Хайртай бүсгүйгээ халуун дотноор үнсээрэй Заавал ямар нэгэн үнсэх шалтгаан гарахыг хүлээлгүйгээр л үнсээрэй. Өөрөөр хэлбэл шалтгаангүйгээр үнс гэсэн үг. Халуухан зөөлөн үнсэлтээс хүүхнүүд сексээс ч, илүү таашаал авдаг гэдгийг бүү мартаарай.
Хайртай бүсгүйгээ тэврэн энхрийлээрэй
Эмэгтэй хүнд энхрийлэл маш чухал гэдгийг эрчүүд ойлгох хэрэгтэй. Хайртай бүсгүйгээ энхрийлэн үнс. В»с гарыг нь зөөлөн атгаарай. Чин сэтгэлээсээ элгэндээ наан тэвэр. Хайртай бүсгүй чинь бүхий л өдрийн турш тааламжтай инээмсэглэж, таны халуухан үнсэлтийг үргэлж бодож явах болно.
Болзоонд очихдоо маш дэгжин хувцаслаарай
Эрчүүд ганц бие байхдаа гангалах дуртай байдаг. Бас анхны болзоонд очихдоо чухамдаа нүдээ бүлтэртэл гоёдог. Тэгсэн хэрнээ хайртай бүсгүйгээ өөрийн болгонгуутаа өөрийгөө гаргуунд нь хаяж гадаад үзэмжиндээ анхаарахаа больдог. Энэ бол эрчүүдийн гаргадаг уучилж болшгүй хамгийн том алдаа юм. Хайртай бүсгүйгээ хүндэтгээрэй Эмэгтэй хүнийг хүндлэх хамгийн наад захын жишээ нь биеэ зөв авч явж, ажил хэрэгч цэвэр цэмцгэр хувцаслаж, эелдэг дөлгөөн харьцах явдал юм. Угаас эелдэг дотно харьцаа гэдэг бол өөрийгөө болон хайртай бүсгүйгээ хүндэтгэж байгаа нэг том үзүүлэлт юм.
Хайртынхаа төрсөн өдрийг нь хэзээ ч бүү мартаарай
Эмэгтэй хүн өөрт хамаатай тэмдэглэлт өдрүүдээ хэзээ ч мартдаггүй юм. Тийм болохоор хайртай бүсгүйгээ баярлуулъя л гэж бодож байгаа бол түүний төрсөн өдрийг хэзээ ч мартаж болохгүй.
Тэмдэглэлт өдрүүдээ дандаа сануулж байгаарай
Хайртай бүсгүйгээ өөртөө татья гэж бодож байгаа бол өөрсөдтэйгээ холбоотой тэмдэглэлт өдрүүдийг дандаа сануулж байгаарай. Жишээ нь, хамгийн анх түүнд хайраа илчилсэн өдөр гэх юмуу. Бас хамгийн анх чамайгаа үнссэн өдөр, хамгийн анх өвөртөө унтсан өдөр гэх мэтийн дурсгалт өдрүүдээ марталгүй байнга сануулж байвал хайртай бүсгүйн тань сэтгэл догдолж, танд талархах болно.
Найз нөхөдтэй нь найрсаг харьцаатай байгаарай
Өөрийнх нь дотны найзуудтай нь найрсаг харьцаж чаддаг эрчүүдэд хүүхнүүд дуртай байдаг юм шүү.
Хайртынхаа ээж аавд элэгсэг дотно хандаарай
Хайртай бүсгүйнхээ аав, ээж хоёртой нь ойр дотно байдаггүй ч тэдэн дээр зочилж очих санал тавьж байвал хайртай бүсгүй чинь маш их баярлах болно гэдгийг бүү мартаарай. Энэ нь аав ээж тань бидний хувьд чухал улс юм шүү гэдгийг хайртай бүсгүйдээ ойлгуулж буй хэрэг юм.
/Хань/