Онгон бэрийн үнэ цэнэ ба орон орны заншил

84874639

Хүн төрөлхтөн сүргээрээ амьдарч ирсэн цагаас эхлэн өнөө үеийг хүртэл гэр бүлийн амьдралаар амьдарч ирсэн билээ. Тиймдээ ч гэрлэх ёслол гэдэг нь улс орнуудын зан заншлыг илтгэсэн маш чухал арга хэмжээ болдог. Гэрлэх ёс заншил нь хүргэн орох, бэр буулгах гэсэн 2 үндсэн хувилбараар илэрхийлэгдэх боловч ихэнхдээ бэр буулгах хэлбэр нь түгээмэл тархсан байдаг. Үүнээс улбаалаад шинэ бэрийн нэр төр, шинэ бэрийн инж, шинэ бэрийн өнгө зүс гэсэн ойлголт олны анхаарлыг татаж байдаг гэж болно. Мөн бэр буулгаж гэрлэх ёслолтой холбоотой хамгийн чухал асуудлуудын нэг нь шинэ бэрийн онгон эсэх асуудал юм.

Ихэнх орнуудад шинэ бэрийг онгон байх ёстой гэж үздэг. Ингээд дэлхийн зарим улс орнуудын хуримын ёсны талаар энэхүү нийтлэлийг бэлдлээ.

ОРОС ГЭРЛЭХ ЁСЛОЛ

Оросууд шинэ бэрийн онгон танхил бэрийг чухалчилж үздэг байсан ард түмний нэг юм. Гэрлэх ёслол болох тухай тосгон даяар нэлээд олон хоногийн өмнө зар тараагдана.

Хуримын ёслолд тосгоны бүх хүмүүс оролцдог, айл бүр найрын ширээнд зориулан аль болох амттай хоол ундааг гэрээсээ авчирч нийлүүлдэг байжээ.

Харин хуримын ёслол эхлэх үед тосгоны хамгийн өндөр настан босч хуримын ширээн дээрх бүх идэз ундааг амсч үзээд амтгүй байна гэх буюу “Гашуун байна” гэж хэлдэг байж.

Энэ үед хуриманд оролцогчид бүгд энэ үгийг дэмжиж өгсөнөөр гэрлэгчид босч хуриманд зориулсан өрөөнд орж хөшигөө хаан бэлгийн ажил хийдэг байсан аж.

Эр эмийн ажил дууссаны дараа хосууд гарч ирэхэд хүргэн, бэрийн тал уралдан өрөөнд орж нөгөө хоёрын унтсан орны даавууг хуулан авч нийт зочдод үзүүлдэг байжээ.

Хэрэв даавуу цус болсон байвал уг даавууг өлгөж тэр даавууны дор зочид шинэ гэрлэгчдэд зориулсан бэлгээ тавьдаг байсан байна.

Хэрэв нөгөө даавуу нь цус болоогүй байвал хурим болдоггүй байсан бөгөөд хүмүүс өөр өөрийн авчирсан идэж уух юмаа буцаан авч явах ба тухайн тосгоны нэг хүнд цоорхой хувин бариулан тосгон дундуур явуулдаг, тэр нь цоорхой хувингаа нүдэж явдаг ёстой аж.

Цоорхой хувин нүддэг нь тэр хурим энэ хувин шиг цоорхой байнаа гэдгийг зарлаж байгаа хэрэг юм байна.
Энэ ёслол нь нэг талаараа маш хатуу ширүүн учир гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд орсон хосууд хуримын үеэр орныхоо даавууг малын цусаар будах, зарим эмэгтэйчүүд хуруугаа хазан цус гаргах зэргээр янз бүрийн л юм болдог байсан гэнэ.

Энэ ёслол цаг хугацааны хувьд өөрчлөгдсөөр өдгөө шинэ бэрийн ариун онгон байх эсэх нэг их чухал биш болсон төдийгүй хуучны уламжлалаас нь Гашуун байна” гэдэг үг л үлдэж хоцроод байгаа юмсанж. Хуримын зочид Гашуун байна” гэж хэлэхэд хуримлагчид босч зогсоод үнсэлцдэгийг та бид кино сэлтээс бишгүй нэг үзсэн билээ.

Гэр бүл болсоноор бэр бага насны овгоо өөрчлөн нөхрийнхөө овгийг авдаг ёс харин хэвээрээ байгаа юм.

БАЛТИЙН ОРНУУДЫН ГЭРЛЭХ ЁСЛОЛ

Хэн нэгэн охиноо хадамд гаргахыг хүсвэл сүй бэлдэх ёстой байдаг. Нэг ёсондоо тэжээлгэх хөлсөө төлж байгаатай бараг адил гэж болно.

Мөнгөтэй баян айлууд охиноо сурвалжит гаралтай хүнд өгөх гэж их хичээх 6а сурвалжит гаралтай дээр нь царайлаг бол хүргэн хүүгийн үнэ өсч өгнө. Манайхны хэлдэгээр хохь тайжууд баян айлын охидыг судалж аав ээжтэй нь үнэ хаялцах явдал бараг ердийн зүйл болсонтой адил байжээ.

Ийм гэрлэлт болоход хуримын бүх зардлыг хүргэний тал дааж хийдэг байна. Үүнээс гадна уламжлалт хэлбэр буюу хүүгийн тал сүй тавих ёс ч бас адил байдаг байна.

ЕВРОПЫН ОРНУУДЫН ГЭРЛЭХ ЁСЛОЛ

Ерөнхийдөө бүгд ойролцоо гэж болно. Гэрлэх ёслолыг ямагт сүмд үйлдэх бөгөөд гэрлэх ёслол үйлдсэн сүмд тухайн хосуудын нэр усыг тусгай дэвтэрт бичиж хадгална. Нэгэнт бүрттэл хийгдсэн л бол дахин өөр газарт бүртгүүлэх ёсгүй ингэсэн тохиолдолд гэмт хэрэг хийсэнд тооцогддог.

Энэ ёс одоо ч хэвээрээ. Нөхөр нь дайнд ч юм уу хаа нэг тийшээ яваад сураггүй алга болсон байсан ч сүм бүртгэлийг цуцалдаггүй.

Хэрэв бүртгэл цуцлагдаагүй байхад бэр өөр хүнтэй орооцолдвол шившигт тооцогдон маш хэцүү дарамтанд ордог байсан байна. Христос шашны зарим урсгалд онгон биеэ “бурханы төлөөлөгчид тушаах ёс” бас байдаг. Энэ ёсыг лам нар гүйцэтгэнэ.

Мөн зарим оронд гэрээсээ онгон охин гаргаж болдоггүй гэж үздэг тул эцэг нь охиныхоо онгон биеийг хөндөх тохиолдол ч гардаг байжээ.

ТҮВДИЙН ГЭРЛЭХ ЕСЛОЛ

Түвдэд амьдрал ядуу айл хүүхдүүдийнхээ дунд нэг бэр буулгах ёс байдаг. Тэр айл хоёр буюу түүнээс дээш хүүтэй болсон үөдээ бэр буулгадаг байна. Энэ нь илүү хүн тэжээхгүй гэсэн санаа бөгөөд гарсан хүүхэд нь бүгдийн дундын хүүхэд болно.

Эртний Энэтхэгийн Махабахарата зохиолд энэ тухай нэлээд сонирхолтой бичсэн байдаг шүү дээ. Аржуна тэргүүтэй таван хүүхэд дундаа нэг эхнэр аваад нэг нь бэлгийн ажил хийж байхад нөгөө нь саад болохгүйн тулд үүдэндээ гутлаа өлгөж тавьдаг тухай өгүүлдэг.

Нэг удаа үүдэнд өлгөсөн гутлын үдээсийг хулгана мэрж тасалсанаас болж яг хурьцал үйлдэж байхад нь дүү нь орж ирэн эвгүй байдал үүсдэг. Энэ байдалд хэн хэн нь эвгүйцэн бухимдаж хулганы эрхтэн тасарч унаг гэдэг хараал гарсан гэдэг. Эртний энэ домог одоо хүртэл яригддаг бөгөөд нөхрүүд хурьцал үйлдэх үедээ янз бүрийн тэмдэг хийж үүдэндээ өлгөдөг заншил ч хадгалагдан үлдсэн байна.

Мөн зарим газарт бэр онгон биеэ бурханд тушаана гэсэн ойлголт байдаг. Энэ зан үйлийг мэдээж лам нар гүйцэтгэнэ.

ХЯТАДЫН ГЭРЛЭХ ЁСЛОЛ

Хятадад хүргэний тал сүй тавьж бэр буулгана. Бэр онгон эсэхээс хамаарч үнэ цэнэ нь янз бүр. Иймд охин хүүхдээ онгоноор нь хадгалах нь эх эцгийн хамгийн том үүрэг.

Мөн охин хүүхдийг хар багаас нь ирээдүйд нөхөрт гараад яаж байх талаар сургаж хүмүүжүүлэх ажил хамгийн чухалд тооцогдоно.

Хятадад охин хүүхдийн хөлийг давсалж боох уламжлал байдаг ба энэ нь хүүхдээ багаас нь бусадтай нийлж гадуур дотуур тэнэхээс, нөхөрт гарсан хойноо нөхрөөс нь зугатаалгахгүй гэсэн санааг агуулдаг.
Гэрлэлтэнд зууч эм чухал үүрэг гүйцэтгэнэ.

Дууч эмсэд гэрлэлтийн ёс хамаагүй ба тэнд хүмүүжиж байгаа охин 15 нас хүртэл онгоноо хөндөөгүй бол шившигт тооцогддог хачин ёс бий. Ийм охины онгоныг хөндсөн этгээд долоо хоног үнэ хөлсгүй эдлэх эрх эдэлдэг байсан аж.

КАЗАКУУДЫН ГЭРЛЭХ ЁСЛОЛ

Хуримын ёслолын хамгийн гол зан үйл нь хуримын дараа хүргэний талын настай хөгшчүүл бэрийн онгон байдлыг шалгаж үзэх явдал. Ингэж шалгаж үзсэний эцэст хурьцал үйлдэхийг зөвшөөрдөг. Зарим тохиолдолд хөгшчүүл хурьцлын ажлын үеэр зааж сургах үүрэг гүйцэтгэнэ.

Учир нь шинэ бэр анхны хурьцалд орох үед сэтгэл шаналалд автах юм уу гэмтвэл цаашдаа хурьцлын хүйтэн харьцаатай болж магадгүй гэж үздэг ажээ.

Мусульман шашинт орнуудад эр хүн эхнэрээ бүрэн хангаж байх шаардлага тавигддаг учир эр хүний эрхтний хөвчийг 5-7 насанд нь тасалдаг. Хөвч таслах ёслолыг тусгай сайн өдрийг сонгон лам хүнээр гүйцэтгүүлэх нь их нэр төрийн хэрэг байдаг байна.

Казакийн гэрлэх ёслолд бэр хулгайлах ёс их том үүрэг гүйцэтгэдэг. Бэрийг сүйлэхдээ бэрийн зан ааш, ажилсаг байдал, хөөрхөн зэргээс нь хамааран сүйний үнэ янз бүр байх ба зарим тохиолдолд 30 бодны үнэнд хүрдэг байна.
Бэрийг сүйлж авсан бол хүргэний талд үүрд очдог учир хүргэн нас барахад орыг нь дүү нараас хэн нэг нь эзлэн авч сууж болдог. Нэг хүн гурав хүртэл эхнэртэй байж болдог.

СОЛОНГОС

Солонгос нь мөн л онгон охиныг эрхэмлэх боловч бас зарим нутагт заавал онгон байхыг шаарддаггүй. Солонгост хүчний хүргэн гэсэн ойлголт байдаг.

Хүчний хүргэн гэдэг нь нэргүй зарц гэсэн үг. Энэ нь охинтой айл өөрийн гэрийн ажлыг хийж дийлэхгүй бол ядуу айлын хүүг хүчний хүргэн болгоно.

Хүчний хүргэн нь гэрлэх нас хүртлээ тэр айлын хамаг л ажлыг хийх бөгөөд гэрлэх нас хүртлээ гэрлэсэн охинтойгоо ойртох эрх байхгүй.

Ингээд насанд хүрсэн хойноо дахин гэрлэж нэг оронд орох эрхтэй болдог байна. Мөн зууч эм бэрийг сонгох зан үйл ч байдаг.

6 Comments

  1. оч says:

    онол дадлага гэнэ үү?яасан хуцдаг юм бэ?

  2. Zovlogch says:

    Сонирхолтой л юм

  3. kkk says:

    ter ohiniihoo ongiig tsooldog aaviin erhten yaj sobdog bnaa ain kkk

  4. Man says:

    Маш туршлагатай залуу онгон цоолж үйлчилнэ. Өвдөлт мэдрэгдэхгүй. Хүүхнүүдийн дур тавих G цэгийг илрүүлж зааж өгөн сексийн талаар аман хичээл заана. Жич: Хичээлийг дадлага, онол практиктай хослуулах учир бэлтгэлтэйгээ ирнэ үү. Хаяг УБ хот секс гудамж-18 байр -25 өрөө 01 утас 99000000

  5. lkhaagii says:

    hi

  6. Anar says:

    Shal te1 naasan er ni hamgiin gaj ni oros shaasan pizda hunuus hoorondoo hairtai l bol yamar hamaa bnaaaaaa damn !!!!!!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.