Хиймэл эрхтэн хэрэгтэй юу?

be005883.jpgХиймэл эр бэлгэ эрхтэнг эрт дээр үеэс хэрэглэж иржээ. Энэтхэгийн сүм хийдэд гэр бүл болсон охидыг эхлээд чулуун бурхны эрхтэн дээр суулган, онгон биеийг нь хөнддөг байж.

Тэр үеийн заншлаар бүсгүй хүн нөхрөөсөө өмнө бурханд биеэ тушаах ёстой байдаг. Хожим хиймэл бэлгэ эрхтэнг ёслол үйлдэхээс гадна хувийн зорилгоор ашигладаг болсон. Эхний үед чулуугаар хийж байсан бол дараа нь өөр бусад материалаар хийдэг болсон. Ийм хэрэгслүүд маш өргөн хэрэглэгдэж байсан гэдэг, одоо ч эртний булш бунхнаас олноор гарч ирсээр байна.

Баян эмэгтэйчүүдийг нас барахад түүний гэрийн сав суулга, хайртай боолууд, тасалгааны нохдын хамт эдгээр хэрэгслийг цуг оршуулдаг байжээ. Грекчүүд мөн хиймэл эрхтэн хийдэг байсан төдийгүй түүгээр экспорт, импорт хийж байж. 1989 онд Газрын Дундад тэнгисээс финикийн живсэн хөлөг онгоц олсон ба түүний агуулах сав нь вино, хиймэл бэлгэ эрхтнээр дүүрэн байлаа. Грекчүүд түүнийг нефрит, ониксоор урладаг байсан ба арай ядуу нь зэсээр хийдэг байжээ. Дундад зууны үед хиймэл бэлгэ эрхтэн хориотой байсан, харин загалмайн аян дайнд явсан хөлөг баатрууд хайртай бүсгүйчүүлдээ хиймэл эрхтэн авчирч бэлэглэдэг болов. Энэ үед түүнийг төмөр модоор хийж байлаа, нилээд жинтэй бөгөөд сайхан хилэн шиг гадаргуутай болдог. Туркийн султануудын татвар эмс хиймэл эрхтэнг өргөн хэрэглэдэг. Учир нь султан бүр дор хаяж, 1000 татвар эмтэй байх ёстой, гэтэл нэг шөнийн дотор тэр таваас илүүд “үйлчилж” чадахгүй. Зарим нэг нь амьдралынхаа туршид ердөө 2-3 удаа л султантай ойртсон байдаг гэнэ. Ийм учраас султаны эрхтнийг яг дуурайлган хийсэн зааны ясан бэлгэ эрхтэнг татвар эмүүддээ тарааж өгдөг заншилтай гэнэ.

Туркэд улсын бүх хаадын хиймэл эрхтэнг музейд дэлгэн үзүүлсэн байдаг. Yе үеийн хамгийн шилдэг хиймэл эрхтэнг Германчууд бүтээжээ. Өнгөрсөн зууны эхээр ийм нэг төхөөрөмж бүтээжээ. Урлагддаг хоёр металл савны гадна талынх нь бариултай, түүнд халуун ус хийдэг учраас хэрэглэхэд аятайхаан дулаан байдаг, дотор талын сав нь тусгай пүрштэй, автомат механизмтай, түүнд халаасан глицерин хийдэг. Пүршийг тодорхой хугацаатай тавихад шингэн тусгай сувгаа яг тавьж буй дурын шингэн мэт “бууддаг”. Ийм төхөөрөмжүүд хэрэглэх зааварчилгаа болон баталгаат хугацааны засварын тасалбартай зарагддаг байв. Яг чанартай сайн цаг шиг.

Харин Гитлерийн үед хиймэл эрхтэн хийхийг хоригложээ. Тэр рейхын хүн амыг олон болгоход санаа тавин, хэрэв цаашид техникийн хөгжил ийм маягаар урагшилвал удахгүй эр хүмүүс хийх ажилгүй болно гэж үздэг байж.

3 Comments

  1. hun gj says:

    sez shop d bdag

  2. Saruul says:

    xiimel erxtn xaanaas olox ve?manaid bdiimuu?

  3. saraa says:

    za arai chdee chuluun deer suulgaad bhdaa yadgiin ydaj bhad ongon ohiduudiiguu,,,zoblontoi ch yumuu daa he he ter yeiin ohid huuhnuud azgyi bjdee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.