НЭГ ЗУУН САЯЫН МАШ ГОЁ ХОНЖВОР

9be616000450703boriginal_500x500

Хазайсан нийтлэл оруулчихлаа. Тэгэхдээ нэг уншаад үзээрэй

2016-р оны 1-р сарын 4-ний өдрийн орой Нэмэгдсэн өртгийн татварын 2 хувийн буцаан авалтаа авахын тулд баримтаа заавал нэхэж ав гэсэн сүржин мэдээ зурагт бүрийн мэдээний хөтөлбөрөөр гарав.

Бүтэн нэг зуун мянган төгрөгийн наймаа хийж байж хоёрхон хувь буюу 2000 төгрөг эргүүлж авах аж. Тэгээд нэг зуун мянган хүнээс ганцад нь л ногдож мэдэх зуун саяын хонжвороор манай төр биднийг даллаж гэнэ. Иргэд биднээс нэг тэрбум төгрөг авсныхаа дараа л тэр хонжвороо хэн нэгэнд нь тааруулахаа мэдэхтэйгээ байлгүй, манай төр.

ХАҮТ-ын дарга Б.Лхагважав ганцхан ширхэг талх аваад 100 сая төгрөг хожих боломжтой гэж хошгируулсан ярилцлага өгч. Баримт өгөөгүй байгууллагыг 1800-1288 дугаарын утас руу залгаж ольж матаж торгуулж шийтгүүлэхийг иргэдэд зөвлөж.

Тэр утас руу нь залгаад 2 минутад амжиж ольж матаж чадвал 1000 төгрөгийн нэгж унах байх. Амжихгүй бол 1500 төгрөгийн нэгж унана. Авах мөнгө маань 18.500 болчихож байгаа хэрэг шүү дээ.

Бүтэн нэг сая төгрөгийн наймаа хийсний эцэст бүтэн нэг жил хүлээж байж 20.000 төгрөг эргүүлж авах аж. Тэгээд дунд нь сар бүр 100 сая төгрөг горьдсон сугалааны нэвтрүүлэг зурагтаар үзэж таарна.
Хорин мянга эргүүлж авахын төлөө баахан явдал суудал болох юм биш үү? Хоёр хувиа эргүүлж авах хүсэлтэй хүмүүс байгааг би үгүйсгээгүй. Гэхдээ тоохгүй нь илүү байж мэднэ гэж тааварлаад байгаа юм.

Зөвхөн орон сууц, үнэтэй жийп машин худалдан авч 50 сая төгрөгөөс дээш наймаа хийх хүмүүс л энэ 2 хувийг эргүүлж авахыг үнэхээр хүсэж хөөцөлдөх байх.

Бусад өдөр тутмын жижиг наймаа хийж байдаг хүн бүр Гобсек хэмээх мөнгө хүүлэгч шиг тэр хоёр хувийг бодоод л гуйлгын хайрцагт байдаг 10, 20, 50 төгрөг шиг баахан олон жижиг цаас бариад гүйгээд байх болов уу? Гүйдэг юм гэхэд тэр их онцолж дурдаад байгаа 100 саяын хонжворыг нь яг тэр хожно гэсэн баталгаа хаана байгаа билээ? Хаана ч байхгүй.

Энүүнээс болоод зүгээр нэг лангуу түрээслээд ажиллуулж байгаа, гудманд зогсоод оймс зарж байгаа хүмүүст бас нэг бэрхшээл нэмэгдэнэ, асуудал үүснэ. Нэг монгол, нөгөө монголдоо өгч байгаа мөнгөндөө харамсаад ч байгаа юм шиг юм болно. Танайх 2 хувийн буцаан авалтын баримт өгч байгаа юу? Өнөөх нь үгүй гэж хэлж таарна. Лангуу түрээслээд сууж байгаа, гудманд зогсоод оймс зарж байгаа хүнд тэр үл давхцах QR кодтой кассын машин нь яаж байх билээ.

Тэгвэл авахгүй ээ. Энэ маягийн марзан яриа л нэг биш удаа гарах байх.

Үүний цаана юу оршино вэ?

Төр иргэд биднийг улам хянаж, олсон орлого бүрийг чинь тоолж, өөрсдөө тарган цатгалан амьдрах гээд байх шиг. Иргэдээ улам хянаж, авах татвараа ганц мөнгө дутаахгүй авахаар төр барьцаа чангалж байна.

НӨТ-ийн 2 хувийн буцаан авалт, 100 саяын сугалаанд оролцож баярлах гэх мэт гоё үгсээр энэ санаагаа нууж сууна, тэд.

Хэдэн компани, худалдааны жижиг болон сүлжээ дэлгүүрүүдээс иргэн хүн 20.000 төгрөгийн наймаа хийх бүртээ нэг жаахан цаас нэхэж авах юм гэнэ. Тэр жаахан цаасны тасархайгаа интернет орж бүртгүүлээд энэ яваа насандаа барааг нь ч олж харахгүй сугалаа гэгчийн хонжвор болох 100 сая төгрөг горьдож суух юм гэнэ.

Энэ гайнаас болж жирийн иргэн, худалдаа эрхлэгч хоёрын дунд үгэн мөргөлдөөн үүснэ.

Ингэж их сүр болж байж авсан татвараар эцсийн эцэст хэн сайхан амьдардаг билээ? Өгсөн татвар чинь бүрэн бүтнээрээ иргэн таны сайн сайхны төлөө зарцуулагддаг билүү? Ихэнх тохиолдолд үгүй.

Зам тавина, зузааныг нь нимгэн боллгож, өргөнийг нь нарийн болгож тэд иддэг. Тендер зарлаж иддэг. Улсын хэдэн үйлдвэрүүдийн дарга дорго болж бас иддэг. Болох болохгүй бараа шахаж бас иддэг. Идэх арга нь мундахгүй их байгаа учраас авах аргаа тэд нарийсгаж сууна.

Төрийн өмчийн төмөр зам байгуулж иднэ, утаа бууруулна гэж иднэ, үндэсний үйлдвэрлэл дэмжих нэрээр зээл тарааж иднэ, төмөр зам тавих нэрээр шороон далан овоолж идээд эхнээсээ ачигдаж, сэжигтнээр татагдаад байгаа биз дээ.

Татвар гэгч зүйл эцсийн дүндээ төрийн түшмэд, нам дагасан цөөн хүний сайхан амьдрах эх үүсвэр болох нь их байгаа шүү дээ.

Зуун саяын хонжвор гэсэн гоё сайхан үлгэр ярьж байгаад төр биднийг улам хянах гээд байна. Зуун саяын хонжвороор хуурч байгаад банкинд байгаа дансыг чинь төр хянах гэж байна. Тэр хуруун чинээ цаасыг нь интернет рүү орж И-Баримт хэмээх сайтад бүртгүүлэнгээ банкны дансныхаа дугаарыг би өөрөө төрд бичиж илгээх юм гэсэн. Таны дансны дугаарыг зөвхөн банк мэддэг байсан бол одоо татварын газар мэддэг болно. Аливаа нууцыг хоёроос илүү хүн мэдвэл тэр нууц биш болдог гэж үг бий. Түүн шиг юм болохыг хэн үгүй гэх вэ. Тэр тусмаа хоёрхон хувиас болж дансаа төрд хэлэх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу…

Яг энэ мөрүүдийг бичиж суухад бас нэг хүн хэлж байна. Чи тэр 2 хувьд хууртаад төрд бүртгүүлчих юм бол чамаас эргүүлээд төр татвар хурааж авах нөхцөл бүрдэнэ. Одоогоор 50 сая төгрөг хүрсэн орлоготой бол НӨАТ тооцно гэж байгаа хэдий ч, нэг л өдөр улс төрчид бүгдээс нь татвар авдаг болох хууль батлаад 2 хувьд хууртаад төрд бүртгүүлсэн чиний орлого бүрээс чинь татвар авах болно гэж. Энэ үнэний хувьтай гэж би бодож байгаа. НӨАТ гэж үгийн товчлолыг бодоод үз. Нэмэгдсөн Өртгийн АЛБАН татвар. Өгөхгүй бол чи төрийн дайсан болно гэсэнтэй утга нэг үг шүү дээ. Шилний цаанаас чихэр долоолгохоо улс төрчид хэнээс ч заалгахгүй нь ойлгомжтой. Үнэндээ энэ 2 хувь бол шилний цаадах чихэр гэж би бодож байна.

Их сайн хөгжсөн улс оронд бүх зүйл нь татварын сайн системээр зохицуулагдсан байдаг. Манайх шиг улс төрчид нь язартлаа таргалсан, жирийн иргэд нь хөрөнгөжиж амжаагүй газарт ингэж гоё үгээр хуурч нийт иргэдээ бүртгэж орлогыг нь хянаж татварлах гэх нь буруу. Түүний оронд улс төрөөс хулгайлаад байгаа нөхдөө л орлогыг нь сайн хянаж, шоронд суулгах тогтолцоо механизмаа сайжруулмаар юм.

25 Comments

  1. hmm says:

    Ene languu ajiluulj odriin hooloo zalguulj bgaa humuus ter unetei kassiin mashin printer programm ene teriig yaj avah bolj bn unen burheg.  hamaa alga teriig ni unegui suulgaad ogvol bas yay gehsen . tur zasgaas mungu nehehgui amia bolgood yavaad bgaa humuusiig yagaad ingej shahaj havchij bgaa um bol  arai denduu umaa. Hyamral ,ondor turees geed huviaraa um hiihed ulam hund bolj bhad deerees ni tur tatvaraar daramtalj bn .bolii tsalintai ajil hiiy geed yavahad  ajil oldohgui sh dee eh orondoo amidrah ulam l hetsuu bolj bn daa.

  2. baba says:

    Энэ бол миний бодлоор ард иргэдээсээ том судалгаа авч байна нэгэнт дансны мэдээллээ төрд өгсөн хүмүүсийн бүтэн жилийн орлогыг барагцаалж байгаад 2017 онд татварын шинэ хууль гарч харилцах болон хадгаламжын данснаас чинь мэдээгүй байхад хуу хамах тактик байх гээл бодоод байна……Би сард 1 саяын цалинтай гэхдээ бүтэн жилд өөртөө 1 саяар хувцас эсвэл утас авч байсанаа санахгүй юм байна тэгээд ч байнга ордог эмээгийн дэлгүүрээс 2 талх авчаад баримтаа авъя гээд байх ч

  3. ene arai l says:

    Huviaraa um hiij ger bulee tejeej bgaa olon jijig biznes erhlegchid yaduusiin egneend shiljih ni todorhoi . yamar ch beltgel ajil hangagdaagui yana daa .

  4. Дүфф says:

    Ene huulig demjeed baigaa garuud ajil olgogch bish hezee ch ajil olgogch jijig dund aj ahuin negjiin zovlong oilgohgui garuud bna. Tom tom uildverlegch importlogch compnaiud l supermarket, tuts geltgui nuattei uneer ugdug baih. Jijig dunduud n nuat tulugch ch gesen nuattai tom delguurt nuattei uneer jijig tuts muhalgt nuatgui uneer ugj bga. Tegj bj tanai dood delguur ger horoolliin delguuruud arai hyamd borluulna. Neeree yagaad jijig delguurt 5000 bga baraag tom delguurees 5500 avna gej. Ter sugalaa n heden say heden 100 myangad 1. Hojih ugui n medegdehgui sugalaag goridoj unete delguuriig songoh geju? Terte tergui bid alham tutam l tatvart daramtluulj baiga. Tom tom benzin, uuren holboo ged irgen aj ahui gej ylgalgui nuattei uilchildeg gazruudasa l nuatuu tsugluul. 

  5. uhaantai baildaa says:

    Sex e x gene uu ner n hvrtel mudaak t1 nuhur gedgiig chn haruulj bn. Chiniiheer bol Har holsoo gartal noir hooloo zolioslon hudulmurluj olson heden mongooroo Gaigu delguur eer uilchluulj tatvar tolson barimtaa shudargaar avj bas sugalaand oroltsoj bolohku yu? Tegeed cham shig amaa angaigaad suuj bdag oorsdiigoo guilgachin zindaand sain duraaraa avaachsan hvmvvst vnegui sugalaa avj oghuu? Tm yum.bdguimaa. mongol chuu daa hodolmorlo, zvtge. Ene uedee chi yadarj zovj bolno. Gevch vr hvvhed hoich ve maani bid nii ursgasan hols nii amtii medej az jargaltai,  Japan solongosuud shg Delhiin  tubshind amidragaldee.  

  6. Irgen says:

    Yo nud ereeljilchlee

  7. zochin says:

    unen shd, iimerhuu burtgel nereer irgediin huviin medeelel tsugluulah gesen arga shuu dee, bi lav hezee ch ter kassiin talon nehegui, hezee ch ter balai sugalaag ni sonirhohgui, 20.000 avah geed 1 saya g urj bhuu, lol.

  8. tatvar tulugch says:

    er ni jiriin ard irgediin ihenh ni huviara jijig ajil uilchilgee yavuulj bgaa, orlogoos ni hamaaruulaad nuat aa, mun orlogiin tatvaraa bagasgah heregtei. tur uneheer l bugdiig il tod bolgoh geed bgaan bol  ter cass, posiin tuhuurumjuu jijig gazruuddaa hungululttei baga uneer suuriluulah heregtei

  9. miigaa says:

    Huue 1800tai dugaar chin 60tug.n unetei. 1900tai dugaar n minut n 500tug bdg. Heterhii degsduuleh gd yadtsiin bishu

  10. macbook says:

    Тэгээд жижиг аж ахуй эрхлэгч тэр төхөөрөмжөөс гадна интернэт, заавал тэр програм энээ тэрээг нь авах ёстой болно биз дээ. Баримт асуухын оронд хямдруулаад авчихаж байвал бараг ашигтай юм уу

  11. jak says:

    sex x д дансанд чинь нөат орлоо гэсэн мсж хүлээн авахад заавал ухаалаг утас байх шаардлаггүй хэрвээ 10000 төг ны хямдхан ч утасгүй хүн бол юун интернет шивэх бүр худлаа байхгүй юу

  12. jak says:

    шудрага байцгаая л гэж бичсийн уул нь төлөхгүй гэсэндээ биш хувиараа хөдөлмөр эрхлэгчид орлого тодорхойлох боломжгүй хүмүүст энэ нөат хамаагүй гээд байгаа ш дээ жижиг лангууны хүнс хувцас өргөн хэрэглээний бараанд нөат байхгүй ихэнх хүмүүс зах жижиг түц дэлгүүрээр л үйлчилүүлдэг тэртээ тэргүй том компани корпарци чинь нөатын үнээ шигээчихсэн байдгийн нэг ёсондоо томоохон сүлжээ дэлгүүр худалдаа эрхлэгчидыг дэмжсэн ажил удахгүй жижиг дунд бизнес эрхлэгчидын орлого хямрал гээд муу байгаа дэрээ улам буурна

  13. hi says:

    Tatwar tulugchdiin mungiig uhaalagaar zartsuulj chadax turtei bol tatwar tuluhuus tatgalzaad bx shaltgaan alga l bnadaa ug ni. Tatwariin mungiig vr ashiggui zvild zaraal duusch bnashdee

  14. tatvaraa unencheer tulugch says:

    sex ex x- d buh zuiliig butehgui gej harval butej boloh zuil haana ch baihgui bolno, tegeed ch ter untei 3-4 say tugrunii kassnii mashin ene ter gej humuusiig munhruulah hereg ogt baihgui,  jijig biznestei hund tohirson solgoltuud bgaa, mun hun ashij olj baigaa bol tohirson tatvaraa tuluh ystoi tegj baij ene uls hugjinu, ternees hun bolgon tatvaraas yaj zugtaah ve gej bodood baival hen ene ulsad tatvar tuluh bolj bna. 

  15. tatvaraa unencheer tulugch says:

    kkk ene hunii bichseniig unshaad neg bol yugaa ch medehgui esvel humuusiin tarhiig ugaah zorlogtoi bichij, iim zuiil unshij tarihia ugaalgaj suuhaar uursduu ebarimt.mn huudasluu ni  orood medeellee  avtsgaah heregtei. 1800 ehelsen dugaar  unegui baidag sh dee. ternees gadna manaih haritsangui baga tatvartai ornii toond orno. tiim baihad ten hagasaas iluu ni tatvaraas orlogoo nuudag, baihad yaj hugjih bolj bna. 2 tailan garagdag baisan ААН хувь humuus ene  shine systemiig hamgiin ekh eserguutstsgeej bna daa.

  16. ee says:

    Hun bolj tursun l bol tatvaraa tulj sur. Mongolchuud tatvaraa tulj surch baij l Mongol uls hugjinu. Ternees yanz bureer eh ornoo zaraad tur yaj mungu bosgoh yum be. Hun bur tatvaraas zugtsan iim baidaltai baival Mongol uls yaj hugjih ve dee. Humuus iim muuhai eh oronch uzelgui uchraas Mongol uls hugjihgui baigaa baihgui yu

  17. sex ex x says:

    өмөөрөөд байгаа jak uhaantai baildaa мэтийн хүмүүс шийдвэр гаргагч амьдралаас төсөөрсөн амьтадаас ялгарах зүйлгүй бодит амьдралаас тасарсан амьтад байна шд та нарынхаар бол та нар шиг үнэтэй супермаркетаар үйлчлүүлэх болж байна уу  бэлээхэн 6000аар зах дээр зарж байгаа махыг заавал үнэтэй 7500аар зарж байгаа супермаркетаас очиж авах уу нэг муу сугалаанд оролцох гэж эсвэл баяждаг компаниудыг ил болгохын тулд ер нь бол чи өөрөө тэднээр үйлчлүүлээд баяжуулаад байгаа биз дээ? ургамлын тосыг 100 граммаар зардаг эсвэл талх таллаж зардаг дэлгүүр наад тооцооны машиныг чинь авах гэж юм хумаа банкинд барьцаалах юм уу? 100 граммаар тос зээлж авсан хүн ухаалаг утастай гэж бодож байна уу? талоноо авчаад интернетийн газар хайгаад явах уу? монголчуудын ихэнх нь захаар үйлчлүүлдэг шд яагаад тэднийг бодолцож үзэлгүй хөнгөн хуймгай шийдвэр гаргаж олонхыг доромжлоод байгаа юм супермаркетуудын орлого энэ шийдвэрээс болж өссөн гэдэг судалгааг ч үнэн бодитоор хийж чадахгүй шд амин хувиа хичээсэн өөрөөс нь өөр хүмүүс байдаггүй гэсэн төсөөлөлтэй бусдыг ойлгодоггүй ийм амьтад байгаа цагт монгол улс хөгжиж чадахгүй бас тэр сугалааны 100 саяыг татвар төлөгчид л гаргаж байгаа шд тэгж их мөнгө өгмөөр байгаа бол алаг үзэлгүй 3 сая 42 мянган монгол улсын иргэнийхээ регистерийн дугаараар санамсаргүй сонголт хийгээд өгчиж болно шд дөнгөж төрсөн нярай ч гэсэн татвар төлөгч мөн шдээ

  18. uhaantai baildaa says:

    Manaihan yamar duraak yum ve. Delhiin jishigt niitssen Turin vilchilgee uzuulii karmaanaas chn huuli busaar mongo olj bayjdag bsan kompaniud n orlogiig il bolgoj baylagiig shudarga hubaarlii geed iim arga hemjee avj bhad bas l durguitseed bhiin. Esvel ene comment bichtsen nohduud n zahialgaar bichij bgaan boluu.  Mongol chud maani Arai ch iim duraak bolchoogui blgvidee. Ta nar iin ter golood bgaa noat iin 10 20 togrog chn niited heden terbum togrog bolood hedhen hvniig bayjuuldiim shuudee mongol chuu daa.  Uhaantai baits gaya.  

  19. kk says:

    ene kassiin mashin HOATiin talon ene ter gedgiin tsaana bas l erkh barigchdiin bussines yavagdaj bga baikhgui yu
    khun bur ukhaalag gar utastai internettei baikhad iluu tsaas mashin ug ni kheregui shtee

  20. jak says:

    заавал кассын машин компютор гэлгүй гар утаснаасаа ч үйлчилгээ үзүүлэгч таны татварын данс руу хийж болно ш дээ 

  21. jak says:

    тэгээд ч техник технологи хөгжсөн өнөө үед гэртээ ирээд бараа авсан падаанаа шивээд л шал утгагүй байгаа байхгүй юу утасны нэгж шилжүүлэлт мобайл банкны үйлчилгээтэй төстэйгээр шийдэж болно ш дээ худалдана авалт хийлээ татварын дансны дугаараа хэллээ худалдагч үйлчилгээ үзүүлэгч кассын машин эсвэл компютор дээрээ шивлээ танд мсжээр татварын дансанд чинь нөат тэдэн % чинь орлоо гэсэн мсж ирлээ сар юм уу жилийн эцэст дансаа мсжээр шалгалаа буцаан авах дүнгээ шалгалаа боллоо ийм л амархан юун талон хэвлэх тэрийгээ хадгалах илүү зардал

  22. jak says:

    уул нь нөат ын зорилго нь ашигийн татварыг үнэн зөвөөр тодорхойлох нуун дарагдуулахаас хамгаалах учиртай татвар шүү дээ худалдаа арилжаа хийж байгаа хувь хүн аж ахуйн нэгж бүгд нөат төлөгч болсон цагт л татвар эрүүлжинэ нөат төлдөггүй чөлөөлөгдсөн нэгнээс болж нөат төлдөг нь хохирч тэднийг нөатын татварыг үүрдэг  үүнээс болоод суурь үнэ ч өсдөг шудрага өрсөлдөөн ч утаггүй болдог 2 хувь гэдэг бол шилний цаанаас чихэр долоолгож байна гэдэг яг зөв таны авсан бараа үйлчилгээнд 10 хувийн нөат шингэсэн үнэ тийм болохоор 10 % буцааж өгөх ёстой сард 1 сая төг худалдана авалт хийсэн хүн жилийн эцэст 12 сая гэж үзвэл 1сая 2 зуун мянган төг нөат буцаан авалт авбал шудрага болно тэр үед л монгол улс 3 сая татварын байцаагчтай болно одоо бол дунд бизнес эрхлэгчидэд хүндээр тусна даа нэг үгээр хэлбэл ядуу тасархай баян гэсэн 2 хэсэгт хуваагдана нийгмийн баялаг бүтээгч дундчууд ядуугын эгнээрүү гэж байгаа юм даа 

  23. unen says:

    erkh barigchid idej uusan tusviin aldagdlaa jiriin bussines erkhlegch tatvar tulugchdiin khalaasiig bur musun khoosolj tulukh  gesen turiin makhnii mashin ajillaj bga baidal 

  24. unen says:

    Unen unen end burtguulekh shaardlaga ogt baikhgui ter kassiin mashiiig ni avakh shaardlaga baikhgui
    Suuliin 4 jil er ni turiin daramt shakhalt arai l kheterch Mongol uls tsagdaajsan zamiin tsagdaa tavariin baitsaagchdiin daramtand orson ardchillalaas ukharsan aimshigtai jiluud bolood bnadoo

  25. narta says:

    Yasan sxn medeelel ve. Yag uchraa olohgui suusiin. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.