Харин яаж түүнийгээ аварч үлдэх вэ?

Sad woman

Sad woman

Юунаас эхлэхээ мэдэхгүй юм. Эхнэртэйгээ үерхээд 2 жилийн дараа гэр бүл болоод одоо 4 дэхь жилдээ амьдарч байна. Анх эхнэр маань цовоо сэргэлэн өөртөө маш арчаатай сайхан эмэгтэй байсан. Үргэлж дасгал хийж усанд сэлж найзуудтайгаа уулзаж идэвхитэй амьдардаг байсан. Тэр үед л хамгийн сайхан байж дээ. Эхнэрээрээ өөрийгөө гоёж түүгээрээ бас бахархдаг байлаа. Их ухаантай бас их яриа сайтай тийм л эмэгтэй байсан. Би үнэндээ их харддаг байсан л даа. Өөрөө хичнээн мэддэг байсан ч яалт ч үгүй хардахдаа хорон муухай үгээр зөндөө гомдоож байсан. Салж нийлж явсаар байгаад эхнэр жирэмсэн болоод гэр бүлээ батлуулж байлаа. Одоо л нэг сайхан амьдрах нь дээ гэж бодож байтал үр маань зулбачихсан. Сэтгэл санааны хямралаас болоод тонус их өгөөд зулбачихсан гэсэн.

Бас л миний муухай харддаг зангаас болсон гэхүүдээ. Одоо бодоход амьдралд жаахан уурлахаараа эхнэр лүүгээ хардаж уурладаг байж дээ. Үүндээ үнэхээр их харамсдаг. Өөрийгөө харааж зүхээд ч нэмэргүй. Эхнэр тэр үеэс хойш нэг л өөр болчихсон. Зан ааш нь их эвдрээд хараал хэлдэггүй байсан хүн жаахан уурлахаараа л намайг харааж зүхээд тайван байлгадаггүй байлаа. Цаг хугацаа өнгөрч уур амьсгал ч гайгүй болж л байлаа. Гэхдээ л хүүхэдтэй болж чадаагүй. Эхнэр архи уудаг боллоо. Уух бүртээ чиний хий хоосон хардалтаас болж хүүхэд үхсэн чи алуурчин гээд над руу агсардаг болсон. Би ч нэг удаа тэсэхгүй гар хүрчихсэн. Дараа нь арай гэж аргадаж байж тайвшруулсан. Нэг удаа над руу бүр хутга бариад дайрсан. Бас л арай гэж салгаж аваад унтуулсан. Эмчид үзүүлээд сэтгэл санааны гүн хямрал гэсэн юм хэлсэн.

Ийм үедээ хүн хааяа юу ч хийхэд бэлэн болчихдог юм гэсэн. Хүүхдээ алдсанаас хойш ажлаасаа гарсан болохоор эхнэр гэртээ л байдаг юм л даа. Нөгөө дасгал хийх найз нөхөдтэйгөө уулзах бүүр байхгүй. Жин нилээн нэмээд хааяа бүр усанд орохгүй 7 хононо. Сүүлийн 6 сар секс ч хийгээгүй. Найз нөхөдтэйгөө уулз л даа гэхээр урдаас яахын чи хардаад байдаг биздээ гэж хэлээд л ам таглачихна. Үе үе “Одоо намайг гахай болчихсон юм чинь хэн тооховдээ тэгэхээр одоо битгий хардаарай гуйж байна” гэдэг. Эмчийн бичиж өгсөн тайвшруулах эм уугаад л унтдаг. Би яаж ч гуйж хэлээд нэмэргүй. Хэзээ ч урьдынх шигээ байхаа больсон. Надтай юм ярьдаггүй. Ярихдаа дандаа миний урьд нь хардаж байсныг эргэж сануулдаг. Дандаа уйлна. Баяр наадам бол бид 2-н хувьд хаалттай. Би уг нь архи уудаггүй. Тамхи л татдаг.

Сүүлийн үед гутраад тамхийг хайрцаг хайрцагаар нь татчихдаг. Яг одоо өнгөрсөн үедээ очоод эхнэрээ хий хардаж зовоож байсан тэр үедээ очоод өөрийгөө үхтэл нь зодчихмоор санагдаад байдаг юм. Хардахдаа хорон ёжтой үг хэлдэг байсан л даа гэхдээ зодож байгаагүй ээ. Одоо харин яаж эхнэрээ урьдын хэвэнд нь оруулах вэ? Эмэгтэй хүн хүүхдээ алдахаараа бүр ийм аймаар сэтгэлээр унадаг юм уу? Эхнэр 7 сартайдаа дутуу төрөөд алдсан юм л даа. Надад ч бас хэцүү л байна. Гэхдээ Би тэсээд л байна…

Эсвэл хардалтаас болж ингэж их сэтгэлийн хямралд орсон юм болов уу? Жирэмсэн байхад нь хүртэл харддаг байснаа бодохоороо их харамсдаг. Одоо надаас болоод энэ хүн зүгээр л амьдаараа үхэж байна. Би их айдаг. Нэг л өдөр амиа хорлохвийдээ гэхээс их айдаг. Би яаж эхнэрээ авч үлдэх вэ? Тэрэндээ их хайртай. Таргалсан ч гэсэн хамаагүй ээ зүгээр л эрүүл саруул миний хажууд байж байхад л болно. Угаасаа урьдын хэвэндээ орчихвол надаар хэлүүлэлтгүй өөрөө тураад эргээд сайхан болчихно гэдэгт би итгэдэг. Харин яаж түүнийгээ аварч үлдэх вэ?

34 Comments

  1. CHOCOLATE says:

    өөрийнхөөрөө хувцаслаж, нүүрээ цоглог будах зориг зүрх ч үгүй болж дээ. налмайгаад л уурлаад л гэртээ байж байвал нөхрүүд дуртай байх юм. хүнтэй суух шал новш юмаа. ухаалаг хүнтэй суусан бол ч өөр л байх байсан байх даа.

  2. ggg says:

    hardalt turulhiin zan bish ee uuriiguu zahir bi aimshgiin hartai bsan uurtuu dugnelt hiigeed hardahaar nuhuru uuruus holdohiig zarimdaa dalim bolj bgaag oilgoson tegeed hariin setgel turvul za yu gejdee geed ter bodloo ustga tegeed uuruu l hardah eldev ym bodohgui bol har gej tolgoid orj irdeguui hardahgui jil bolohod nuhur neg oroi yagaad hardahaa bolisiim gej asuuj bsan hariig uuruu yalj ustgaj bai em bi chadaj bhad er hun chadalgui dee

  3. ggg says:

    dahiad jiremsleh tal deer sain anhaarval zugeer bish uu naiz nuhud dotnii humuuseer ni sain heluul buh ym sain boloh tuhai

  4. k says:

    Yu tarina tuuniigee huraana gedeg ug bna. Muu er hun emegtei huniig amidaar ni alj bna daa. Uur sain zaluutai suusan bol jargah yostoi l huuhen bj dee. Zugeer salaad taivan amidruulaach.

  5. bbbbb says:

    bi bas yag cham shig l baidald orchood bn. chamtai l adil xojuu uhaarch. odoo yah uchraa olkuu hetsuu l bn. yum l bol odoo salna geed. bi gar hurj uzegui. ghdee emgetei hunig ugeer uhuulne gdg aimshigtan bn. bi odoo oortoo l xaramsaj suuna. ehnertee mash ih hairtai. bas aldaxig ch xuskuu bn. yaj tawan bailgaj xamt shan amidralaa awch yawah we tuslaach?

  6. tika says:

    Emegtei hynii zang er hyn l evddiin.artsaldaal ysdej unagaagaad baival arzaga yarzaga gesen tyrgen uurtai ysee ch samnah hyselgui shulaml bolno.usalj tordood setgel gargaad hairlaad yavbal dogolon hyyhen ch tegshirch nambaigaad gorhinii us shig ulam tungalagshaad yrgelj misheej yamagt goy sauhniig bodoj sedeed geree giigyylsen MAndarvaa ch bolj bolno.yu hiine teriigerl hyrtne dee.zygeer baihadna zyy shideel hemleed baival zuryyleed loom shiddegne horvoigiin jam

  7. Jaal Hvv says:

    Hvn gedeg chin setgeliin amitan bizde end yahuu geheer ehneree sain hairal amidral az jargalaar dvvren gedgiig medrvvl. Chi chne er hvn bizdee

  8. Загасарцан царай says:

    Amidrah gazar, ajil 2 oo solih geed uz, erdenet darhanluu nuuhgui yu, shal uur bolno doo

  9. Gangaa says:

    Гомдол цөхрөл гэдэг хэзээ ч мартагддаггүй, уучилдаггүй зөвхөн нөхцөл байдалтай сэтгэл санаагаар эвлэрч л магадгүй зүйл. Ядаж эвлэрэх байх гэж найдах хэрэгтэй. Гэр бүлээ аврахын тулд чиний хувьд хэдэн зүйлийг ягштал баримталж заавал хийх хэрэгтэй – Хэзээ ч хардах, хардалтын үг хэлэхгүй байх. Энэ нь сэтгэлд байгаа шархыг сэдрээж гомдооно. – Яг нүд рүү нь харж суугаад ярилц. Юу бодож байгаагаа, өөрийнхөө алдааг яаж ойлгож байгаагаа, одоо яамаар байгаагаа, юу хүсч мөрөөдөж байгаагаа илэн далангүй ярилц. Хэлмээр байгаа бүх зүйлээ хэл. Эрчүүд ийм илэн далангүй ярьж чаддаггүй нь алдаа болдог. Хайртайгаа ч ил хэлдэггүй хүмүүс. Гэтэл эмэгтэй хүн үргэлж сонсохыг хүсдэг. – Үргэлж өөдрөг үг хэлж, зөөлөн аядуу харьцаж, ярих зүйлийг нь сайн сонсож бай. – Эхнэртээ маш их цаг зориул. Аль болох хамт бай. Хамт байна гэдэг гэртээ зурагт үзэхийн нэр биш. Манай Улаанбаатарчууд амралтын өдрүүдээр Богд ууланд алхдаг. Алхалтаас эхэл. Тэнд гэр бүлээрээ алхах үед сайн харьцаа тогтож эхэлнэ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж зүгээр л алх. Туул голын эрэг ор. Боломж байвал арай хол зайд цаг зав гаргаад зугаал. Хамрын хийд, Хар Хорин, Сэлэнгэ, Тэрэлж, Цонжин болдог гээд сэдэв мундахгүй. Нэг их ууж идэх гээд хэрэггүй. Тийм ч сайхан энерги авчрахгүй. Харин архи дарсгүйгээр хамт байх маш чухал. Зун зүгээр л хээр гарч майхантай хоно. Хаана ч хамаагүй. Майханы дэргэд түүдэг асааж үдшийг өнгөрүүл. Маш амархан шүү дээ. Энэ бүхэн эхнэрт чинь сэтгэл заслын эмчилгээ болно. Сэтгэл санаа тайвшираад аяндаа амьдралд идэвхитэй болоод ирэх үед хүүхэд олдох байх. Харин хэрэв хүүхэд олдохгүй бол эмнэлгийн аргаар олох боломжийг хай. Хамгийн том сэтгэл засал бол хүүхэд. Энэ бол бүх хүний хувьд биш зөвхөн та хоёрын хувьд. Чамайг амьдралын төлөө үнэхээр сэтгэлээ зориулж байгааг чинь харж ойлгож чадвал эхнэр чинь чиний гаргасан алдаатай сэтгэл санаагаар эвлэрэх магад. Хэлсэн үгэндээ эзэн болж бай. Худлаа хэлчихээд Уучлаарай гээд байдаг нь эрчүүдийн хамгийн адгийн зан. Найз нөхөдтэйгээ ууж идсэн ч үнэнээ хэлж бай. Хэдэн цагт харихаа үнэнээр нь хэлж бай. Ярилцах нь хосын хувьд зөв ойлголцохын суурь. Зөв ойлголцолоос эрүүл харьцаа үүсдэг. Гэр бүлээ авар. Өөрийгөө өөрчил. Хайрла. Үнэн сэтгэлээсээ хайрла

  10. Tenegzaluu says:

    Хардалт гэж төрөлхийн зан, 1 ухаарлаа би, уучлаарай гээд 10 хоноод л дахиад л харддаг гэм биш төрсөн зан. Засрах арга байхгүйдээ. Чи их муу хүн юм хүний хайран залуу нас хамаг цог золбоог нь өөрөөрөө дарчихаад одоо өөр зүйлд буруу өгөөд бичээд сууж байдаг. Явуулах цаг нь болждээ залуу минь хангалттай зовоосон байна өөрийгөө биш юмаа гэхэд наад хүнээ бод хардаж явуулахгүй гэж энд бичиж байхаар

  11. zaya says:

    манай нөхөр архи уухгүй тамхи татдаггүй ,гадуур тэнэдэггүй, хүүхэн шуухан байхгүй сайхан залуу. намайг бас аймаар харддаг, заримдаа хажууд унтахаас ч айдаг тэгээд стресдээд идээд л унтаад л жин нэмээд байна. муухай байвал энэ муу яадаг ийм бол гээд/ тэгээд бас хааяа/зодно. ажлаасаа л гарвал хэнч биш болно гэж бодоод тэсээд тэвчээд байдаг байлаа. /уул нь ажил төрөл ч хийхгүй гэрийн буг болоод ажилд ор дахиад хэзээч хардахгүй гэж гуйтал нь зовоох юмсан гэж боддог хүүхдүүдээ бодоод л чадахгүй юм / бүр өөр хэн нэгэнтэй сүүлрээд яваад өгөөсэй гэж боддог юм даа миний бодлоор чи эхнэрээ жаахан ганцааранг нь байлгаад өгвөл дээр юм шигээ. одоо чи үнэн сэтгэлээсээ /хардахгүйгээр / хайрласан ч гэсэн чамайг харахаар үнэхээр дургүй нь хүрч байгаа тэгэхээр ханийгаа хэсэг тоолгүй орхиод үздээ /тэгэхээр би нуруун дээрээс том хар чулуу аваад хаясан юм шиг сайхан байдаг юм/ тэгээд ч чи үнэхээр эхнэрээ авармаар байвал өөрийн нь санлыг сонсоод салвал яасан юм вэ энэ ь тэр хүнийг аварч үлдэх боломж байна даа. зүгээр л амар амгалан орхивол чиний гэмээ цайруулах нэг арга байж болох юм.

  12. egch says:

    Хүний сайхан охиныг 4-5 хан жил ямар аймаар болгоо бэ зүрхэнд нь ортол өөртөө ямар ч итгэлгүй болтол хардаж зовоож дээ.Миний бодлоор бол Чи ойлгож ухаарч байгаа нь хамгийн сайн байна төрөлхийн биш юм чинь зүгээр болноо дахиж хардах юм бол харин сэдрээд даамжрана шүү ,1-т ажилд оруулж хамт олны дунд оруул 2-т хүүхэдтэй бол 3-т сэх мэхээ хий

  13. Нараа says:

    Эхнэр нь эрүүл ухаанаар сэтгэх чадвартай бол сайн ярилцаад одоо бүхнийг шинээр эхэлье. Өмнөх хар дарсан зүйлүүдийг мартья гэвэл яадаг бол. Мартахын аргагүй шаналалтай болчихож дээ тэгээд л түүнийгээ байна байн эргэн санаж сэтгэл дотор нь бухимдал дүүрээд байдаг юм. Их л хэцүү дээ эхнээсээ л сайн сайхнаараа байх шиг амар юм байхгүй. Хар ихэдвэл там болдог гэсэн. Энэ үед ер нь бол христийн шашин тусалдаг юм гэхдээ манайхан үүнийг бүрэн утгаар нь хүлээн авч чаддаггүй учраас эсэргүүцэл ч ихтэй бас өөрсдөө яг философийг нь ойлгодоггүй. Хүнийг, зүрх сэтгэлийг бүрэн ариусгаж, элдэв бузар гамшгаас чөлөөлж, шинээр хүлээн авдаг учраас итгэх л асуудал л даа. Гэхдээ өөр аргаар үзсэн нь дээр байхаа даа.

  14. honi chini says:

    Chi bur jiremsen bhd ni hurtel hardaj bsn bol yag ingej bhdaa taarsan novsh um bn.Tiim aimaar ahrduulaad doromjluulaad huuhdiig chini teej bgaad huuhdee aldsan bol naad hun chini huuhedtei bolohoos naash neg ih zasrahgui ee. Unen setgelee gutaalgaj doromjluulj harduulj bgaad  herev yamar neg uil laigaar uhsen bol  tiim nuhruu eviidee ungurchluu gehgui HOHI NI UHEHDEE TAARSAN NOVSH geheer l bdgiimdaa manuul mini! 

  15. zz says:

    Jor ni taarsan xariig mederch vzex yumsan kkk

  16. zochin says:

    hardhdaa hurvel er, emgui l harddag shd, emegteichuud ch tesen harddag l biz dee, minii ehner gej neg amilsan shulam hajuugaar ungursun bolgontoi harddag, odoo suuldee naiz nuhud, hamaatan sadnii enegteichuudtei hurtel harddag bolloo, argaa baraad dahiad iim yum hutsval zailaarai, chamaas salna shuu, dahiad neg l iim ug heleed uzeerei geed helchiheed harznaj bna, dahiad neg l harddag yum bol shuud zailuulna, 

  17. Sun says:

    Эхнэртэйгээ хамт сэтгэл зүйчээс зөвлөгөө ав. Тэгээд хамт эмнэлэгт үзүүлээд хүүхэдтэй болох талаар асуу. Нээрээ ёстой хожуу ухаарч. Сайхан хүний үрийг алж дээ.

  18. харш says:

    Алаад хаячиж. одоо бөөн ажил тэгээд ч сэргээ ч үү. аймшигт он жилүүд санагдчилаа.

  19. GegeenCom says:

    Yooy salj amraagaasai iim neg novshoos holdoj nuruu teniij setgeld nar mandaj ugluug ineemsegleleer ugtdag bolj ulam l ungujij javhaajij bga shd. Chinii uurtuu itgelgui amidraliin turdhlagagui baisny buruug gemgui negen n uureed uuriiguu horloh ch gj de. Setgeliin gun hyamrald ordog bsaan bsn uurtai dogshin jijig yumand ch ucaarladag bolj ehelsenee anzaaraal yer n uuriiguu bodyo geed hog novshnuudiig hun gj bodohoo boliod setgeleesee archij hayasan. Burmusun zailuulahad ih cag hugatsaa orson gehdee l hussendee hursendee bayartai bdg shw. Zodsonoos doloon dor yum chini l hardalt hemlelt setgeliin tamlalt bdgiin shw. Olon jilee hogiin hartai har yumnii hajuud unguruusunduu l bi jargal gej yu ve yamar ih uneer olddog ve g uhaarch bayasah bolomjoo nemsen bn. Setgel taivan uur ucaargui stressdeh shaltgaangui yavah iim tom bolomj olgosond udur bur talarhaj ungut horvoog bahdaj yavdag

  20. t says:

    Setgeliiin tam shu!
    Uneher chamaig hairlaad bdag chi hardaad bval shuud setgel herno 
    Urgelj magt unen setgeleesee bas geriin ajliig hamt hii itge 

  21. cool says:

    Ehneree avaad agaar salhind garaad ali boloh setgeliig ni saihan bailga. Tegj btal jiremsled zugeer bolnoo

  22. Saran says:

    Asar ih gomdson tsuhursun setgeliig mash ih hair halamj edgeedeg yum. Tsag hugatsaa ch ih orno. Ehnerteigee gaduur dotuur yav. Ajil hiilgeh arga charga hai. Tgd zavsargui hairla guniglah gutrah tsag bitgii olgo. 
    Bi iim hund ueiig tuulaad garsan emegtei hun. Odoo 2huuhedtei hanitaigaa jargaltai baina. Chi chadnaa amjilt

  23. Нэгэн залуу says:

    Тиймээ хар бол өвчин эхнэр чинь чиний харыг яриад байгаа бол чамайг хайрлах биш үзэн ядаж эхлэсэн байна. Урдых шигээ чамайг хайрладаг шиг одоо чамайг хайрлаж чадахгүй байхаа даа. Сайхан ярилцаад яг яаамаар байгаагын сонс өөрөө шийдээ хэлэх байх. Чи үнхээр хайртай л юм бол түүнийгээ тайван орих тэгвэл наад чинь өөрийнхөө аз жаргалыг олноо энэ бол үнэн шүү

  24. oooo says:

    Bi l iim bolj bna da hii hooson harduulah yamar hetsuu geech zugeer l uhchihmeer sanagddag daanch bi ohintoi hun uhej bolohgui

  25. busgui says:

    yooh manai nuhur iim shdee.  odoo yanaa. munhiin hardaastai. aytaihan hargdhaas ch aihbum

  26. zochin says:

    emegtei hunii bichleg bna, 

  27. Ambaga says:

    Emegtei hvnii yamar bgaa n hajuudah er hvnees n shaltgaaldag gej unen yum daa! Yamar saihan ohinig yamar emegtei bolgood huvirgachiv daa! 7 sar gedeg chn aygui tom bn shdee. 7 sar baitugai hvvhdvvd turuud inkubatort amidardag shdee. Emegtei hvnd hamgiin hvnd tsohilt! Setgelzuin emchilgee l hamtdaa hiilgeh heregtei bh. Chi ch gesen hardaltin emchilgee hiilge. Chi odoohondoo l geres garahgui bolohoor hardahgui bgan. Tegeed dahiad huuhedtei boloh arga hemjee avsan der bh gj bodjin

  28. goo chono says:

    Hii hardalt, horon doromj ug bol yag l manai geriin amidral,,,,, chinii heldgiig davj l muu ug olj helhiig boddog, oortoo itgelgui uurtai heruulch,  zarimdaa ooriigoo orovdono esvel uzen yadna. Tiim yedee amia horlomoor sanagddag. Nohor maani nmg chi ehnii yed ih tevcheertei uhaalag, tun sn shn busgui bsan, yasan urt hugatsaand jujiglej, torolh arinshingaa nuur yavsan aimaar ch otgoo shulam gej harj, yrij ehelsen. Bi hicheeseen, tevchine, dahiad l tevchine. …. Tegeed delberne. ….. hun hajuudhaa evdeh ygyi ni hanilsan hunees shaltgaaldag. Odoo garts bnaa chmd  ,,, ter ih tevchij  san shig ni tevch. Zoolon ayduu bai, unen setgeleesee hand. Uuchlal guij bn gd buh zuil deer buuj ogood shalchig shalchig gd bval emgtei hun bas durgui. Uildleeree haruul, hamt gar or, magt, bolz. Shaltgaanguigeer jijig hamaagui beleg og. Bi yagaad uuniig zovlov gheer manai hun yag l iim uildluud gargaj bn, nadd nohroo haraad demjih, ahin ehnees ni ehleh setgel torj bn. Gol ni buu shantraarai.

  29. Минжээ says:

    Эхнэртэйгээ үнэн сэтгэлээсээ ярилцаад уучлалт гуй.дотроо бодож бгаа бүх зүйлээ хэлээд амьдралаа чамайгаа алдмааргүй бна гэдгээ хэл.тэгээд урьдынхаасаа их хайрлаж аль болох хамт байхыг хичээ

  30. OKS says:

    Ehnertee tsag garga hamt toglolt yz agaart gar daraachiin hyyhdee hii chi ooroo uhaanti bai ooriinhoo buruug oilgoj bga yum chin yu hiihee medj bga biz de

  31. саран says:

    Хардах чинь хүнийг бүр хайргүй үзэн ядахад хүргэдэг их муухай,бас хэзэнч мартагдахгүй.Улам уур хүрээд бодогдоод байдаг.Би салсан,одоо тайван сайхан байдагч тэр хүнийг бодохоор аяндаа л дургүй аймаар хүрч үзэн яддаг.Ийм л байдгийн байна лээ.Сал гэж байгаан биш шүү.Эхнэр чинь чамайг ойлгоод ирэхээр байдал сайжирах биз дээ.Чамаас өөр нь тэр ингэж хэзээч буруугаа ойлгодоггүй тэнэг хүн.Хари чи бол ухаалаг хүн байна.Эхнэр чинь ойлгоод хурдан хүүхэдтэй болоорой

  32. Заяа says:

    hmmm,, yuniii turuund mash ih halamjlaad tsagiig hamtdaa shn unguruuleed haritsaa n neleen sergeed ehner chn tsovoo bolhoor n uuchlalt guigaad yariltssan deer bha,, aldaj bolson yum chn zasaj boloh horvoo shudee,, buh sanaachagiig gartaa avaarai. Emegtei huniig ugiin muuhaigaar helne gdg zodhoos ch aimaar shuu ,, nas zaluu bna ,, ta 2 biy biynee oilgovol jargaltai bval byatsahn sahiusan tenger n guigeed irne gedegt itgeerei 🙂 amjilt husey

  33. adil says:

    er n bol hamgiin hairtai hun n dandaa ooriig n buruutgaad bhaar setgeliin ih hund daramtand ordog um shg. ta 2n huvid bol huuhdiin asuudal uchraas yu yunaas iluu emzeg bh n gartsaagui. bs ih tom bolchood endsen uchraas mash aimar bgaa bh. manai nohor bs namaig dandaa harddag bsn. minii amidrald sn shan zuil tohioldood huvaaltsah gd hamgiin turuund hoorhon bayarlaad heleheer ‘aan, tm uu?’  gdg ch um uu bnga ul toomsorlodog bsn. nadtai tgdeg mortloo busadtai mash shan haritsana. humsaa nuusan muur shg. ter bolgond bi oortoo utgeh itgel mn buurch gutrangi bolson. suuld 10 garan jil ongorsnii daraa sayahnaas l bi ger buliin bolood setgel sanaanii huchirhiileld ene olon jil tamlagdsanaa jaahan gadarladag bolj ehelj bgaa. suuliin 3aad jil nadad bs setgel gutrahaar hetsuu zuil tohioldoj bn. ghdee huuhdiin hemjeend tom bish l dee. odoonoos manai nohor minii setgel sanaag demjih gj oroldoj bgaa. daanch bi mash ih sharhalsan uchraas bi ternii zugees irj bgaa eyereg handlagiig huleej avch chadahgui bgaa. yu yunaas iluu husehgui bgaa. ger buliin setgel sanaanii daramt bie mah bodiin daramtnaas iluu ujig gunzgii bdag um shg sanagdag bgaa. manai nohor chamtai l adil arhi uuhgui, tamhi tatdaggui, huuehn bhgui, tsalin mongonii asuudal gargaj bgaagui. ugiin hurtsaar namaig uneheer amidrald sohruulj chadsan hun bdg. bi bs 3 jil huntei uulzaagui. odoo salah tuhai l boddog. tgj bj l bi ooriinhooroo bj chadah bh. 2 huuhedtei ger bul……

  34. 789 says:

    ХНН ИХ Л ХОЖИМДОЖ УХААРЧ ДЭЭ ЧИ. ХАЙРАН ЭМЭГТЭЙГ ЯЙРАН БОЛГОЧИХООД ЭНД НЭГ ИХ САЙН ХҮН БОЛОХ ГЭЖ ЯДАЖ ДЭЭ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.