Энэ чигээрээ найдаад явах уу? Эсвэл…

024Сайн байцгаана уу энэ сайт руу орж хааяа хүмүүсийн захидлыг уншиж өөрийн амьдралаа эргэцүүлж харьцуулж явдаг жирийн нэгэн эмэгтэй байна. Та бүхнээсээ өөртөө зөвлөгөө хүссэн юм.

Би энэ жил 32-той нөхөртэйгөө 2013 онд анх танилцаад уулзаж учирч явсаар одоо хамт амьдраад 1 жил болох гэж байна. Миний хувьд залуу багаасаа ажил гололгүй хийж гэрээ дүү нараа тэжээсээр сүүлдхэн 1 сургууль төгсөж гадаад дотоод руу олдсон боломжоороо гарч ажил хийж явсан. Юм голдоггүй цагаан цайлган хүнд итгэмтгий юмыг өөдрөгөөр харахыг хичээдэг зожигдуу. Муу тал маань өөрийнхөөрөө ч амархан буулт хийдэг хааяа жаахан залхуурдаг гэрийн ажлын хувьд.

Манай нөхөр урьд нь амьдралтай байсан 1 хүүхэдтэй. Одоо байнга холбоотой байдаг. Гол асуух зүйл маань нөхөр маань их өөрийнхөөрөө өөрт нь таалагдаагүй л бол муу муухай юм голдог харьцаа муу уугаад их согтохоороо хүн гомдмоор юм хэлдэг агсамнадаг маргааш нь оо тасарчиж л гэхийн. Уг нь амьдралдаа арчаатай аж ахуйч зан нь жаахан авгай зантай юм шигээ. Тэгээд анх уулзаж учирч явахад сексдээ гайгүй байсан одоо хурдан тавина дээрээс энхрийлж илж таалах үнсэлцэх дээр таг их сонин хөндий.

Одоохондоо дундаасаа хүүхэдгүй эрхэлмээр хайрлуулмаар хааяа нэг тэврээсэй үнсээсэй гэж бодогддог ч тийм юм байдаггүй тэгсэн хирнээ хардах цагдах нь ийм тийм юм өмс ингэ тэг гэж захирах аястай. Хүүхэдтэйгээ ярина хүүхэд нь 6-тай салсан эхнэртэйгээ бас хүүхдийн талаараа ярьдаг энийг нь би тоодоггүй. Би өнгөрсөн жил санаандгүй жирэмсэн болсон ч одоо 2-лаа өөрийн гэсэн орон гэр алга болоогүй гээд авахуулсан. Надад харамсалтай байсан ч яах гэж хамгаалалтгүй хийвээ гэж өөрийгөө л буруутгасан даа.

Энэ хүн энэ чигээрээ бол би хайр халамж дутуу санагдаад хэрүүл уруул болоод аягүй бол хүүхэд гаргаад энэ хүнээ тоохоо л болиод харилцаа маань муудах вий гэж айх юм. Бас энэ хүн уухаараа би буруу юм хийсэн бол ер нь зодчихоор шинжтэй. Бид батлуулаагүй. Одоо түрээсийн байранд амьдардаг. Би хувийн компанид ажилладаг. Энэ хүн маань мэргэжилгуй би саяхан зээл авч өөрөө сууя мэргэжилтэй больё гээд нэг мэргэжилтэй хүнд харуулах юмтай болсон.

Цаашдаа итгээд явах уу надад бас эргэлзээ төрөөд байх юмаа. Тэгээд ч би тусдаа дансандаа хадгаламжтай нээг их хог новш цуглуулалгүй мөнгөө үрэлгүй цомхон амьдардаг. Та бүхэн надаа зөвлөөч…

8 Comments

  1. gegeencom says:

    Yooo teneguus

  2. Загасарцан царай says:

    bi uurt chine zuvulguu ugj diilheer nastai hun bish l dee 30 hureegui. tehdee naad chine barag l bi baina daa, huuchin naiz busguiteigee iim zanguudaasaa bolood salsan, . uuruu hezee ch tiim uildel hiihgui gej bodoj yavdag baisan ch  gar hursen, uurtuu gaihsan, odoo er ni tiim zan gargasandaa haramsaj yavdag, tiimerhuu yum tohioldohgui l bol zasrahgui humuus. namaig bas ih uglee uvgun bolno gej heldeg baisan, yahavdee minii huvdi bol namaig oilgood nadtai ijilhen setgeed irvel amar daa amidrahad gej boddog baisan naad hun chine harin yu husch ugledeg yum baigaan teriig ni oilgoh geed sonsvol yasiin, zugeer uglee haraktertai bol bas demii l dee, medkue manai salsan naiz busgui shuud nudend haragdaad komment bichchlee, hetsuu humuus shuu, bi barag l iim hun dee

  3. 12346 says:

    Huuhedgui ym bol bolison n deer dee Ehner huuhedruu n yavuul Naad hunee

  4. Нээрээ says:

    ижилхэн эмэгтэй хүн чамд гэж хэлэхэд дэмий л санагдлаа. Эмэгтэй өөрөөсөө бүх талаараа илүү хүнтэй суух ёстой.

  5. Aa says:

    Naad hun chin hezee ch uurchlugduhgui. Tasarsan bna. Uuchlaarai gedeg ugend ni itgeed l 17 jil bolloo. Naad baidal chin 14 honogt neg hamgiin udaandaa sardaa neg davtagdana. Hashgichuulsaar bgaad uurtuu itgelgui, dandaa buuj ugsun hun bolno. Amidraldaa archaatai, huuhduuddee hairtai bolovch chi bol naad huniihee huvid aya tuhtai amidraliig burduulegch uilchlegch, ehner, zuugch, tseverlegch… Gantshan hairtai busgui ni bol bish

  6. salmoi says:

    sal

  7. GegeenCom says:

    Davtagdsan bn

  8. baby says:

    Huvia hicheesenl hun bna burhegl yum bna da huuhed shuuhadgui deree salsan ni barag deerdee 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.