Цаашдаа энэ харьцааг яавал дээр вэ?

Сайн байн уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би найз нөхдөөсөө илүүтэй та бүхнээс зөвлөгөө авсан нь дээр санагдаад бичиж байна. Би найз залуутай болоод мөн хамтдаа амьдраад жил шахам болж байна. Гэвч хосуудын дунд хардалт, өнгөрсөн амьдрал, хэрүүл маргаан гээл зөндөө л юм тохиолддгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Анхандаа бүх юм сайхан байлаа. Надад анх нээх таалагдаагүй ч гаргаж байгаа сэтгэл, хайранд нь эмэгтэй хүн дасчихдаг нь том алдаа шүү. Би анх найзлаад удаач үгүй байж байгаад жирэмсэн болчоод тэр үед л юу юуугүй төрүүлье гээд намайг их шалдаг байсан. Би ч нэг нэгнээ сайн таниагүй байж гэж бодоод авахууна гэээр авахуулсан.

Гэхдээ л би гэдэг хүн нэг л их сайн залуутай учирснаар өөрийг төсөөлж байлаа. Халамж хайранд нь умбаал. Гэвч бид 2 2-уулаа түргэн ууртай хартай хүмүүс төд удалгүй хуучин найз залуугаас болоод анхны хэрүүл болсон юм. Эхэндээ уурлахаараа юм шидэж, юм цохидог байсан. Гэтэл нийлээд 3 сар л болж байхад уурлахаараа надад гар хүрдэг болсон. Эхлээд алгаддаг болоод дараа хөхөртөл баздаг, дараа нь толгой шуугитал алгадаж уруул хавдаж цус гартал зодно. Гэхдээ овоо босгоогүй бол шаазгай юун дээр суухав гэж би ч бас зэвүүн үгтэй хүн байж суухааргүй зөрүүд гөжүүд хүн л дээ. Уурлахаараа гэхээс биш ууг хүн нь гайгүй. Хэдий миний ааш зан болдгүй ч эр хүн байна гар хүрэхгүйгээр тэвчих л ёстой гэж боддог. Түүгээр биш нээх хүүхэн шуухантай орооцолдоод байдаггүй.

Ууг нь надад их гоё ханддаг байсан ч найзууд нь гэж илжигнүүд чи бүр толгой дээрээ гаргачиж давраачиж гээл янз бүрээр хэлсээр байгаад надтай харьцах харилцаа нь өөр болсон. Тэнэг л биш бол эмэгтэй хүн толгой дээр гараад суухгүй нь ойлгомжтой. Мэдээж л хүндлэнэ хайрлана. Гэтэл сүүлийн үед цаашдаа хамт байвал ирээдүйд яах бол хамт байхуу? салахуу? л гэж бодох юм. Ер нь тэгээд намайг албан ёсоор гуйж аваагүй байхад би гэрийнх нь хамаг юмыг хийгээд гүйгээд байх зөв үү? буруу юу? Намайг бас яагаад гэрийхэнтэйгээ танилцуулдаггүй юм бол гээд бас нэг л их зарцтайгаа харьцаж байгаа юм шиг харицдаг болллоо.

Сексийн тал дээр арай л хурдан үргэлжилнэ. Ууг нь хамт байхдаа өдөр болгон шахуу хийнэ. Заримдаа өдөрт хэд хэд гэхдээ манай найз залуу хурдан дур тавьчихдаг болохоор жоохон сонирхолгүй. Заримдаа өөр газар шинэлэгээр хиймээр санагддаг. Бас минийх өмнөхөө бодвол өдөр болгон хийсээр байгаад ч юмуу? сунасан санагддаг. Цаашдаа энэ харьцааг яавал дээр вэ? Найзууддаа би хувийн амьдралаа нээх ярьдаггүй учир нь хүүхнүүд л болсон хойно ямар зантай билээ. Дараа нь муулаад л эсвэл манай найз залууг үзэн яддаг болно гэж бодоод зодуулсан энээ тэрээгээ хэлдэггүй.

19 Comments

  1. залуу says:

    ийм хүн хэзээ ч засардаггүй юм.хорвоогоор дүүрэн сайн залуус зөндөө байна.заавал яагаад зодуулах ёстой гэж.чи сайхан амьдрах гэж төрөө биздээ.амьдрал богинохон хурдан ухаарсан нь дээрдээ.

  2. hun says:

    Чи ч ёстой нүгэлгүй тэнэг хүүхэн байна. Ийм юмнуудад зөвлөгөө хэрэггүй! Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ алт хийсэн ч сэгсэрнж гэдэг чинь энэ. 

  3. hgf says:

    sal chimeegui arilaad og.

  4. Nn says:

    Aytaihan salah tuluvluguuguu bolovsruul daa minii dyy…ger orniig chini meddeggui bol semeerhen hold meddeg bol gadagshaa yavdiimuu yaadiin, facebookee haah dugaaraa haah zereg ehnii arguud bn

  5. zochin says:

    Яанаа 3хан сар болж байж яаж яаж зодуулдаг гэнээ.

    Ийм тэнэг зодуулаал суужийдаг хүүхэн байдаг юм бол тэр нь чи л юм байна л даа. Энэ тэнэг салахгүй байхөө зодуулаал арчаагүй царайлаал явж байх байх

  6. minii bodol says:

    SAIN BODJ TUNGAAH TSAG HEREGTEI YUMBNA., YU YUGUI HUNTEI SUUJ ER NI YADIIN. CHAMAAS ILUU UUR HUMUUSIIN UGEER UG HIIDEG, BAS GAR HURDEG HUN CH ONTSGUI L SANAGDLAA. HERWEE HUNTEI SUUH TIIM CHUHAL YUM BOL ALBAN YOSOOR GERIIHENTEI NI TANILTSAH, TANAIHNAAS ZUWSHUURUL AWAH HEREGTEI SHUU , BUR MASH CHUHHAL. TER HUNEE TANIH, GER ORNIIH NI TANJI MEDEH HEREGTEI.

  7. Boljmort says:

    zail2. huniig ugeer alj bas amidruulj bdog gej ug medeh uu neeh zovoj bgaagaa yarihiin nogoo huniihee zurhiig setgeliig yaj urj tasdaj bgaagaa meddeg uu eor n . 

  8. бүсгүй says:

    Эгч нь наад амьдралыг чинь зах зухаас нь мэдэрсэн.миний хуучин нөхөр их ажилсаг амьдралдаа арчаатай архи тамхи хэрэглэддэггүй,хүүхнүүдийн мөрөөдөл болсон залуу байсан. Гэвч тэр дэндүү хартай,огцом ууртай,уурлахаараа өөрийгөө хянаж чаддаггүй байсан. Гэхдээ би түүнээс салсан,эд хөрөнгө орон байр мөнгөний проблемгүй амьдралыг зүгээр л шууд хаяаад холдсон.яагаад гэвэл миний ирээдүйд эрүүл саруул бие, амар тайван орчин, шархлаагүй зүрх сэтгэл илүү үнэ цэнэтэй гэж үзээд эргэлзэх зүйлгүй шууд л салсан.юу тарина түүнийгээ л хураадаг шүү дээ дүү минь.

  9. еспри says:

    yanat teneg zaluu ve, gar hurdeg zoddog bol shuud salah heregtei shd tsaashdaa hamt baival chi ih l zovoh baih, hen ch ohinoo iim hunii gart uregduulehiig husehgui, hairan ohin. bushuu salj zamaa huu, bur durgui hurchlee. chamtai zarts shig haritsna, nuur nudgui zodno, geriinhenteigee ch taniltsuuldaggui yu vee, iim baliar umtai suuj balarvaaaaa!!!!

  10. zochin says:

    naad amidralaa duusgo doo, tegehgui bol ta 2 nasaaraa zowno. huuhedgui deeree holdson ni deer bh. Chi ch gej chi, naad horon hel amaa tataj, uuriiguu zashgui l bol chinii doromjloliig teseed bj chadah hun hovor bh, chi uuruu aihtar shulam shig baigaad bval amidral chin tim l bh bno.

  11. Zochin says:

    Zodulah tim shan bdag ymu sula huhed torlo boon huchirhiilel 

  12. Z says:

    Nasaara zoduulaad huuhed gargaad huuhdiihee nuden dr zoduulaad huuhed onchruuleed bi gants bie eej gej end bichih geegui l yum bol naad fashistaasaa salaach suugaagui bj booliin bool bosgonii shoroo boltson gariin shuus unegui dewsger gedgee uhaar. Oor iluu saihan amidral gej bdgiin. Ireeduigew boditoor har. Esvel chi zoduulj kife avdgiimuu. Tiim bish bol etseg ehees zayasan eruul saruul dree sal bas dahin sal. 

  13. GegeenCom says:

    Gol yumaaraa taardguin bishu chuham amia bodson hamtragchtain bn shd yum neg negniihee taashaald niicuuleh yostoi demii

  14. Z says:

    Sex ch taaraxguin bj naad zaluugaasaa boliloo boli… xalxiin xarchuud mundsan bish dee… oor sain zaluu bgaa doo

  15. emegtei says:

    hairtai hvnde horon muu vg heleh buruu shv er hvn geheeree teseed tewcheh est gejv horon baliar vgiig chin. chi uuruu l boldoggvi nuhur baina.
    ehleed uuriiguu zas zaawal hervvl hiih hereg yu bna. chi law neg vg ugvvlberiig ch orhilgvi hervvl uduj horon vgee shiddeg biz xairan zaluu chamaas bolj l iim bolj bgaa.

  16. xaxa says:

    эртхэн замаа бодсон дээрдээ. Хүнийг өөрчлөгдөхийг хүлээгээд амьдрал үрэх хэрэггүй бх

  17. gotsoo says:

    yor n hun hunee hairlaj ooriigoo geheesee iluu biy biynee gej hundelj bj ger bul oilgoltsodog yum sh de. naiz nar n chamaig tolgoi deer n garchij gej bga bol tiim l haragdsan hereg sain bodood nohroosoo bish ooroosoo buruug haigaad uz. er hun em hund gar hureh medeej bj bolhgui sain yariltsaad uz. huniig zasah gej oroldosnoos ooriigoo zassan n deer. hel amaa bodoj l bh heregtei tegehgui bol er hunch gesen zurhtei yum bolhoor shanaldgiim shu de.

  18. xoxo says:

    2 хурц ааштай хүн хэцүү дээ. Цаашид юу ч болоо билээ. сайн ярилцаад үз болохгүй бол бие биенийхээ цагыг үрэхээ больвол яасан юм. Чи гэхдээ ухаантай л бүсгүй шиг санагдлаа найз я.я эмэгтэй найзууддаа юу ч яриад хэрэггүй бдаг юм.

  19. Oyuna says:

    Haha manai ex.tei yavaldaad bgaam bish uu, hayaach naad har yumaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.