Оршуулгын ёслолын үзэсгэлэн

0

Итгэхэд бэрх ч ийм үзэсгэлэн тогтмол явагддаг юм байна. Талийгчдын хот буюу Некрополь нэртэй энэ үзэсгэдэнд оршуулах ёслолтой холбоотой хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, модыг хүмүүст харуулж үзүүлж, энэ салбарт ажилладаг компаниуд өөрсдийгөө сурталчилдаг.

Жишээлбэл, сүүлийн үед оршуулгын ажиллагаанд оролцогчид ямар төрлийн хувцас өмсөх болсон, гашуудлын ямар цэцэг өргөдөг болсон энэ тэр гээд.

Москва, ВДНХ гэхээр тэнд амьдарч байсан, ганзагын наймаа хийдэг байсан хүмүүс сайн мэднэ. Тэнд энэ үзэсгэлэн гарсан болохоор Оросын компаниуд гол төлөв байсан нь мэдээж. Оросууд заримдаа юмыг туйлд нь хүргэхдээ мундаг хүмүүс гэдгээ ч харуулсан. Жишээлэхэд, Новосибирскийн оршуулгын нэгэн компанийхан талийгчийн чандрыг сансарт гаргадаг үйлчилгээ үзүүлдэг болсон гэнэ.

Үйлчлүүлэгчийн хүсэлтээр чандар бүхий бортгыг дэлхийн тойрог замд эсвэл бүр сарны тойрог замд гаргадаг юм байх. Цаашлаад авс түрээслэдэг шинэ үйлчилгээ үзүүлдэг компани бас гарч ирсэн гэнэ. Олон хүн цуглардаг салах ёс гүйцэтгэх, хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр талийгчийн үнэн тасархай, саак үнэтэй хайрцаганд хийж олонд гайхуулна. Харин чандарлах, эсвэл оршуулах болохоор өөр хямд юманд хийдэг гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.