Хөхний өмөн

content_acfe46bc481a58beoriginal

Хорт хавдар судлалын суурийг өрнийн анагаах ухааны эцэг гэгддэг Гиппократ анх гаргасан түүхтэй. Нэгэн удаа Гиппократаас тусламж авахаар нэг алдартай эмэгтэй иржээ. Гэтэл түүний хөхөнд аймшигт хорт хавдар үүсч, арьсаар үсэрхийлэн тархаад далайн хавчны хуягтай төстэй хатуу тав бий болгосон байжээ.

Ерөнхий

Хөхний өмөн гэж хөхний булчирхайн хэвийн эсүүд хавдрынх болж хувирах үед үүссэн хорт хавдрыг хэлнэ. Өнөөдөр дэлхий дээр энэ өвчнөөр хамгийн багаар бодоход арван эмэгтэй тутмын нэг нь өвдөж байна. Эрчүүд илүү азтай, тэдэнд хөхний өмөн 100 дахин бага тохиолддог. Зөвхөн АНУ–д гэхэд 50 мянга орчим эмэгтэй хөхний өмөнгөөр нас барж байна. Тэрчлэн урьд нь гол төлөв 50-аас дээш насны эмэгтэйчүүд өвчилж байсан бол одоо нилээд залуужиж 40, 30 бүр 20 насанд өвчлөх тохиолдол ховор бусд тооцогдож байна.

Шалтгаан

Хөхний хорт хавдар буюу өмөнгийн үүслийн тодорхой шалтгаан нь одоог хүртэл тогтоогдоогүй байна. Гэхдээ эрдэмтэд өвчлөлийг үүсгэж болох өндөр магадлалтай бүлэг эрсдэлийн хүчин зүйлүүдийг тодорхойлсон байдаг. Жишээлэхэд, цацраг идэвхит туяатай орчинд ажиллах, эм бэлгийн даавар эстрогены түвшин ихсэх, цусан төрлийн удамд хөхний өмөнгөөр өвдсөн хүн байх, бамбай болон бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа алдагдах гэх мэт. Сонирхолтой нь Ватиканы гэлэнмаа нарын дунд хөхний өмөнгөөр өвдөх тохиолдол нь тогтмол бэлгийн амьдрал -тай энгийн эмэгтэйчүүдээс 2-3 дахин их байдаг байна.

Явц

Мутацид орж хувирч өөрчлөгдсөн эсүүд эрчимтэй үржиж эхлэхийг даган хавдар ургаж эхлэнэ. Эмчлэхгүй бол хавдар маш хурдан томорч арьс, булчин, цээжний хананд ургана. Хавдрын эсүүд тунгалагын судсуудаар тархан ойролцоох тунгалагын зангилаанд очно. Мөн цусны урсгалаар бүх эд эрхтэнд зөөгдөж үсэрхийлдэг. Хөхний өмөн ихэвчлэн уушиг, элэг, яс, тархинд үсэрхийлдэг. Эдгээр эрхтний гэмтэл, мөн хавдрын задрал нь үхэлд хүргэдэг байна.

Шинж тэмдэг

Хөхний өмөнг бусад хавдрын өвчнүүдийн адил эрт илрүүлэх тусам бүрэн эдгэрэх магадлал нь өндөр байдаг. Өөрийн эрүүл мэндэд анхаарал тавьдаг эмэгтэй хүн бүр хөхөө тогтмол шалгаж байх ёстой. Харж, тэмтэрч, шинжиж үзнэ. Зөвхөн ингэсэн тохиолдолд л хөхний өмөнгийн хамгийн түгээмэл шинж болох хөхний булчирхайн хатуурлыг (нягтрал) цагт тухайд нь анзаарах боломжтой. Энэ нягтрал нь гол төлөв өвчингүй байх бөгөөд хэлбэр, хэмжээ, бүтэц нь сарын тэмдгийн мөчлөгийн явцад өөрчлөгддөггүй. Мөн өөрийгөө шинжих үед дараах зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

Товчны хэлбэр;
Гараа толгой дээрээ өргөхөд арьсан дээр нүх, хонхорхой, үүсэх;
Хөхний хэлбэрийн өөрчлөлт;
Хөхний булчирхай -н тэмтрэгдэж байгаа өрчлөлт;
Аль нэг хөхөнд байнга эвгүй мэдрэмж төрөх
Хөхний товч -ноос цусархаг ялгадас гарах;
Тэр талын суганы булчирхай томрох;

Оношлогоо

Өвчин байна гэх өчүүхэн төдий сэжиг төрсөн үед яаралтай хөхний эмчид (хавдрын эмч) хандана. Хэрэв хөхний булчирхайн үзлэгээр сэжиг батлагдахгүй бол нэмэлт шинжилгээ хийлгэж хөхний рентген зураг авахуулж, хөхний булчирхайн хэт авианы шинжилгээнд орно. Шаардлагатай тохиолдолд хөхний булчирхайн эд эсийн шинжилгээ хийдэг. Хэрэв онош батлагдвал цаашид өвчтөний эрүүл мэндийг хавдрын эмч хариуцна.

Хөхний өмөнгөөс урьдчилан сэргийлэхийн тулд 40-өөс дээш насны эмэгтэйчүүд жилдээ ядаж ганц удаа хөхний эмчид үзүүлж, хөхний рентген зураг хийлгэх ёстой.

Эмчилгээ

Хөхний өмөнд цогц эмчилгээ хийдэг. Эхний ээлжинд мэс заслын эмчилгээ хийж ихэвчлэн хөхийг бүхлээр нь эсвэл хэсэгчлэн авна. Мөн хими, даавар, туяа эмчилгээ хийнэ.

Хавдрын эрт үед зөвхөн дан ганц мэс заслаар эмчлэх боломжтой. Том хавдартай үед эсвэл тунгалагын зангилаанд үсэрхийлсэн үед ( гол төлөв суганы булчирхайд) туяа ба хими эмчилгээг зайлшгүй хийх шаардлагатай. Хими эмчилгээ нь хавдрын эсийг өөрчилж чаддаг цитостатикуудыг (хавдрын эсүүдийг гэмтээх үйлчилгээтэй хавдрын эсрэг бодис) хэрэглэж хорт хавдарыг эмчилдэг эмийн арга юм.

Даавар эмчилгээ нь дааврын болон дааврын эсрэг эмийн тусламжтайгаар эмчлэх арга юм. Хөхний өмөнгийн үеийн даавар эмчилгээний үндсэн чиглэл нь :

Эстрогений түвшинг бууруулах;
Эстроген, прогестероны дааврын рецепторт хориг үүсгэх;
Бөөрний дээд булчирхайд үүсдэг эстрогений түвшинг багасгах;

Их хэмжээний эр бэлгийн дааврын тусламжтайгаар эстрогений үйлчлэлийг дарангуйлах, эстроген эсвэл прогестерон оруулах.

Эмчилгээний аргыг эмч өвчтөнд болгонд тухайн хүний нас, өндгөвчийн үйл ажиллагаа, хавдрын бүтэц, ургалтын явц болон бусад зүйлийг харгалзан тусгайлан сонгоно. Эмчилгээний үр дүн нь өвчтний нас, эмчилгээг зөв сонгосон байдал болон гол нь эмчид цагаа олж хандсан эсэхээс хамаарна. Хөхний өмөнгөөс бүрэн эдгэрсний дараа, хөхөө авхуулах хагалгаа хийлгэсэн үйлчлүүлэгчийн өмнө хөхний протез буюу хиймэл хөхний тухай асуудал бий болдог.

SOURCE: www.103.mn

1 Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.