Бүгдэд нь хэлэхэд хөвгүүдээ л хайрла

mother-and-son

Сайн байна уу? Монголын ард түмэндээ энэ өдрийн мэнд хүргье. Би бээр өдгөө 30 гарж яваа жирийн монгол залуу байна аа. Би бол хувийн байгууллагад ажилтай, эхнэртэйгээ суугаад арван жил болж байна. 2 хүүхэдтэй. Эхнэрээсээ урьд ч хойно ч өөр ямар ч эмэгтэй хүнтэй байж үзээгүй. Эхнэр бол байсаан байсан. Гэхдээ би тэрэнд нь эмзэглэдэггүй. Тиймээс би энд гэр бүлийн асуудал ярихгүй ээ. Яахав сүүлийн үед жаахан асуудалтай байсан болохоор над шиг асуудалтай хүмүүс байдаг юм болов уу гэж энэ сайтыг жаал ухлаа. Гэтэл нэг юмыг аймар анзаардаг юм байна. Тэгээд нэг юмыг даа ялангуяа охид хүүхнүүдэд хэлэхийг маш их хүсэж байна.

Гэхдээ энд аль нэг талаар нь талцуулахыг бодсонгүй ер нь байгаа байдал нь надад эрчүүдээ өмөөрөхөөс араггүй тийм дүр зураг харагдаад болдоггүй ээ. Өршөөнө биз. Тэгээд сошиал ертөнцөөр, зурагтаар ер нь хаа сайгүй л эмэгтэйчүүд өөрсдийнхөө эмзэг, сайхан, турьхан, гэнэн, цагаахан, агуу, эгнэшгүйг гайхан ярьж өөрсдийгөө торгоор хучуулж, хайраар бялхаж, халамжаар хахаж явах ёстой хэмээн цээжээ дэлдэн их л ярьцгаах юм. Мэдээж амьнаас амь тасарч, махнаас мах салгаж хүн гаргадаг ээжүүддээ бүгд л хайртай. Гэхдээ эрчүүдээ хийморь сүлдгүй, эмэгтэйчүүдийг зоддог, архи уудаг, арчаагүй, мэдлэггүй, бүдүүлэг гээд эсрэгээр нь их л муулах юм. Охин үрээ хайрла гээд шүлэг байдаг даа. Бүгд л мэддэг байлгүй. Ялангуяа эмэгтэйчүүд өөрсдийг нь магтсан юмнаас дутах биш (наргиа шүү гэхдээ 80%тай). Гэтэл охин үрээ хайрлахын утга учир юундаа юм бэ? Бас саяхан нэг энэтхэг бичлэг үзэв. https://www.youtube.com/watch?v=0Nj99epLFqg холбоос нь энэ байна. Тэгэхээр үнэхээр охин үрийг тань та нарын охин үрээс чинь ялгаагүй алдрай бяцхан хөвгүүд чинь л авч явна шүү дээ.

Хэрэв эмэгтэйчүүд минь тэгж л их өөрсдийгөө сайхан хайраар бялхуулж, цэнгүүлж, энхрий ялдам цэцэг, жимс шиг амьдармаар байвал одооноос охин үрээ биш хөвгүүн үрээ хайрла. Хайр үзээгүй хатуу өссөн хөвгүүн үрс чинь ирээдүйн охин үрсэд чинь мөн л тэр сурсан хатуу зангаа гаргаж, хамаг нулимсы нь барна шүү дээ. Гэр бүлийн аз жаргал, улс нийгмийн ирээдүй, үр хүүхдийн амь амьдрал бүгд л эр хүний ноён нуруунаас хамаардаг тул та бүхэн энэ бүхнийг болгоож одооноос охидуудаа бус хөвгүүдээ илүү хайрла. Харин эсрэгээрээ охидуудаа хатуужуул. Өглөө босож чаддаггүй, хэдэн ногоо зуураад хоол хийж чаддаггүй, гэрийн ажилаас зугтаасан, зугаа цэнгээ хөөсөн, өөрийгөө нэг л их цэцэг жимс шиг амьтан, байнга тийм л амьдарна гээд төсөөлтөлөө хэтэрхий эрхэлж, хэлээ хүртэл хазаж ярьдаг болчихсон охид чинь ирээдүйд эр нөхрийн хайрыг хэрхэн хүртэж жаргах бол? Бид буруу хүүхдээ эрхлүүлж харин бурууг нь гаргуунд нь хаяаад байна. Хэрэв хөвгүүдээ хайр халамжаар дутаалгүй өсгөвөл тэд чинь охидуудыг чинь хайр халамжаар дутаахгүй авч явах нь мэдээжийн бусуу? Бас эмэгтэйчүүд минь та нарт нэг аймар том дутагдал б айна.

Эхнэр нөхөр хоёр саллаа,
гаргалгаа – нөхөр нь л болохгүй байсан биз.
Эхнэр нь нөхрөө хаялаа
– Нөхөр нь хайраар дутаасан биз.
Нөхөр нь эхнэрээ хаялаа
– Хуурамчхан амьтан өөр хүүхэнтэй л болоо биз.
Эхнэр ажилгүй гэртээ суув.
– Хөөрхий хямраад л тэгээ биз
Нөхөр ажилгүй гэртээ суув.
– Залхуу, арчаагүйдээ л тэр биз
Эхнэр муухай аашлав
– Ганцаардаад тэр биз, нөхөр нь халамжлахгүй байна
Нөхөр уурлав
– Солио өвчин нь хөдлөө биз

Нэг ийм үзэл бодол энэ сайтаар нэвт сийгдэг. Ерөөс эмэгтэйчүүд бүх бодьгалын дээр гэсэн үзэлэрхүү ч юмуу. Тэгээд эрчүүд зовлон зүдгүүрээ бичихээр эмэгтэйчүүд нь доор нь хохь нь, бараг л заяа чинь тэр, эр хүний заяа угийн ийм гэх мэт юм бичиж харагдах юм. Ерөөс надаас бусад нь хамаагүй гэсэн хүнд жаргах шалтаг гарах болов уу? гэдгийг сайн бодоод одооноос эрчүүдээ бага ч болов хайрлаад үзээрэй. Магадгүй та нарын ярьдаг нөгөө эмэгтэй хүн хайрлуулаад улам дэлбээлж дэлгэрнэ гэдэг шиг, хайрлуулсан хань ижил чинь бас соёолох ч юм бил үү? Аль аль талдаа бодууштай л асуудал байх. Бас эр юм байж шалчганаад, зовлон тоочоод гэж бүү хэлж байгаарай. Эр ч бай, эм ч бай сэтгэл нь яг адилхан л өвддөг гэдгийг тунгаана биз.

25 Comments

  1. hi says:

    bodi setgelee bi bas tegej amidarj bailaa, nuhur haaya showdana busad ued heruul uruulgui elbeg delbeg setgel hangaluun saihan amidarch bailaa, getel manai nuhur neg ohinluu bainga garii orii uulzii gej zalgadag baisniignj sayhan medsen, yagaad yalaa gej gertee tiim saihan baidag bain ingej baigaa um boloo gej bodohoor aimaar gomdjiino uhmeer boldogiin baina, ugaasaa heruul uruultai taaramjgui baidag bol yaay gehsen, bid 2 huugee untuulchaad zaaval zunduu um yarichaad untdag baisan namaig huugee untuulj baih hoiguur manai nuhur orondoo untahgui huleegee l baidag baisan tegee l 2laa yu durtaigaa yarij yatij tevreldeed untdag baisan, hairaa chi showdahdaa namaig araar mini tavidaggui bizdee gehed ugui yu gej dee l gedeg, tegsen ter ohin ruu hichneen ch zalgasiin yaah sanaatain hichcneen ch uulzaj tsug showdsiin, bi ih saihan amidarj baisaan odoo tiim itgel baihgui bolson 

  2. tsog様 says:

    私たちの家族は男が嫌いんだよう。

  3. tsog様 says:

    私たちには男の兄弟がないのよう。いやだよう。

  4. dg says:

    yer n bid naraas deeshih 2-3 dahi uyeiinhen ehneree aimaar bogood bainga jiriin uzegdel met zoddog bsan yum shig bgaa yum. barag niiteeree shahuu. Tiim bolood niigem n buur hashirchihsan aidastai. Ohidoo hunii gar harj amidrah bolno geed bugd l tegj yaridag bsan aidastai. hogshchuul bol. Tiim aaw eejtei ossonuud n tiimees emegtei huuhdedee bolovsrol olgohoo chuhalchilj irsen. Buruu ch bish. Ongorson uyeiinhnii chini l uiliin ur. Manai ovoo hurtel emeeg maani aimaar zoddog bsan. Harin neg huu n tom bolood yag nogoo aihtar osvor nasandaa ochood neg udaa etsgiigee barij avaad minii eejiig dahiad zodvol alna shuu gesen gesen. ternees hoish shuud zodohoo bolison gesen. Manai ah etsgeesee hamaagui tom biyetei hun. Tegeed taivan saihan hun genet tegj duugarahaar uneneesee yarij bna gej bodson bh. Manai ah bol esregeeree mash taivan saihan , dandaa havi oiriinhoo humuusiig zovj yavj bval hajuud n bhiig hicheedeg hun. aldartai saihan yavahad n bol zaaval uulzaj bariad bdaggui. harin genet hetsuu yum bolood esvel ovchin zowlon tussan gej sonsvol hichneen udaan uulzaagui ch hamaagui ochij uulzdag. Humuus n orj irehiig n haraad l uildag gesen dee. Bi huvidaa ter tuuhiig sonssonoos hoish ovoodoo durgui bolson. Ugaasaa 2hon udaa uulzaj bsan. Ih l ineed aldsan eyeldeg hun shig sanagdaj bsan. Gevch suuld sonsohnee… Yaj ch bodson baigaliasaa tsohyo ch huch chadal dutuu tul emegtei huuhdiig aihtar sain ooriigoo hamgaalj chadahaar bolgoj osgoj humuujuuleh heregtei.

  5. Бодь сэтгэл says:

    Xvн xvнээсээ л хамаардаг байх даа. Би бол нехрее тахин шvтэгч хvн. Хvvгээ Бяцхан босс минь, нехрее Том босс минь л гэж эрхлvvлэн, учиргvй буруу юм хийчихгvй шиг бол аясаар нь шахуу л байдаг. Ингэж дээдэлсэн тул хэрvvл шуугиангvй амгалан сайхан, нуур нугас мэт амьдарч байна доо. 
    “Давраачихав” гэж сануулагсад зендее зендее кккк. Гэхдээ ухаалаг хvн бол хааз, тормосоо мэдэж л байдаг биз кккк. 

  6. setgegdel says:

    mundag bichjee. taltsahdaa bish shuu dee humuusee. ene niigmiin togtoltsoo, handlaga buruu yvaad bna gedgiig l mash zuvuur haruulj bichsen bna

  7. s says:

    chotgor luugee tonil! lag ehluuleed yavj btal durgui hurgechihdeg.

  8. Загасарцан царай says:

    neg huuhentei jil hagas hamt amidrahad aimar ih evdersiishd, huuchin ger amitai baisaan baisan, garii orii zaluu humuus baij gej tataj changaasaar baigaad odoo shal uur hun bolsooon gej, aan tiin tegeed bas saltsan odoo bolhoor.

  9. Кккк says:

    Санал нийлж байна. Охин хүүгээ аль алийг нь сайн хайрлаж өсгөнөө

  10. danaa says:

    sanal niilj bna aa ali ali ni ih davruu ulsdaa tegeed l neg gaiguid neg tengiig zayachihdag yum shig sonin sonin eregtei emegtei humuus bna aa hun er jargaj chaddaggui yum shig bga yum 

  11. oriana says:

    Охин, хүү 2ууланг нь хайраар дутаалгүй өсгөө. Хайрлуулж өссөн хүүхдүүд чинь эцэг, эхээ, ханиа хайрлана. Гэхдээ ер нь захидлын агуулгатай санал нэг байна оо. Манайхан ч бас хэтрүүлээд байдаг шүү. 

  12. huuhen says:

    Hhe saran shg ehnertei baihaar erchuud davarchdag biz de.za ingej helsend uuchlaarai erchuudee

  13. TYYYY says:

    davarsan heden hyyhnyydiig islamiin uls ruu ilgeeh yumsan tend ochvol umdunduu chatsagaa aldaad yhen dee end neg davarsan yumnuud baaraar duuren hyyhnyyd l bdgiin bn leeee

  14. Нараа says:

    Энэ бидний мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй маш чухал аксиом байна. Үүнийг бичсэн ингэж бодож сэтгэж явдаг залууд баярлалаа. Би 2 хүүтэй тэднийгээ хошу дэвсээд байхгүй ч хайр энхрийлэлээр дутаахгүй өсгөхсөн гэж боддог. Хожуу нэг охин гарсаан. Тэр бол өөрөө л эрхлэнгүй хөвгүүдээс тэс өөр юмаа. Хайрлахгүй байхын аргагүй. Би бодлоо энэ 2 хүү хөөрхий картын барааны дараахан ч төрсөн эрхлүүлж үзээгүй хоёуланг нь түгжээд л ажилдаа явчаад орой ирэхэд байж л байдагсан. Бамбарууш шиг болхидуу хөдөлгөөнтэй суувал сууж л байна, зай байхгүй учраас ширээн доогуур эвлүүлдэг тоглоомыг нь асгаж өгдөгсөн хөөрхий гэж тэгээд тэрүүхэн тэндээ тоглоно яагаад гэвэл бид оюутны байрны жижигхээн өрөөнд 15 жил амьдарсан юм чинь. Яаж гэмтэж бэртчихгүй байдаг байсым бол. Хүүхдийн заяа л байх даа гээ л. Бид хөвгүүдээ хайрлаж тэднийг хүн болгож хүмүүжүүлж байж охидуудаа хайрлуулна тэгснээрээ Монгол гэр бүл бүрэн бүтэн байна шүү дээ. Хөвгүүдээ хэрсүү уяхан бас холын бодолтой уужуу тайван гэхдээ нэг их хүүхнүүдийн эрхэнд оосорлуулаад байхааргүй хүчирхэг эмэгтэй хүн аяндаа л дагахаас өөр аргагүй боловсрол мэдлэгтэй няхуур болгож өсгөх ёстой гэж би боддог. Дэлхийн бусад орны эмэгтэйлэг эрчүүдээс арай л өөр байхаар өсгөх юмсан.

  15. Dr says:

    huuhnuud shaagildaal orood irehvii deee haha

  16. Sun says:

    Ухаантай залуу байна. Эмэгтэйчүүд үүнийг бодох л хэрэгтэй юмв Хөөрхий гээд л дэд сргууль төгсгөнө. Тэгээд юу ч сурахгүй , юу ч хийж чадахгүй монголоор л дүүрэн дээд мэргэжилтэй худалдагч, цэвэрлэгч (Одоо барагтай office  дээд сургууль төгссөн цэвэрлэгч гэдэг болж) л байна ш дээ. Энэ эрчүүд яахав гээд сургуульд оруулдаггүй нь гавьяа ингэж л харагдаж байна.

  17. эмэгтэй says:

    Та нар хүүхдүүдээ анзаардаг биз дээ урмын үг хэлэхэд яаж баярлаж инээж хичээдэгийг бид өөрсдөө ч бас урмын үгэнд дуртай хүмүүс. Бие биедээ урам хайрлаж амьдарцгаая.

  18. ee says:

    Ohin, huu yalgalgui 2ulanga ni hairla

  19. GegeenCom says:

    Huuye ohin huu yalgalgui l hairlah yostoi busuu. Bugd l ert oroi negen cagt suralcana hugjinu hatuujina shigshigdene. Zugeer l hunii hugjliin motivats mongol orond zuv goldriloor hugjuugui bgaad l uchir bn. Uvgudiin ug eceg ehiin surgaali gj yumnaas iluutei media sociald avtdag bolson cag uyed zuv medeelliin ursguudiig demjih heregtei

  20. 11111 says:

    Ug ni bol sanal neg bna. Sxan xelj gexde bas  arai ch dee  gemeer archaagui erchvvd bj l bdag shvde. Exner ni zvtgeed l bdag nuxur ni arxi uugaad l ajil ch xiixgui. Xiideg yumaa gexed tsalingaa awaad arxidaad alga boldog nuxdvvd bj l bdagshde. Usand ch oroxgui xiree vnertvvleed dairaad bdag erchvvd bdag yum bnalee. Zarim erchvvd shvdee ch emchlvvlexgui yum am ni vnertei tegeed bas xvvxend durtai gj bgaa oi gutmaar yum. 

  21. zochin says:

    zochin bishiin heldegeer, SARAN shig ehnertei bolohson. 

  22. zochin says:

    saihan bichjee, gehdee l baidal uurchlugduhgui biz dee, hunii ohin, busgui uriig avch suuchhaad geed l bahiraldaad baidag ni olon bolson tsag, ajil hiigeed, ajil ih oroi tarval gaduur dotuur yavla, ger orondoi nemerhui gene, ajilgui gertee suuval anhagui, ajilgui, zalhuu gene, yahiig buu medee.

  23. Ambaga says:

    Saihan zahidal baina. Neeree l tiimerhvv tal bdgin bn shvv! Hovguudee hairla gedeg sanaa chn bas ih taalagdlaa! Hvmvvs bvgdeeree unshaasai

  24. zochin bishee says:

    saran-d tanai noxor yamar aztai xvn bgaa bol……er xvniig zovoor vzdeg, tedniig oilgodog, mederdeg tiim emegtei xvntei neg 7 xonog xamt baij vzeh yumsan. xereb bi tiim xvntei taarsan bol…………….!

  25. саран says:

    Тиймээ зөв зөв.Санал нэг байна.Би өөрөө эмэгтэй.Аливаа сайн сайхан эмэгтэй хүнээс төрдөг гэж үздэгч ,эр хүн гэж хүчирхэг хүмүүсийг хүндлэхгүй ,өмөөрөхгүй байж чаддаггүй нэгэн.Сайнтай муутай хорвоод бүх юм тэгш байдаггүйн адил болохгүй эр хүн байдаг бол түүнтэй адилхан  бүтэхгүй эмэгтэй байж л байдаг.Бүтэлтэй сайхан эр хүнийг өөдгүй увайгүй болгочихоод би эмзэгхэн эмэгтэй хүн гээд бахирч байдаг эмэгтэй маш олоон.Сайн сайханыг нь гайхаж суучихаад амьдралд жаахан бүдрээд ирхээр улам дээр нь нэмээд байдаг адын зан араншин эмэгтэйчүүдэд байдаг.Дандаа бурууг өрх гэрийн минь тэргүүн болсон эр хүндээ тохохгүй байхыг хүсдэг.Тэд чинь ялихгүй юманд баярлаж гомддог заримдах бүр хүүхэд шиг гэнэн болчихдог Монгол эрчүүддээ  сэтгэлээсээ дэмжиж гоё үг хэлж урам өгч байцгаая.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.