Зөв нь буруудаж зөөлөн нь хатууддаг хорвоо гэж үү?


Сайн байцгаана уу.Энэ сайтын байнгын уншигч болоод нэлээд хэдэн жил болжээ. Би дээд боловсролтой. Нэгэн сургалтын байгууллагад ажилладаг 36 настай эмэгтэй. Өнөөдөр сэтгэл их тавгүй байгаад сэтгэлээ уудлан бичхээр шийдлээ. Би анхны нөхөртэйгөө арван жилд байхдаа танилцаж үерхэж 19 настайдаа үрийн зулай ч үнэрлэлээ. Борог амьдралаар өссөн, эрт бие даасан би гэдэг хүн хичээл, амьдралыг хослуулах гэж хэрэндээ л зүтгэсний эцэст нөхөр маань архичин болж би хүүдээ тэврээд үлдлээ. Их л хэцүү байлаа тэр үед одоо бодоход. Эр хүнийг үзэн ядаж ганц бие ээж байхаар шийдэн уйлаад л зүтгэлээ. Сэтгэлдээ том шархтай үлдлээ. Тэгж явсаар нэг дуучин залуутай  танилцлаа. Араас их ч гуйж гувшсан даа. Өмнөх амьдралдаа алдсан болохоор их л хаширлаж байж хамт амьдрахаар боллоо.

3 жил өнгөрлөө. Ажилгүй, архичин, хартай, халамжгүй гээд одоо бодоход их л муу хүнтэй таарсан нь миний амьдралд их том хар толбо үлдээснээс гадна их ч зодуурын шарх сорвитой болоод салж билээ. Үүнээс хойш эр хүнгүйгээр амьдралын төлөө зүтгэлээ нөгөөх ч араас зогсоо зайгүй гуйж гувшиж хэдэн жил өнгөрлөө. Сүүлдээ гадагшаа явж амьдралаа шинээр эхлэхээр шийдэж хүүгээ орхиод баруунруу явсийм. энэ үед миний нас ч талийж 30 насруу дөхчихсөн сэтгэл санаа гундуухан нэгэн байсийм. Хүний газар ч бас л хэцүү шүү дээ. Амар хялбар юм байсангүй. Ганцаараа чемодантайгаа очсон надад англи хэлний мэдлэг маань аминд орж ажилтай залгуулсан юм даа. Бас хүн л юм хойно нэг залуу танилцаад дэлхийг амлаад л уйлаад гүйдэг байлаа.Даслаа, хайрлалаа хамтран амьдрагч боллоо.

Удалгүй залуу маань монгол буцаж бид 2 тив дэлхийгээр тусгаарлагдаж утсаар л мэнд усаа мэдэлцэж явсаар, амьдрана сууна гэдэг итгэлтэйгээр 2 жил өнгөрчихөж. Энэ үед би сонгол хийх ёстой болсон юм. Мөнгө бодоод гадааддаа амьдрах, хайр сэтгэлээ бодоо монгол буцах. Би бодож бодож эх оронлуугаа хайрлуугаа, хүүрүүгээ ирсэн юм.За тэгээд амьдралыг 00 с нь эхэллээ. Хөлсний байр, машин, аяга халбаганаас өгсүүлээд хураасан хумьсан мөнгөө амьдралдаа зарцууллаа. Тэр маань зөөлөн сэтгэлтэй, халамжтай хүн л дэ гэм нь амьдралын төлөө зүтгэлгүй, өнөөдөртөө сэтгэл цаддаг хүн юмаа. Хүүхэд гарсангүй эмнэлгээр баахан явлаа, их ч мөнгө үрлээ болно болгоно зүгээр гэсээр 6 жил болчлоо. Надаас хүүхэд нэхсээр хадмууд муулсаар, сал гэж ятгасаар. Ноднин л өөрийнхөө оношийг үнэнээр нь мэдрээ. Сувгийн битүүрэл өөрөөрөө хүүхэд олох боломжгүй гэнэ.

За тэгээд бидний амьдрал хэр билээ гадаад явах үнэхээр боломж алга. Монголдоо найдвар бага муу л гэнэ. Үр шилжүүлэн суулгах хэрэгтэй гэнээ. Хүүхэд гаргачихвал амьдралдаа идэвхжээд сайхан амьдрах байх гэсэн мөрөөдөл минь ингэж ус цацуулсан гал шиг нурам болчлоо.Одоо би гэдэг хүн хадмууд болоод ханьдаа ааштай шулам, хүүхэд гаргадаггүй гичий, хүүхэдтэй хүүхэн гэсэн тодотголтой амьдарч явна даа. Нөхөр маань ядаж байхад ах дүү ээжийнхээ талд тэднийхээ үгийг сөрж ч чадахгүй хүүхэд гаргахгүй ааштай надтай хамт байж ч чадахгүй ацан шалаанд орчоод байх шиг байна.ӨӨ лам бөө бариач илээч оточ гээд зөндөө л явлаа их ч уйллаа. Би сонголт хийх хэрэгтэй байнаа. Салаад хүүтэйгээ амьрах уу, ид шидээр хүүхэд гаргаж өгөх үү. Миний амьдралын зүтгэл, сэтгэл, биеийн байдал, мөнгөний гачигдалыг ойлгохгүй хадмууддаа гомдох уу, ээж, хамаатнуудынхаа зөвлөгөөгөөр яваа ханьдаа туних уу, үр хүүхдийг нь гаргаад өгчиж чадахгүй өөрийгөө буруутгах уу?

Би олсон бүхнээ амьдралдаа зориулж, сайхан амьдралыг бүтээх гэж хичээж яваа сайн хань, сайн ээж. Одоо надад амьдрал утга алга. Ханьтай байсан ч ганцаардаж байна. Халуун байсан ч даарч байна. 30 гарсан хүн байж надад зөвлөөч гэх нь утгагүй ч бичсэн замбараагүй мөртүүдийг минь уншиж энд хүрсэн танд баярлалаа…

Өнөөдөр сонгууль болвол та аль намд саналаа өгөх вэ?

  • МАН (52%, 2,697 санал)
  • ХҮН (22%, 1,117 санал)
  • АН (13%, 692 санал)
  • Бусад (8%, 414 санал)
  • МАХН (4%, 230 санал)
  • ИЗН (0%, 11 санал)

Нийт санал өгсөн хэрэглэгч: 5,161

Loading ... Loading ...

32 Comments

  1. Gerel says:

    Minii amidral bol minii l amidral hervee bi butsahiig, uhrahiig husehgui bgaa bol hen yu gej bh ni hamaa bhgui. Chigeeree uuriinhuuruu l bh heregtei. Sal sal geed bsan humuust jiremsen bolsnii ch heleegui. Huuhded muu har yum userchihne gej bodood. Zugeer l bid l gertee jargaltai l bval busdad heleed bh shaardlaga bhgui. Burhan gej bdag shuu. Itgelee bitgii aldaarai. Buh zuil saihan bolnoo.

  2. Gerel says:

    Minii amidraltai tustei yum. bi bas 36tai. Gadaadad bj bj Mgl doo ireed neg huntei bolood odoo l ur huuhedtei bolj saihan amidraliin tuluu zutgie getel 2 jil bolohod huuhed bdaggui. Emnelegeer baahan yvj bas buuguur ch yvsan. Goridlogo turuulsen buhenruugee yvsan. Uzsen humuus huuhed gargah ugui chini chamaas hamaarahgui gdg bsan. Bas l deerh humuus shig sal sal geed l. Getel suvgiin bituurel gesen onosh garsan. Manai hun tegnee ter neg asuudal bgaad bsiin geed l bsan. Ur shiljuulen suulgahaas uur zam bhgui gej bsan. Bi nuhurtuu ene tuhaigaa heleegui. er ni ur shiljuulen suulguulah mungu l olie geh dotroo bodoj blaa. Burhanaas guij ih ch zalbirsan. Ungursun havar mash gaihamshigtai zuil bolj jiremsen bolson. odoo 7 sartai babygee huleegeed bjiin. 

  3. novshinuud says:

    Tiim shuu manai huugiin aav ni bas hugjimchin novsh namaig solongost bhd huuhedtei bolgochood mgldoo ir gej iruulcheed huug mini gedsend bh d haysan urlagiihan bugdeeree shalig showuchan 

  4. Балуу says:

    юм л бол сал гэхийн. та 2 үр шилжүүлэн суулгуулах гээд зүтгүүл яадын. одооноос сайхан аааштай болж эхэл харилцаа өөрчлөгдөнө шүү. илт мэдэгдэнэ

  5. Сайн байцгаана уу. Коммент бичиж зөвлөгөө өгсөн та бүгдэд баярлалаа.Зарим хүмүүс хатуу боловч бас л үнэн зүйл бичжээ.Хүн бүр ялангуяа эмэгтэйчүүд маань насны ханиа зөв сонгож эрүүл , жаргалтай амьдраасай гэж хүсэх юм да.

  6. uugii says:

    iim olon aldchad yasan hashirdaggui busgui we nuhur er hvn tiim 1t tawiad bh chuhal zuil gej vv bi law 1t urinhu amidralig bodno emegtei hvn urigu urgelj 1t tawih heregtei bdin bi law chini orond bsn bol heze ch ene 1 ergvv zalugin tulu butsaj irehgui bsiin,, tende saihan ajila higed olson mungu talig n hadgalad talig n hvde ugud setgel amar bh baila yagad inged amidralin tulu bish…,,,, eriin tuluu amidrad bgan sain boddoo bi imerhv er hvni tulu amidralaa alddag huuhnuudiig oilgoddogguin tsag n blhor sain hvn tarhal blgui tarahgui bsan ch yahawdee gol n zuw bodoltoi huchirheg amidar yun zaluu we chi zalu er hvni tulu tursimu imerhv doroi emegteichvd archagui shv zodulal doromjlulad nuhrig shvted yawad bn yoo…yooo

  7. өөгийнөө says:

    Яг манай найз залуу шиг юм байна аа ар гэрийнхнийхээ үгээр одоо салж нийлсээр 6 жил болчиж ээ хэзээ эр хүн шиг болох юм бол гэж бодож итгэж хүлээсээр залхаж байна оо нэгэнт эцэг эхийн хараат шийдвэргүй өссөн эрчүүд хэзээ ч засардаггүй юм шиг байна аа би салхаар шийдчихээд л байж бйана да

  8. Нээрээ says:

    Би нэг кино үзсэн тэр шууд бодогдчихлоо. Эмэгтэй хүнийг чин сэтгэлээсээ хайрласан эр хүн үр хүүхэд төрүүлж өгөхгүй байсан ч гэсэн салахгүй, юм бүхнээс хамгаалаад гар дээрээ өргөөд насан туршдаа хайрлаад, халамжлаад явдаг юм байналээ. Ингээд бодохоор тэр хүний хувьд өөрөө зүгээр л үр удам залгуулагч л байх нь. Би бол өшиглөөд явуул гэх байна. Тэгээд ингэж олон алдчихаад яасан ч хөнгөн хуумгай юм бэ дээ. Бүсгүйчүүд минь битгий наашаа гэсэн болгонд нүүр өгөөд хууртаад байлдаа. Сонгох зам олон байдаг юм шүү.

  9. mal says:

    huuhed gargasan hunii sub yagaad bituu baidgiin onosh hudlaa naad er chini huuhed hiih chadbargui gar b.a

  10. annabelle says:

    36 gedeg zaluuhan bn shvv. Mongold l hugshin hugshin geed bdg bolohoos. Emegtei hund tushih hani heregtei. Yalanguya 30meleed gartsan ym chin. Ahiad huuhedtei bolohod iluudehgui harin ch hanitai l ym. Daanch hadamuud chin ih yadargaatai hunii amidrald orson uluv dolov hiisen amitad ym. Manai hamaatanii huuhen yag uuriinh shig chin onshtoi huuhed hiij chadahgui bsn mes zasald or gd anar jims idseer bgd mamutai bolson. 

  11. еспри says:

    Хүүхэдтэй болсон ч өөрчлөгдөхгүй хүн байна. Өөрөө хүүхэдтэйгээ амар сайхандаа жаргаач дээ. Наад хар юм чинь чамайг ер нь өөд нь гаргахгүй хүн байна шүү. Бас ийм хадмууд чиний зовлонг улам л нэмнэ. Нэг нь хичээгээд амьдрал хэзээ ч бүтэхгүй. Чи наадхаасаа ер нь боличооч. Салаад шинээр амьдар. Хүүхэдтэй эмэгтэй байж нэг бүтэхгүй хар юмны төлөө юунд өөрийгөө золиослоно вэ. Чиний амьдрал л их хайран санагдаж байна. Хэтэрхий эрийн мөрөөсөл болчихсон аятай. Огт хүүхэдгүй эмэгтэйчүүд зөндөө л байна шүү дээ, чи тэгэхэд үртэй хүн байж. Гаднаас бас тэгж яаран монгол руу буцах хэрэггүй байсан болтой. Одоо монголд эр хүнгүйгээр амьдарч болохоор болсон цаг шүү хүүхнүүдээ.

  12. davaajav says:

    suvgiin bituureliig emchildeggui yumuu.tegvel chimeg oyugiin ondgovchind hiideg bizik emchilgeeg sonirhood uzerei

  13. barbi says:

    Huuhed gargah bolomjguiym bol huuhedtei er huntei gerlevel zugeer ym bishu.2 talaasaa neg neg huuhedtei ystoi tentsuuhen ger bul boloh ym bishu.hamaagui lam boo deer ochj mongoo urev de.sudalj bj sain jinhene boo hun deer ichooroi gj l zovlii do

  14. deli says:

    minii bodloor naad hun chini huuhed gargaj ugsun ch uurchlugduhgui ee nuguu l heveeree zalhuu amidraliin idevhgui bna hun er ni uurchlugdggui yum aa tegeed udii nasnii hun bol yasan ch ugui tiim bolohoor uuriin huuhdee avaad uuriin zam muriig huusun ni deeer bh 

  15. Xoxo says:

    Za da chamaig songohgui bhad chi hichneen hicheegeed nemergui l bh. Chi er n yachihsan hun be dandaa buruu songolt hiigeed bdag. Ooriigoo 1 sain bodood uz de ho. Amidarald ih yarah hereggui bdg yum chi nas yavchihlaa odoo l gaigui hun taarah biz g.m shaltgaanaar songoltoo buruu hiigeed bga bh. Itgel daah er hun gedeg er n andashgui dee. Odoonii nohtsol bdald tsaasdaa nasan turshdaa ad bolj yavah geegui l yum bol erthen shiideed 1 tiish n bolgo oo minii duu.

  16. zochin says:

    mongold chin zuw yaridag, boddog unench humuus ni dandaa buruuddag niigem shuu dee.

  17. GegeenCom says:

    Chi huuhedtei l yum bn shde huugee avaad gadagshaa gar. Gadaadad huuhed nehehgui hun ch oldono huuhedtei boloh bolomj ch nemegdene. Eh orondoo iim egel borog amidralaar zutgelgui muruuruu yavahad taarq hun yum shig bnaa chi arai joohon amidralaa deeshluuleed 10-30 jileer urt nasaldag uls gurend emneleg domnolgiinh n hugjsun uilchilgee avaad amidraliig uuruur hardag bolson hoinoo naanaa temc arai hurdan boltoi

  18. azka says:

    Baliar urlagiinxan yaaxaaraa iim zavaan xvmvvs bdag bnaa manai xvvxdiin aav bas neg duchin uxaantai ajilgui arxichin xartai showchin eooe ichixgui odoo neg yumnii xormoid ochool naaldtsan nuguuxuuruu tejeelgeel savxan neg saitan deer garsan bnlee chaavoos

  19. Zochin says:

    suvgiin bituurel emchlegdene. Hagalgaa hiilgej setluuleed amjilttai boloh tohioldol zunduu l baigaa daa. Zaaval gadaad yavahgui eh nyalhas geh metiin emnelegt hiideg dee. Bur ogt huuhedgui humuusiig bodvol huuhedtei, gadagshaa huuhedteigee garval angli heltei geed davuu taluud baina shuu dee. 

  20. zochin says:

    Huuteigee amidraachee, yamar sonin yum asuudag yum be. Iim sul doroi archaagui nohor, ooriig chin doromjildog hadmuud…….Yagaad zovlonruugaa temuuleed bga hun be 

  21. zochin says:

    Odriin mend busgui mini.Amidrald zaaval butehgui yumiig hucheer buteeh gej hereggui ee.Gol toruulsen urteigee tsug baij eh etsgiin hair uzuuleh uurgee biyeluuleegui baij dahid 1 er hun ternees huuhed geheer joohon hariutslagaa uureegui eh gej chamaig dugnej baina.Chi ene chigeeree ooriigoo bodood yavbal 1 har yumand huuhedtei hayagdsan huuhen l boloh baih.Huuteigee tsug amidraad huugee hairlaad amidar gek zovloyo.

  22. boloroo says:

    ym er ni ih sonin shd hetegtei hereggui yumnuudtai naizlaad yavj bhad doroo jiremsen bolchino yag zuv hunteiigee taaraad odool amidral saihan bolohnuu getel husehed hysna gegcheer jiremsen bolohgui uneheer setgeleer unamaar

  23. бодол says:

    minii bodloor burhan tsaanaasaa chamaig ter hunii huuhdiig gargaad hereggui gj chamaig hamgaalj bj ch mahad shuu dee, omno huuhed gargaj bsan hun yagaad odoo gargaj chadahgui gj? ene chin ter hun chinii hani bj chadahgui gedgiig burhan medeed bgaam bishuu

  24. zip says:

    ингэж байхаар ганцаараа хүүтэйгээ амьдарвал санаа амар сайхан байх

  25. Munguu says:

    Huuhed urguj avaa. Hairtai bol hunii, uuriin yalgaagui l hairlaad hamt amidarna. 

  26. zochin says:

    Garaasaa xutluh vrtei bj chamaug gehgui bgaa naad xvneeree yadgiin salsan deer

  27. zochin says:

    uuriinhuuruu, setgel taiwan amidrahgui yu doo. iim humuus zasrah yum uu. Huuhed garsan ch heveeree bh biz. uurtuu ch zaluudaa bolomj olgo. hojim huuhed neheed bhgui hun olood avchihgui yu. 

  28. эр хүн says:

    Хүүдээ эхийн хайр ч үзүүлээгүй байж ингэж нөхөр хайж явах гэж дээ. Хүүтэйгээ амьдарсан нь дээр даанч хүү чинь том эр болсон болохоор ойлголцохгүй байх даа. Сайхан эмэгтэй  муу залуусд татагддаг гэж үнэн бололтой. Ийм болохоор сайн залуус муу хүүхэнтэй суудаг байх даа…

  29. goy huuhen says:

    huutei bj utga alga genee

  30. tutu says:

    Bi bas sal gej zuwluh bnadaa. Amidral sxan bolno. Jinhene xairtaigaa uchirnaa. 

  31. amidral says:

    Xuugee bodoo

  32. Минжээ says:

    Salaad huugiinhee toloo amidraa.chamaig oilgohgui tusalj demjihgui bga humuustei her udah ch yum bilee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.