Та бүхэн сэтгэлээ хуваалцаарай…

Сайн байцгаана уу? Би гэдэг хүн босгосон амьдралаа нураахаар шийдсэн эмэгтэй байна. Бид багагүй хугацаанд амьдарч дундаасаа хөөрхөн үртэй болсон ч амьдрал минь гомдлоор дүүрч сэтгэлийн шанага минь цоорсон. Түүний төлөө амьдрахдаа миний нулимс л их урссан. Ганцаараа уйлж хоносон шөнүүдэд тэр инээж явсан болохоор намайг яаж шаналсныг мэдэх ч үгүй биз.Одоо очлоо гэхэд нь дуртай хоолыг нь хийгээд дээр нь зүрх зурж таваглаад хөртөл нь хүлээж сүүлдээ тэр хоол руу нь нулимс минь л дусалдаг байсан. Ингэж хүлээснийг минь мэдэхгүй шөнө согтуу орж ирээд элдэвлэж доромжлох нь аймшигтай байсан. Би өөрөө ч тийм хүлцэнгүй хүн биш дээ. Гэхдээ би түүнд үргэлж боломж олгодог байсаан. Он жил өнгөрсөөр одоо сэтгэл минь сэмэрч дууслаа. 

Түүний араас нэг ч залгахаа болиод гэртээ байхад нь дуурарах ч хүсэл төрөхөө боличихож. Гэтэл тэр эсрэгээрээ аашлаад байх юм. Намайг араас нь залгалаа ядаргаатай гэж уурладаг байсан хүн залгасангүй гэж гомдоллоод тал засаж гуйж гувшаад үнэхээр надаас салах нь уу гэсэн айдастай нүдээр хардаг болж. Даан ч одоо би гуйлгах гээгүй. Гуйгаад байгаа нь бүр хэцүү юм.Би хангалттай л уучилсан одоо болно гэж бодож байна. Түүний тухай наад захын зүйлийг л бичсэн бүгдийг бичих юм бол нулимс дахиад л урсах биз. Үзсэн харсан муу бүхнээ мартаад инээж амьдармаар байна.

Ганц гэм нь би түүнийг өрөвдөөд байх юм. Түүнд одоо хэцүү байгаа. Бүх талаараа ажил төрөл гээд л бүгд. Дээр нь эхнэр хүүхдээсээ сална. Тэрэнд үлдэх юм ч байхгүй ээ.Даанч тэр хүнийг өрөвдөж мэддэггүй хүн дээ. Сэтгэл байхад жаахан хүн чанартай амьдрахгүй дээ гэж бүр өмнөөс нь харамсах юм. Хэрвээ би өрөвдөөд байгаад байх юм бол би бүр ч их зовж мэднэ. Харин салтлаа л их зовоох байх даа гэж айх юм. Та бүхэн сэтгэлээ хуваалцаарай…

13 Comments

  1. annabelle says:

    Saihan yvsan tsagtaa daviluun zan gargaj ehneree ih gomdoojee. Yadraad ireheeree ehneree gd joohon huvia hicheesen uhamsargui l ym. Setgelgui boltson bol hetsvv shde. Huuheddee chuham her ulger duurialal uzuuldeg ym. Sain aav bol yahav huuhdiinhee tuluu bodoltsoj boloh l ym. Hervee ugui bol tgd l hereggu bizde. 

  2. nomt says:

    Хүний амьдрал гэрийн 2 багана мэт эхнэр нөхөр 2 эн тэнцүү үүрэг хүлээж байж тогтдог. Монгол гэрийг 2 биш нэг баганатай гээд төсөөл дөө. Ялангуяа эмэгтэй хүн амьдрал авч явна гэдэг там байх. Та 2-ын хайр дууссан байна. Чи хүн ш дээ үлдсэн амьдралдаа өөрийнхөө дураар жарга. Наад хөгийн нөхөрөнцөрөө хая. Эр хүн юм бол учраа ойлгоод чамд туслана л биз. Чи ухаантай эмэгтэй байна.

  3. Shhsjsj says:

    Za bi heley etseggui huuhed hetsuu l gdg ghde ndd bol aawgui bsn bol amar taiwan iluu bh bsn sanagddag huuhed chn az jargalgui aawiiga haraad buruu ulger durialal awaad bwal hetsuul yumda

  4. Faceless says:

    Хэрэв эр хүн халамжлахгүй, хайрлахгүй, хүндлэхгүй, үнэнч байхгүй, мөнгө төгрөгөөр хангахгүй байвал тэсэж үлдэх эмэгтэй хүн бий болов уу? Харин эмэгтэй хүн байнга гоншигноол, жижиг сажиг асуудал дээр хэрүүл өдөөл, хардаал, би л эмэгтэй хүн гээд л базах гээд л, ээж аавтайгаа нийлж миалаал, гэрт ч гадаа ч амар заяаг нь үзүүлэхгүй байвал ер нь эр хүн гэртээ харихыг хүснэ гэж үү? Эмэгтэй хүн л өөрт тохиолдсон цаг минут болгоноо дэлгэж ярьдаг болохоор энд эрчүүд гэр бүлийн амьдралд буруутай харагдаад байгаа болхоос биш хэрэв эрчүүд та нар шиг үлгээл, гомдлоол эхлэх юм бол ямар их зүйл гарч ирэх бол?

  5. chonongoo says:

    Gomdono, tsuhrunu, uuvhilna, uruvdnu, uruvduud ahin bolomj ogno= etssiin dund ene bugd tsag ursen ooriigoo huursan zuil boldog. Oor yuch bish. Etssiin dun ni chi ulam hohirno,  Salnaa l gesen bol ergej buu har. 

  6. bi says:

    salj chadahguil hun boltoi do chi , gomdoj tsohortson ch hair bgad l bh shg bn, hetsuu ued ni hayj yavh hetsuu l de oilgoltsood neg saihan yariltsval zugeer bh , ghdee chi holdoj neg heseg edgersen ni zov bh da. harhaar gomdol orovdol zeregtseed shiidej chadahgui bgaa bh.

  7. jak says:

    Сална гэдэг асуудлаа шийдэж байгаа биш асуудлаас зугтаж байгаа л хэрэг хэр их хайртай байсан гомдол цөхөрөл тийм хэмжээгээр л солигддог хэсэг хугацаанд сэтгэлээ чөлөөлөөд нэг үзэхгүй юу даа энэ тухайгаа нөхөртөө ч хэл тогтоосон хугацаанд чинь сэтгэл чинь эргэхгүй бол салах тухай бод амьдрал эхлээд дурлал дараа нь тэвчээр сүүлд нь хайр байдаг

  8. zurh tavaglah ch yah ve says:

    tegeed yag todorhoi yum bhgui l bna. salah chigeeree salsan n deer bh.

  9. бодол says:

    би наад амьдралаар чинь 11 жил амьдарч бнадаа, 7 хоног бүрийн сүүлийн өдрүүдэд уугаад шөнө дөлөөр заримдаа ирэхгүй хонуутаар яваад л бүтэн сайнд нь шараа тайлж хэвтээ өнжөөд 1дэхэд нь ажилдаа явдагдаа, салах гэхээр хүүхдүүд хэцүү, сүүлдээ хөндий хүйтэн харьцаатайл болж бнадаа. одол хэзээ нэг сайхан амьдрал ирэх юм бгаан хүлээгээд л бна. салалт асуудлыг шийддэггүй учраас л би янз бүрийн арга хэрэглээл д амьдарч бна даа

  10. goy huuhen says:

    hun oorchlogddoggui ym 

  11. m.m.m says:

    Minii amidraliig bichsen yum shig sanagdlaa. Olon jil iim amidralaar amidraad tsuhrunguu bardag bj blee. Xvmvvsiin amiraliin zorilgo ni goe goe muruudul bdag bol miniih nuhruusuu salj amar amgalan amidrah ni minii muruudul blaa. Xarin ene jilees arhia uuhaa bagasgasan bolohoor terniig vzen ydah setgel min arai gaigui bolson. Zuwulguu uguh hetsvv l bnada. Uuruu iim amidral vzsen bolohoor xvvxdee bodood bi olon jil tessen gewch iim xvnii xajuud bsan xvvxed xvrtel aj jargalgui boldog sanagdsan. Bolomjtoi bol salsan ni deer bh. Gexdee nuhur chin uurchlugdwul eleg bvten amidarsan ni medeej saixan blgui yahawdee

  12. Bilgee says:

    Ганц л юм хэлье. Эмэгтэй хүний хатан ухаан жинхэнэ эр хүнийг босгодог юм шүү. 

  13. GegeenCom says:

    Deehen uyeiin ems bol elberel hair ninjin setgeleer elegdej emterch egshsen nulimsaa nuuj uuriiguu zolij amidardag bsn. Orchin cagt uneheer chadal chansaa chini hurdeg l bol huvia hicheegeel huviin az jargalaa huuguud yavdag bolson cag barag ch tegj sanasandaa temuulj sarvaisnaa avdag humuus n huis hamaarq unelegddeg bolson cag. Ugiin uursdiiguu barq hashir bj chadq har uhaan muutai yumnuud l busad n ch bas erh ashigtai gedgiig oilgohgui hunii chanar gej ih yarih bolj yer n l hun turulhtun ih huvia hicheemhii daviluun l bolopd bga emegtei hun ehner hun geheeree l elegdej horogdoj elgendee megshij suuh shaardlagagui bolson gedgiig bodq yu er hun geltgui naiz nuhud hamaatan sadan chini hurtel chamaig gundaaj gandaagaad bvl sxn jiichnee gej yum bdg bolsiin bishu uuriiguu avaroo busdiin hergiig shiideh hemjeenii huch chadlaa ehleed bii bolgo huurhun huuhed chini az jargalgui aav eejiig mederch ussunuus ineed aldsan eejiinhee derged bvl iluu taivan busuu

    Mgl setgehui bol odoohondoo oilgohgui chamaig huvi hun gedeg talaas chini husel muruudultei ambitstai ter n hugiin erseer ch hyazgaarlagdahaargui tom bj chadna gedgiig oilgohgui bho namgan dotor melhiinees iluu setgeh oldoh amitan bh bish sugarahaa l bodson n ulziitei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.