Эргээд над дээр ирнэ гэж хүлээх хэрэгтэй байх тээ…

020

Сайн байна уу? Би 19 настай эмэгтэй. Найз залуутайгаа үерхээд жил гаран болж байгаа. Одоо би түүнээс хол Америкт ирээд 4 сар болж байна. Тэр үнэхээр сайн залуу надад бас хайртай жилийн дараа шалгалт өгөөд чиний хойноос очоод сайхан амьдарна гэдэг. Өдөр бүр ярьж холбоотой байдаг. Гэнэт юу ч болоогүй салая би чамд тохирохгүй би чиний ирээдүйг баллана гээд утгагүй юм яриад байна. Би яах ёстой вэ? Надаас 6 насаар ах уг нь ийм утгагүй шийдвэр гаргах хүн биш. Надад үнэхээр гомдолтой байна. Бусад хүмүүсийн хувьд инээдтэй санагдаж болох юм. Гэхдээ ах эгч нараа надад зөвлөөч. Эрэгтэй хүн жоохон хэцүү санагдаад шантраал биз эргээд над дээр ирнэ гэж хүлээх хэрэгтэй байх тээ…

6 Comments

  1. yavuz says:

    setgelee dagaa, aldval aldana l biz zaluu huuhed bn chamd turshlaga bolog

  2. healer says:

    найз залуу чинь өөр хүнтэй болчихожээ тэгээд л чи ирээдүйд нь саад болоод чамтай харилцаатай байх гэхээр нөгөө бүсгүйгээ алдчих гээд тэгээд л чи миний ирээдүйд саад болоод байна дахиж утасдаж мсж бичиж интернэтээр харилцаа боль гэж гуйгаад байгаа юм биш үү дээ

  3. Angel says:

    6 nasaar ah bol ta 2 hezee ch taarahgui shuu! Harsh jil bol harsh l bdag yum bilee! Tiimees bolyo gesen deer ni sal sal! 

  4. Чи хүмүүжилтэй бүсгүй бололтой тэгэхээр жаахан өөрийнхөөрөө бай.

  5. bayarma says:

    За яршигоо яршиг.Тэгээд тэнэж яваад ирэг гэж үү.Чи өөрөө тийм үнэгүй байж яадгийн.Хүн болъё гэж байгаа бол шалтгаан гол биш гэж боддог.Сэтгэлтэй хүнээсээ хүн аль болох салахгүйг л боддог.Тэгээд ч хайртай хүнээ хайрлаж чадахгүй өөртөө ямарч итгэлгүй гэж байгаа хүнийг хүлээнэ гэвэл тэнэг шдэ.Хэн нэгнийг хайрлаж зовоосонч жаргасанч амьдрах л болно,тэр нь чи биш байх нь л дээ.

  6. Нээрээ says:

    Миний ойлгосноор бол цаадах чинь өөр эмэгтэйтэй болжээ. Тэгээд чамайг гомдоохгүй гэж тийм үг хэлж байгаан. чамд үнэхээр хайртай бол ингэж хэлэхгүй л байсан байх. Эсэвэл кинон дээр гардаг шиг үхлийн өвчтэй болчихсон болоод зайгаа бариад байгаа юмуу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.