Челтенхэм дээр “Морь харсан” хөлбөмбөгчид

450603
Челтенхэмийн уралдаан нь улирлын хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг ажээ. Энэ удаад морин уралдааны үзэхээр Их Британи, Умард Ирландын хатан хаан II Элизаветагийн удмын язгууртнууд очсон байсан гэнэ.

Тэгтэл хурдан морины уралдааны үеэр хүний аягатай ундаанд шээсэн хоёр хөлбөмбөгчний зураг камерын хараанд өртөж, олон нийтэд цацагдаж.

Английн хөлбөмбөгийн МК Донс клубын хагас хамгаалагч Самир Каррутерс, Нортхэмптоны хагас хамгаалагч Жеймс Коллинз нар хийсэн үйлдлийнхээ төлөө олон нийтээс уучлал гуйсан байна.

Коллинз “Би орчин үеийн хөлбөмбөгчний буруу үлгэр дуурайл үзүүлчихлээ” гэсэн бол Каррутерс “Би бусдад үлгэр дуурайл болох ёстой байтал багийнхнаа, шүтэн бишрэгчдээ бүгдийг нь гутаан доромжилсон. Одооноос би алхам бүрээ цэгнэх болно” гэсэн юм. Дээрх ёсгүй үйлдлийн төлөө Каррутерсийн тоглох эрхийг түр цуцалж, хоёр долоо хоногийн цалингаар торгосон аж.

Морин уралдааны үеэр ийм бүдүүлэг явдал гарсанд бухимдсан тэмцээнийг зохион байгуулагч хэлэхдээ “Морины уралдаан бол тэдний гутаан доромжилдог газар биш” хэмээн уурссан гэнэ.

2 Comments

  1. lili says:

    I love your tiiiiiiiiiiiiit
    and your guy cooooooock
    i wanna swoallo your cock and tiiiiiiiiits

  2. GegeenCom says:

    00 n oirhon l bdg san uul n. Davhar burtee l bdg shd ih l sonirholtoi humuus bn da holduulq deer n bur yumiig n haraal bjidag lol

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.