Хошногоны амсрын цууралт буюу шулуун гэдэсний цууралт гэж шулуун гэдэсний хошногонд ойрхон хэсгийн салст бүрхүүлд өөрчлөлт гарч жижиг шалбархай, цууралт үүсэхийг хэлнэ.
Энэ нь шулуун гэдэсний хамгийн өргөн тархсан өвчнүүдийн нэг бөгөөд уламжлалт бус бэлгийн чиг баримжаатай /гомо/ хүмүүсийн дунд хамгийн ихээр тохиолддог.
Шалтгаан
Өтгөн хатах, гүйлгэх, мөн түүнчлэн анусаар бэлгийн харьцааны үед гэмтэх, баасанд агуулагдах гадны биет (жишээ нь: ясны хэлтэрхий) зэргээс гэдэсний хана гэмтснээс болж хошногоны амсрын цууралт үүсдэг. Бүдүүн гэдэсний үрэвсэл, шамбарам зэрэг нь уг өвчнийг үүсэхэд таатай орчин бүрдүүлж өгдөг.
Явц
Хошногоны амсрын цууралтын үндсэн шинж нь :
Өтгөнөөр бие засах болон зассаны дараа хүчтэй өвдөх.
Өтгөнөөр бие засах үед бага зэрэг цус гарах.
Хошногоны амсар орчмын булчин зангирах, татах. (хуниас татах).
Өтгөнөөр бие зассаны дараах хүчтэй өвдөлт нь хэдэн цаг үргэлжлэх ба өвдөлтөөсөө болж цочромтгой, ундууцсан байдалтай болж, нойрны хямрал үүсгэдэг.
Хошногоны амсрын цууралттай хүн хүндээр засах үед бага зэрэг цус гарах болдог.
Эмчилгээ хийлгүйгээр аяндаа эдгэрнэ гэж байдаггүй. Цууралтын талбай нь томрон ирмэг нь нягтрашиж, зузаарснаар, эдгэрэхгүй шарх (хошногоны амсрын архаг цууралт) үүсгэдэг. Энэ үед зовиуртайгаар өвдөн өтгөн хатдаг.
Оношлогоо
Хошногоны амсрын цууралтын оношлогоо, эмчилгээг бүдүүн шулуун гэдэсний эмч хийнэ. Үзлэгийг өвдөлт өгөхгүйгээр тусгай багажын тусламжтайгаар хийнэ.
Эмчилгээ
Эмчилгээний аргыг бүдүүн шулуун гэдэс -ний мэс заслын эмч өвчтнийг үзэж, шинжилсний дараа өвчтний биеийн байдал ба өвчний үргэлжилсэн хугацаанаас хамаарч сонгодог. Эмийн эмчилгээнд дараахыг хэрэглэнэ :
Өвөрмөц тосон түрхлэг (жишээ нь: метилурацилын тос),
Өвчин намдаах, үрэвслийн эсрэг, шарх эдгэрүүлэх үйлдэлтэй лаа хийх,
Бүлээн, дулаан ваннанд суух (марганцын цайвар ягаан өнгөтэй уусмалд 1,5-2 минут).
Мэс заслын эмчилгээг хошногоны амсрын архаг цууралтын үед ба эмийн эмчилгээний аргаар эмчлээд үр дүнгүй үед хийнэ. Үүнд:
Хошногоны амсрын цууралтыг авах хагалгаа. Үүнийг хийхийн зэрэгцээ зангиралтыг арилгахын тулд сфинктеротомийг (хошногоны амсрын булчинг хэсэгчлэн огтлох) цуг хийнэ.
Гэмтсэн хэсгийг хэт улаан туяагаар түлэх. Лазерын тусламжтайгаар хэсгийн мэдээгүйжүүлгийн дор цууралтыг авах сайн үр дүнтэй хагалгаа юм.
Эмчилгээний маш чухал хэсэг нь хоолны дэглэм барих юм. Гэдэсний үйл ажиллагааг хэвийн болгох тараг, йогурт, жимс, ногоо (хар чавга, чангаанз, курага, инжир) зэрэг нь ашигтай. Хурц, давстай, хоол, цочроогч амт оруулагч хольц, мөн түүнчлэн архи, шар айраг хэрэглэхийг хориглоно. Эмчилгээний үед биеийн хүчний ажил, ялангуяа хүнд юм өргөх, саун, хэт халуун усанд орох зэргээс зайлсхийх хэрэгтэй. Цаг хугацаанд нь зохистой эмчилгээ хийлгэхгүй хагалгааны дараах шарх идээлэх, том, хошногоны амсар орчимд том сорви үүсэх, заримдаа цоорхойн суваг үүсдэг.
SOURCE: www.103.mn
5 Comments
bi arvaad honog mashind odorjin suugaad deer ni noir hool muutai yavsan bolohoor dongoj 20 nastaidaa shambaramtai bolchihoj bilee. huuhdeeree baisan bolohoor ooroo sain medehgui deerees ni geriinhen yamar surtei yum bish geed toogoogui. tuunees hoish 12 jiliin hugatsaand ovchin zoviurgui bolohoor emchid ch uzuuleegui. gem ni garaad ih urt bolchihson. tegeed ongorson jil hagalgaand orj bilee. hagalgaanii daraa ih zoviurtai baij bilee. minii tsagaan mah gardag geed yarisan chin neg ohin chi dandaa anal sex hiideg yumuu gej avdag yum. ter ohin ooroo belgiin zamiin haldvart ovchin tuschihaad hagalgaand orson bsan. ene humuus busdiig oor shigee gej bodoh yum. yostoi duurchihsen
bi yag ingej uwduj bailaa…gexdee bi gomo bish l dee…yadargaand orood oir oirxon hundreed xuchlej hundrej bgad anusnii xajuud yag ingej xagraj bsn… Songdo emchid uzuulej idgej bilee.. bas l hund uvchin shvv
Iii. Anal sex demii ed bh n bn shv zaluusaa
Yun mes zasal
ёоё. Ажлын газрын хүүхэн “Олон жил анал секс хийхээр имй болчихдог” үглээд байсан үнэн байхнээ. Мэсэл засалд ороод гам барихгүй болохоор дахиад сэдэрчихдэг гэсэн.