Би Дон Жуан биш

011

Доор захидал бичсэн Дон Жуаны тухай уншаад ам загатнаад бичмээр санагдчихлаа. Одоогоос 10-аад жилийн өмнө нэг тасархай бие хаа тун царайлаг өнгө төрх загвартай мөнгөтэй 20 настай охинтой санаандгүй танилцав. Би өөрөө 21-тэй байлаа. Сайхан танилцаад орой болоод явах болохдоо надаас миний дугаарыг асуув би өөрийнхөө барьдаг оюутан дугаараа өгөөд явууллаа. Тэгээд гэртээ орж ирээд толинд өөрийгөө харлаа 21 нас мөнгө төгрөг туршлага муутай байр сууриа олоогүй шал түүхий нөхөр харагдаж байна. Бодлоо маргааш над руу залгахгүй байх даа гээд.

Тэгээд маргааш болов өдөр өнгөрлөө гэтэл танихгүй дугаараас залгаж байна хоолойгоо засаад хэд дуудуулаад лаг тайван байна уу гээд авлаа гэтэл тэр минь байлаа уулзая хоол идэх үү гэж байна гүйгээд л очлоо улам л хөөрхөн болсон байна өөрийгөө голлоо ийм охин яаж намайг тоочих воо гээд дажгүй газар сайхан хоол идлээ ярилцлаа бие биедээ таалагдсан үнсэлцэв маргааш дахиад уулзахаар тохиров. Гэртээ жаргалтай хүн орж ирлээ утсаараа захиа бичилцээд дурлаж байлаа.

Болзоо болгонд тэр минь намайг байнга баярлуулж бас надад эрхлэж тооцоо хийх болгонд надаар төлүүлэхгүй өөрөө төлөөд би эр хүн юм гэсэн энэ удаа би төлнө гээд хүчээр шахуу инээж ханиагаад төлдөг байв. Бас болоогүй явах болгондоо дуртай юмаа аваарай гээд мөнгө өгнө авахгүй гэхээр ахиад уулзахгүй гэнэ. Кинонд явна энэ тэрүүгээр алхана зугаална хүн болгон миний хайрыг хараастай тийм тачаангуй амьтантай алхах сайхан байдаг байлаа. Энэ үерхэл маань харвасан сум шиг сар орчим болоод нэг л өдөр тэр минь утсаа авахаа болиод надтай дахиж холбогдолгүй алга болсон.

Мэдээж би дассан бас хүчтэй дурласан байсан учир зогсоо зайгүй залгана захиа бичнэ. Гэвч тэр маань нэг ч хариу өгөөгүй бараг 7 хоног шаналаад нойр хүрэхгүй нойр хүрээд унтлаа ч зүүдэнд ороод хөөрхөн зовсоон зовсон. Гэвч цаг хугацаа явдагаараа явж би гэдэг хүн олон янзын охидтой танилцаж туршлага суух тусмаа түүндээ гомдох биш баярладаг болсон. Хаягдсаны хүчинд би эр хүн болж төлөвшиж хэнд хэзээ яаж хэр хэмжээтэй дурлах аа мэддэг бас чаддаг болсон. Түүнээс хойш хаягдах биш бас хаях биш зохицуулсаар гол нь айлын охидыг гомдоолгүйгээр хэн хэндээ хохиролгүй явсаар эхнэр авсан.

Одоо тэр минь гуч хүрээд улам л гоё болсон байгаа энд тэнд хэзээ нэгэн цагт таарлаа гэхэд бид маш сайн найзууд маягаар уулзах байх. Хаяж бас хаягдаж үзсэн хаягдах гэж байгаа залуусдаа хэлэхэд гутарч гундаж царай алдалгүй өшөө хонзон бодолгүй ухаантай тэвчээртэй чанга байж чадвал чи хойшид байнга ялна үгүй болнасаараа ялагдах байхдаа. Магадгүй энэ захиаг чи минь уншиж байвал намайг гэдгийг шууд мэднэ. Найз нь чамдаа гомдоогүй шүү харин талархаж явдаг гэдгээ хэлээд захиагаа дуусгая мөн чамдаа аз жаргал хүсье. Баярлалаа ухаарлаа…

5 Comments

  1. GegeenCom says:

    Don Juan chini huuhnuudiig tatah urlagiig tugsruulj ezemshsen shaal uur tivarish shde yun hayagdaad gutrah gunih haha yostoi araasaa huilruulj yavaa ahiad urd n bga hediig namnah geed zavgui bga er ungursun tuuhiin shanalang bodoh nanatai gunihiig medq gudiggui davartsan zaluu l bgashd. Ter hayagdchaad hayaj ushuu avdag zaluug bol huurhiilultei l hun gene ter lav setgelzuin gun sharhtai ter n edgetlee udah nuhur shig sanagdsan huuhen nairah arga marga muutaim shig sanagdsan oldsoniig n l nuhchaal bultaad bdg ainhai ch gehiimu

  2. kjh says:

    huurhun ohin bainaa, bi anhandaa paaaa yosto uhsen ch eregtei huniig daahgui tejeehgui mungu uguhgui gej boddog bailaa, daraa n bodson chin jishee n manai eej nadaa durtai yumaa avaarai geed hangalttai mungu ughud bas hetsuu ued ajilgui mungugui gertee guliiguud hevtej baihad minii umnuus namaig harj uzeed tejeegeed avaad yavhad n mash goyo baidag bolhoor bi ch gesen uuriin er hunee bayarluulhad yu n bolohgui gej boddog bolsoo, daraa n net uhaj baihad neg er huuchin modon baishing zasaj yanzlaad dotorhiig n euro zagvaraar tohijuulsan yosto muruudliin baishin bolgoson baiv, doorh commentuud deer ter eriig huuhnuud aimar magtaj bnaa ehneriig n aztai gej megeed, tegsen nuguu er bi ene baishing tohijuulhad 2 jil zartsuulsan ter hugatsaandaa ajil hiigeegui ehner n ter 2 jiliin hugatsaand 2 huuhdiig bas uuriig n avj yavsan gesen baisan, ail ger ehner nuhur gej iim l baidag yum bn daa gej oilgoson hariltsan bie biendee tusalj amidrah heregtei

  3. harley88888@yahoo.com says:

    sponsortoi ohin bsn bh n…

  4. Man says:

    Don juan ged ooriigoo anduurzan 1 zaluugiin zahia unshsan, ter zaluu don juan bish total looser l bnalee. 

  5. ммм says:

    чин үнэн хайр бол тэр хүнээ аз жаргал хүсээд явуулах хүчтэй байдаг юм. бас өөрийг чинь илүү дээр хүн болгодог. тэрнээс биш араас нь нэхэл дагуул болоод эсвэл гомдоод  өш санаад байдаг бол тэр жинхэнэ хайр биш ээ. би туулаад гарсан хүн байнаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.