Солонгос эрчүүд Монгол эхнэр авах явдлыг БНСУ төрийн бодлогоор дэмжиж байна

sb10069231a-001

-Энэ тухай Жүүнг Анг Дэйли сонинд бичжээ-

Хагас сайн өдөр өглөө эрт Шин Ган Чул өөр найман солонгос залуугийн хамт гадаад эхнэртэйгээ хэрхэн харьцах тухай хороо хориноос нь санхүүжүүлсэн хичээлд суудаг. Эд бүгд 40-60 насны эрчүүд. Энэ бол Сөүлийн хойд зүгийн ажилчны район юм. Энд тэд долоо хоногт нэг удаа цуглаж Вьетнам, Узбек, Монгол гэх мэт хэлийг хоёр цаг орчим сурахаас гадна тухайн улсын хоол унд, ёс заншлыг бас суралцана. Хичээлийн дараа эдгээр эрчүүд соёл, сэтгэхүйн ялгаанаас үүдэн өөрсдөд нь тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудыг хамтдаа ярилцана. Солонгосын хөдөөний эсвэл боловсрол багатай, эх орноосоо эхнэр олж чадахгүй байгаа залуусын гадаад эхнэрүүд нь урьд нь нөхрийнхөө соёлыг суралцахыг хичээдэг байсан бол одоо энэ хандлага аажмаар өөрчлөгдөн солонгос эрчүүд эхнэрээ бөөцийлөх урлагт зайлшгүй хэрэгтэй гэдгийг аажмаар ухаарч байгаа гэнэ.

БНСУ-ын Статистикийн газрын судалгаагаар 100 солонгос эрийн найм нь гадаад эхнэр авсан ба хөдөөний залуусын 40 хувь нь гадаад эхнэр авсан гэдэг баримт байгаа гэнэ. Шин, түүний эхнэр Туяа хоёр солонгос зуучлагчаар (broker гэжээ сурв.) дамжуулан Дархан хотод гурван жилийн өмнө анх танилцжээ. Бусад солонгос залуусаас ялгаатай нь гэвэл Шин эхнэрээ их хүндэлж, харж ханддаг ба тэрээр гэр бүлийн бизнес ч нээж амжсан байна. Тэдний байгуулсан Монгол ресторанд Туяагийн аав, ээж тогооч хийх ба тэд одоо нэг гэрт амьдарч байна. Туяа хэлэхдээ “Манай нөхөр монгол хэл сурч байгаад би маш их баярладаг, энд байгаа монгол бүсгүйчүүд үүнийг сонсоод надад атаархдаг гэв”.

Гэвч “Гадаад эхнэрүүдийн эрх ашиг” ТББ-ийн тэргүүн Канг Сёонг Юү гадаад эхнэр бол гадаад эхнэр, “орлуулагч бүтээгдэхүүн” хэвээр үлдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Таван жилийн өмнө эхнэрийнхээ соёлыг сурах гэж гүйнэ гэдэг асуудал бодохын ч аргагүй байсан бол одоо харин ч нөхрүүд нь тэтгэвэртээ гараад эхнэрийнхээ нутагт амьдарна гэж ярих болсон тухай БНСУ-ын Эрүүл мэнд, Халамж, Гэр бүлийн асуудлын Яамны мэргэжилтэн хэлэв. Энэхүү хандлагыг улсаас ч дэмжин тус яам Шин шиг эрчүүдэд түргэвчилсэн цагаачлалын үйлчилгээ, үнэгүй орчуулга, зөвлөгөө болон эхнэрийг нь амаржсаны дараа улсаас халамжлах гэх мэт үйлчилгээнүүдийг үзүүлж эхэлсэн байна.

Энэ жилээс эхлэн засгийн газраас солонгос эрчүүдтэй суусан эмэгтэйчүүдэд үнэгүй, нөхөртөө хэрхэн үйлчлэх гэх мэтэд хэрэг болох интернет хичээл заах болжээ. Эдгээр хичээлүүдийг Англи, Вьетнам, Япон, Монгол, Тай, Хятад хэлүүд дээр авах боломжтой. БНСУ шиг хүчтэй үндсэрхэг үзэлтэй газар эрлийз хүүхдүүд хүнд байдалтай байдаг гэж хатагтай Канг хэлэв. Гэвч тэрээр энэ явдал аажимдаа засарна гэж үзэж байна. Тус яам саяхнаас шинэ газартай болсон ба нэр нь “Олон улсын гэр бүлийг дэмжих төв” юм. Энэ газраас Монгол, Вьетнам, Узбекистан зэрэг улсуудын зан заншил, идэж уух дадал, соёлтой холбоотой гарын авлагыг үнэгүй тарааж өгөх болсон байна. Жишээ нь Монгол эхнэрүүд ихэвчлэн хоолны асуудалтай тулгардаг. Учир нь тэд ногоо, далайн хоол идэж чаддаггүй ба хонины махыг нөхрүүд нь жигшдэг байх юм.

Яамны мэргэжилтний ярьж байгаагаар салалт, зөрчилдөөн ч их гардаг. Үүний гол шалтгаан нь “зуучлагч” ирээдүйн эхнэрт нөхөр болох хүнийг голдуу дөвийлгөж баян хүн гэж танилцуулдаг байна. Үүнээс болон бусад зүйлсээс үүдсэн зөрчил улмаар даамжирч, хүчирхийлэл, хүн амины хэрэг болох нь цөөнгүй байдгийг газрын мэргэжилтэн Ким Сеонг Чол баталж байна.

Түүний хэлснээр дөрвөн гадаад эхнэр тутмын нэг нь хүчирхийлэлд өртөн, хатуу гарын амтыг байнга амсдаг байна. Гвангжу-ийн эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах үнэгүй утас ч гадаад эхнэрүүдийн утас цохилтыг маш ихээр авах болжээ. Үүний нэг жишээ бол 19 настай вьетнам бүсгүй Хюнх Майг нөхөр нь үхтэл нь зодож 18 хавиргыг нь хугалан подвальдоо олон сараар нуусан шуугиант хэрэг юм.

Дээдсийн хүрээлэн

6 Comments

  1. монголоос says:

    Солонгост ажиллаж байгаа монгол залуус минь ирж заяаныхаа ханиудтайгаа суугаачээ. Хүлээсээр байгаад цаадуул чинь замаа алдлаа…

  2. koreogoos says:

    Энэ унэн шуу солонгос хунтээ суугад жаргалтай явж бга эмэгтээ хун би хараагуй юм бна монголийн узэсгэлэн гоо охидоо халхийн шн залуус бхад харийн залуугаар яхийн бэ тийм биздээ ое

  3. yoja says:

    хэн хэнтэйгэ гэрлэх н хуний эрхийн асуудал. Гэхдээ нэг хуний буруу сонголтоос болж нийгмийн асуудалд хундрэл гардаг юм шу. хайр сэтгэлээр Солонгостой гэрлэсэн хумуус бугд л сайхан амидарч бншдэ. муусайн зуучлалаар суусан юмнуудаас болж эх орондо хуртэл ад узэгдэж бн. яаж ч бодсон хайргуй тэр тусмаа хэл соёл оор хунтэй , ямар зан авиртайг н ч мэдэхгүй байж гэр бул болж ур хуухэд гаргаж амидрана гэдэг унэхээр утгагуй хэрэг. одоо ч оройтоогуй бн. охид хуухнууд мин зуучлалаар л битгий суугаарай. энэ бол та нарийн ч асуудал нийгмийн ч асуудал шуу

  4. eba says:

    hvn gedeg gants oldoh nasandaa saihan amidarah estoi gehdee ene korea ulsand bol chahgvil bol uu bi ooroo end haraar ajildag yum l daa bi bas er shvv kk kk heden korea nohortoi hvntanidag yum aa ted nar law end saihan setgelhangaluun amidar ch bna gej helehiig ni bi law saindoogvi bas duulaagvi shvv

  5. eba says:

    hvn gedeg gants oldoh nasandaa saihan amidarah estoi tegehdee hvnii nutagt saihan amidarah ni yu l bol ter dusmaa ene koread shvv bvr ugaasaa omgolon chingisiin vr sad end tohirihgvi l bol wuu bi end haraar ajildag yum aa gehdee er shvv kk kk kk bi hed heden korea hvntei suusan egch nariig tanidag yum ted nar end goe saihan hangaluun amidar ch bna gej 1 ch udaa amnaas bi bi sonsoogvi yum shvv demiil bolwuu end irsen mongol emegtee chvvdee haraad orowddog shvv bi setgaleesee bichilee ejiinhaa nereer amlii

  6. Loco says:

    ene ch unen bj medeh l zuil shuu, solongos suvag hurtel orood irsen, bid nariin uzdeggui hytduud ch arai suvgaa neegeegui bgaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.