Сайн байна уу Монголчуудаа. Би дээрх Ахиж тэр мэдрэмжээ хайгаад байвал яах вэ? гэсэн захидлын хариултуудыг хараад бичиж байна аа. Хөгшөөн чиний хувьд бол эхнэртээ итгэх эсэх чинь энэ хүмүүсийн юу хэлснээс огт хамаарахгүй ээ, амьдралд өөр мэдрэмж хүсэх үе байдаг, бүр байнга л байдаг, эрэгтэйд ч бай, эмэгтэйд ч бай шинэ юм гэдэг сонин л байдаг тул тийм мэдрэмж хүнээс устаж алга болно гэдэг сексийн дур хүсэл гэгч юм унтарч үгүй болсоноос өөрцгүй.
Гэхдээ гэр бүлийн ариун бат холбоо гэдэг тэрхүү мэдрэмжийг хэрхэн давж бие биенээ хайрлаж буйгаар хэмжигддэг тул өнөөдөр дийлэнх гэр бүл энэ асуудлын ард гарч чадалгүй нэг нэгнээ буруугаар ойлгож амьдарч байна. Тиймээс чи эхнэрээсээ салах уу эсвэл хамт амьдрах уу гэдгээ өөрөө маш сайн бод. Бодохдоо чи цаашид ахиж хуурвал яана аа, тэгдэггүй л юм шүү гэж бодоод байвал чамаас зөв хариулт гарахгүй ээ, харин би энэ хүний тэр хүсэл эрмэлзэлийг юугаар өөртөө татаж чадах уу, надад тийм чадал байна уу, би тийм хүчтэй юу гэж асуувал жинхэнэ хариулт гарна. Тэр хариултаараа л шийд.
Мэдээж энэ тал дээр чиний эхнэрийн түмэн буруу, гэвч цаашдын амьдрал хэрхэн бие биедээ хандах вэ гэдгээс хамаарах болохоос хэнийх нь буруу вэ, хэн нь ямар шийтгэл хүлээх вэ гэдгээс огтхон ч хамаарахгүй юм шүү. Харин эрхэм уншигчид аа. Одоо энэ эмэгтэйчүүдийн сенсаац, драмаа болиод амьдралдаа арай бодитой хандах хэрэгтэй байхаа. Хэрэв энэ захидлын эзэн нь эмэгтэй, явалдсан нь нөхөр нь байсан бол энд уучилаач гэх нэг ч эмэгтэй гарахгүй л болов уу? Гэтэл энэ захидлын жендер солигдоход энд бараг эмэгтэйд нь хатуу үг хэлэх бүсгүй алга болж байх шиг. Нийгэмд эмэгтэй хүн зөвхөн хайрлуулж, халамжлуулж, халуун дулаан үг сонсож, цэцэг жимс шиг явахын хажуугаар басхүү гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага, ёс журам гэж байдаг, тэрхүү гэр бүлийн үнэ цэнийнхээ төлөө мөнхүү адил залуу нас, ааг омог, бардамнал, хүсэл шунал зэргээсээ золиос гаргах ёстой байдаг гэдгийг ухаарвал олон олон гэр бүл тогтвортой үлдэх бизээ.
Үнэндээ энэ нийгэмд эмэгтэйчүүд бидний эрх гэж ярьсаар алдрай жаахан охидын чинь чихнээс үүрэг хэмээх үг бүр алсран холдож эцгийн гэрээс гараад эрийн гэрт тэжээлгэх, өглөө сэрэхээс үдэш орондоо орох хүртэл зөвхөн хайраар бялхаж амьдрах мэт төсөөлөл суусны улмаас өнөөдөр шинээр гэр бүл бологсодын дунд хариуцлагын асуудлаар салалт нилээдгүй нэмэгдэж байна. Эмэгтэй хүн нөхөр нь өгч чадахгүй тийм өөр мэдрэмжийг тэсэлгүй өөр хүнээс хайж яваа хэрнээ нөхөртөө өгч чадахгүй тэр өөр мэдрэмжээ нөхөр нь бусдаас хайхыг хорьж цагдаж, элдвээр хэлж явж болно гэж үү? Аль аль нь мэдээж тэвчээрийн л асуудал шүү дээ. Эмэгтэйчүүдээ фантаз, драм, уянгын халилаа зогсоогоод одоо юмыг бодитой харж бодитой дүгнэ. Явалдсан эмэгтэй болгон нөхрийн хайраар дутаж, явалдсан эр болгон жаргалдаа ташуурч яваа юм биш шүү.
12 Comments
Gegeencom oo tiim sudalgaa baihguiee. Emegteichuudiin huuraltiin 80 huvi ni huurtagdsandaa gomdsondoo huurdag gej bna tegvel ter 80 huvi hurtelee erchuud hoorondoo untsan baij taarahgui bizdee. Esvel bugd yanhan avdag geh gee yu. Araar tavilt ihevchlen tsug ajilladag hamt surdag geh met urt hugatsaagaar hamt bg humuusiin dund hamgiin ih bg yum. Huurtagdah gomdoh geheesee iluu tatagdah oor shine zuil medremj haihaas uudeltei araar tavilt hamgiin ih bg!!! Jinhene sudalgaa iim l bg. Er em gej taltsah bol utgagui zuil. Emegteichuud oor hunii anhaaral halamj sex huseh erhtei yum bol erchuud ch bas tiim erhtei!! Shudarga l amidartsgaayaldaa 🙂
Үнэхээр дажгүй залуу нууц сайн хадгаладаг ганц бүсгүйтэй танилцъя. amaraa2016@yahoo.com
2 ger bvl amidardg mood delhiid delgerch bg gsn.hvvhed unchruhgvi.hvntei suusan ch syygaagvi ch yawj yawj ganzaaraa n vlddeg horwoo.ger bvl bolj buun vvreg hariytslaga bolj bsnaas nzuud bsn n dreee.hvn bol umch hurungu bish bainga hywirch uurchlugddug
Huurtaj bga hunii setgeld ymar ih sharh ulddegiig tuulj uzsen hun l medeh bh. Ter ih itgel nurj unah uyd amidral shal utgagui sanagddag. Gehde uneheer hairtai bol uuchilj chaddag. Gehde sanaanaas ni hezee ch gardaggui hetsuu. Heruul boloh bolgond ter sedew suhugduh bolno. Hetsuu hetsuu.. amidral uneheer hetsuu uydee hetsuu. Neg negnee hundleed hairlaad bhad l garaad bdag sonin sedew ymdoo 🙁 Uhaantai erchuud bgoo. Amidraliin toloo zutgeed yadaj bhad hair halamj dutlaa geed oor er haij baigaa em ichig. Gants emegtei baitugai hed heden emegteig zohitsuulaad yawad bga erchuud bhad end ingeed ym bicheed shanalaad suuj bga er ichig. medkumdoo
Тэр ѳѳр мэдрэмжийг хэзээд бодно хүснэ. Хүн юм чинь. Ямар зѳвхѳн чамд зориулагдсан захиалгаар хийсэн машин биш. Тийм болохоор айсан айдастайгаа амьдраад байж дээ.
Hudal medemhiirtsgeegeed unench bj chadahgui bol hayaad bai hayaad bai etssiin dund hayagdahgui hun olj chadahuu chi. Ooroo tiim bugdiig sain zohitsuulj chadahuu kk. Zugeer l bgaagaaraa l bai. Pizdanuud huuraad bval uhtel ni zod.
Huursan ers shohoorhol savaaguitlees boldog bol ehneruudiin huuraltiin 80% er nuhurtuu gomdson gomdloos ulbaataig sudalgaagaar togtoochood bhd yu yarih geed yu yarigdaad bgn. Huuhed gargaad myaardag n huuhnuud l golduu shd jiimee bhd n huuhed jijig bhd n tesch tevchdeggui zugguiteh bolomj saitai n nuhruud l bdg bh shu
Za yrshig ingej taltsaj hereldej bhaar xvn bvr xvssneeree amidareoo laitai yum. Durtai durtai xvmvvsteigee sexdeed l xarin salj vr xvvxdvvdee unchrvvlj bolohgui shvv. Yes bi amidraliin amar xylbar shine dvrem zohiochixloo ta nart taalagdaj bgaa bizde. Odoo ingeed xervvl temtselgui sumandaa sxan amidartsgaaya kkk joke shv bariad idchiw
Аа тэгээд эхнэрээ хангаж байвал ийм асуудал үүсэхгүй шд. Зөвхөн өөрсдийгөө бодоод тавиад яваад байвал наад хүн чинь ч гэсэн өөр мэдрэмж хайдаг юм байгаа биз дээ.
ehneriinh n bodson chini shal oor humun
ai daa namaig etsgiin bish ooriin maani gerees avch ochood tejeegeed 24/7 hairlachihval ch mon saihan bna daa
Мэдээж тийм гэхдээ энэ тал дээр ихэнх нь нөхрийг нь буруутгаж байна буруутгахаас ч аргагүй эмэгтэйчүүдийн асуудал бол ихэнх нь хүчирхийлэлд өртөж байгаагаа бичдэг нөхөр нь байнга архи ууна зодно дарамтлана хардана эрх чөлөөг нь бооно за тгд энэ дунд нь мэдээж араар нь тавьдаг тухай бол бүр сүүлд хавчуулаад л бичсэн байдаг тэрнээс манай нөхөр өөр хүүхнээс өөр таашаал авахыг хүсээд унтсан байна салахуу яахуу гэсэн зүйл бол уншиж харсангүй ээ тиймээс эмэгтэйчүүд минь ямар их тэсвэр тэвчээртэйг хар. Эрчүүд тэгэхэд иймхэн зүйл дээр амьдралаа үр хүүхдээ бусниулхар сэтгэлийн тэнхээгүй тэвчээргүй нь харагджийн шдээ. Эмэгтэйчүүд бид чинь дээр хэлснээр өглөө босоод л орой унтатлаа хайранд бөмбөрөөд эрхлээд хэвтээд байхыг хүсдэг гэвэл худлаа шдээ хүсдэг байсан ч эрчүүд тэгж чадахуу? чаддаг нь байлаа гэхэд тун ховор л байх бид нар чинь эрчүүд та нараасаа хаяа ч гэсэн хайртайгаа мэдрүүлэх халамж, үрийн минь эх шүү гэх хүндлэл хүсдийн. Эр нөхрөөсөө айж амьдрах биш, эр нөхрийнхээ хажууд байхад юунаас ч айхгүй байх хамгаалалт хүсдийн