1985 онд Горбачев Зөвлөлтийн төрийн тэргүүн болсны дараагаар Зөвлөлтөд, социалист нийгэмд асар том өөрчлөлтүүд гарсан. Өөрчлөх байгуулалт, олон ургальч үзэл гэх мэт зүйлсийг санах нэг нь санаж л байгаа байх. Нийгэмд ихээхэн өөрчлөлт гарах гарцаагүй болсны нэг шинж тэмдэг нь Гоо бүсгүй шалгаруулах уралдаан буюу хар ярианд Миссийн тэмцээн гэгддэг зүйл байв.
Социалист ёс суртахуунаар хүмүүжсэн хүмүүсийн хувьд олны өмнө бараг нүцгэн шахуу гарна гэдэг хар гарагийн хүн дэлхий дээр бууснаас дутахааргүй сонин содон зүйл байлаа.
Дээр нь ажил хийхийн оронд тайзан дээр нүцгэн гарч зогссон болоод буюу юу ч хийгээгүй байж шагнал урамшуулал авч нэр алдартай болно гэдэг бүр ч аймшигтай хатуу шүүмжлүүштэй зүйл байсан юм.
Таньд Зөвлөлтөд 1988 онд болсон гоо бүсгүй шалгаруулах анхны тэмцээний зургуудыг сонирхуулж байна.
Энэ тэмцээн нь Москвад зохиож байгаа юм чинь хаа ч зохиож болно гэсэн дээрээс өгсөн нэгэн төрлийн чиглэл болсон. Иймд төд удалгүй Зөвлөлт даяар, социалист улс болгонд мисс шалгаруулах тэмцээн зохиогдсон юм. Манайд ч ихээхэн сүр дуулиантай болж олны анхаарлыг маш их татсан.
Тэр тэмцээний зураг хөрөг таньд байгаа бол оруулж тавьбал сонирхолтой байх нь гарцаагүй. Ингэхэд Монголын анхны Гоо бүсгүйгээр хаанахын хэн гэдэг ямар мэргэжилтэй бүсгүй шалгарч байсныг та мэдэх үү?
5 Comments
Oros mongoliin miss modeluud bugd bie unelegchid
Samsung.n zahiraluud orosiin miss.n temtseeniig sponsorlood 10n jil goe hvvhen husdag bsn gj bgmda kkk 98onoos oros.d amidral gagu blsn do horhii
Monhtsetseg shuu dee anhniih ni
Odgerel aman huzuudsen
Mongoliin anhnii goo budgui Binderiya biz dee