Манай хайрт эхнэр

Манай эхнэр надад аймар үнэн ч байсаншд. Гэртээ л байж байдаг. Очихоор ингэж ч өвдөөд, тэгж ч өвдөөд, ийм ч юм идмээр санагдаад, ингэж ч ганцаардаад гээд 9 жил үглэсэн дээ. Ажил хий гэхээр чадахгүй, хийе гэх хүсэл ч байхгүй, гэр орноо ч анхаардаггүй. Гар утас гэдэг жижигхэн ертөнцөд сүүлийн 4, 5 жил амьдарсан. Би гэртээ хариад хоолоо бэлдэж хоёр хүүхэддээ загнан барин хоол хийлгүүлдэг байлаа. Өглөө цай ундтай гэрээс гарч үзсэнгүй. Гэхдээ манай эхнэр надад аймар үнэн ч байсаншд. Би гэртээ очоод орон дээрхи хог новш, хувцас хунараа зайчилж байгаад хэвтэж амардаг байлаа. Шөнө босож юм уух бол гэрэл асаахгүй л бол газраар хөглөрөх элдэв төрлийн новшинд тээглэж унах нь холгүй болдог байв. Манай угаалтуураас хоолны муудсан үнэр байс хийгээд л ханхална. Жорлон яриад ч юүхэв. Би ажил дээрээ бие засаж аваад харьдаг болж сурсан. Манай эхнэр гэхдээ надад аймар үнэн ч байсөө.

Гадуур дотуур орох нь битгий хэл өвөл хаалгаараа ч хамраа цухуйлгадаггүй байлаа. Толинд харж өөрийнхөө таргалж байгааг гайхан болох ёсгүй юм болоод байгаа юм шиг хамаг хөмсөгөө духан дээрээ хурааж ирээд л харвингаа базлан уулга алддаг байв. Би энэ байдлыг нь хэлэхээр өө мартчиж гэдэг ганц л үгтэй байсан. Ерөөсөө л болоо. 9 жилийн турш өдөр бүр ердөө л мартчихдаг байсан. Хэрэлдэж зодолдож үзсэн ер нь эр хүн л болсон хойно би л буруутахаас хайчих вээ. Гэхдээ би ч бас эхнэртээ үнэн ч байсан. Үеийн сайхан хүүхнүүдийг хардаг байсан ч гэсэн би хазъя гэж оролдож явсангүй хааяа эхнэртэйгээ хоолонд орчих мөнгөө гамнаад л явдаг байлаа. Тийм амьдрал явсаар явсаар би яг та нарын энэ хэлээд байгаа шиг эхнэрээ харахаар сэрэл хөдөлж секс хийдэггүй, гэртээ харих хүсэлгүй, найз нөхөдтэйгөө явах дуртай /ердөө л өөр очих газаргүйдээ шүү дээ/, архи ер нь балгачихдаг, эхнэр өөдөөс уурлаад зодолдоход нь сүүлдээ нэг алгадчихдаг болсон юм даа. Тэгээд яасан гэж үү мэдээж хэрэг бүх хэргийн буруутан би, хорвоогийн арчаагүй эрчүүдийн нэг би болоод л дууссан даа.

Би түүнээс салахдаа яагаад гэж асуухад нь надад эхнэр хэрэгтэй, мануухай хэрэггүй гэж хэлсэн. Харин эхнэр намайг зургаан янзын зуун буман хараалаар булж есөн эрүүд орж үхэхийг ерөөгөөд хамаг хувцасаа чихсэн чемоданыг минь саваад хаалгаа хаасан. Ард үлдсэн ганц хүүдээ аймар санаа зовсоншд. Одоо яаж амьдранаа гээд. Ашгүй харин тэжээж чадахгүйгээ бодсон юмуу надад өгөхийг зөвшөөрсөн. Түүний хэлдэг ганц юм нь би түүний амьдралын 9 жилийг хоосон үрсэн явдал. Хоосон шүү. Миний бодлоор түүний амьдралын 9 жилийн эхний 5 жилийг 100% солонгос кино, сүүлийн 4 жилийн 50%-ийг солонгос кино 50%-ийг гар утас үрсэн гэдгийг барим тавим баталгаа гаргаж хэлсэн ч өөдөөс хуц тэгээд яах юм гэдэг төгс хариултаар ам тагласан. Тэр надаас сүүлийн үед хийхээ бараг больсон сексийн тоогоо ярьж өөрийгөө 2 жилийн өмнөөс хийхээ бараг больсон сексийн улмаас гундаж доройтон сүүлийн 9 жил ингэж яваа хэмээн цаг хугацааны машин шиг юм ярьсан.

Харин би өөдөөс нь сүүлийн 9 жилд ажилаасаа орой ирэхэд халуун хоол, цайтай угтсан үеийг нь тоолох юм бол гарын арван хуруунаас хэтрэхгүйг сануулсан. Тэгээд хэн нь буруутай юм шиг байна даа? Мэдээж би л байж таарна. Би л хайрлаагүй, халамжлаагүй, эрхлүүлээгүй. Би л хайрлаагүй болохоор манай эхнэр “Би дэндүү жаргалтай байна” гэж надад хэлж байсан хуримын дараах нь үеийн амьдралын темпээ биднийг салах өдрийн оройн 12 цаг хүртэл хадгалсан байх. Би л буруутай биз.

39 Comments

  1. Амаа says:

    Би еерийгее залхуу л гэж боддог гэтэл нехер маань чамгуй бол би яах байсан болоо гэдэг болохоор гайхаад байдаг шд.

  2. emegtei says:

    sain baina uu ene zahiani ezentei holbogdmoor bna.

  3. m.m.m says:

    Nad salj bgaa ger bvlvvd xaramsaltai sanagdaad bdag yum. Monhuu-giin commentiig unshaad ur uwduh shig bolloo. Ma nz zaluu exnereesee salsan vnexeer xaramsaltai xvvxde sanana. Xezee ch amar twan amidrah uuriin gesen ger orontoi boloh yum bvv med. Bairnaasaa xudulsun chuluu 3 jil zowdog gej vnen vg shv. Bolj ugwul ger bvlvvd saldgui bol sxnaa

  4. Delete says:

    Бас л зураг бол байна шүү. Ажлаасаа ирэхэд хөлөө жийгээд хэвтчихсээн зурагт л үзэж байдаг экс санаанд орчлоо хэхэ. Хэрэлдэж зодолдоод юм ухаардаггүй байх оо тэнэг эмэгтэй хүн. Эртхэн хаясан нь л дээр байдаг юм даа. Араас хичнээн юм болно гээч уурлаж, аргадаж, уйлж нтр гээд л

  5. monhuu says:

    “архи ер нь балгачихдаг, эхнэр өөдөөс уурлаад зодолдоход нь сүүлдээ нэг алгадчихдаг болсон юм даа. Тэгээд яасан гэж үү мэдээж хэрэг бүх хэргийн буруутан би, хорвоогийн арчаагүй эрчүүдийн нэг би болоод л дууссан даа.” гэж яг миний тухай бичсэн юм шиг санагдлаа. Нэг ялгаа нь гэвэл нэг алгадсан биш ээж аав нь гэрт ирж суугаад намайг гэрээс хөөгөөд эрүү үүсгэсэн, би гадуур амьдарч байгаа.За хүний охин үр юм гээд хайрлаад хэлснээр нь хүссэнээр нь 10 жил боллоо, өөрийгөө ч гаргуунд нь гаргасан байна. Хүүхдээ бодоод тэслээ гэхэд арай л бүтэхгүй тул сална гэж шийдсэн, хүү маань ойлгоно хүүгээ ч би сайн харж хандана. Ер нь охин үрээ манайхан буруу хүмүүжүүлэх нь дэндүү их юмдаа.

  6. Zulaa says:

    yanaa ymar aimar adilhan amidral be tegehdee bi ter ehner shig gertee bdaggvi ajil hiideg hvvhdee turvvlsen ch gertee barag baigaagviee 5 sartai bolood l ajildaa orchihdog nadad bolon manao nuhurt ch araar ni tabih asuudal bdaggviee manaih bol az jargaltai ail gej bodson chin eniig umshaad huurhii nuhuruu urubdchihluu manai nuhur gadaa garch er dotor orj em boldog ajilaa taraad hvvhdvvdee abna zuunu geed bvh asuudliig zohitsuuldag estoil buyantai nhur shvv hezee negen tsagt namaig ingej bodohuudee aichihlaa bas yuch bolson minii zub bolchihood bdag huurhii muu haniigaa unuudruus ehleed sain hairlaj urmii vg helj bnaaa iim nuhurvvd mandtugai ehnervvd jaahan vgee bodoh boltugai

  7. k says:

    huuhnuud bugd iim bolson. Archaagui yumnuud

  8. Zochin Zolo says:

    Гээндээ ч гоондоо ч байдаг байлгүй. Ямар ч юманд 100% буруутан гэж байдаггүй гэдэг биз дээ. Би эхний хүүхдээ гаргаад 1 жил гэртээ хараад суусан чинь хадам ээж боож алах шахсан ш д. Ядаж байхад тэр үеэр нь нөхөр гуай Хоолны нэвтрүүлэг үзэж байгаад онгод орсон юмуу дуурайж хийдэг баатар болж байгаад гараа түлээд би хадмын талд удам сударт нь үзэгдэж харагдаагүй ажилгүй залхуу, нөхрөөрөө хоол хийлгэдэг аймшгийн хүүхэн болж таарсан.  

  9. batushka1@yahoo.com says:

    Gantsaaraa aimaar uidaj baina chat me. 
    https://www.facebook.com/sukh.sukhsd

  10. od says:

    ymar azt n iim nuhurt bldog bnaa bi nuhurtei ch halamj gdgiig medrehgvi l bn. iim shan hvniig aldaj bdag archagvi l hvn bn daa

  11. манай эхнэр яг энэ нөхрийн эхнэр шиг болоод байгаа түүний хийдэг юм гар утсаараа FACEBOOK өдөржин шөнөжин ухах тэгээд хоол нэртэй угаадас хийж өгнө тэгээд л гэртээ хэвтээд байна миний ч бас тэсвэр алдагдаж байна хоёр хүүхдээ бодоод л гүрийж байна даа нээрээ.Би эхнэрээ бусдын эхнэр шиг ажилтай төрөлтэй бол гэж хүсэхгүй зөвхөн намайг ойлгоод надад жаахан ч гэсэн дэм өгдөг болоосой гэж их хүсэх юм даанч хүслээр болдоггүй хорвоо юм даа.Энэ амьдрал хэзээ тэсэрч дэлбэрч үгүй болох бол гэж бодож байна.

  12. cahirmaa says:

    Анхнаасаа үнэгүй гэрийн зарц болчихоор эхнэр сонгох хэрэгтэй байж. 

  13. зулаа says:

    Svvliin 2 jil vriin shingenee yuund ni haramlasiinbdee Yadjiihad haramch zoligwedee Bi chamaig sexeer zalhaasan gej herelgvvl kafetai shdee hehe

  14. eriin zugnuuded says:

    Ger tseverleegui ni tuluu salj l bdag uul ni jinhene er hun bsan bol ehneree hairlaj demjij uramshuulj bayarluulval yaaj uurchlugduhiig harhal bsan bh. Mongol emegtei unench bas saihan setgeltei. Gol ni ted nar yag tsetseg shig usalval delbeelne. Harin usalahgui bol hatna. Odoo chamd yamar emegtei taarhiig burhan l medeh bhdaa. Archaagui ch hyamdhan bodoltoi amitan yumdaa

  15. Shhsjsj says:

    Bi bs zalhu2 ghde neg odor nuhur maan ingj helj magadgui sanagdla iim aimar ch zalhu bish lde gert suuhaar shal teneg odor mash hurdan bas ur buteelgui ongorchihdog yron gaduur surj ajillasan dr

  16. Shhsjsj says:

    Yumiig shuuhiin tuld gants chinii bodol bolohgui, esul erguu tenegteen suuchihaj 

  17. Ooo says:

    Yo eniig unshaad oroijin geree tseverlelee sh dee

  18. m.m.m says:

    Bi ch ene geriin zarts shig l bhiin ymar ni geriin ajil xiihgui suuj bdag bnaa.deer bi bas ajil hiij mungu olj ireh estoi. Ajil hiigeed oligtoi tsalin awahgui yum.bolomj oldwol solongos ywj nuhur xvvxdee tejeehgui bol amidral hetsvv bnoo

  19. ataarhagch says:

    Yasan aztai baisan busgui ve. Getel bid met n amidraliin tuluu zutgeseer baigaad nuruugaa avahuulah gj bdg 

  20. ккк says:

    Ерөасөа анхнаасаа.бие биедээ.тохирохгүй хүмүүс  учраад дараа нь буруу зөв болоод ирдэг юм шиг .Бас л энэ дээр хүнээ сайн таних гэдэг асуудал гарч ирэх байх.Хүн өөрчлөгдлөө гээд удамшил,хүмүүжил,өөрчлөгдөхгүй .

  21. Zochin says:

    Энэ хорвоогийн хамгийн тэнэг хүүхэн Гэгээн. Чамд ер нь эмэгтэй хүн буруутах нөхцөл байна уу? Угийн залхуу хүн байсан гээд барим тавим биччихсэн байхад анхнаасаа ажилсаг байхад нь үнэлэхгүй яасан юм гэх юм. Чи арай энэ эхнэр нь биш биз дээ? Чамаас жаахан жижиг тархитай, бүдүүн, заваан авгайн дүр зураг буугаад байгаа шүү.

  22. Зочин says:

    Iimerhvv hvvhenvvd baina shvv manaih bol ajiltai nertei yu ch hiihgvi bas boloogvi arhidana showuudana bas hvchirheg emegtei dvrd toglono neg ih tom hvvhen bh bolson doo 

  23. barbi says:

    Hunii hani ijil bj oid n tataad ajild orhod n tuslaad avaad yvahgui yasiim.bas l ontsgui l bn da.

  24. Xoxo says:

    Za da unenii ortoi l yum bichij. Zarim busguichuud zarim m shuu bugdiig n heleegui bn uneheer archaagui bdgiimaa chi yaj 9 jil tevchvee gaihaltai bi 1 jil ch tevchihgui yum bn

  25. Saihan says:

    80 jil amidarsan emee uvuugiin salaagui nuuts n yu bsan be: ehner yum helbel uuchlaarai hani min, minii buruu gedeg bsan. 

  26. GegeenCom says:

    Chi anh avch suuhdaa buruu oilgolt ugciimuu nasaar n tejeene tetgene jargaana geed huuhdeer daraad neleen myaruulsan yum shig bhyn. Ternees hamtdaa zutgehee medej bsn bol huuhed shuuhdad yarahgui heseg bolovsrol chadvartaa anhaaraad bolomjiin ajil turultei ayataihan avgai bolson hoinoo beldej bgd huuhdee gargah bj. Chi ch geriin ajliig uneldeggui bolohoor hiisnii ch hereg baidgui l bsyn bishu. Adilhan zavaaraad uuruu ch hiichq huniig hiih yostoi l gej tulgasan negen bsn bn ternees unelgeetei yadaj calingui gehed urmiin saihan ugtei yavdag bol erhbish eej aaviinhaa gery muuhan ch gsn hiichdeg amjuulchdag l bsn blgui yu bodoj suusiin chinii songoson ohin munl bmaar anh huuhedtei bolgoj bhda zalhuug n meddeg bsymu? Uul n gaduur showddaggyi anhandaa targan bgagui geed avuushtai l chanaruudtain bishu

  27. monster says:

    Zailoo chamshig yum hend heregt yum 

  28. 30 tai zaluu says:

    Iim huntei unguruusun hairan 9 jil. 

  29. dapuujee. says:

    hatin ch sain ehner yum bishuu. bi bol ex har yumiig yostoi hashraasii shd, tevchij chadahgui boltol ni doromjilson, hedhen hatuu ug daahgui suulee havchaad zugataasii shd, odoo muudsan l yum akga, buh sanhuugee uuruu olno gedeg l jaahan getsuu, hussenee ch avch bolohgui ni tiimhen, sex bol muusin bownuudiug haanaas ch olii shd, kkk.

  30. shuudai says:

    9 jil ingej bsan gevel gants ter ch bish chi ch bas buruutai. adilhan l zawaan yum bna. taarsan taar shuudainuud

  31. Bazaa says:

    Ajil hii geed bhad hiihgui gahai tsarailaad busdiig shimej amidarad bga humuusiig ogthonch umuurch blohgui. Negent hudluj chadahgui bga huniig hayj yvsan ni chamdach ter ehnertech ter heregtei zuil bolj. Ur huuhde bodood heseg huleej harahguiyudo. Uharad sehereed ajil turuld orj bie tataj zasaad iruul ergej niilhe bodhol heregtei 

  32. saraa says:

    hehe sain nuhurtei emegtei ingej baihuu bi nuhurtuu durgui hursen ued ym hiihesch durgui hureed suuchihdag bsan harin namaig aytaihan blgaval gert 1 shirhegch hog olj harahgui dee bi lav sain nuhur bishee namaig ym hiihgui bol manai nuhur uuruu geree tsewerleel uuruu hooloo hideg chi ydaj amarsan yedee geree ynzalj bhad yadgiin zaawal em hun hiih albagui

  33. zochin says:

    yasan aztai damshig ve, salj chadsan uu???

  34. boloroo says:

    yamar emegteichvvded iim sain nuhur zayadag bnaa bi bol gertee yagl zarz shigl bdag hajuugaar ajil turluu hiij huuhdee asarna

  35. Single_man says:

    Сайхан амьдралын 2 алтан дүрэм гэнээ.

    1. Үргэлж эхнэрийн зөв, 2. Хэрэв эхнэрийн буруу юм шиг санагдвал өөрийгөө нэг сайн алгадаад дүрэм 1-ийг унш!!!

  36. ккк says:

    Мэгжин бүсгүй гэдэг нь яг мөн байншд хаха

  37. Самбага says:

    Залхуутай юм бичсэн бна

  38. Gravatar says:

    Тийм байна. Яааж ийгээл буруудна буруудна харин. Холхон бай.

  39. po says:

    buruu buruu buhen busadiin buruu gdg duu bdgii shd ehneertee ochood hel zao

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.