenguutee eej uu sew haigaad ned tend hog tariad ayga tavgaa ch ugaagaagui bn gej barhiraad aavt niilj usdej zodood ohinyg min avch uldeed , ter chigeeree chemodaniig min bariulaad hotyn mikrond suulgaad tsulchihsun ym daa , Gants neghen tsagyn dotor . ochih gazar , ail ch bhgui , halaasand huurhii 100.000 tugrugt, 30ni zardal ntert , 70 tsaast hotod hol tavij blaa gj.Ter ued denduu hatuu sanagdsan , tegeegui bsn bol bi bs l nuguu bairand n hamag ymaa belduulchiheed l tsag nuhtsuuguud , zagnuulj zoduulaad suuj bh bsn bh daa , Ta yagaad zaaval namaig tegtel zodson ym be geheer berdee uzuuleh gsn ym genee ter muu geriin ajil hiihgui bol ingene gj jishee uzuulsen ym bh. Daanch hamgiin muuhai n eejiig n zodoj bhad muu ur min sarvaigaad l uilaad hotsorson doo .yah ve ternii huchind mergejliinhee ajild orood shan l bn
чамайг багаас чинь дарангуйлсаар байгаад ийм өөртөө итгэлгүй бие даах чадваргүй болгожээ.
ийм хүний сэтгэхүй хүчирхийлсэн захирагч ээжүүд зөндөө байдаг.,
надад ч байгаа, хүүхэд байхдаа гаргаад байгаа ааш араншинг нь ойлгодоггүй л байлаа,
одоо бол иймэрхүү хүмүүсийг хувьдаа сэтгэцийн хөнгөн өвчтэй хүмүүс гэж боддог ш дээ.
тийм хүмүүсийн өссөн орчин, хүүхэд бага нас нь асуудалтай байсан гэсэн үг.
тэгээд өөрсдөө ч хүн болж төлөвшиж чадаагүй байж байгаад ээж аав болчихсон.
Монгол хүн эцэг эхээ тахин шүтэх уламжлалтай, буруу юм байхгүй ч үүнийг нь буруугаар ашигладагууд ч байна. чамайг өсгөсөн, сургуульд явуулсан чинь тэдний заавал хийх ёстой үүрэг хариуцлага болхоос чамд тохох насны ял, өр шийтгэл биш шүү. үүнийг л ойлгох хэрэгтэй.
миний хувьд оюутан болоод хол амьдарсан болхоор одоо тэр яршиг болдог нь гайгүй л байна.
өөрийн чинь алдаа оюутан болоод тэр чигтээ тусда гарахгүй эргэж ирсэнд чинь л байх шиг байна.
Tusdaa garaachee, zonog boltloo eej aavtaigaa amidarna gej yu gesen ug ve, hurdan tusdaa garaad ooriinhooroo amidar, eej aav deeree haaya ochood orj garaad yavj bn biz. Tanai eej bol davarsan hun, huvia hicheesen aimaar hun bn
за миний амьдралтай бараг л адил юм байна даа. Одоо бараг л 30 хүрлээ. 30тайдаа мөнгө төгрөг гэр бүл гээд аль нь ч одоохондоо алгоо. ээж аавтайгаа л амьдарч байна. Ээж л байхгүй юу. алдчина эндчинэ гээд л, тэгсээр байгаад ээж аавтайгаа одоо хүртэл амьдарч байна. Намайг 18 биш юмаа гэхэд 25 тайд хөөгөөд гаргачихсан бол өдийд өөрйин гэсэн юм цуглуулсан байсан байх.Манай ээж аав ер нь бас их сөрөг хүмүүс гэхдээ би хэдэн настай билээ тэднйи үгэнд дарамтлуулдагүй ээ. энэ нь багаасаа янз бүрийн ном уншсантай холбоотой байхаа. өөрйин гэсэн амьдралыг үзэх үзэл, бодолтой болгодог байх. гэхдээ л суусан цэцнээс явсан тэнэг дээр гэж үнэн үг шүү. Хүнд дайчин чанар хэрэгтнй эхэх. заза энийг бичсэн чинь бүүр тусдаа гараад өөрйигөө зовоомоор санагдчихлаа. 2 лаа.хамт байр хөлслөөд, орой болгон гангалаад гадуур тэнээд амьдралын хэв маягаа өөрчлөөд үзэх үү хэхэ.: )
Aaw chin uhaantai hun bsn bol eejid chin heleh l bsn. Bi law ehnerteigee shuwt muudalziishd huuhediig yanz yanzaar heleheer n. Ohinoo omoorool chi ooroo lag yum shig bitii huuhed teneg mangar, tsarai muutai ene ter ged bai ged alalziishd.
Bolr H ee, chi chin ohin bish yumuu? bichsen zuiliin chin aguulfa, ugnees ni ohin bna gej bodson.
31 тэй ээждээ доромжлуулаад сууж байхаар чинь одоо юу гэж ойлгох вэ. Тийм их донгио хүүхэн үү. Тусдаа гараад ѳѳрийнхѳѳрѳѳ амьдар.
Ийм мундаг боловсролтой бүсгүйчүүд энэ Монголд минь дүүрэн байгаасай. Тийм бүсгүйчүүд бүгд сайхан хань ижил үр хүүхэдтэй болоосой. Тэр азтай хань ижилийнх нь нэг нь би болох юмсааан гэж. ккк (Бурхан хань ижилгүй хүн бүгдэд нэг л гоё юм бэлтээд төлөвлөөд байгаа юмшиг)
Дээдэх риалтай санал нэг байна аа. Хүмүүс энэ эмэгтэйг буруутгах хэрэггүй шүү. Өөртөө итгэлгүй бусдаас хараат амьдрах суурийг нь ээж нь өөрөө багаас нь бий болгож ээ. Ямар ч хүн чи арчаагүй чамааг сайн явхыг харая гэх мэт үгсийг хамгийн дотно хүн болох ээжээсээ байнга сонсдог бол гутарч өөртөө ингэх итгэлгүй болдог.
Тэр тусмаа монгол шиг уламжлалт оронд ээжийгээ муу хэлхийг хүмүүс зөвшөөрдөггүй юм байна лээ. Манай ээж бас танай ээж шиг чинь биднийг бага байхад тангарага нь тонгорого болсон арчаагүй амьтад та хэд өөдлөхгүй. Чиний сайн явхийг харнаа тийм л сүрхий юм бол чи тэг ингэ гээд хүнийг байнга доош нь хийдэг байсан. Хүн юм хийхээр хүүхэд гэж бодоод дэмжихгүй доош нь л хийдэг байсан. Тэгээд үнэнийг нь хэлхээр би үхээд өгөе гээд худлаа хоолойгоо боож жүжиглэнэ. Хүүхдүүдийнхээ мэргэжил сонгох бүх юманд оролцоно. Яг танай ээж шиг л дарангуйлагч даа. Манай дүү эгч нар ээжийн үгээр явсаар байгаад шийдвэр гаргаж чадахгүй өөртөө итгэлгүй болсоон. Хайран залуу насаа ээжийн үгээр явж хүсээгүй мэргэжилээрээ сурч байгаад л хаяцгаасан. Би 18 хүрээд л ээжээс холдхийн түүс болоод гадагшаа явсан. Гадаадад нилээн удсан сургуулиа төгсөөд өөрийн нэг байшинтай болсон доо. Хотоос хол л болхоос өөрийн юм гэдэг чинь их амар хэрүүл уруулгүй тайван байна. Чи тусдаа гараал олон найз нөхөдтэй болоод фитнес, бассейн явж амьдралаа өөрчлөөд үз. Өөртөө итгэлтэй болох ном унш. Ганцаардаад амьдрал утгагүй болоод байвал сэтгэл зүйч дээр оч. Чи одооноос мөнгөө сайн хураа. Тусдаа гархад мөнгө их хэрэгтэй шүү. Аавдаа тустай гарах тухайгаа хэлээд үз дэмжих байх. Тэгээд хэзээ ч битгий өөрийгөө хөгшин гэж бод нас бол зүгээр л тоо. Би одоо 27 настай хамаг залуу насаа хар ажил хийж арай гэж баклавраа төгсөөд саяханаас л монголдоо ирсэн. Ажил дээр дан залуу хүүхдүүд би ажлын туршлага ч байхгүй дээр нь европоор сэтгээд монголд нийгэмших гэж хэцүү л байна. Чамд боловсрол ажил кариар байна чи бол хүмүүжилтэй сайн эмэгтэй. Хүүхэдтэй салсан эмэгтэйчүүд зөндөө байна чи бол ховор эмэгтэй. Хүнээ сайн таньж дурлаарай бүсгүй минь. Өөртөө итгэ өөрийгөө нээ. Амьдрал баялаг бас богинохон тийм болхоор чи л өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээнэ шүү дээ. Ажил боловсррол чамд гол түлхүүрүүд нь байна одоо зориг шийдвэр л хэрэгтэй. Амжил хүсэе!
Хүн төрөх үхэхийн завсар 2 үе шаттай замаар явдаг юм. 1-р үе шат нь төрж аав ээжийн гар дээр амьдрах, боловсрол мэргэжил эзэмших, чи аав ээждээ баярлах ёстой. Ээж чинь боловсролгүй эмэгтэй байна. Тийм эмэгтэй хорвоогоор дүүрэн. 2-р үе шат чи нас биед хүрч /чи аль хэдийн хүрчээ/ нөхөрөө сонгож өөрөө бие дааж хүний зэрэгтэй амьдрах, муу хүн сонговол чи амьдын тамд унана. Одоо аав ээж чинь чамд хамаагүй чи л хүний зэрэгтэй аав ээждээ гай болохгүй амьдарч байвал чиний тус тэр. Чи өөрийгөө намайг хүн тоохгүй гэж хэзээч битгий бод. Эмэгтэй хүн бүр үзэсгэлэнтэй сайхан харагддаг. энэ ертөнц дээр муухай эмэгтэй гэж байдаггүй юм. Ухаантай удам сайтай эр хүнийг ол. эмэгтэйчүүд ч гэсэн санаачлагатай байвал нөхөр хажууд чинь байна. маргааш гэхэд заяаны хань чинь чамайг хүлээж байгаа.
31тэй бол хангалттай нас. Одоо тусдаа гараад иогад яваад сэтгэл санаагаа цэвэрлэ. Тийм дарамттай ухуулагч өөрсдөө цэцэгнээс бусад муу муухай гаас төрсөн гэж боддог хүмүүс бий. Аль болох тусдаа хол байх талаар л бод. Чи ээжийгээ дахиж хүмүүжүүлнэ гэж түүхэнд байхгүй. Өөрийгөө бод залуу насаа мэдэр. Хайран сайхан залуу нас. Тгд өөрөө ч маш гутранги үзэлтэй бусдаас хамааралтай хүн байна. Нэг талаар чи өөрөө өөртөө ойр байгаа ганц эмэгтэй хүнээ өөлөөд байна. Өөрийгөө өөрчил. Өөдрөг бай эмээ юмуу хайшаа юм бэ чи чинь
Tsalingaara bair lizing deed tusdaa garaach… 31 tein baij… etseg ehiinhe dergedees holdooch…. ooriigoo goyood ondor osgiit omsood zaluustai uulzaach tenegiin ….
ene neeh saihan mundag sain eej aavuudtai hymyys ene bichileliig algaschihsan deeree.nuhan byaruu uhna ishignii zovlong oilgohgui gedeg shig yum bicheed ene busguig dairch zemleed yuhev.ter ehne yag uuriinhuuruu bailgadag bolood l udii hyrrtel ingesgeed l baitsgaaj baigaan bishy.ene ailuudad baidag dald helberiin daranguilliig manai mongolchuud ih nuuj haaj haayaa el helsniigee neeh yzen yadatsgaadiin.odoo ene neg ger byliin daranguilagch yos surtahuun muutai ulsuudaa uugshyylj umuuruhuu bolimoor.eej aav usguluu usguluu l gene usguj hymyyjyyleh chine yyregne biz dee durtaidaa uursduu l gargaa biz dee.tegcheed daraana bi usgusun bi tegsen geed tseejee deldeed baih yun syrtein.hyn byr l hyyhed gargadag usgudug biz dee. bi d ch bas yr hyyhdee usguud l yavjiina.minii ach mach gej balairahchgui yyrgee uhamsarlaad zuv hymyyjil uurtuu itgeltei sereglen tsovoo biy byaldriin zuv hugjiltei hyn bolgon usguj baga nasiigna dyyren jargaltai bailaghiig l hicheetsgeedeg.harin tyryy niigmiin mass bol ee medehgyi emne eej shig erne aav shig baisnana yu l bol.medeej saihan uls neleen l baisan biz. ene usvur ye yr hyyhdee hyndetgedeg hairladag baimaar yum ene hugshin zaluu etseg ehchyydiin zarimna.hynd daraa bolson tuvug udsan sanjraldsan yumnuud bishgyi l baina enyygeer ch teryygeer ch.bas byaliar yg sanaagaaraa zaluu ye yr hyyhdee bainga horduulna.boldog bol buundnu neg horoolold bailgachmaar ulsuud neleen neleen baina shy.bodohoos durgui hyrchlee
Hoid eej chin yum bishuu yamarch eh huuhdee sain saihan yavahiig l husmeer yum oligtoi huvtsasch avch ugduggui geheer sonin yumaa manai eej uuruusuu iluu l nadaa yum avch ugdug baisan esvel udii 30 gartlaa gertee tejeelgeed bhaar ad uzeed bgaan bolovuu zalhaad zugeer bair tureesleed ch boltugai tusdaa garaad uzvel yaadiin bol
tuunees gadna. naadah chini tiim ch hetsuu amidral bish shuu. uugeer yamar aimaar aimaar torson eejtei humuusiin yum unshij l bsan bh. eejiin chini hiisen sain uil sanaand chini bdaggui tiim aimaar gej uu? tiim bsan bol 31 hurtlee teren dotor bhgui bsan biz. hetsuu amidraltai ailiin huuhduud yer n nasand hurev uu ugui yu tamaasaa garaad yavdag. 31 hurtel chini chamaig hooj tuugaagui blgaad bna. bi bol geriinhee zondoo humuusiigdurguigee hureheer hoodog bsan. eej chini bol gaigui bna.
chi gereesee garch uz hoo. garahgui ingeed nohor huuhed gargasan ch haya dagaad yavaad bdag huuhduud bdag yum. manai gert ch neg bna. odoo bur ach nemegdsen. etseg eh n neg hun chirdeg bsan bol odoo nogoo hunee ger bul achtai n hamt chirj bna. gol eejuud huuhdiin zan aashiig mash bagaas n ajigflah heregtei tegeed neg iimerhuu itgel muutai eejteigee taardaggui ch zuuraldaad dagaad bdag huuhduudee erthen tanisan bol yag id zaluu18-22 nasand n l tusad n blgaj horvootoi taniltsuulah gej uzeh heregtei. ene nasandaal ted zoriglood garch magad. tuunees hoish bol butehgui golog shig dagaad l bna. gol n hoiorondoo saihan harilktsaatai etseg eheee hundeldeg bol bas yah ve. tegehed chini etseg ehee adgiin muuhaigaar helchiheed hed honogiin daraa uuchlalt guichihaad yu ch boloogui yum shig hamag yumaa chireed dagaad naaldaad bdag humuusiig oilgohgui yum. etseg eh n nuugeed ochnoon km hol ochson ch yalgaagui araas m hamag yumaa chireed ajlaasaa garaad irne. amidral mongon deer togtdog gej ch medehgui ajlaa hayaj irne. unendee chamaig bodson manai geriin shulam l sanaand orj bna. ach n garchihsan geed boddoo. yerdoo oilgodoggui bsan odoo bood bhad etseg eheesee hol amidarch chadahgui bolood dagaad bdag yum bna gej dugneed bgaa.
Eejiigee cevershilt n yavagdah bga setgec n eruul bus bga geed zugeer l uruvd. Zaaval durgui bhd n horgodood ter hund ch teer bolood chi yamar hogiin yarshigtain be ugaasaa 25 hureed ihenh n biyee daahiigaa huneer ugluulq bolchihoo meddeg shde busdaar heluuleh shaardlaga bhgui tolgoitoin bol gadagshaa zeel avaad ch hamaagui zailaad ugchuul naana chini ch gsn bas neg avgain setgel sanaa amrah geed bn ain. Zugeer hund zugeer helehsen iim uudgui carailsan ug helleg heregleheer uuriin chini oiriin humuus baitugai n chamaig hyamraahiin bn doo hoishid amaa medej yav. Bosood gui buu ergej har. Bi chamd garc zaaj ugye.
Mgld bol chamaig hugshin geed nud uzuurleh ers hurtel zahaas garan zunduu gadaad yertunciig har shanagan dotorhoosoo davj setge chini mini ayaganaasaa ch holdoj uzeegyi arai l dendsen davarsan erhiin balai bn. Ter goy gangan yah ve bi ch gsn chamaas 3-4 iluu nasalj bj l teriig chini anzaardag bolj ehleh l gj bn amidral goy huvtsasan deer emegteileg bdl deer togtddogguim shde, eruul chiireg bhda zaluu nas hudulmur buteeleeree uuriigoo goyoj chadsan hun uldseniig n heden ch nasandaa bii bolgoj amjina asuudalgui. Cham shig erdenet hunii biyeiig olj turchuud ene ih capitalaa urgui unguruulj uuriigu eleej yavaad haramsaj bn. Udiid chinii nasniihan zarim n hed hed suuj heden ch zulzaga cuvuulcan ch bjidin gehdee chiniih shig ganc biyeeree 30 hurtelee yavahiig gui ee mun ih husdeg bj bilee., gehdee haramsah yumguil amidar, zotig huch chadliig chi l uurtuu beleglehgui bol gadnii nuluu yamar ch uureggui chi l zorigloj hicheehed setgel sanaagaa biyee beldej nuuculj ehel
unuugiin huchirheg iherheg hatan zayatai ene ter gej hutsaj ooriigoo hoorgoj yvdag shantgar yrvagar ohid huuhnuud utluhuuruu yag ter avgai shig amitad boltsgoono shuu harj bgarai
Iim balai eejyyd baidiimaa.sotsiin yeiin byyr soliotoi eejyyd neleen bii iim eej aavgui ulsuud tusuuluhchgui itgehchgui.yag yyniig unshuulbal bi tegdgui bi ingedgui geel orilool uilaal unana. Mun uuriiguu gej medeegui bol yamar balaina iim baidag bainaa. Bi ch yostoi neeree gej ireel uuriiguu magtaad unana.naad muuhai avgaigaasaa hold zugtaa hezee ch ygiine byy sons naadah chine bas hyn hovsdood surtsan umartal uyrtal uiltal hudlaa yarina.yamar ch ygendne itgelgui uyralgui sonsolgui uuriinhuu huvi tavipangaar amidar ali boloh hol zugtaa.oirhon bol yhpee uvdluu geed yhehchgui.chi tiim hynii hajuud hezee ch saihan tsarai zystei baij chadahgui baisan ch ataarhaad horsood busdad muulaad muuchlaad baritsaad unadii.naad avgaigaasaa chi holdloo l bol hiimori chine sergeed l irne.gants zahih yim ergej bitgii haritsaarai.ugui bol nasaar chine tarhinaas chine salahgui ugluu serehdee tyyniig bodoj oroi untahdaa tuunii tuhai bodogsoor baih bolno.ali boloh naad avgaigaa tarhinaasaa archij hayahiig hichee.nis nis holoo nis undurt nis 🙂
eej chn aavtai chn suuhiig huseegui deer n chi huseegui huuhed ni ym bishuu.
ээж чинь бүгдийг мэддэг хүн биш шдээ, хэлсэн үг бүрийг нь шууд тусгаж авах хэрэггүй. цалингаараа гангалаад, фитнес энэ тэрд яваад үз. өөртөө арчаатай байвал ээж чинь ч юм хэлж чадахаа байна. өдий гуч гарчихаад ингэж ч суух гэж. өөрийгөө өөд нь татахгүй бол гэртээ суусаар эмгэн боллоо
оюутан байхад манай эгч бас намайг их дарамталдаг байлаа, гадагшаа жил яваад ирэх хооронд нь л би шал өөр болчихсон байсан, өөртөө арчаатай хамаагүй сэргэлэн, гоё ч болсон. одоо тусдаа амьдардаг болохоор бүр ч амар
Hoorhii yamar orovdmoor yumbee.yamar eh gj iim bdg bnaa.ene huuhdiig eh ni iim oortoo itgelgui doroi bolgochihson bhad humuus zagnaad bg yum.hatuu setgel gargaad gereesee garch amidraa.ooroo ooriigoo ol doo amidral gdg ih shuurgan dundaas
Enig unshad ooroo ch medelgui huhdudde im zan gargah vi gej bodlo huhdude orto itgelgui hun bolgochihgui ymsan
Ямар хачин гутранги хүн бэ.Чи өөрийгээ авч явах чадвар муу болохоор ээж чинь уур нь хүрээд байгаа биз дэ.Аав ээжийгээ сахиад суухаар хүмүүсийн хэлээр гэрээсэ гараад л яваач дэ.Тэглээ гээд аавыгаа хаяж байгаа биш ямар амьдралаа өөрөө босгохгүй бол аав ээжийн ам харж сууна гэж юу байхав.Чи хүрний хэлсэнээр явах гээд л хүлээгэд байгаа.бол удахгүй л аав шигээ өөрийн мэджлгүй хүний царай харсан нэгэн болно шдэ.Залуу хүн байна идэвхитэй зоригттой зорилоготой байсан нь дээр.Ээжийнхээ болох болохгүй үгийг сонсож суухаар өөрийнхээрээ л амьдар.
Хойд эх шиг балай авгай вэ, эх хуний зоолон сэтгэлгуй! Биеэ даагаад гар гэж олон хун хэлсэн нь зов шуу, ядаж сэтгэлийн дарамтгуй бор гэртээ богд шиг л амьдарна шуу дээ ахын дуу!
eejteigee bus uur er huntei ger bul bolj amidardagiigg meddeggui sursan geed tenegteed suudag abgai be 31 hurchihee yu tenegteed suudgiin bol
ээжээсээ зүгээр л тусдаа амьдар. хүн байнга муу үг сонсоод байхаар ийм өөртөө итгэлгүй болдог юм. энэ бол зүгээр л сэтгэлгээний эндүүрэл. өөрөө бүтээж чадна гэж бодож байвал зүгээр л өөрөө хийгээд бүтээгээд яв даа. байр түрээслэ, ажилтай хүн арга нь олдоно.
chi urugmul yum shig baina, esvel tanai eej chin setgel mederliin uvchtei, tursun ohin n mun l bol chinii yarij baigaa shig hatuurhahgui, esvel chi neg l uuriiguu l zuvtguud baigaam shig sanagdlaa, OwlMusya@yahoo.com yariltsmaar baigaa bol mail bicheerei
nadtai adilhan um bna. eej maani uuruu olon yadyy huuhedtei ailiin neg ni aild ber bolj orood hadamiin taliinhandaa deerelhuulj zoduulj hurtel baisan ch eej n bitgii ergej ireeei gej heleed ter buhniig tevchsen gesen busdaar hair halamj sain l daa. gehdee l namaig bagad ih doosh n hiine. cham shig myy um geed l zagnyylaad l tend hun byryy um hiij baihad bi zagnuulj baidag baisan. bi tom angid orood hunii uuduus egtselj harj chaddaggui baisan umdag.neg uzedeg hun tanai eej chin chinii energiig chin sordog um bna gej baij bilee, bi 30 garch baij huntei suusan. uurtuu itgelgui dandaa umnii araar orno. nuhur songohdoo bas uurtuuguu adilhan hun songoh magadlal undur baidag um. er huniig hayhaas iluu uuruu haygdana ter n ch barag uurt n amar ch um shig sanagddag baisan. eejteigee saihan dotno baiy geheer boldoggui. eej ch hezee ch ugui gej baij bilee.
Oo minii duu ene orchlon horvood chin ynzan buriin aash avirtai humuus baina.chi tegeel oilgochih.enenees ch dor humuus ch bdag shu.biti too ooriigoo l avch yvj sur.egch bas humuusiig gaihdag bsn.ter ingeed ene ingeed geed l ooriigoo zovoogoid bdg bsn.odoo bol ene neg iimerhuu l hun ym da ter ch neg tiim l hun baina geed dugnej suraad er n toohoo bolison.harin yaj yaj haritsahav gdg turshlagatai l bolson do.
Mongol eej nar yalanguya ub eej nar neg iimerhuu l bdiin doo, erchuud ni ch hereg bhgui nasaaraa bertegchin hiisen odoo gov yariad l syun bdiin, ednii uyes ehleed mongolchuud mongol bish bolson, biye daah heregtei. Gadaad yav yav chi chadna.
Eejteige ene ynzara udaan bwal hetsuude ghde bi 21t udahgui tusda garna, busdiin bodol sanaanii bombog buu bolooch
zaa bi bas aav eejteigee udaan amidarsan hun bnaa. tegeed oroitson ch gesen garch surahaar shiidsen, aav eej 2 teg teg l gesen. ingeed l shiidchih yuman deer dulegneed l bgaad bsiin bnalee. tusdaa gar oo ho.
Хачин авгай нар олон юм. Манай ээжтэй ч бас зарим зангаараа тестэй байна. Еерсдее л ээжvvдийнхээ балай занг давтахгvй амьдрах минь гэж.
Чадвал гадагшаа еер улсад очиж амьдар. Боломжгvй бол ерее хелслеед тусдаа гар. Чамайг бvp стрестvvлсэн бна ш дээ. Охин vрдээ тийм билэггvй vг хэлдэг муухай юм. Хараагаад бга юм уу хайшаа юм.
Ухаан муутай хvн. Ингэж авирлаж байж яаж xvний хайрыг татаж, хvндлэл хvлээнэ гэж боддог юм бол. Хегширхеерее асрамжийн газар очих юм болох бий гэж боддоггvй юм болов уу.
setgel zuichid handaj gantsaarchilsan zoblogoo av
Ганцаараа ч гэсэн тусдаа гар! Аав чинь яавал гэж …
Tusdaa garaa. Bie daaj amidar.
Миний амьдрал чамтай төстэй юм байна гэхдээ би эрэгтэй чамаас хэдэн насаар дүү намайг ямар ч эмэгтэй хүн тоохгүй дээр нь би бас ажилгүй монголдоо нэртэй сургууль төгссөн ч ажилд авахгүй гэртээ ганцаараа хувийнхаа жижиг бизнесийг хийгээд л амьдарч байнадаа ганцаардах хэцүү чамд ямархуу байгааг ойлгож байна.
Eej chin Narcissistic personality disorder gedeg yumtai yum bna. Google-deed uzeerei!
ZEEL AWAAD TUSDAA GARJ AMIDRAACH BI TEGEJ HELUULJ UNELEGDEHEE OMNO AHLAH ANGIA TOGSOOD TETGELEGEER GADADAD SURSANDAG EMEGTEI HUN 18HUREEL GER BULDEE HURTEELGUU BOLJ IRDEG YUM CHI HETERHII IH ZUURALDAJ EEJIIN AWIRLAH ARGAGUI ZOW
Ene harley88888@yahoo.com gesen hayagtai pizda cekc.mn deer niitlel bichsen emegtei bolgonii door uulzii untii gesen guilgachilsan comment bichdeg er yanhan bnaa. Er yanhaan emeeg maani unegui shaagaarai. Azgui all.
Төрсөн ээж чинь мөн юмуу?
GADAAD YAVAA HU, MANAI EEJ BAS IIMERHUU ZAHIRANGUI HUN HAJUUD NI BHAD AMIDRAL UTGAGUI UUDLUHGUI BSAN GADAGSHAA YAVAAD BIE DAAGAAD IRHEER UUR BOLDIIN BNLE. MONGOL ULS UGAASAA NIIGEM TER CHIGEEREE OYUN UHAMSARIIN UNALTAND ORSON ULS….
Bi gantsaaraa gadaadad bolood l bn eh orondoo bj yundaa aidag yum neg l amidarna hucht bai hu bi gadaadad 10 aad jil boloh gej bn chinii amidral bol chinii l amidral odoo bi 30tai
Paah deerh nuhriin hadam egch 62 toi. Eej n zartslaad hul gariin humsaa budaad suuchihdag dor hayaj 80tai emgen baih nee. Tsoglog tsoglog. Manai hadamaa shaah dirtai zaluuchuudad taniltsuulaach
zoriglood gereesee garah heregtei yum bna, uuriinhuu amidrslaar amidar. Tegeed l buh yum uurchlugdunu. Tursun gertee ochih uedee l ich, dahij bursaj nuuhgui shuu.
manai hadam eej tanai eejtei adil yum. tom ohinoo zartslaad hol gaiin humsaa budaad suudag avgai bii. chi odoo 31 tei harin manai hadam egch 62 toi. oortoo oorchlolt hiihgui bol uldsen buh nas chini mon adil duusna.
Байр юмуу ороо холслоод тусдаа гар.Аяндаа амьдрал оороо цэцэглэнэ.Эхлээд оороо оорийгоо эрх чолоотэй болго.Тусдаа гараад ээж аавтайгаа эхлээд маш бага уулз.оорийнхоо орон зай тус дэмийг тэр ээжид хатуу байж мэдруул.
tusdaa ooriigoo avaad amidraach, zaaval tsug bh albatai yu. medeej hen chh huuhed n 31 hurtlee hamt bgaad bval uurlana. yamar humuus 30 heden nasandaa ergeed gertee irj eej aawtaigaa hamt amidardag ve gevel ert garaad yavdag uzdeg yumaa uzchihsen humuus l ergej hamt amidarch bgaa haragddag. ger ornii ajil hiilgui yadagyum , bugd l hiij osson. Harin ch odoo bodohod joohon ch gesen tegj tusalj bsandaa bayarladag. harin 31-tei bol bi heluuleltgui geriin ajil hooliig n hiij ogoh bsan bh. hamt bsan bol. minii bodloor asuudal chamd bna. gereesee gar horvootoi tanilts.
би таны байдалыг гадарлаж байна бас таньд тусламаар байна. Хүмүүс ер нь их олон төрөл байдаг ерөнхийд нь энерги цацруулагч болон сорогч төрлийн гэж ангилна гэж үзвэл таны ээж сорогч төрлийн хүн байна. Ийм хүмүүс бусдыг доромжилж доош нь хийх болон өөр хүмүүсийн сайн талтай харьцуулах зэргээр өөртөө энерги хурааж таашаал эрч хүч авдаг хүмүүсийг хэлдэг. Нэгэнт та олон жил ийм байдалд амьдарсан болохоор сэтгэл зүйн дарамтанд их орсон болохоор өвчлөлтэй болж тэр нь өөрийгөө хэт доогуур үнэлэх итгэлгүй байдал ирээдүйдээ итгэлгүй болох зэргээр танийг зовоож байна гэж харлаа. Нэгт ийм төрлийн хүмүүстэй хамт амьдарч байгаа нөхцөлд та өөрийнхөө итгэлтэй байдалаа тийм ч амархан олж авч чадахгүй 2-т та бие даах хэдийн болсон боловч итгэлгүй байдлаасаа болж өөрийгөө хэт доогуур үнэлж байна 3-т ээж тань хэзээ ч засрахгүй учраас яаж ч эсэргүүцсэн холдохоос нааш та амьдралаа өөрчилж чадахгүй
арга зам гэвэл
1-рт та өөртөө итгэхгүй байгаа бол хамт амьдарч эхлэхдээ хамаатан эсвэл найзаасаа тусламж хүсч болно. эсвэл өөр ойр дотны хэн нэгнийг
2-рт өөртөө итгэлтэй байхын тулд мэдээж ямар нэгэн олон нийтийн үйл ажиллагаа олон хүмүүсийн харилцаанд орох хэрэгтэй энгийн тусламжийн аян ч танийг ямар их зүйл хийж чадахыг харуулж өгнө. та итгэлтэй болж чадна.
3-рт хувцаслалтын тухайн гоёж гоодохоосоо илүүтэйгээр цэвэрхэн өөрийн биеийн онцлогт таарсан зөв хувцасаа сонгох хэрэгтэй.
4-рт гэр бүлтэй болж хөөрхөн хүүхэд түрүүлэхийг хүсч байгаа бол аль болох өөртөө итгэлтэйгээр эрч хүчтэйгээр амьдарах хэрэгтэй.
5-рт өөрийгөө хөгжүүл сул дорой байх тусам та ээжийнхээ сорогч энергийг цэнэглэгч гол хүч нь болох учраас
6-рт өөрийгөө эерэг байлга ээжийнхээ хэлсэн үгнээс ч эерэг талыг хайхыг олж харахыг хичээ.
7-рт гэр орны ажилд өөрийгөө хэт битгий их дарлуулаарай одоо цагт заавал гэр цэвэрлэдэг хоол хийдэг байх албагүй болсоншүү юу гэж хэлэх гэснийг минь ойлгосон гэж найдий
bi bas 31tei zaluu bn. holbogdooroi~
emegtei hun iim baij bolohgvi ee amidraliin amtiig medrehgvi.. medrehgvi ch gj de er n hairtsagand orchood garch chadahgvi bga yum shig sanagdlaa!
buh zuil saixan bno uchir ni chi sain xun xend ch muu zuil xiigeegui
амьдралд чинь сайн сайхныг хүсэн ерөөе чиний бичсэнээс үзвэл гомдол гутрал мэдрэгдэж байна гэхдээ тэр хүн чамайг төрүүлээгүй бол чи байхгүй. 31 жилийн өмнө хамгийн том үүргээ биелүүлчихжээ гэж бодоод л сэтгэлээ тайтгаруул даа. аавыгаа боддог чинь үнэхээр сайн охин юм аавыгаа амьд байхад нь хайрлаж тэтгэж чадаагүйдээ харамсдаг хүн байна шүү цаана чинь
ymar ih setgeliin daramt bna ve busgui min ooriigoo gologdmol hund hereggui gedgiig medreh zurh sharhirmaar bdag. olon saihan naiz nohodtei bol tedenteigee jargal zovlongoo huvaaltsaj bno shd.
yu unshcvaa 21 nastai ingeed bicheed suuj bval bas yahuu gesen yu ve 31 hurtelee ingej suugaad bhdaa yadiin be gereesee garaad yavaachee uur gazar och uur orond sur esvel erdenet darhan yav eej aavaasaa hold thu, chi uuruu het sul doroi hun yum bn aav yah uu dee nasaaraa amidraad irsiin bolno eej chi. ugaasaa hun daranguildag ezerheg hun bn chi uuruu idevhtei bai