Арга билиг, ин ян, нэмэх хасах, эр эм гээд бүхий л зүйлээр бид өөр хоорондоо ялгаатай. Хайр, хүндэтгэл, хардалт, үзэн ядалт, хайхрамжгүй байдал гэх мэт олон зүйлээр ойртон, холдож байдаг.
Шинжлэх ухааны үүднээс хүн бол биологийн амьтны хувьд өөр хоорондоо маш их ялгаатайг ч тогтоосон. Хамгийн гол нь эр эм хоёрын хүсч буй зүйл өөр байдагт оршдог. Үүний нэгээхэн хэсгийг та бүхэндээ сонирхуулъя.
Сэтгэн бодох чадвар эрчүүдэд илүү хийсвэр, бэлгэ тэмдгийн шинжтэй бол эмэгтэйчүүд аль болох тодорхой бодитой байдаг аж. Тэд илүү их зөн совинтойгоос гадна ярианы болон хүлээн авах чадвар нь илүү хөгжжээ. Гадны мэдээллийг тэд өөр өөрөөр тусгаж авахаас гадна эрчүүдийн тархи нь хүрээлж буй орчинд онцын ач холбогдол өгдөггүй. Үүнийг эмэгтэйчүүд үргэлж шүүмжилдэг гэнэ. Харин эрчүүд эмэгтэйчүүдийг ээжтэйгээ эсвэл найз нөхөдтэйгөө утсаар удаан ярилаа, ямар ч зорилгогүй тэнэлээ хэмээн шүүмжилдэг бол эмэгтэйчүүд үүнийг нь байх л ёстой зүйл хэмээн үздэг. Хэдэн мянган жилийн турш эмэгтэйчүүд гал голомтоо хамгаалахад анхаарлаа төвлөрүүлж байсан бол эрчүүд хоол хүнсээ цуглуулах асуудлыг шийдэж байжээ. Эмэгтэй хүн хүүхдээ унтаж байхад чимээ болгоныг нь ажиглаж байдгаас гадна нөхрөө үүнийг нь анзаардаггүй хэмээн гомдоллодог. Эрчүүдийг хөргөгч юм уу хувцасны шүүгээнээс хайж буй зүйлээ олохгүй бол гайхах хэрэггүй. Тэд бас эмэгтэйчүүдийн үсний засалт, хувцаслалт зэргийг ажиглахгүй байх нь жирийн үзэгдэл бөгөөд энэ нь бүсгүйчүүдийн дургүйг хүргэдэг аж.
Эрэгтэй хүн өдөрт ойролцоогоор 7000 үг хэлдэг бол харин эмэгтэйчүүд 20 мянган үг хэлэх чадвартай аж. Үүний нэг сонгодог жишээг нөхрөө сахлаа хусах зуур туршаад үзээрэй. Таны өмссөн хувцасны талаар тэр юу бодож байна, аль эсвэл удахгүй хамт явах аяллынхаа талаар асуу. Арван тохиолдлын долоод нь тэрбээр сахлын хутгаар өөрийгөө зүсэх байх. Яагаад гэвэл тэд нэг үйлдэл хийх зуураа өөр юманд анхаарлаа төвлөрүүлж чаддаггүйн жишээ энэ. Ялангуяа, тэд гартаа хурц багаж барьсан байвал анхаарлыг нь бүү сарниулаарай.
Харин эмэгтэй хүн бол ямар ч эрсдэлгүйгээр чөлөөтэй харьцаж чаддаг ажээ.
Эрэгтэй хүний генд эхнэрийнхээ араар тавих зан байдаг гэнэ. Гэр бүлийн хамтын амьдралын тодорхой нэг үед тэрбээр эмэгтэйн гадаад төрхөнд /нүүр будалт, хувцаслалт гээд/ дутагдлыг нь олж, турахыг шаарддаг. Үүнээс гадна эрчүүд эмэгтэйгээ хэв маягаа өөрчлөх, өөрөөр хэлбэл онолын хувьд түүнийг өөр хүүхнээр төсөөлөхийг оролддог байна. Харин ухаалаг эмэгтэйчүүд уг дүрд чадварлаг тоглодог бөгөөд тэд эрчүүдээ завхай зайдан хэмээн дуудаж буй эмэгтэйг ухаантайд тооцдоггүй. Учир нь эрчүүд үүнийг нь таашаадаггүй.
Орчин үеийн эмэгтэйчүүд амьдралыг үзэх үзлээ арай өөрөөр төсөөлдөг болжээ. Тэд эрчүүдээс хоцрохгүйг ихэд хичээх болсон.
Боловсрол, нэр хүнд, боломжийн цалинтай ажил, нийгэмд эзлэх байр суурь зэрэг нь орчин үеийн эмэгтэй хүний үндсэн үнэлэмж болоод байна. Түүнчлэн гэр бүлтэй болж үр хүүхэд төрүүлэх зэрэг асуудлыг хойш тавихыг эрхэмлэдэг болжээ. Мэдээж, орчин үеийн бизнес эрхэлдэг эмэгтэй нь мэргэжлийн өндөр чадвартай, авхаалж самбаатай, асуудлыг хурдан шийдэж чаддаг байх. Ингэснээр зарим тохиолдолд энэ нь тэдэнд сөрөг нөлөө үзүүлдэг. Тэд эмэгтэйлэг чанараа алдаж, эрчүүдэд хэтэрхий өндөр шаардлага тавьдаг учир ихэнх тохиолдолд тэднийг ганцаардмал амьдрал угтдаг байна.
Эрчүүд, эмэгтэйчүүд сэтгэлээ янз бүрээр илэрхийлдэг. Эрэгтэй хүн өөрт нь их хэцүү байх үед бага насаа болон ээжийгээ санадаг бол эмэгтэйчүүд харин ч хамаг юмаа дэлгэн, уйлж байж тайвширдаг гэнэ. Эрэгтэй хүн сэтгэлийн хямрал, хүнд хэцүү үеэ хэнтэй ч хуваалцахыг хүсдэггүй, дотроо хадгалж явдаг. Иймээс ч “Эр хүний зүрх атгасан гар шиг” гэж ярьдаг нь оргүй зүйл биш ажээ. Энэ нь эрэгтэйчүүдийг хүүхэд байхаас нь л сэтгэлийн хямралаа бусдад гаргахгүй байхаар хүмүүжүүлдэгтэй холбоотой болов уу.
Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү амьдралаас баяр баясгалан, таашаалыг авдаг. Тааламжийг мэдрэхийн тулд тэдэнд бага зэргийн шалтаг байхад л хангалттай гэнэ. Шинэ зүйл худалдан авах, гоо сайханд орох, үсээ засуулах, эсвэл шинэ гутал авах, ямар нэгэн амттан төдийд л тэдний сэтгэл санаа тайвширдаг байна.
Тэдний сэтгэлгээний этгээд талуудыг авч Үзье
Эмэгтэй хүн загас наадуулах явцдаа өөрийгөө гоё харагдаж байгаа болов уу хэмээн боддог гэнэ. Тэд хувцсаа өмсөхдөө эхлээд цамцаа, дараа нь өмдөө өмсдөг бол эрчүүд үүний эсрэг аж. Эмэгтэй хүн тамхийг зуух юм уу зажилдаггүй, харин үргэлж гартаа барьдаг гэнэ. Эмэгтэй хүнтэй гар барихад тэд ихэвчлэн атгадаггүй гэнэ. Мөн тэднийг хэн нэгэн дуудахад толгой эргүүлэн харах чадвартай байхад эрчүүд бүх биеэрээ эргэж хардаг аж. Ямар нэгэн хүнд юм өргөх тохиолдолд эмэгтэйчүүд түүнийг хажуудаа, харин эрчүүд урдаа барьдаг байна.
Д.Цэрэндолгор
Өдрийн Сонин
10 Comments
zailaachee
Altaa bid 2 zaluusiig orchlongoos tasraaj chadna shuu, zalgaal uulzaal uz doodoh chin tom jijig ni hamaagui shu zaluusaa 99651765
HEY boys jargamaar baina uuu? Doodhiig chin maruujin bolgood jargaagaad ugnu shuu. Zalgaarai 99627631
Зарим хүмүүс ингэж хүнийг хорлохоо больмоор юм. өш санасан нэгнийхээ унтана гэвтэнэ гэж бичих гэж дээ. хөөрхийс гэж, үүнээс илүүг хийж амжих уу та нар, арчаагүй юм.
ta nar muu novshnuud hunii amidral ymariig mederch uzeegui l yvna daa . hogiin amitad bichsen zuiluudiig chin harahaas oi gutaj bn .ylanguya ter hagssan harhuu bas honogoor uilchilgee hiideg batchimeg , herlee hoert zailaachee ta nar
zalgaarai avahyi bl tavichaarai
msg lii
nohrooo araar ni tavimaar baina uu
hi zaluusaa bi ta nart uilchlehed hezeed belen bna. Husseneer chini edluulne shuu. zalgaaarai 88826269
Hi, bi mungutei erchuudtei tsagaar bolon honogoor une tohirch buren uilchilgee hiine.
hariu huleej bna Herlee
nuhurtuu araaraa taviulsan emegteichuuded ushuu avahad ni tuslana, 25tai hagssan harhuu.
email-deerei khishgee4mn@yahoo.com