Сэдэв аваач ээ…

Хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс наашгүй гэдэг. Эдгээр зураг дээрх хүүхэлдэй бол хүмүүст чичиж байгаа хэрэг. Ноэль Филипп нэртэй филиппин залуу тун ч ядуу тарчиг амьдралтай гэр бүлд төрж өссөн, бөгөөд амь зуухын эрхэнд хар багаасаа оддын хөрөг зургийг зурж борлуулан эцэг, эхдээ тус болдог, манайхаар бол талхныхаа мөнгийг өөрөө бор зүрхээрээ олдог байж.

Том болоод авгай, авч, хүүхэдтэй болоод нэг жижигхэн асуудалтай тулгарч. Тэр нь охиндоо хүүхэлдэй авч өгөх. Үйлдвэр дээр хэдэн мянгаар хэвлээд хог шиг олон байдаг хүүхэлдэйг худалдан авч өгөхийг хүссэнгүй. Тэгээд оддын төрхтэй хүүхэлдэйг өөрөө хийж өгдөг болж. Төд удалгүй хүүхэлдэйнүүд нь маш олон хүнд таалагдсан тул олны танил хүмүүсийн төрхтэй хүүхэлдэй, гараар будаж, хувцаслан зардаг болсон байна.

Одоо энэ бизнес нь тун ч чамлахааргүй ашигтай болсон төдийгүй өөрийн салбартаа алдартай хүн болсон байна.

Манайхан олны танил хүмүүстэй адил энэ мэт хүүхэлдэй хийгээд зарвал авах хүн мундахгүй дээ. Муугаар хэлэхэд “Хэн гэнэ ээ… Аан тэр гишүүн үү, миний хүүхдийн тоглоом шд. Манай охин өдөр болгон шүлсдээд үснээс чирж байгаад хана руу чулууддаг юм” гэх ховори боломж шүү…

2 Comments

  1. Минжээ says:

    Gaihaltai

  2. GegeenCom says:

    Unen aviyastaimaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.