Сайн байцгаана уу би та бүхэндээ сэтгэлийнхээ гүнд нуусан өдөр өнгөрөх тусам шигдэж өвтгөсөн өргөс шиг тэр дурсамж нууцаасаа хуваалцаж зөвлөгөө авий гэсийм. Намайг төрөхөд сайхан ээж минь савны халуун гэгч өвчнөөр өвдөөд элий балай болж заримдаа өвчин нь хүндэрвэл ганц үр намайгаа ч таньдаггүй тийм өвчтэй болсон юм. Аав биднийг хаяж явснаас хойш ээж бид 2 гэр оронгүй сумын төвийн нааш гэсэн айлаар тэнэж заримдаа оросуудын хаягдал хог ухаж тиймэрхүү л хүүхэд насаа өнгөрөөж байлаа. Хамаатан садан аав хүртэл бид 2-с зугтааж биднээс ичнэ.
Ингэж явтал хувьцаа гэж хэдэн мал өгөхөөр нь ээж бид 2 хөдөө гарлаа. Бас л айлаас айл дамжиж хэдхэн ямаагаа туугаад айлын хар бор ажлыг хийлцэж зарагдаж яваад би сумын сургуульд орж дотуур байранд сууж ээжийгээ санадаг ажилтай болвоо, хүүхдүүд амраад гэртээ харьж байхад би ээжий минь аль айлд зарагдаж байгаа бол гэж сураад тэр айлыг нь заалгаж аваад өдөржин шөнөжин ч хамаагүй гүйгээд яваад очиж ээжтэйгээ уулздаг байлаа.
Тэр үед зарим айлын хүмүүс ээжийг минь гоочилж доромжилж үйлийг нь үздэг байж билээ би жоохон хүүхэд уйлахаас өөр юм байх биш. Ингэж явсаар би 8-р ангид орлоо. Тэр жил ээж бид 2 өөр сумаас нүүж ирсэн нэг айлд төл бойжуулж өгөхөөр очлоо. Айлын ах надаас 9 насаар ах, намайг анх удаа хүн гэж тоож харьцаж надад санаа тавьсан хүн байсан болохоор би их биширч мундаг сайн хүн гэж бодсоор анхны хайраа өгч билээ.
Тэр хүн намайг том болохоор авч сууна гэхээр нь ингэж айл хэсч явахаар гэр оронтой амар жимэр амьдрахсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөөд цүнхтэй номоо гол руу шидчихээд гүйгээд хүрч билээ. Би түүнд ариун бие анхны хайр гээд бүх юмаа өгсөн ч намайг жил гаран хэрэглээд хаяад өөр хүнтэй суучихваа. Хөдөө намрын салхинд буцаад ирэх байх гэж харуулдаж хонины бэлчээрт мөн ч их уйлсан даа. Даанч яг л аав шиг ээж бид 2-с ичээд дээр нь хүүхдээс бас ичээ биз яваад өгсөн.
Тэгтэл нэг багш маань хөдөө ирээд чи сайн сурдаг байж ядаж зайны сургалтаар ч хамаагүй 10-аа л төгсчих эмэгтэй хүнд хэрэгтэй гэж ятгасаар байж аваад буцлаа. Энэ үед би хаягдаж хоцроод хэнд ч хэрэггүй юм байна нааш гэсэнтэй нь суугаад энэ чигтээ л дуусна гээд бүүр сэтгэлээр үхчихсэн байсан үе. Намайг аргадаж загнаад зөв замд хөтөлсөн багш минь өнөөдөр байхгүй байхад намайг 3-р ангийн жаал охин өвчтэй ээжийнхээ өвөрт байхад чирч гаргаад хүчиндэж зодож байсан багш өнөөдөр нэртэй төртэй буурал багш гэгдэх хорвоо дэндүү шудрага биш шүү. За хадуурчихлаа уучлаарай.
Ингээд би 10-аа онц төгсөөд МУИС авлаа. Нэн ядуугаар үнэгүй сурахаар ч боллоо. Ээж минь нэг ухаан саруул үедээ бүх малаа зараад 2-лаа хот гэдэг их айлд хөл тавьсан даа, ингээд ээж лааз шил түүж би өргөө дээр цагаан утас ажилуулаад хичээлдээ яваад болгоод л байлаа. Энэ үедээ би нөхөртэйгөө танилцсан. Анх уулзаад л миний хань мөн байна гэсэн сонин совин татаж билээ.
За тэгээд айлын бэр хүний хань болоод ээжтэйгээ 3-лаа бүүр амар жимэр болсон дараа жил нь би жирэмсэн болж миний нөхөр (өөрийнх нь хэлдгээр муу сурдгаараа) сургуулиа орхиж өдөр нь охиноо харж шөнө нь мужаан хийдэг болж би сурч төгссөн ажилд ч орлоо 2 дахь хүүхдээ ч гаргалаа. Нөхөр минь ч сургуульд сурлаа. Ингэж ээлжилж сураад хоюулаа ажилаад өнөөдрийн амьдарлийг босгосон доо. Хүнийг хүн гэж харж хүндэлж чаддаг сайн хадмууд надад таарсан. Ээж минь тайван амьдрал ач нар гээд бас миний нөхрийн хичээл зүтгэлээр бараг л эрүүл хүн болсон.
2 жилийн өмнө ээж бид 2 нутгийн зөвлөлийн уулзалтанд ээжийн хүсэлтээр явлаа, хамаг гоё дээрээ тавиад машин тэргээ угаалгаж аваад 2 ганган хүн явлаа. Нутгийн хүмүүс намайг том болж сайхан хүүхэн болж ээжийг улам залуу болж гээд магтаалаар булваа. Тэнд өнөөх анхны хайр болсон ах ирээд бид юу ч билээ хэдэн үг солиод л салсан санагдана. Тэрнээс хойш оёдлын машин авчирч өгөх гэж манайд нэг ирээд миний нөхөртэй танилцаад манайхаас салахаа байв. Миний нөхрийн гражид машинаа тавьсан ч бахй шиг, хувийн бизнесийг нь хамтаръя ч гэх шиг, тэгэх мөртөө цаагуураа намайг оролдоод чамайг ийм хүүхэн болохыг чинь мэдсэн бол би авдаг байж ч гэх шиг. Ингэж л миний түгшүүр эхэлсэн дээ.
Миний нөхөрт авгайгаа миний уурхайд ажилд оруул мэргэжлийн хүн хэрэгтэй гээд л намайг тэндээ аваачиж дураараа хэрэглэх санаатайг нь би мэдээж мэднэ. Миний нөхөр болохоор Од ах ёстой сайн хүн юмаа тэглээ ингэлээ миний хань тэнд нь ажилчих өөрийн хүн гээд л ингэж байгаа штээ гээд л. Ах болохоор надад нөхөр чинь чамд их итгэдгийн билээдээ чиний паянг сонсвол яах юм болдоо ахыгаа их гомдоовол би дуугүй байхгүй шүү гэж сүрдүүлээд болдгүй. Миний нөхрийн өссөн орчин хүмүүжил тийм муухай зүйл байдаг ч гэж бододгүй сайхан. Надад үнэхээр гомдоно. Сайхан ханиа гомдоож голыг нь зурмааргүй байна одоо би яах вэ? Надад зөвлөөч найзуудаа. Ийм л байна даа дотор нээх сайхан онгойгоод л явчихлаа.
42 Comments
Biti haritsaaraa.nuur uguh l yum bol dawraad bur hetsuudne.bas biti ai.aij bgag chin medcheed nowshrood bga shu.
Yostoi sonin zaluu bna da, huniig umnu n icheed golood haychihsan um bj sain saihan amidarch bgaag n haraad ataarhaj uhlee l de, nuguu Agluu shig l bolj bh shiv de. Tegeed ch umnu n hichneen zovj zuderch tuulsan bii bolgoson amidral bilee de, chi yahaaraa ingej amidarch bolohgui gej. Chi ooroo huchtei bai, umnu n deerelhej, eej ta 2g dord uzej bsan shigee bailgah geed bgaa um shig ee, yahaaraa tiim bh yostoi gej, tas tsohin zogsoo. Umnu n umguuluh hunguidee tegj bsan bol odoo nuhur hadmuud bna. Eej chini nasnii etsest jargaj yagaad bolohgui gej, muu hunees bolj uurtuu hani bolj chadaagui hunees bolj gants oldoh nasniihaa hichneeniig n tam meteer unguruulsen bilee de. Ter ah geed bgaa hun chini ooriinhoo husleer bailgah geed arga charga buhnee l hiih gej bgaa biz, gondoovol gechihjee, yas uman deer ooriinhoor n bhgui bol gej gej bgaa um bna lda. Gomdoh deer yarih um bol hen ch bish geed orhigdood bhdaa chi gomdoogui gej uu de. Ersdeliig sain tootsooroi, nuhuriiguu chi l sain medeh uchraas uyg huleej avch chadah ve gedgiig medeh bolohoor uyg helj boloh uyg nuuhaa chi l medne shuu de. Ter ahiigaa ooriinhoo amidrald buu oruul. Onchin yaduu hun deerelhdeg oodgui muu hun um, adilhan surduul, huvi zaya gej bdg um bol chamaig ur huuhed chini sain yavahgui de harjil bgaarai geh meteer. Bas emegtei hunii saihan boloh bh n nuhruus hamaarch bgaa bolohoor odoonii saihan bgaagiiin ach gaviya n nuhriinh, herev chamtai suusan bol udiid nusaa hatsartaa naasan huduunii dibel hugshin har avgai bh bsan biz gehgui uy. Minii ug bieldeg shu haraal meteer gehgui uy unen hudal bh n hend hamaatain.
Shal zohiol l bn shd. 3r angidaa yu yaalgasin bol anhni hairdaa yaj ariun biyee ogson baihuu. Hudlaa yum bichihe bolioch
eregtei humuus em huniig urt ustei bogino uhaantai gedeg uursdiinh ni gargaj bga uildliig hardaa yamar hun haysan emegteigee gaigui yavhaar butsaj ochood chinii payang nuhurt chini delgene gej surduuldeg bna yamar ohorhon bodol ataarhuu erguu novshiiin ulugchin shig avir vee uuruu oligtoi amidarch chadaagui yum shig bna chi ch chi yah gej ter erguutei holbogddog bnaa
Hulganii hor arhind hiigeed ugchihgui yu.
sain baitsgaanuu bi 26tai eldev muu zurshilgui zaluu bainaa gadaad torh neeh gologdood bhargui haaya uulzaj bh hamtragch haij baina husvel chiminiih111@yahoo.com
GegeenCom chi naad od saraas dutahgui holduu gar.
Чамд энэ захидалд бичээгүй өөр нуух ноцтой зүйл юм байхгүй л бол санаа зовоод байх юу байнааааа. Наад новшдоо бууж өгч нүүр өгч болохгүй ш дээ байдлыг бага байгаа дээр нь дарж авахгүй бол өвчин шиг улам хүндрээд шийдэхэд хэцүү болно шүү.
Иймэрхүү новшнууд амьдралд байдаг л юм. Тэдэнд өгөх хариуг дээр бичсэн байна. Түүний дагуу хөдөл. Дараа нь яасан тухайгаа бичээрээ
Муу нуухаар сайн илчил гэж үг байдаг. Наад балиар юмтайгаа ахиж орооцолдвол насаараа дарамтанд бна шүү. Нөхөртөө үнэнээ хэлээд огт холбоогүй болж өв
дээрхи “кккк”-н зөвлөгөө дагах нь бас зөв. түрүүлж арга хэмжээ аваад хурдан сал. унтахгүй гэсэн чинь сонин сонин юм яриад байна аа гэж хэл
жаргах цагийн садаанууд байх юм аа. цагдаад хэлээд хуулийн дагуу арга хэмжээ авахуулчих. цагдаагаас гараад шүүхэд нэхэмжлэл гаргачих. гэхдээ хэлсэн ярьсан зүйлийг нь баримтжуулах хэрэгтэй болно. бүр болохгүй бол нөхөртөө намайг сул дорой, юм мэдэхгүйг маань далимдуулж оролдож байсан, гэхдээ унтаж хэвтээгүй. тэгсэн чинь манайд байхдаа надтай унтдаг байсан гэж чамд хэлнэ гэж дарамтлаад байна гэж хэл. унтаж хэвтэж, хамт шахуу амьдарч байсан гэж хэлж болдоггүй юм шүү. маш хурдан хугацаанд арга хэмжээ аваад салах хэрэгтэй
Наад муу хөгшин төгцөг Од билүү сар билүү ахынхаа хаяг гар утасны дугаарыг нь өгчих зүгээр л хачин болгоод өгье л дөө.Шууд хаяг утсыг нь тавьчихаач тэгвэл ахиад дуу нь ч гарахгүй болгоод өгье л дөө наад мууг чинь.Илүү харж билүү долоосон адгийн эр хүний сүг болсон юмнууд зөндөө байх юмаа эр хүн шиг л байлдаа зарим заримдагуудаа.
цагдаад мэдэгд. Яг чамайг сүрдүүлж байхад нь утсан дээрээ бичиж аваад цагдаад өг. Тэгэхээр наад гөлөг чинь өлөлзөөд л алга болно.
Хөдөө явдаггүй байж! Бас тэр хүнтэй нөхрөө танилцуулдаггүй байж! Болдог бол гэр ажил утасны дугаараа сольчихвол сайнсан гэж бодогдлоо. Наад хөгшин хүн чинь чамайг мэхэндээ оруулах гээд байна ямар нэгэн аргаар холдсон нь дээр
Ah ariun biye setgeliig chini ashiglahaas umnu 3-r angidaa amjuulcan bsyn bishu.
Od ah oncgui gar bololtoi chi nuhruu uuriinhuu tald oruulj chadah blguide
Дургүй байгаагаа шулуухан хэлээд гэр бүл хувийн амьдралаа бид ѳѳрѳѳ мэдээд шийдий битгий оролцоод бай гээд ууртайхан хүчтэйхэн хэлчээч.
Наад хүнээсээ холбоогоо таслаачээ. Яах гэж гэр орноо зааж ѳгсийн. Чи ѳѳрѳѳ дуртай байсан юм биш үү. Дургүй чинь хүрэхгүй байна уу. Би бол хэзээч гэр орноо зааж ѳгч нѳхѳртэйгѳѳ танилцуулахгүй. Чиний гэр бүл хань нѳхѳр үр хүүхэд чинь чиний ганц эрхэм зүйл. Ийм үнэтэй эрхэм зүйл рүүгээ хаа хамаагүй хүн халдаагаад ямар тэнэг хүүхэн бэ чи. Тэр үѳийн учир мэдэхгүй жоохон охин биш ,хүчтэй хѳдѳлшгүй бат бѳх эмэгтэй болсон гэдгээ харуул. Сул дорой бүү харагд.
zugeer utas hayag zurag ntriin ugchuul dahij tiim ym yarihgui chinii nudend uzegduulehgui bolgood haychii chinii ene buh amjilt az jargaliig chin hundleed ard tald n iim ih asaalttai taanknuud baigagiin medruuleed ugii hen hend n medegdkuu geer ter n amar bh
Шаал сонин сонин юм ч болох юмда. хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу
Ene zahidalaa nuhurtuu unshuul
Ёох уншсан чинь бүр уур хүрчихлээ. Би ч гэсэн дуугүй байхгүй шүү гээд эхнэрт чинь хэлнэ шүү гэж сөрсөн базаа хий. Мэдээж хэлэхэд амархан хийхэд хэцүү л дээ…Бүх харьцаагаа тасал, блок хий. Нөхөртөө тийшээ явмааргүй байна, ер нь нутаг усандаа ч тийм нэр сайтай хүн биш хүүхэмсэг нтр гээд сөрөг мэдээлэл сайн толгойд нь хий. Надруу хандрах шинжтэй, огт таалагдахгүй байна гэх мэтчилэн сөрөг үгсийг хэлээд бай. Тэгээд өөдөөс нь хэгжүүн зоригтой бай. Амьдралаа ухаалагаар авараарай бүсгүй минь.
Нөхрийгөө ч гэсэн битгий харьц гэж хэл, өөрсдийнхөө тухай битгий дэлгэрэнгүй мэдэхийг зөвшөөр. Хэсэг хугацаанд амралт нтрт явж тэр хүнээс огт хамааралгүй бол.
наад дуракаа нөхөртөө хэл намайг оролдох гээд өдөөд байна гэртээ оруулмааргүй байна өөртэй нь унтаагүй болхолр чамд худлаа юм ярьж амьдралыг чинь сүйрүүлнэ гээд сүрдүүлээд байна гэж түрүүлж хэл. Манай нөхөрийн найз намайг оролдохоор нь тэр дор нь хэлээд л хаясан ш дээ. Одоо найзаасаа зайгаа барьсан надад итгэдэг шүү. Балиар новш байдгын тэгээд одоо найзынхаа итгэлийг алдсан хүн байна. Би нөхрийнхөө итгэлийг хөсөрдүүлээгүй шүү
mash sain bodoj bgaad saihan nairuulj nohortoo emegtein zovlosnii daguu holbootoi bsan gehguigeer erguuleed yadargaa boldog bsan gej yarih heregtei bh. yag ter sain hun shuu geed magtaj bhad n zoruuleed saindaa ch bish gej bgaad zoruuleed heleh heregtei. Odoo buur amar chamaig olj ireed taniltschihsan aimaar amitan bgaa biz gee. iim humuus salgana shuu salgana. Nohopr chini bas olon doloon yum sonsood ergelzene salgaj chadna shuu. tiimees uritaj arga hemjee avah heregtei. Gants namaig ch bish nutgiin ohidiig zugeer blgadaggui tsuutai uhaanii yum yari. ooriig n toogoogui bolohoor ingeed bgaa yum. zov nairuulj helne shuu. naadahaasaa bol aisnii hereggui. nohor chini tsagdaad ogye gevel yah yum negyum bodotsgoodoo humuusee. Arai gej olson amar amgalan amidralaa neg baagiigaar bitgii ustguulaarai !
Amidral gedeg chine dain bhgui yu
uuduus arsaldaad bai, aisan dur bitgii uzuul, ehneriinh ni dugaariig ehled oloid av, ehnet chin helne hej ailga, nuhurt chin helne gevel ” chamd itgeh uu, nadad itgeh uu ” gej amiug ni asuu, utsandaa sem bichleg hii, tsagdaad ug, nuhurt chin yanz buriin yum yarival zarim hunii zuvlusnuur ” uuriig ni toogoogui bolohoir, odoo tendee avaachij, yanz bur boloh gej bna geed” phelehgui yu, tovchhondoo aihgui, buuj uguhgui, holboo harilrsaagaa tasal, er ni nuhurtuu ” ene nuhur saimshraad bgaa ni hudlaa shuu, namaig oroldoh geed bna, tiim uildel ajiglagdaad bna” geed uridchilaad medegdsen ni deer bhoo.
Oo hoorhii onchin huniig eleg barij bgamu.muuhai hun be.eroosoo holbogdoj bolohgui shu.chi bur 3 uulaa ch gudamjind garch magadgui shu.nohort chin eldev ym yrichih vii de.nohriin chin setgeld sev suuchval hardaad zodoid bdg bolbol yana.hunii amidrald gai boloh geegui l ym bol zailaad ogahod yana .ymar neg argaar bur suraggui boktol n holduul.davartsan novsh ve.za nuur ogch l bolohgui shu.amidral chin chin gudamjind l garna shu….uhaantai l baigaarai.bas nuur ogohgui bhr horloj ch magadgui .bolgoomjtoi
Nuhurtuu yvmargui bga uurhaid n ajillahgui gedgee oilguulad uuriig chini oroldood seeten hayad bgag heleh heregtei tegvel nuhur chini ajilla gehgui blguide. Ern naad hunese hen hen n hol yvsan n dr ym bn.
Yadag muu novsh ve. Buu.. Minii buu haana bn?
Emegtein zuw shuu.
Hynd gai bolson naad gariinhaa utasiig yldeechih dahij gai bolhgyi boltol in ailgaad ogii
Zorigtoi bai. Od ahad minii urdiin amidraliig nuhur maani buhniig medne, bid 2 bie bieneesee yugaa ch nuudaggui oilgoltsoj amidardag gej hel. Nuhurtuu harin naad zaluugaa ih muu hun, namaig uduj horgoogood bna, holhon baya gej hel. Ingej setgeliin tamtai yavj baihaar shuud alaltsaad neg mur bolgo naad baliar yumaa.
Эмэгтэйн зөвлөгөөг зөв гэж бодож байна. Урьд ханд хаяад чадаагүй болохоороо ингэж байна гэж ойлгуул. Муу хүний аргыг өөрт нь эргүүлээд ашигла. Хорыг хороор л гэдэг биз дэ. Миний хувьд ийм л юм бодогдож байна. Сайн хүний сэтгэлд сэв суулгаад хэрэггүй. Учир нь тэд мартаж чаддаггүй юм. Амьдрал өрөө тэмцэл болохоор амьдралаа авч үлдэхийн төлөө бүх л аргаар тэмцэх л болж дэ. Бүсгүй минь.
Yadag muu zewvvn nowsh we uuriig ni ch gsn ehnert ni hel gj svrdvvl tgd bas manai nuhurt hellee gd yu ch olj doloohgvi shv gj sanuul bi urdniih shig tiim sul doroi emegtei bhaa bolison yaj ch magadgvi shv nowsh mini gj hatuu hel
Huhurtuu heleed ahij irkuu boltol ni shivshigii ni hutgaad nohoi shig balbaad huuguud yavuulahgvi yu
Iiim saihan amidralig ingen zowj awchirchihaad erguu gaj donton malaas bolj njraaj bolohguig hatuu sanaj yawah yostoi. Amidrla oo sewgui, ariunar n awch yawah uguig chi l shiidne, tiimes naad erguuges chin nohor chin sonssonoos chmaas sonswol ilu. Chamda ng zuoig nuj yawje ene hun ingej ingej surduled bn bi chmg zowohguin tuld tewchle ntr ged buhnee yarih hergtei, iim uhantai sain hani oilgolgui yahwde. Amidrald n az jargal husie. Heleed yu bolson talara bas zawal zhia ilgegerei
Нөхөртөө хэл, гэхдээ өөртэйгөө холбоотой байсан талаар бүү дурс. Хэрэв нөхөрт чинь янз бүрийн юм ярьсан байвал шууд үгүйсгэ. Намайг эргүүлдэг байсан би тоодоггүй байсан болохоор чамд янз бүрийн юм ярьж, энэ хүнийг би ийм гэж мэдээд байсан юмаа. Миний хань хэнд итгэхүү өөрөө мэд гээ. Тэр муу новшийг нөхөрт чинь хэлнэ гэвэл хэл гээ. Эхнэрт чинь ч би худал үнэн юм ярьж чадна шүү, намайг урьдын шигээ дээрэлхэнэ гэж бодож байвал том андуурч байна шүү гэж хатуухан хэл. Хатуу бай, хүчтэй бай, яахаараа муусайн юмнуудад дээрэлхүүлж амьдрах ёстой юм. Дэмий балай юм ярьж байх хооронд нь бичлэг хийгээд дууг нь хураагаад ав. Тэгээд хэрэг болвол нөхөртөө сонсго. Харин яасан ч урьдын амьдралаа ханьдаа цухуйлгаж болохгүй шүү. Нөхөр чинь чиний талд гэж итгэж байна. Тэр муу новшийг битгий давраа, битгий бууж өг, нэгийгээ үзнэ шүү гээд үзэлц, амьдралаасаа зайлуул, охиныг чинь бас яачих ч юм билээ. Хүчтэй бай, өөртөө итгэлтэй бай, хувь тавилан чиний талд. Чи чаднаа бүсгүй минь, яадаг муу хөгийн новш вэ
bi eregtei hunii huwid zovolgoo ogohod. chi anhni hair geed bga ter zaluutai gol n untaj hewtej l bolohgui shu muu ym modon ulaatai gj nohortei buh unenee hel. harin ter anhni hai geed bga zaluutai untaj hewtesnii daraa medeh ym bol asuudal bur hurtsadana shu. unen zuil hezeed ilerne chi nohoriigoo gomdoohgui geed ter anhni hair gsn zaluutaigaa untej hewteel zavaaraal yvaad bh chmg barag l ynhan bolgono shde oor henteich hamaagui unt hewt geheer n chi bodwol nohroo gomdoohgui geed l untah me ene chni suuldee anh baisnaasaa hed dahin tom asuudal bilj huwirna shu, yalihgui ymnaas ymaanii garz gj. Ymch eregtei hun ooriih n emegtei oor huntei untaj hewteed ywasniig medwel uneher hetsuu baidald orno shu tegsen dor omno bolson zuilee oilguulj tailbarlaad odo boloh geed bga zuiliig oilguulaad tailbarlaad ogchih tegeed amidaral saihan bolno.
Ungursun ungursunduu shde, yun uurhai yawah we. Sonsson ch gesen nuhur chini oilgoh blgui de. Suuhaas umnu bolson yawdal, harin odoo ingeed chi aisnaasaa bolj huurwal ternees door l yum bolno doo
naad od ahiigaa zaagaad ogchih neg sain hashraagaad hoogood yvuulchii dahij irehgui boltol n
Ehnert ni helcheech
нөхөртөө үнэнээ хэлээд наад залуугаасаа шүүд зайгаа барь.та 2t атаархаад сайхан амьдралыг чинь нураах гэж байгаан.үнэнээ хэлэхдээ зарим нэг хэлж болохгүй зүйлээ ор тас нуугаад хэрвээ наад залуу чинь хэлвэл шүүд үгүйсгэ.нөхөр чинь чамд хайртай л бол итгэнэ.та 2 өөрсдийгөө нэг бүхэл хүн гэж бодоод дундуураа зай битгий гарга.гэр бүл үр хүүхдээ хамгаалаад хүчтэй бай бүсгүй минь.