Сайн байцгаана уу. Эрхэм бүсгүйчүүд минь би энэ сайтад хамгийн сүүлд 2013 онд захиа бичиж байжээ. Тэр үед нөхөртөө хууртаад аргаа бараад л захиа бичиж байсан байх юм. Харин өнөөдөр арай өөр зүйл бичиж байна. Тэр үед үхмээр санагдсан ч 2 хүүхдээ бодоод л арай үхчихээгүй. Маш их тэсэж үзэн ядаж амьдарч байсан тэр үе минь өнөөдөр ор сураггүй алга болсон гэхэд хилсдэхгүй байх. Би ээ аавыгаа бараадаад амьдарч байсан газар, ажлаа солиход манай нөхөр ч гэсэн дагаад ирсэн. Шинэ ажилдаа ороод удалгүй байтал нэг аальгүй залуу өдөж хоргоогоод зүгээр байлгадаггүй байлаа. Эхэндээ ч би нөхөр шигээ бузар юм хийхгүй, тийм хүн ч биш гээд өөртөө ам бардам байсан болохоор нөгөө залууг ч бүр үзэн ядаад, царай өгдөггүй байсан.
Нэг удаа ажлынхантайгаа гадуур гарсын, тэр орой нөгөө залуутай унтаагүй ч учир ургуулчихсан. Яагаад ч юм нөгөө үзэн ядах сэтгэл байхгүй болчихсон, одоо тэр залуутай уулзаад 2 жил болох гэж байна. Тэр хүнд хайртай биш гэхдээ дуусгая гэж боддоггүй. Нөхрөө үзэн ядах сэтгэл байхгүй болчихсон гэдгийг саяхан л ухаарлаа. Эмэгтэй хүн өөртөө анхаарч, өрөөлд таалагдаж байхдаа л ийм зүйлийг давж сэтгэл тайван байж чадах юм шиг санагдлаа. Гэхдээ өөр хүнтэй бол гэсэн үг биш шүү.
9 Comments
Зөв алхам гэж бодож байна. Ер нь гуравдагч гэр бүлийг авардаг шат гэж үздэг. Одоо чи дотно харьцаанд орохгүй байж байгаад шууд алга болох хэрэгтэй. Ингэж нөхрийн араар тавьсныг уучилж, ойлгож болдог юм. Өөрөөр хэлбэл 1:1-ийн дүрэм гэдэг юмаа
teneg em
Сэтгэл чинь тогтоод тайван сайхан байгаа бол болоо тэр урьдын амьдрал хар дарсан зүүд байж тийм үү наад залуугаа харзнаж л байхгүй юу яарах хэрэггүй ээ
Chinii nuhruu gsn setgel duuschihjee huurhii ternees yaj ch zovooson l neg yum bgd l bdymda
юу ч гэмээр юм бэ дээ. бусдыг буруу зүйл рүү бүү уруу тат мөрөөрөө яваа! гэж хэлий дээ.
Buzar em.
Бүхэл бүтэн 2жил чиний араас чаргууцалддаг залуу яг чам шиг (Чи амар амгаланг олсон шиг) бодож байгаа болов уу дотроо? Би буруу ойлгоод бна уу 2 жил та хоёр гар гараа атгалцан дулаацуулаад яг teenage-үүд шиг байсан хэрэг үү? Есөөрөө юуч ойлгосонгүй ккккккк. Залуугийн ар сүүдэрт хэн нэгэн сэвгэр байна уу гүй юү? байвал чи тэр үйлийг нь дийлнэ үү гүй юү? (Аймар Өвөрмонголоор ярьсан уу. кккккк Баасанжаваас л боллоо)
Nugu zaluu dasaad l bndaa
Nuhurtuu xairgui bolchihoor tegdiin bnalee.