Хайрт хадмууд

1297483750_a436_motherinlaw

Уур хүрэхээр зарим үед инээд хүрнэ гэж үнэндээ л үнэн юм байна. Нөхөдтэй хуваалцмаар бас зөвлөгөө авмаар байна. Би уг нь бол өөрийн ээж аав, ганц эгчдээ бол босс босс. Гэхдээ хадам ээж, аавдаа бол боол лугаа адил. Энэ захидал уншиж буй зарим супер бэр, хүргэчүүлийн хажууд бол  харьцуулашгүй байх, миний асуудал.   

Уг нь бол 3 бэртэй айлын хамгийн бага бэр ч гэсэн хамгийн анхны бэр. 2 хүүхэдтэй. Нөхөртэйгөө гэрлээд 8 жил болжээ. Бид гадаадад амьдардаг юм. Жилдээ нэгээс хоёр удаа нөхөр бид 2-ын аль аль нь эх орондоо ажлын шаардлагаар ирдэг. Зун болгон мөн ирж амардаг юм. Ирэх тоолондоо өөрийн ээж, аав, эгчээсээ илүү хазгар хүүхэн хадамсаг гэгчээр хадам талдаа том жижиг бэлэг сэлт, инээд, яриа хөөрөө дэлгээд явахыг хичээдэг. Гэтэл нэг л их хямсгар хүмүүс. 8-9 жилийн турш ийм байх юм. Эсвэл хадам тал бэрээ ингэж үздэг заншил байдаг юм уу? Эгчийгээр харахаар байдал өөр. Мань хүн бол намайгаа бодвол хожуу гэрлэсэн, ёстой нэг цагаан гартай хүн. Хадам аав нь бараг хүүгээсээ илүү манай эгчид сайн байх. Хамт амьдардаг болоод ч тэрүү их дотно, ямартаа л хадам аавтайгаа амралтын өдрүүдээр ууланд хүртэл алхах вэ дээ.

Манай нөхөр эцэг эхээс 6-лаа. Бүгд гэрлэсэн. Тэгэхээр 6 бэр, хүргэн тэр айлд байгаа гэсэн үг. Ер нь бол гэр бүлийн уур амьсгал эвдэнэ гэж бодоод бусад хүргэн, бэр битгийн хэл нөхөртөө элдэв саяхныг болтол хэлдэггүй байсан. Та нар бод доо. Бид 4-лээ очиж байгаа юм. Нөхрийг илээд л, үнсээд л, ид уу гээд сүйд, за намайг биш юмаа гэхэд 2 ачаа сэтгэлээсээ үнсэхгүй шүү дээ. Гомдож үхмээр. Олон жил тэслээ. За тэгээд хүүтэйгээ бол өдөр шөнөгүй Skype-даад бусад хүргэн, бэрүүдээ муулаастай. Өөрсдийн хүүхдүүд шиг төгс хүн энэ дэлхийн дээр байхгүй, тэдэнтэй суусан хүмүүс шиг азтай хүн мөн энэ дэлхий дээр байхгүй. Тэгээл гэж салгая, ингэж салгая гээд ярьдаг юм шиг байгаа юм, нөхөр тэр талаар надад сүүлд нь хэлдэг юм. Надад тэгж яриад байх эгч дүүс байх биш, ганц эгчдтэйгээ уур гомдол, баяр баясгалангаа хуваалцана.

Тэгэхээр мань хүн болохоор намайг дэмжихийн оронд бараг эсрэг ухуулга сурталчилгаа явуулаад, эхнэр хүний ХАТАН ухаан энэ тэр гээд бараг загнах шахуу юм болно. Гэтэл манай нөхрийн 3 эмэгтэй тал нь тувт шургаастай, танай эхнэр ийм тийм, хүүхдүүд чинь ийт тийм гээд. Нөхөр тэрийгээ заримдаа уурандаа хэлнэ, заримдаа Skype энэ тэрээ онгорхой орхиостой. Надтай л оролдоно биз дээ. Юу ч мэдэхгүй нялх хүүхдүүдийг гэж бодохоор гомдол төрөөд ёстой нэг тамтай. Та бүхэнд ойролцоо асуудал байдаг бол гадарлах л байх. Хүний л эцэг эх эгч дүү юм болохоор тэд нараа өмөөрнө гэдгийг би мэдэж байгаа ч чаддагаар нь нөхөртөө уурлана. Тэгсэн сая нөхөр тушаал дэвшээд цалин нэмэгдсэн чинь бүр наалдан пад. Бөөн өвчин, зовлон тоочоод л даарсан хүмүүс. Аминдаа хүнд өгвөл өгсөн шиг гэж бодоод columbia-с даарсан хүмүүст куркта, өмд цамц бээлийн хүртэл аваад явуулсан. Баярлалаа гэдэг үг сонсоогүй явна.

Гэтэл миний муу ээж, аав ч гэсэн даараад л явж байгаа адилхан. Бид 2-оос хэзээ ч юу нэхдэггүй. Санаачлагаараа бэлэг сэлт явуулахаар хэд дахин үнэтэй юм аваад бид рүү явуулна. Тэр хоёр маань баян хүмсүүс биш, гэсэн мөртлөө үр хүүхдээ гэсэн сэтгэл нь. Ухаантай, төлөв даруу, өгөөмөр монгол бүсгүй байхыг хичээсээр ирсэн ч цаашдаа чадахгүй юм шиг байна. Эцэг эх, эгч дүүсээс нь болоод хэрүүл салахаа ч болилоо. Ялангуяа эгч нь нөхөрт чи ХХХ л суух байсан юм гэж бичсэнийг олоод уншсаныг ч хэлэх үү.

Та бүхэнд ойролцоо асуудал байдаг, байсан бол зөвлөгөө өгөөч. Баярлалаа

20 Comments

  1. mujak says:

    Oo bn bn. Manai nohor fhde oorchlogdsooon. hadnuud bol oorsdoos n joohon iluu garval ee burhan min luivardsan huursan hun tarhidsan. Za arai bogsooroo tgj iluu garsan gj bodhoos naaguur oo haigad hudlaa unen yim zohioj yarina. Tge l yum bolbol er hun ingeh yostoi chi nohroo tgh yostoi im ch bh yostoi tim ch bh yostoi. Boon haad noydin sur duulian. Tgsen mortloo tal taliib demjlegteigeer avsan bairand maani nemerlesen heden togrogoo neheed ayul bnoshde. Tee l bi ch gsn gereesee avsan mongoo ogmoor l bnshd gheer tr chin.chinii uureg gne. Tednarin haad noydiin zanshil sur duulianii yosoor bol er hun bairaa beldeh yostoi bizde. Iim yimandeeree nogoo durduulian yod zanshil n.bhgu bolchino za yu. Tge l hadam ahiin yarij bga yum n chi ter ger orondoo chuhal hun bdgin bgaz manaid bol chi zugernl nohroo dagaad irsen huuhen gj bgam. Tim l yum bol nogoo sur duulianaaraa guihgui bh n yasiin bizde te. Er n bol bairaa avahdaa demjlegi n avsnaas oor yum bhgu. Manai huuhduud bol tedniihni tuslamjguiger k hun holj bn. Hool undaa oorsdoo bolgoj bn. Huuhdee ch haruulahgu bn. Mongo ch guihgu bn. Tim bhad nohor ej aavtaigaa uulzaj iree l heruul hiine. Yu ch sonsdiin buu med. Minii heldeg gants ug bdgiin. HAAN SHIG BMAR BVAL HATAN SHIG AMIDRUUL. CHADAHGU BOL BGAAGAARAA AMIDAR BUR CHADAHGUI BOL YAVJ ORGODLOO OG.ene ug nohort baga bagaar hurdeg yum shig bgan. Suuliin ued harin ovoo shuu. Namaig gh n ihseed aytaihan bga

  2. goy huuhen says:

    yanaa bi muu ber duudee neg tiimerhuu handaad bgaa. beruudt dundaa orohgui ch gdg ymuu neg tiimerhuu bodol . anhaaray

  3. cvb says:

    burhan bagsh mini sain hadamtai taaruulj ogch hairla.

  4. Гоо бvcгvй says:

    Бодол-д ганцхан танай хадамаар бvxэл бvтэн аймаг телеелж амжих уу.
    Манай хадам Еверхангайнх. Айл айлд очоод л урд нь очсон хvvxдийнхээ хань ижлийг муулаад л явдаг ш дээ. 
    Аймаг сумаасаа бус хувь хvний чанараас хамаардаг юм ш дээ. 

  5. zochin says:

    Хүүе яг над шиг юм. Хэдэн жил гэрээсээ илүү байдгаа барьж гүйгээд байхад яг чам шиг хандсан дээрэлхэх өгч байх ёстой юм шиг.

    Тэгээд би өөрөө ч тэнэг 7-8 жил сайн бэр болох гэж гүйж л байдаг.

    Тэгээд сүүлийн хэдэн жил хэрэг гарвал хямдхан гар цайлгах төдий бэлэг өгөөд аав ээжээ л баярлуулаад огт харьцахаа байсан. Сэтгэл санаа маш гоё байна.

    Харин нөхөр юу ч мэдээгүй. Хадмыхныг муугаар сайнаар ч огт дурсаагүй. Тэдэнд очихдоо авдаг бэлэгний үнэ чанарыг ч нөхөр мэдэхгүй. Намайг гэртээ авсан бэлгийг ч мэдэхгүй. Би ээжид дараа задлаарай гээд өгчихдөг намайг ойлгодог.

    Хадмынд очихдоо харин би дуу муутай юм асуувал тийм үгүй гээд нүүр тэд нараас дутуугүй ярвайлттай. Тэгсэн харин цочирдоод гайгүй болоод байгаа ч миний сэтгэл хөрчихсөөн

  6. Sun says:

    Тэр хэд тэгж л байг. Чи өөрийгөө болон нөхрөө болгоодл явж бай. Тэдэнтэй битгий харьц. Тэгээд 2-3 жил яваад үз. Тэгэхээр л мэдэгдэнэ дээ. Нөхөр чинь тийм тэнэг хүн юмуу?

  7. oriana says:

    хэрүүл хийгээд юунд ч хүрэхгүй ээ. нөхрийнхөө толгойг мэдье гэвэл зальтай л байх хэрэгтэй. эмэгтэй хүний заль, ухаан гаргаж байж гэр бүлээ, нөхрөө авч үлд. одоо орлого өссөн сургаар аягүй бол танай руу улс, тив дамжиж гүйвэл гэр бүл чинь удаан тэсэхгүй шинжтэй. хадамсаж гүйхийн оронд эцэг эхдээ дулаан хувцас явуулаач. угаасаа наад хүмүүс чинь гүйсэн гүйгээгүй үнэлэхгүй хүмүүс байна. охин хүүхэдтэй болсоны хэргийг гаргаж эцэг эхээ халамжил. 

  8. zochin says:

    iimerhuu oroolonguyd bdg doo. tedend uursdiinh ni huuhduud dandaa zuv, hurgen beruud ni hamgiin muu muuhai ni. bi tiimerhuu avirtai neg shulamiig yostoi neg hayasan shig hayasan daa, suuldee bi eejiinhee ugeer ug hiigeed, egch duu nariinhaa ugend itgeed chamd tegj handchihlaa, dahij tegehgui, uuchlaach gej tenegteed, zanaltaigaar hayaad yavsan, iim hu uus zasardaggui yum

    Nuhur chin tednii neg bish bol hariltsaagaa muutgahgui bh ni deer. uuriinhuu aaw eejid sanaa tavij bai, hunii hund ugluu geed uneheer yum ugsun gej boddoggui yum shuu. dahiad, dahiad, dahiad yavuul gedd uluntuud bdgiim.

  9. Fifth says:

    Mini muu eej aashtai hadmuudin gart ohin mine zowoh ni dee geel Sanaa zowood bsan eejiinhe hajuud eejee ta mini amidrald biti orolts gej bgaal heleh gesen ugee helj bilee eej mine huurhii hunii gart orohgui yum bna geel jaahan Sanaa ni amarsan daa

  10. Fifth says:

    Bi bas gadaadad bdaga mongold ochihdoo Hun zagnah durtai hadam egchiige zagnaad haysaan haysaan huuhed haraad ug geed harlaa hool hii geheer ni hunguhun hool hiiged chadhaarai bj bhad suuld ni nuhur teigee muudaltsana chine Cham shig unsgeljingeer ydgiin genee tegheer uur hureed hadmuudda bugdiig ni zagnaad haysan bairni ail bj hunjil gudsaa ch ugaahgui umhii unertuuled Nadtai Hun shig haritsaj chadahgui bol bi ch gesen chadahgui shuu ailiin balrah hiih gej ireegui shuu geel heltsen namaig uurt ni zagnuulad bj bna gej bodson yum shig bgaan anhnaas ni ingej tolgoi Deere gargah heregui 

  11. бодол says:

    танай хадмууд увсынхан уу, увсынхан хүргэн бэрүүдээ нийлж муулсан улс бдийшдээ, нэг нэгэнд нь муулаал кайф авч сууцгаадаг юм шиг бгаам, намайг муулдаг л гсн би тоодогчгүй, муулж л бна биз, тэгэхээс тэгэх гэж би хадмуудтай ойр дотно бдаг ч гүй, яршиг төвөг. хадмуудыг нөхөртөө тэгж бна ингэж бна ч гэж муулдаггүй, яасан бсанч нөхөр гэртйнхнээ өмөөрөхөөс цааш лай биздээ.

  12. hg says:

    bitgii uulz. tertei tergui gadaadad bdag bol amar. yu n zowlon gej ?

  13. кккк says:

    за тэгээд би чинь 6 бэртэй айлын 1 бэр нь. За тэгээд юу эсийг үзэхэв дээ хөөрхий. Би өөрөө их хов живэнд дургүй болхоор ярьсан элдэв юмсы нь чихнийхээ хажуугаар өнгөрөөчдөг амгалан нь дэндсэн хүн л дээ. Хэдэн бэр хүргэчүүлээ муулж л баыдгын намайг бас муулж л байдгын тэглээ гээд би жинхэнэ муудчих биш гэж бодоод толдгүймдөө. Би ч юм барьж гүйж үзээгүй ээ үнэнийг хэлэхэд. Би хүүтэй нь суусан болхоос ямар тэд нартай суусан биш бид 2 хоорондоо болж байвал бусад нь юуны хамаатай билээ. Аан тийм чи гэртээ илүү өглөө би дутуу өглөө гэж харин бодогдож байгаагүй шүү Аав ээждээ хүн өгөлгүй яахав ах эгч бол харин үгүй шүү тусдаа амьдралтай насанд хүрсэн хүмүүс шүү дээ

  14. uka says:

    iimerhuu asuudliig zgr l haya ugaasaa tsag hugatsaa bugdiig haruuldag yum. nadad ch gesen iimerhuu zuil tohioldoj l bailaa… ter yedee gomdoj uurlaj yanz yanz bolsoon. bainga haritsdaggui bolohor iimerhuu asuudal bol bdiin tegehdee odoo bol hadmudda boss bolson. tevcheertei huleestei bh heregtei tegehdee neeh oirtood bh shaardlagagui zgr l harsan ch haraagui yum shig sonsson ch sonsoogui yum shig ooriinhooroo l bai. huuhedtein suusan bolohoos hadamtai suugaagui gedgee sain bod

  15. XAUP says:

    Mongolchuud orgvigees oxintoi ni deer gedeg. Yu gesen vg we gexeer oxin xvvxed yaxaw xvnii xvn dagaad xvnii xvn bolood yawchixna. Xarin bandi nar ni l derged ni baij  etseg exee urgudug gesen vg. Tiimees bi tanai nuxriig tegj ix buruutgamaargvi baina. Ex etsgee gej baina gedeg uxaantai l xvnii shinj, gexdee yum gedeg xemjee xyazgaartai. Xen negend ugsun XAUP xvrtel xemjeetei. Exer nuxur bitii xel etseg exdee ugux XAUP xalamj xvrtel shvv! Tiimees tanai xadmuud l uxaan bogino xvmvvs yum daa. Iim xvmvvsiig uurchlunu gedeg vvlgvi tengerees boroo guixtai l adil. Tiimees tanii tsoriin gants xiij chadax zvil chni ter xvmvvsiig ter xemjeend ni xvleen zuwshuuruud zoxin xvndleliig ni vzvvleed l er nuxruu XAUPla. Etseg exee achlaj chadaj baiwal bvr l sain biz. Nuxurteiguu bitgii barits. Chi ailiin ber baij er nuxruuruu uuriin etseg exee achluulax geed baix xereggvi. Yax we nuxurt chni tiim uujuu setgel baiwal ter l biz. Baixgvi bol gonshigonolgvi l ger bvlee XAUPlaj amidar. Nuxurtuu ex etsegiinx ni talaar am muriigaad xereggvi. Yaagaad gwel xen ch ex etsgee umuuru shvv dee.. chi exner ni geel neg ix xadam eejeesee ilvv garax geed xereggvi. Yas yuman deeree chi odoo ch gesen xvnii l xvn gedgee sana.  naad 2 vr chni Ch bas tednii l ach shvv. Xemjee xemjeendee amidrana shvv bvsgvichvvdee! Ix dawarwal em xvn turxumduu butsdagiim shvv dee. 

  16. Гоо бvcгvй says:

    Угаасаа Монголчууд минь олонх нь ийм vзэлтэй юм биш vv. Миний xvvxэд л Number one, xvpгэн бэрvv 2, 3 юм биш vv ккккк. 
    Ер нь хадам хард заавал таалагдаж яадаг юм. Тэд юу гэж бодох нь хэнд хамаатай юм. Естой “дунд хуруу” ш дээ. 
    Би ч бас чам шиг бодож, хичээдэг байсан аа энэ нь еерийгее л ядраах асуудал юм гэдгийг ойлгоод хань ижилтэйгээ л “нуур нугас” байвал болоо гэдэг аминчхан vзлийн гаргалгаа хийсээн кккк. Хадамуудтай мэнд устай л явдаг. Учиргvй наалдаад байх шаардлага байх ч vгvй. 

  17. гаргуун says:

    Гадаадад амьдардаг бол хол амар л юм байнашдэ.Өөрийгээ тоосонгүй гэж хэрүүл.хийвэл тэнэг.Харинч харьцахгүй бол амар юм биш үү.Хүнээс их хайр хүлээчихээд буцааж хариуг нь өгч чадахгүй бол хэцүү гэж боддог.Тэгээд л нөхөр шигээ өөрийгхээ эцэг эхээ хайрлаад л болоо шдэ.Хүний эцэг эхээр хайрлуулах гэж байхаөр хэзээч хувирашгүй хэзээч хариу нэхэхгүй  аав ээжээ   хайрлаа

  18. dantes says:

    Нээx сайн ойлгогдоxгүй юмаа бичсэн юм чинь.эгчтэйгээ цуг нэг айлын бэр юмуу гүй биздээ.Гэxдээ xадмууд нь л ядаргаатай xүмүүс юм гэж ойлголоо.чи өөрөө л нөгөө Тоож яриxгүй xүнийг Тосож гоншигноод байx xэрэггүй гэдэг үгийн дагуу л xадмуудыг тооxгүй xаяаач.Угаасаа л чи тоогдоx гэж пялдаганасан ч тэгээгүй ч xадмуудын xувьд чи мөс xэвээрээ л байна.Xарин ч чи үл томсорлон дээгүүр байx юм бол өөрийгөө илүү үнэтэй бие xүн гэдгээ xаруулаx болно доо.

  19. GegeenCom says:

    Toohgui l hayachaashdee haricahgui l bn biz

  20. Gyalbaa says:

    Nuhur chini ooriin tolgoigui yum uu, buruu zovoo songoj chadahgui hunii ugeer l yavaad

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.