Тамхинаас яаж нөхрөө гаргах вэ?

iautirochz

Сайн байцгаануу. Эгч нь 38 настай. Ойрын үед сэтгэл санаа хямраад, санаа зовж, элдэв муу юм бодогдоод болдоггүй. Нөхөртөө их санаа зовж байна. Уг нь нөхөр бид хоёрын дунд асуудалгүй ээ. Манай нөхөр томоотой сайн хүн. Хоёр хүүтэй. Би төрийн байгууллагад, нөхөр маань хувиараа юм хийгээд, бид хоёр хүнээс илүү гарахгүй ч дутахгүй сайхан амьдарч байна. 
Нөхөр бид хоёр 10 жилд нэг ангийнх. 8-р ангид байхдаа нөхөртэйгөө дотносож, дөнгөж 16-тай жаахан охин байхдаа жирэмслээд нөхрийндөө ирснээс хойш хадмынхныхаа төрсөн охин шиг нь эрхэлж, ойр дотно явсаар, хоёр буурлынхаа буянаар өнөөдөр бид хоёр өдий зэрэгтэй сайхан амьдарч байна. Үнэндээ эгч нь энэ сайхан хоёртоон, бас нөхрийнхөө ах дүүст хар нялхаараа очсон болохоор төрсөн гэрийнхэн шигээ дасчээ. Харамсалтай нь ойрд энэ сайхан хүмүүс маань ертөнцийн мөнх бусыг үзүүлсээр эгчийнх нь элэг үнэхээр эмтэрж байна.

Би хадмынхныгаа хэзээ ч муулахгүй ээ, хадам аав маань жинхэнэ ноён нуруутай, уул шиг түшигтэй хүн байсан, хадам ээж маань 4 хүүтэй болоод ч тэрүү, намайг төрсөн охин шигээ л хайрладаг буянтай буурал бий. Хоёр ах нь их сайхан хүмүүс байлаа, дүү нь ч бас сайн залуу бий. Даанч эднийхэн маш их тамхи татдаг хүмүүс. Өдөрт нэг хүн ганц хайрцаг татах бол энүүхэнд. Аав ээж нь хөвгүүдээн архи амсуулалгүй хүмүүжүүлсэн хэрнээ тамхи татахыг даанч тоогоогүй нь харамсмаар.  10 жилийн өмнө хадам аав маань уушигны хавдраар бурхан болсон. 5 жилийн дараа нөхрийн маань том ах бас л уушигны хавдраар яваад өгсөн.

Гэтэл энэ жил бага ахыг нь бас л энэ гайтай өвчнөөр алдчихаад 49 хоног нь 2 сарын өмнө болж өнгөрлөө. Надад бараг төрсөн эцэг, ах нарыгаа алдчихсан мэт хүнд байхад, хөөрхий муу ээжид маань ямар байгааг бодхоор элэг эмтэрмээр. Үнэндээ ухаан нь орж гарч, даралт нь ихсээд ээж их хүнд байна. Санаагаар болдог бол өдөр бүр очиж, бага ч атугай сэтгэлийн засаж, асарч тойлмоор байгаа ч жилийн эцсийн тайлан энэ тэр гэж ажилдаа түүртээд очиж чадахгүй байгаадаа бухимдаад л сууж байна.

Эгчид нь одоо нөхрийн маань ээлж ирж байгаа юм шиг бодогдоод үнэхээр хэцүү байна. Яг 5 жилийн зайтай, 3 хүн яг ижил өвчнөөр өөд болчихсон. Гурвуулаа их тамхи татдаг байсан нөхөр минь ч ялгаагүй. Хар дараад, муу совин татаад, хичнээн хичээсэн  эвгүй бодлууд орж ирээд байх юмаа. Нөхөр маань архи уудаггүй. Залуудаа ганц хоёр балгаад ирхэд нь эгч нь аашилж, ээж аавд нь ховлон барин загнуулсаар байгаад бүр мөсөн холдуулчихсан юм. Тийм болоод ч тэрүү одоо тамхиар л сэтгэлээ тайвшруулж байх шиг байна. Өмнө нь хоёр хоногт 3 хайрцаг татдаг байсан хүн чинь одоо өдөрт гурван хайрцгийг татдаг болчихлоо. Ахыгаа алдаад хүнд байгаа биз гээд хэлэхгүй байсан одоо хэвшил болж байх шиг байна.

Өнгөрсөн 5 дахийн өглөө бүтэн блок тамхи авсан байсан нь одоо дуусчихсан байхын. Ядаж байхад хамгийн муу улаан шонхор татна. Би ч сүүлийн 2 сар тамхиа хая, үгүй юмаа гэхэд багасга гэж эхэндээ аргадаад, учирлаж үзлээ, дунд нь уурлаж, аашилж үзлээ, сүүлдээн уйлж гувшиж ч үзлээ нэмэр алга. Ядахнаа хор багатай сайн тамхи аваач гэхээр, хайран мөнгө гэнэ. Манай хүн миний залуугийн ширүүн аашинд гомддог юмуу, одоо нэг үгүй гэсэн зүйлдээ хатуу зогсчихдог болчиж. Чи залууд минь архи уулгаагүй, одоо тамхи татахыгаа чамаар харин заалгахгүй шүү гэхийн. Уурлаад байвал адилхан өөдөөс уурлаад, бөөн юм болдог болчихжээ.

Харин саяхан хэлсэн үгэнд нь бүр цочирдлоо. Надад одоо нэг их урт наслах хүсэл алга. Би тамхиа татсаар 5 жилийн дараа аав, ах нарынхаа араас явна, чи юундаа санаа зовох вэ том хүү намайг үхэхэд 27-той том залуу ажлыг минь залгаад аваад явчихна, ээжийг миний дүү харж байхад алзахгүй, тэр ямар татдаг биш. Би үхлээ гэхэд чи гудамжинд гарчихгүй шүү дээ гэж маш гэж хэлсэн. Энэ хүнд одоо 20 хэдэн жил ханилсан би, үр хүүхэд, настай ээж, дүү нь хамаагүй болсын байхдаа. Эсвэл сэтгэл нь гутраад түр зуур ингэж байгаан болвуу. Өөрөө дургүй байгаа ч нөхрөө ямар ч хамаагүй аргаар тамхинаас нь гаргамаар байна. Та бүхэн зөвөлгөөгөө хайрлаач. Тэгэхгүй бол одоо ч дэргэд унтаж байгаа ханийхаа бүгшүүлж ханиалган цэрээ хаях тоолонд элэг эмтрэх шиг болох юм.

28 Comments

  1. zochin says:

    UB iin delguuruudees asuugad uzee, america baraanii delguur gesen yumn uudad baij yu magad, bas tamhinaas garahad dem boldog nikotin toi bohinuud UB baidag l yum. facebook eer suraglaad uzvel oldoj magad. gadaadad unetei l bdg yum, hamgiin hyamd ni 2 doloo hongoiin hereglee ni 30 dollar gej bsan. gehdee 2 doloo honogiin dotor garchihdag l yum, tsaash ni jaaaahaan tevcheer shaardana, patch hereglevel dor hayaj 2 sar heregleh heregtei gej bsan bh shuu.

  2. balbar ahn bnaa says:

    ter nicotin patch gedeg naaltiig haana zardgiim be

  3. eegii says:

    Tamhinaas 3 sar hondii baij chadval ugaasaa uner ni omhii sanagdaad baidag bolchihdig yum bilee. Bi 16 jil tamhi tatsan odoo bol uneriig ni ch avch chadahaa baisan bna lee

  4. edmondhamilton says:

    15 jil tamhi tataj bna miniii uushig zugeer bolvuu

  5. edmondhamilton says:

    Za tamhia bagasgiidaa 

  6. tsetse says:

    Хүүе бүсгүй минь бүх юм шалтаг шалтгаантай Хэдийгээр тамхи татдаг гэсэн шалтагтай ч бүгд яг ижил өвчнөөр яг ижил зайтайгаар явна гэдэг нь нэг л учиртай биш үү Янз бүрийн үздэн хардаг аргалдаг засал хийдэг хүн дээр очоод үзвэл илүүдэхгүй л болов уу

  7. uugii says:

    setgeliinh 40uud jil tatsan hvn neg l udur ene tanhiig hayna gd haysan.electron tamhi sorj bsn.uuruu shuud haysan geriinhen n neg ch vg helhgvi zund n haysan bsn.

  8. gan says:

    Zuu taviulah hamgiin naidvartai yum bna lee. manai 2 ch ah zuu taviulaad garsan. barag 20 garan jil tataad. ih olon jiliin umnu zuu taviulj bsan bolohoor odoo martjee haana hen gedeg huneer gedgiig. 

  9. zochin says:

    Neg l ih egch egch gesen hun. Har bagaasaa boovooroo toglohoor odoo ingeed buur emgen shig yaria hooroo amidraltai bolj bgaan shd

  10. GegeenCom says:

    Haha chi arhi uulgaagui bas zuv yum zuvluh erhgui edr yasan hogjiltei hosuud ve. Hogiin zanguudaa tataj, tatsan tamhinyha zardlaas uushignii emnelegt handiv urguchuud bj boloh

  11. архичин says:

    Одоо архи уулгаа архи нь хамаагүй дээ шүү дээ. Архи бол зүгээр л талх төмс идэж байгаатай яг адил зүйл. Тамхи бол хор шүү дээ. Навч шатаагаад түүний утааг сорно гэдэг бол зүгээр л солиорол

  12. Batdorj says:

    хүссэн юм хүзүүгээр гэдэг ардын үг байдаг юм.Энийг сай бодох хэрэгтэй.эр хүнийг тааваар нь байлгаж байж,эмэгтэйчүүд хүссэн үр дүндээ хүрдэг гэдгийг одоо болтол ойлгоогүй юм уу

  13. zochin says:

    eoectron tamhi demii, buur ih oruuldag yum, tevcheergui hund buur demii, nicotine patch naidvartai.

  14. i says:

    electron tamhi zugeer bh daa. 

  15. O says:

    Tamhiig shuud l hayahgui bol baga bagaar garna gej hudlaa. 

  16. Man says:

    Огцом гарах, тамхиа солих их муу гэж сонсож бсын бна. Ширүүн яриад нэмэргүй хүн бна. Эвээр ярь. Намайг гэдгүй юм гэхэд ээжийгээ бодолдоо гээд чи яхав яваад өгнө үлдэж бгаа ээжийгээ ахиад зовоомоор бна уу гээд аргадасхийгээд үзэхгүй юу. Манай нэг ах уурын зуух байсан шөнө хүртэл орондоо татаад хэвтэж бдаг ах тамхинаас гарчихсан явна лээ.

  17. hmm says:

    garii gesen bi electrone tamhi tataad ……..demii yum bna gej bodoj baihad, garah setgelgui hun yah bol… Havdart udam dagadag 1 ersdel bii, yamaar ch yumbde. 

  18. biggie says:

    sanaaniih shuu bi 10 tataj bna suuliin jil garan zugeer tevcheed barag tathaa bolison

  19. aka says:

    electron tamhi tatuul da oor yu gehev. nicotin ondoriig avaad tatuulaad. vape gedgiin
    tegj bgaad gardag l gesen

  20. Oh god!!! says:

    OOROO HUSEHGUI BHAD HEZEECH GARAHGUI YASNAASAA HUSEJ BAIWAL YUCH HEREGLEHGUIGEER OOROO SHUUD GARCHIHDAGIIN GOLNI OORIIGOO DIIL !!! OMNOOS  NI SHIIDEED BAIH HEREGGUI BUUR DORDUULAH GJ BGAAM

  21. bayarma says:

    Гэнэт гаргаж болдоггүй гэдгийн байсан.Дасгаж байгаад уурлахгүйгээр үзсэн нь дээр биздээ.Хамгийн гол нь сэтгэлийн тэвчээр болохоор өөрөө гарах бодолгүй бол асуудалтай л юм байна.Түүнээс чиний үглэж санаа зовох ямарч хэрэг болохгүй байх.Маш гоё урам зориг өгөөд  үргэлж дэмжээд уурлахгүйгээр итгэл төрүүлээрэй.Бидний төлөа биш өөрийнхээ төлөө эрүүл байх ёстойг ойлгуулах хэрэгтэй.Чи үхэхээр өи яахын гээд байвал зөвхөн өөрийн чинл төлөа тамхинаас гарах гэж байгаа юм шиг бодогдож болох юм.

  22. hj says:

    uushig muutaigaa medehgui tamhi tataad bdag ail yum uu daa. neg angiinh yum bol 38-tai bugshuulj hanialgana geheer uushig ch buur aimaar boljee. Za tegj yarij heleh n ch humuusee aldsan uyed setgel sanaa gutraad yarij bgaa biz. Gehdee l zagnaj bj setgeliin tenheetei bolgohgui bol ulam miaraad bdag. Ehnii eeljind uushignii emchid uzuulj yamar bgaag n medsen n deer bh. Ooroo l gol n huseh heregtei. eejiigee boddoggui aimaar hun be?

  23. Man says:

    Bi   15 jil tasraltgui tamhi tatsan. Odoo tamhiig soroogui 2 jil bolj bna. Uneriin ch avch chadahgui boltloo jigsheed haysan. bas arhiig ch hereglehee bolison neg buteegdehuun heregleed garsan. 96660917 geed ter buteegdehuuniig asuugaarai

  24. zaluu says:

    er ni bol uuruu garah huseltei bol amarhan daa, tsagaa tulahaar uhehiig husehgui ni odorhoi, ayattaihan huld ni suuj, argalj baigaad zuvshuuruul. tegeed NICOTINE PATCH GEDEG garnii murnii door hesegt 24 tsagt negiig naaj heregledeg yum bgaa, iim ih tatdag yum chin ehnii shatnaas ni yavah ni deer, 21 mg, 14 mg, 7 mg gesen 2 turul bii, terniig naahad l tamhi tatah husel turuhgui. hyalbarhaan garchihna, bi yag odoo naachihsan l suuj bna, harin UB t zarj bnuu ugui yu buu med.

  25. Болд says:

    Табекс гэдэг орос эм байнаа. Би өөрөө 3 дахь өдөртөө ууж байна. Өнөөдрөөс тамхи татах зуршил эрс буурлаа. Гэхдээ би сүүлийн 2 сар шингэн (электрон) тамхи татсан юм. Энэ эмийг нийт 25 хоног уудаг юм. Facebook  дээр арай үнэтэй зарж байна лээ. Хайгаад үз. 
    Нөхөр тань тэгэж гарах дургүй, энэ эмийг уухгүй гээд байвал эмээ өөр саванд хийгээд жаахан заль хэрэглээд уулгаж болно ш дээ. Тийм ийм юманд сайн тэдэн төгрөгөөр авлаа заавал уу гээд л хэлэх хэрэгтэй. Ер нь бол зөв юмны төлөө жаахан худлаа ярих нүгэл биш байх. 

  26. O says:

    Nicotin patch ur duntei. Gehdee ter hunii tamhinaas garah gesen husel ermelzel hamgiin chuhal. Hun uuruu l husehgui bol barag butehgui dee. Tamhi uneheer muuhai shuu.

  27. GEREL says:

    ZUGEER L ZUND N ORHISON N DEER EE. BAS CH GEJ UUR NOTSTOI ZUIL BHGUI L BN SHD. TAMHINAAS GARGAH GEJ HUCHLEED HEREGGUI EE. HARIN TAMHI TATAH ZAVIIG N HYAZGAARLAH ZAMAAR BAGASGAVAL DEER BAIH.

  28. fjhd2 says:

    Tamkhinaas arhi ni deer bdiim shd eee. Nuhriin tani huvid iim dotnii humuusee tamhinaas bolj aldchaad garch chadahgui baigaa bol muu l baina daa…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.