Гол асуудал нь орой болохоор л гэртээ ирмээргүй санагдах юм?

Сайн байна уу та бүхэнд энэ үдшийн мэнд хүргэе. Миний хувьд одоо 27 настай өөрийн гэсэн юм юмтай хүнээс дутахааргүй л амьдарч байна. Хамгийн анх 21-тэй байхдаа хүнтэй үерхэж үзэж байлаа. Тэр үед үнэхээр аз харгалтай сайхан байсан. Харин тэр залуу надаас өөр найз охинтой байсныг нь би дараа нь олж мэдсэн ингэж явсаар 2 жилийн өмнө бас нэг залуутай танилцсан тэр залуу үнэхээр халамжтай өдөр бүр л цагийг хамт өнгөрөөдөг байсан. Нэг өдөр санаандгүй байж байгаад буудалд өөр эмэгтэйтэй байхад нь барьж авсан найзуудтайгаа хамт, дараа нь бас эхнэр хүүхэдтэй явдалтай залуу байсныг нь мэдсэн.

Харин тэрнээс хойш ганц бие л явсаар янз бүрийн баяр болохоор үнэхээр их ганцаарддаг хүмүүсийн нүдэнд их л аз жаргалтай харагддаг юм шиг байна лээ. Өнгөрсөн намраас миний амьдралд 3 залуу орж ирсэн алинтай ч ямарч харилцаанд ороогүй эхнийнх нь надаас 7 насаар ах хөдөө ажилладаг надад сайн ханддаг даанч надаас өөр бүүр зөндөө олон найз хүүхнүүдтэй юм байна лээ. Дандаа чатаар танилцдагийг нь саяхан мэдсэн.

Дараагийнх нь залуу найзийнхаа хуримын үеэр танилцсан надад анхаарал халамж тавьдаг заримдаа гэнэт алга болдогийг нь эс тооцвол. Санаандгүй хоолонд орох гэж байгаад утсан дээрх мсжийг нь уншсан найз охинтой байж бас л байхгүй гээд байгаа. Сүүлийнх нь залуу нөгөө 2-сөө шал өөр гэнэн цайлган бүх үнэнээ хэлнэ. Бараг л хэдэн цагт яаж бие зассанаа хэлж ярих нь холгүй байдаг энэ 3-н алийг нь ч сонгохгүй гэдгээ би мэднээ. Зүгээр л бэлэн юман дээр надтай суувал дутагдах гачигдах юмгүй амьдрах юм шиг л бодож төсөөлцгөөдөг байх. Харин найзууд эргэн тойрны хүмүүс миний өмнөөс нэг л их сана зовсон хүмүүс яанаа гэж ирээд л…

Өөрийнхөө тухай хэлэхээ мартчихаж үнэнийг хэлэхэд би нэлээн махлаг турах гэж янз янзийн арга хэрэглэж үзсэн даанч аль нь ч амжилт олоогүй. Гадаад үзэмжнээсээ болоод хүмүүсийг түлхдэг ч байж магадгүй. Гол асуудал нь орой болохоор л гэртээ ирмээргүй санагдах юм? Одоо сүүлийн үед бүүр их сэтгэл санаагаар унаад эзэнгүй хоосон гэрт баймааргүй санагддаг бусад хүмүүс шиг ажлын цаг дуусахыг хүлээж гэр бүл үр хүүхэд рүүгээ яарах тэр мэдрэмжийг хэзээ үзэхийн бол? Анхаарал тавьж уншсанд баярлалаа…

36 Comments

  1. aagii says:

    turah bol ystoi hamgiin amarhan goln chi udur hoolo mash sain id oroi ogt bitgii yum id tarag suu l uu teged dasgal baga zereg hiij hulsuu garga amidral baylag shv ohin mini ohin gene busgui mini

  2. aagii says:

    bi busdiin adil zaluu hun bur anh namaig hunteicehelj suuna gj yridag bsan odoo 28tai huntei suugagui l bn taarch tohirson hun bhgui bn tegle geed gutardaggui uurtuu itgeltei harts deeguur alhdag haygdah hayh tiim zuil garna tegle gd guniglaj gutarch bh hereggui nas bol zgr too shv ohin mini ohin gene busgui mini uurtuu itgeltei bai chi chadna gadaad turh bol nasniih bish setgel zurh bol nasnii shv chamd amjilt husey

  3. зочин says:

    monster гоё тохирсон жинтэй л юм байна шдээ.

  4. Ах лам says:

    Ямаршуухан бэл бэнчинтэй хүүхэн өөрийгөө бийлэгжүү гээд байгаан сонирхоодхий. 

  5. Ах лам says:

    Зиа чийчаан тэрэг юусан билээ? Гэр бараа хэдэн кавдраатав? Арилжаа наймаа юу хийжийн? Өөрийгөө танилцуулаач.

  6. gotsoo says:

    zayaanii hani zam der gedeg de. tsag n bolhoor garaad ireh bh gehdee neeh tserweed hereggui ooriigoo taniulah bolomj olgo. tegj bj l chi nogoohoo tanin er hund emegtei hunii gadaad toroh neeh aihtar hamaatai zuil bish, setgel halamj l heregtei. saihantai n suulerch setgeliin saintain suu gedeg ug bdsag bhaa. udahgui zayanii hanitaigaa uchirhiig yorooyi

  7. er hun says:

    iim huuhnuudiig mednee neeh bardam deerengui sonin huuhnuud baidag

  8. monster says:

    165cm58kg targand orohuu

  9. Хатан says:

    Фитнесст явж, хоолоо зохицуулж турах хэрэгтэй. Махлаг эмэгтэйг эрчүүд сонирхдоггүй байх шүү. Манай нөхөр лав “балиар бандгар, халтар хүүхэн” гээд дургүй хүргэсэн хүнээ ярьж байдаг. Тэгэхээр эрчүүд тарган, өөртөө арчаагүй халтардуухан явбал чин сэтгэлээсээ дурлаад хөөцөлдөхгүй нь… Бодит жишээн дээр тайлбарлахад ийм л байна. Нөхөргүй байхад цаг зав ихтэй, өөрийнхөө дуртай зүйлсээ хамж шимж хийгээд зугаатай байдаг ш д. Яагаад гэртээ ч очмооргүй байна гэж??? Ганцаардлаа гээд хоёрын хооронд, гурвын дунд юмтай зууралдчихваа! 

  10. key says:

    tegvel chamaig bairtai gej medehgui humuus ruu n l anhaarlaa handuulaach.

  11. буян says:

    Байртай бүдүүн хүүхэн юм биз дээ. Тураач эхлээд. Тураад ѳѳртѳѳ итгэлтэй болоод ирэхээрээ байр биш ѳѳрийгѳѳ эхэлж боддог болно.

  12. Sun says:

    Хайрыг хүлээж сур. Хайр гэдэг чинь хажууд л байдаг гэж хэлдэг шүү дээ. Хүнийг хайрлаж байж л хайр ирдэг юм.

  13. AXAACAA ACYY says:

    Өөртөө цагаа зарцуул, спорт фитнессээр хичээлэл гоо сайханд их ор гадуур найзуудтайгаа зугаал өөрийгөө улам гоё болго

  14. Man says:

    Creepy man гоё хэлсэн байна нээрээ би ч гэсэн эмэгтэй хүнтэй уулзаад эмэгтэй хүн гэсэн үүднээс нь хардаг болохоос энэ мөнгөтэй юу баян юм уу гэж огт харж байсангүй.Чи өөрөө дотроо ингэж бодоод байвал хэн чамтай хамт амьдрахыг хүсэх юм бэ. Хүнд муу санаа байж болно гэхдээ хэтэрхий муу санаалаад байвал ганцаараа байсан нь дээр байхоо. Тэгээд ч ганцаараа татлаа түтлээ байхгүй бол спортоор хичээлээд өөрийнхөө сэтгэл санааг болон бие хаагаа цэгцэлж чангалдаа бүсгүй минь нэг л өдөр наад хүссэн юм чинь хүзүүгээр чинь ороогоод чи ганцаараа байхдаа сайхан байжээ гэж бодож эхлэх байх.За тэгээд амжилт хүсье.

  15. men says:

    Nas chini zaluu bnadoo duu mini ger ornii aar saar problemnd stressteed irekhed chini gants bie erkh chuluuteii baikhiin saikhniig ergej sanakh bolnodoo

  16. Creepy man says:

    Муу дээрээ муу муухай дээрээ улцан гэдэг шиг ядаж бхад яасан ч муухай өмхий санаатай юм бэ. Надаар тэжээлгэх гсн залуучууд ч гэх шиг. Өчнөөн хүүхнүүдтэй орооцолдож явлаа эмэгтэй хүн л гэж харж явсанаас энэ надаар тэжээлгэх гэж бна гэж харж бодож явсангүй. 

  17. zander says:

    Turaach.

  18. Eegii says:

    Iluu tsgaar ajil deeree suuj baihiin ornd fitnesst yav, yamarch hun ehleed targan marialag huntei yavaad baihiig huseh ve dee, erh bish fitnesst zartsuulchih mongo baigaa bailgui dee,
    Yanz bureer oroldood butehgui bish chi buteehgui zorihgui, husehgui baigaan,
    Ternees bish marialag baij bgaad tursan olon ohiduud bna shd ee tsaana chini, Hamgiin gol ni tevcheer

  19. Нээрээ says:

    Үнэндээ манай залуусын нийтлэг төрх иймшдээ. Зэрэг зэрэг уулзаад яваад байдаг. Миний эргэн тойрны гэр бүлтэй, бүлгүй эрчүүд харамсалтай нь бүгд тийм. Гэхдээ дандаа чадалтай эрчүүд байдаг. Гэхдээ мэдээж 100 хувь тийм биш. Чиний хувьд махлаг байх чинь асуудал бишээ. Харин ч чамайг чин сэтгэлээсээ хайрлах хүн гарч ирнэ. Эмэгтэй хүн царай зүс, бие хаа сайтай байхад өнгөнд дуртай эрчүүд л шавна уу гэхээс чин сэтгэлээс хайрлах хүн бараг байдаггүй юм шүү. Гоо үзэмж цагийн аясаар гундана, харин сэтгэлийн сайхан хэзээ ч гунддаггүй юм шүү. Харин ч өөдгүй эрчүүдийг чамд таниулаад байгаа амьдралд таларх. Тэгэхгүй үр хүүхэдтэй болчихоод оройтож танисан эмэгтэйчүүд олон бий шүү дээ. Тэгээд ч 27 нас сайхан залуу нас шүү. Ганцаараа амьдрах дураараа сайханшдээ.

  20. zowolgoo ogson bugdend ni bayrlalaa. fitnesst ywaad odoo 7 honoj bna. harin ter saihansambuugiin huuhed uu?? ntr geed bgaa humuust helehed bi ooro huwiaraa ym hiideg bayn hunii huuhed bish ch gsn ooriinhoo hemjeend bolood l bna humuusiin nudend l tegej haragdaad bna gj bichsen ym shuu. 

  21. 30 tai zaluu says:

    Ene deer neg nuhur minii umnuus shn awch bnaa uulzay muulzay geed . Duraaraa nuhur we

  22. Bolor H says:

    Сайхан номны амт чимтэнд ороо ккккк . Зүгээр л энэ бохир заваан ертөнцөөс ухаан бодлоороо тасардаг юмаа. Бас л гоё мэдрэмжшүү 

  23. GegeenCom says:

    Bambai bulchirhaigaa uzuul esiin shinjilgee hiilge bodisiin solilcoo saijruuldag yum heregle sudal orold ehnii eeljind uuriiguu hussen erdee taalagdahaas gadna uurtuu setgel hangaluun boloh hemjeend beld ganc biyeer ganhaj chadq gertee hun avchrah ch erhgui juman yumnuud bhd giyureel kk. Naad zaluusaa suuhgui ch gsn uuriiguu tolidoj uudtei boloh motivats bolgo.
    Chi hentei n ch suuhgui bsn ch olon ohidiin dundaas oncgoirch shigshigdej chadah hemjeend ochnodoo gsn itgeleer uuriiguu cenegle.
    Gehdee chi mahlag gedegt yag eruul mah yarij bga bol uurtuu itgeh itgel demjiheer uur yumand cagaa ur uur olon niitiin yumand orolcoj bai. Tend zorigtoi zorilgotoi huviin jargalaas bolj giyureh zavgui shijignesen zaluus bga. Mahtai shultei bsn ch happy amidarch boldogiin batalgaa gancaaraa gertee suusnaar medrehgui garch orj busad n yaj amidarch bn meder sur tursh nee.
    Jargal daahguin zovlon bolson erh tanhil tansag huuhdiig amidraliin hani bish ulun yumnii uguush bn l gj harna shde yadahad uurtuu itgelgui une tsenee medrehgui bii bolgoj barahgui zaluu hun iim bh ih uruu doroi shu mungunduu buu erd goo saihan ch tur zuuriinh gol n eruul mend erdem chadliig chini guicej davj unelegdeh er hun gj baidguig sanaj yav.
    Mungugui ungu zusgui utul bolson nasand chini yu iluu une tsenetei baihiig bod. Zaluu nasiig buu gamgui ur zuv ashigla

  24. sam says:

    завтай, боломжтой юм чинь орой харимааргүй үедээ фитнесс, дамжаа, бүжгийн курс энэ тэрд явж болно шдээ. шийдэмгий байж чадвал турах асуудал биш 

  25. 30 tai zaluu says:

    Nadtai uulzaad uzihimu, bi bol tegj ar hudargaar chin tawiad ywah zaluu bish shu

  26. 30 tai zaluu says:

    Yun archaagui 3n ymtai uulzdagiin.  3laa niileed ch nmg baraadahgui ym bn he he za za toglosiin . Ungutei uudtei ywahad chin shimegch horhoinuud shawah shig l bolj bga bz tgdiimdaa.   Chmaar amjirgaagaa hiicheed ar hudargaar n aytaihan tawiad ywah uhaanii ym boddog zaluustai uchirch dee hongorhon mine.

  27. zochin says:

    Chamd tohioldson amidral bugd uneen.erchvvd bugd belen zelen ymnd durtai bolchihson tegsen deerees bas zambraagui hvmvvs yagl tiiml bdag shv unen.sain er hvn usnii dusal shig hobor shv.gehdee chamd sain nuhur taarah bh gej husie

  28. bb says:

    Genen tsailgantai n shuud suu

  29. LOL says:

    Биендээ сэтгэл хангалуун биш юм шиг байна. Хоолны дэглэм барь. 6 цагаас хойш юм битгий ид. Спортоор хичээллэ

  30. anjel says:

    Fitnesst ywaldaa ajlaa taraad.

  31. Grl is smart says:

    Зүгээр л бэлэн юман дээр надтай суувал дутагдах гачигдах юмгүй амьдрах юм шиг л бодож төсөөлцгөөдөг байх. Ene ug chin sonin bn. Chi saihansambuugiin ohin yumu? Tom bayachuuliin ohin l bish bol chamaig uliigee hiij ediin nudeer sonirhohiin. Esvel ger orongui yadarsan zaluuchuud yumuu ted chin

  32. erguu says:

    Uuriiguu neg ih buh yumtai bayan tsatgalan, zaluuchuudad ashigluulchih geed bna geh geed bgaam uu? Asuudald tegj handval chamd hezee ch sain nuhur oldohgui. Chi hezee ch az jargaltai ger bul zohioj chadahgui. Battai helchii…

  33. зочин says:

    Ганцаараа байхдаа хичнээн  жаргалтай байсанаа хүн мэддэггүй юм даа.Тэр хугацаа маш богинохон байдгийн шүү.Хүссэн хүсээгүй нэг л өдөр хүрээд ирдэг амьдралыг тэгтлээ гансарч угтаад яах вэ.Харин тэр болтол жингээ хасах тухай бодвол ямар вэ.Найз охинтой байх хамаагүй тэд чинь бас хэнийг сонговол дээр вэ гэсэн үүднээс өөр хүмүүстэй харьцаж яваа байх.Шууд хэлэхэд тарган хүнд дуртай эрчүүд ховор шүү л гэж.Хамгийн арчаагүй биеээ зөв авч явдаггүй таарсанаа  л идэж уудаг гэж бодох нь олон байдаг.Ганцаардаж уйдахын оронд өөртөө итгэл өгдөг дасгал,бясалгал энэ тэр хийвэл инээгээд гүйгээд байна гэж бодоорой.

  34. Z says:

    Gansaaraa bgaa ene tsag xugatsaagaa oortoo zartsuul… exleed naad iluudel jingee xasaxaas exel…. gertee gantsaaraa bdag yum bol yu durtaigaa xiigeed xarin sxn yum bish uu… oodrog bai busgui mine… 

  35. mal says:

    miraalag bol asuudal bish shuu dee chinii saihan setgel chuhal bolohoos

  36. mal says:

    zugeere ih yum bodoj uuriiguu buu strest otuul chamd niitseh hun oldoj taaraa 27 nas zaluu b.a aa gantsaaraa baigaa deeree uuriiguu sanhuu bolon busad zuileer sain behjuul nuhrtei bolood ireheer naad zuiluud chini yuch bolohgui hicheegeerei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.