Нэгэнт өөр хүнд татагдсан сэтгэл гэж бодохоор надад цаашаа үргэлжлүүлж явах урам ч алга!

Woman-love-Flower-1920x1440

Сайн байна уу энэ сайтын иймэрхүү захидлуудыг их уншиж байсан сэтгэлээ хуваалцаж зөвөлгөө авъя гэж бодлоо. Би одоо 28 настай миний эхнэр 27 настай 4 нас хүрж яваа хөөрхөн охинтой жирийн нэгэн л гэр бүл. Асуудал нь бидний гэр бүл мөхөж байна 2 сарын өмнө эхнэр ажлынхаа залуутай мессеж бичдэг болохыг нь би мэдсэн юм. Энэ юу вэ гэсэн чинь манай ажлын далдагар юм байдын гэж байна, тэгээд яагаад чамайг хайраа гэж бичдийн гээд асуусан чинь хүн болгонтой ингэж харьцдаг юм гэнээ.

Тэгэхээр аан тиймүү гээд дуугай өнгөрөөчөөд сонин санагдаад би ухаж эхэлсэн юм, программ хангамжаар сурж байсан болохоор фэйсбүүк, майл хаягийг нь төвөггүйхэн нээгээд үзтэл өөрийнхөө мсж-г устгасан цаад залуугийнх нь хэдэн мсж майл-д нь хадгалаатай үлдсэн байхыг унштал “зун зугаалгаар явж байхдаа голын эрэг дээр чамайг үнсэхэд…” гэх маягтай мсж байх юм. Толгой эргээд харанхуйлаад л явчихлаа, асуутал царай нь зан нь хэд хувирч бантана гэдгийг үзүүлж өглөө.

Тэгсэн “би яагаачгүй тэр надад сайн л юм байгааз би лав үнсээгүй миний хацар дээр үнссэн” гээд бүүр эргүү балай юм яриад нэг хэсэг хэрэлдэж би ч бараг архичин болох дөхсөн. Тэгээд ийм зүйл болчоод байхад бараг өөдөөс хэрэлдээд байх юм. Чи ч гэсэн гэж ирээл би ч бас тийм сайн нөхөр биш л дээ залуу байхдаа зовоодог л байлаа эхнэрээ тэгэхдээ миний хүнтэй явна ч гэж дээ нэг өдөр хүнтэй мсж-р танилцаад л маргааш нь баригдчихдаг байлаа. Тэгсэн хэд хэд хувирч байснаа сүүлдээ надад сайн хандаад байсан юмаа тэгсэн жаахан сэтгэл алдарчиж гэнээ. Сэтгэл гаргасан болгон руу татагдаад байвал яаж амьдрах вэ?

Уг нь хар багаасаа л эхнэрээ мэднэ хамгийн даруухан хэзээ ч ийм гаргахгүй гэдэгт би зуун хувь итгэдэг байсан болохоор энэ надад их хүнд тусаад байх шиг байна. Нэг хэсэгтээ хэрэлдэж уралцаж байгаад би уучлаад үргэлжлүүлээд үзье гээд намжиж байтал би урьд өмнө нь ингэж хардаж үзэж байсангүй зүгээр сууж чадахгүй ухаж явсаар байгаад 4 жилийн өмнө бас иймэрхүү байдлаар өөр хүнтэй уулзаж байсныг нь мэдээд авлаа. Уураа барьж дийлэхгүй хэд алагдаад авсан. Тэгээд бологүй янз бүрийн юм энэ тэнд найз нөхдөөс нь дуулдаад байх юм.

Бас надтай унтахдаа ерөөсөө таашаал авдаггүй юм шиг ер нь анхнаасаа. Ерөөсөө өөрөө намайг өднө гэж байхгүй Би л өөрөө дайрсаар байгаад унтдаггүй юм бол. Ингээд бодохоор өөрийгөө ч өрөвдөх шиг. Анхандаа уг нь гоё л байгаа юм шиг байдаг байсан, одоо бодоход миний амьдрал жүжиг байсан юм шиг. Эмэгтэй хүмүүс явалдахаараа балиар сэтгэлээрээ явах юм. Ганц удаа шоудаад алдсан бол яахуу уучилж болох. Нэгэнт өөр хүнд татагдсан сэтгэл гэж бодохоор надад цаашаа үргэлжлүүлж явах урам ч алга! Одоо яах вэ ? Зөвөлгөө өгөж туслаач !

28 Comments

  1. ммм says:

    ЭХНЭГИЙГ ЧИНЬ СУУГИЙ гдг вм биш биз. Зун манай нөхөр бас ажлынхаа хүүхэнтэй голын эрэг дээр  нир гээд мэссэжлэчихсэн бсан шд.ккк

  2. str says:

    Chi ooroo adilhan l bhgvi yu chamtai baritsjiine geed 

  3. zochin says:

    EXNEESEEL ONGON ZANDAN SUUTHGAI MEDVVV TEGWEL AMIDRALD ASUUDAL VVSDEGGVIM SHD NUHUR BID XOER ONGON ZANDAN SUUGAAD ODOO XVRTEL AZ JARGALDAA UMBAAD SAIXAN AMIDARCH BAINA DA

  4. zochin says:

    Чи өөрөө залуудаа эхнэрээ их зовоодог л байсан гэж байнаш. Ойлгомжтойшд юу тарьна тэрийгээ хурааж авдаг. Өөрөө хүмүүстэй алцагаж олон удаа зовоочоод эхнэрээсээ үнэнч байдал шаардвал май шүү

  5. Bvsgvi says:

    Emegtei hvn neg tenegteheeree tenegtej ogiishde… Chi arai l hetrvvlj uhaj ongochood bgan bishvv..chamaas umnu ymar bsiin medkv chamaas hoish tiim vildel nuutsaar ih gargasan bol zasrahgvi vnendee… 

  6. zochin says:

    hairtai gedgeer halhavchlaad ger bulee doromjlood yavaa huniig davraagaad bai gesen ug yum bh daa, mal aa???!!! 

  7. Чимгээ нь байна аа. says:

    Уучлавал уучласан шиг уучлаач. 
    Хайрлаач гэмштэл нь хайрлаач

  8. Ee chaawaas says:

    Ene mal getsen nuhur bol uuruu emegtei yumuu er yumuu. Emegtei bol yawaldaad surtsan gar bn! Er bol ehneree yawalduulaad suragtsan gar bn hehe huurhiiduu

  9. 2323 says:

    Хүүхнүүд ч сайхан жүжиглэнэ дээ. Ер нь эмэгтэй хүн бас л хүн юм хойно өөр хүн хүсдэг юм шиг байгаан. Гэхдээ хэн нь шааж хэн нь шаалгуулж байгааг бодох хэрэгтэй. Яахав эхнэрүүд явдгын байж. Гэхдээ эхнэрийг маань гусч байсан гарууд өөрийг чинь хараад энэний эхнэрийг хусч байлаа гэвэл би гэж амьтан хэмх доошоо орж байгаа нь тэр. Эр хүний хувьд энэнээс илүү доромжлол гэж байхгүй. Энийг л сайн ойлго гичийнүүдээ.

  10. mal says:

    chamaig er ni hamgiin munhag zaluu gej bodlo ehneree hardaad mushguud baidag hiih ajilgui gar be chi ehner chini yamar chinii hudaldaad absan ed baraa yu gants neg huntei oirtson ch b.san yadgiin chamaig hayaad ybaagui l baigaa yum bish uu hairtai hun bol uuchilj chaddag. Cham shig ni bol heruul erseer baigaad yuchgui boldogiin chamaig uugui ehner olood suuhiig chini harie

  11. "............. says:

    Busdiin vgeer amidralaa shiidej boldiimuu?

  12. Haha says:

    Ene humuus neeree nudeeree haraad vzeed medtsiim shig l yarih yumaa zgr l msg bas untsan hevtsen gesen ym alga bna. Yorn tegeed har bagaas meddeg ehneree iim tng vildel hiih boltol uuruu yag yu hiij baisan hun bee emegtei hun uchvvhen zvild l bayraldag haya neg hairaa ilerhiileed magtaad hiij bga zvild ni jaahan ch gesen tuslaad demjeed jaahan halamj vzvvlehed l bayrlaad ulam hicheedeg. Chi neg boddoo hezee suuld ehnerteigee gaduur zugaalj kino vzej hool idej esvel huuhedteige ger bvleeree tsagiig zugaatai ungurvvlj ehnertee saihan vgsiig yorn heldiimuu? Uuruusuu asuu emegtei hvniig hair halamjaar dutaaj orhiod yavhad hen neg ni chini hayj yavsan oron zaig ashiglahiig l bodoh baih daa teglee geed shan haritssan bolgontoi ni uchraad yavbal ehner chin teneg gesen vg. erchuud yorn ger bul geheesee iluu naiz nohod geed yawah durtai humuus. Ger bulee toohgvi anzaarahgvi ehnerteigee bainga baigaad zalhaad toohku baij bgaad uur neg hun ehnerluu ni chicherhed genet uhaa orson ym shig elii balai boltsgoono ih sul doroi emegtei huniig bodwol tewcheer muutai erchuud. Emegtei humuus ter bur il gargaj chadahgvi mash ih zovlong dotroo teej tevchij yavdag magadgvi neg udur tewcheer ni aldraad uurchlugdhiig husdeg baih. Za tegeed sain l bod uneheer hairtain bol yarilts oilgolts aldaag gants ehnereese bish uuruusuu ch hai busdiin ugeer amidralaa shiidene gedeg utgagui asuudal shuu dee

  13. Ewderhii hun says:

    MGL alamsaa uhsenee hiigeed ger bultei hun samuuruulaad bdg yum be. Tsaana chin chinii ter dalchganasanaas chin bolj buhel buten ger buliin harilzaand angal garj, salj sarnij huuhed onchirch uldej bna shdee. Chinii hairtai hunruu neg hun msg bicheed baiwal chi zugeer ungoruulj chdhuu.

  14. zochin says:

    yahiig uuruu shiidne biz dee, gehdee helsen ug hiij bgaa uildeld ni hezee ch bitgii itgeerei. 

  15. mgl says:

    Bi nohortei emegteid setgel tatam ih saihan emegtei yum geed helsen chin iim saihan ug sonsoogui olon jil boljee geed msjeer neg heseg haritssan msj eer yul bol yu bichiish dee sex yrina hair mair tsaashaa zugeer.tanai ehneriig panaldaad goe saihan ugnuud helsen baih emegtei hun chiheeree duraldag gej sonsoj baisan biz dee chi ooroo goe saihan ug helj baisnuu sain bodooroi bi chamaig helj bgaagui l gej bodoj bn. Ehnertee saihan ug magtaj bai hardahaa bolio emegtei huniig oor huntei yvah shaltgaan n har shuu yvhaa hurvel hezee ch yvna joohon tsoglog bai zo zo setgelgui bolchij geed ooriihooroo bodood ger bulee balalj bolohgui tanai ehner untaagui yahav goe saihan ugend n tatagdsan baih harin ch unenee heleed anh udaa iim yum gargaj baigaa baih jinhen yvdag huuhnuud chin yun msj shuud yriad l buudal sh dee 

  16. svs says:

    nomin chi bitgii dongod 

  17. Nomin says:

    Chi ehneriigee iim boltol n haaguur yu hiij yawsan nuhur we. Gent medej uhaarch gene

  18. Bastard says:

    Minii dotroo ehnere bolgono ged bodoj guij yavsan hun bas iim zuil higed namaiga dagzdaad yavj bsniig meded bachurah uurlah arhidah balairah ged uchnuun yum boldog l yum bile uuruu tag guriiged bi zuvuur oilgod bi hair halamjaar dutaasnaas chi iim zuil hisen bh tiim bolhor hair halamj ugch chadaj bga hunruuge yavdaa ged hetsuu bsn ch tim shiidver gargasan chini uilj unjij esen bus bolj bgad butsaad evlermeer aydsan setgeld sevtei ih l hetsu yum bile tgd bugdiig martad shineer yavii gesen dahiad l tiim asudluud yaj iij bgad medegdeed bi ch tesehe bsn boli sali ntr ged ug heler uchnuun helsen uridniih ni gomdolo uuruu tailj yadaj bhad gj bodogdod bi ch tiim mundag sain nz zalu bgagui bhalda minii buruu ch bga gehde odo bidnii ueiin huuhenuud chini zarim ni uneheer hormoin dontoi bdimu esvel uneheer tiim une tsenegui uchuuhen amitad boltsimu medkumda hairtai durtai uhle hatla ged shal hudla jujig ter emegtei shig l ichihe baitsan huntei dahij taarahgui yumsan bi amidral bologui im l bsn harin chini huvid bol bas l hund bhda gehde hunii dotood setgel ni haashaa bna gedgiig ni medchul hugshun chamd heregtei bhda tsasha bol chi bieiig ni l barij uldene chamru bol dahij im zuil gargahgui hen hende buh zuile nuhgui gedege yariltsad eleg buten ur huhed ehnere bas uuriiguu tarchlaalgui amidarch boloh bha tevchertei suuritai l bh heregtei bhda sain bod sain eregtsuul shiidsen shiidvertee l ezen ni bh heregtei shuu amjilt hugshuun

  19. hi says:

    nadad bas iim um tohioldson uuchilsan hetsuu bn gehdee bi ingej bodson, hun ur huuhdee bodood saihan amidrala bodood neg udaa uuchlah yostoi, oilgoh hun bol oilgood haramsaad dahiad tiim um hiihgui tiimees bid neg udaa uuchlah barag uuregtei aa harin hoyordahi udaa gej baij bolohgui

  20. xoxo says:

    За дүү минь зөвөлхөд эхнэр чинь их л энгэр султай хүн юм шиг байна. Цаашид ч дахин ийм зүйл тохиолдохгүй гэх газаргүй. Чиний тэсвэр тэвчээр л мэдэж дээ. Тэсвэр алдаж ухаангүй зүйл хийж өөрийгөө хорловдоо. Чи залуу сайхан насандаа ингэж бусдад басамжлуулж тэвчиж амьдрах хэрэггүй л юм шиг. Эр хүн шиг шууд эргэж харахгүйгээр эрсхэн шийд ээ. эхнэрээ авч үлдье гэж шийдвэл эргэлзэж дахин битгий мөрд, хард. Үгүй салъя гэж шийдвэл хурдхан шийд . Өөх ч биш, булчирхай ч биш битгий удаад өөрийгөө ч хүнийг ч бүү зовоо. Эр хүн байна даа сайхан уужим амьсгаа аваад дахин унахгүй ээ гээд өвдөгнийхөө шороог гөвчихөөд уулсын толгойг ширтэн урагшлаад байна даа хө. Амьдрал  гашуун ч сайхан шүү дээ.

  21. 30 tai zaluu says:

    Huurhii ohin huuhed eejeesee bolj  hoid aawiin shudend orson mah bolj amidrah n dee

  22. guy says:

    Нэгэнт сэтгэл хөрч, итгэл алга болсон бол амьдрал утгагүйшд. Хэрүүл зодоон хүчирхийлэлтэй амьдарснаас хал балгүй 2 тийшээ болсон нь дээр. 

  23. Sun says:

    Чиний сэтгэл чинь тийм болсон бол хэцүү юм. Нэгэнт тэгээд бодчихсон бол тэр зүйл чинь амьдралд байнга л бодогдоно. Болохгүй бол салсан ч яадгийн. 

  24. Esergene says:

    Та 2 гэр бvлээ аварч vлдье гэсэн сэтгэл 2ууланд нь байгаа бол болох л зvйл. Мердлег хардлана амьдарлыг эвддэг. Алдаж онодог хорвоо ш дээ.

  25. caйхан says:

    Уг нь чи залуу л хүн байна даа.Хөгшин болчихсон юм шиг л бичиж.Чамд хэлэхэд чи авгайдөа их хайртай , эхнэр тийм ч дүүрэн биш байсан уу, үгүй бол уйдамхай хөнгөн хүн нэг иймэрхүү л байгаа даа.Тэгэхээр чи бүү хардаад   хойноос нь хөөцөөлдөөд бай.Эмэгтэй хүн тоохоо байчихаар эргээд л гүйгээд ирнэ.Хэрвээ чамайг тэр чигт нь орхивол чамд хайргүй юм байна,чи ч гэсэн болих хэрэгтэйшдэ.Эр хүн байна дах.Тэгэжд ч эр ч бай эм ч бай өөрт сэтгэлгүй хүнийг харж суух там там,яршиг зүгээр шууд болисон нь дээр.Хамараа сөхөөд л байвал адилхан сөхөөд л үз.Гэхдээ амьдралаа жаатай авч яваад,түүнээс сэтгэлээр унаад архи ууна гэвэл авнайнхаа оймс гуталтай орооцолдох л болох байх.Омог бардам,тоохгүй бай л даа.

  26. taiwshir says:

    Yamar ih urguulan boddog yum be.uneheer yawaldsan ch yumuu ugui ch yumuu.saihan zaluuhan emegteid handrah erchuud haa saigui l bdg.ehner chn ch chi ooroo ch ter buhniig yaaj dawan tuulahuu ta 2 iin l uhaan medne shd.ternees ger bulee butraaj ur huuhdee onchruulj bolohgui shuu.ehnerteigee yarilts oilgolts.ta 2iin amidraliig end baigaa ogt tanihgui humuus shiidehgui.hairtai yum bl uuchlahiig hichee. Ugui bl ooroo med.

  27. Sonirhogch says:

    Chi huntei yvj uzegui tseverhen hun yum u da

  28. Нэгэнт сэтгэл чинь хөрчихсөн юм бол цаашдаа амьдрал чинь амьдрал болох уу. Эхнэрийн чинь сэтгэл цаашаа эргэчихсэн юм байна тийм болохоор одоо та хоёр нэгэнт өнгөрсөн болохгүй зүйлийг заавал хүчээр бариад байвал эцэстээ хагарч тэсэрдэг болохоор урьдныхаа амьдралыг яриад л сөхөөд л хэрүүл үүснэ тэгэхээр тэр чинь амьдрал мөн үү. Салаад эртхэн өөр амьдрал эхэлдээ өөр юу гэж хэлэх вэ харин хүүхэд чинь л өрөвдөлтэй байна даа хөөрхий.Хар залуугаараа хормойн донтой болчихсон энэ хүмүүсийг яаая даа байз.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.