Алдаатай, оноотой амьдралын урт замыг туулж л явна даа…

tamoneka-tamoneka--rain--hut--woman-alone--Dora0604--girl--woman--beauty--Love--sensual_large

Сайн байцгаана уу. Та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэе.  Хамгийн анх 2008 онд нэг хүнтэй танилцаад бид 2 одоог хүртэл харилцаатай явдаг. Бид 2 намайг 2-р курст байхад үерхээд төгсдөг жил салсан. Учир нь тэр хүн гэр бүлтэй хүн байсан. Тэгээд би нэг залуутай танилцаж удалгүй жирэмсэн болсон гэвч тэр хүн хүүхэд хүсээгүй ба намайг төрөөд охиныг маань 2 сартай болтол нэг ч удаа холбоо барихгүй байж байгаад гэнэт л сууя баръя болоод ирсэн. Би охиныхоо ирээдүйг бодоод суусан. Би ажилд ороод бид 3 өөр газар ирж 3 жил амьдраад өнгөрсөн намар би нөхрөөсөө салсан. Учир нь миний ажил ихэвчлэн эрэгтэй хүмүүстэй ажилладаг, хөдөө их явдаг ажил тиймээс хардана, тэгээд ч тэр хүнд энэ амьдралын төлөө гэх өчүүхэн ч сэтгэл байгаагүй ээ.

Намайг шөнөжин ажилтай яваад ирэхэд согтуу охин маань айчихсан, намайг хэнтэй хаагуур явж байгаад ирэв гээл харддаг байсан. Би өөрийнхөө ажлыг бодоод нэг ч удаа цагдаад хандаж байгаагүй. Хүмүүсийн нүдэнд бол даруухан, гэртээ эхнэрийнхээ хоолыг хийгээд хувцасыг нь угаагаад байж байдаг тийм л нэг гэмгүй амьтан. Тэгээд би салахаар шийдсэн. Харин яаж салахаа мэдэхгүй бараг жил болсон. Тэгээд нэг аргаар салсан. Яаж гээч өөр хүнтэй явж баригдаад салсан. Энэ миний нэр төрд хир буртаг болж, хүмүүс намайг элдвээр хэлж байгаа ч гэсэн би одоо тайван амар амгалан байна. Охин минь аав согтуу ирнэ гэж нүд нь бөлтөлзөхгүй, бид 2-н муу муухай хараалыг сонсохгүй байгаа ч гэсэн цаагуураа аавыгаа санаад л байх шиг байгаа юм.

Тэгэхээр залуучууддаа хандаж хэлэхэд чи өөрөө ганцаараа бол хөлөөрөө толгойгоо хийнэ үү яаж л бол яаж л амьдарч болно. Харин үр хүүхэд гэдэг хэцүү. Чи өнчирүүлэхгүй гэж үзэж амьдраад нөхөртөө дээрэлхүүлж, тэр хүний бүхий л зүйлийг тэвчиж амьдрах эсхүл зүгээр л над шиг салах гэсэн 2 сонголт л ирнэ. Гэхдээ архи уудаг хүн бол засрахгүй адгуус л гэсэн үг. Тэгээд тэр хүн урьд чиний сэтгэлийг хөргөж, сэвтээж байсан бол чи тэр хүнийг засаад авий ч гэж бодохгүй. Ингээд эргээд харахад би амьдралынхаа хамгийн сайхан ид залуу насаа нэг согтуу нөхөртэй зууралдаж өнгөрөөсөн болж таараад байгаа юм.

Гэхдээ нөгөө атганд үлдсэн эрдэнэ гэдэг шиг ганц охин үр минь надад үлдсэн. Хүмүүс их сонин нөхрөөсөө салсны дараа би олон хүнээс уулзий учрий гэсэн үг сонссон. Дандаа эхнэртэй хүмүүс. Өөр хүнтэй байж байгаад нөхрөөсөө салсан болоод ч тэрүү намайг их амархан хүүхэн гэж хардаг бололтой. Над шиг ийм амьдралтай шийдсэн шийдээгүй эмэгтэйчүүд минь надтай сэтгэгдлээ хуваалцаарай. Алдаатай, оноотой амьдралын урт замыг туулж л явна даа…

32 Comments

  1. TUYA says:

    зоригтой юмаа. 

  2. GegeenCom says:

    Za tegeed usvur nasnii huvguuddee belgevch ahiuhan avch uguud 8-r angias n hoish uvchin ersdel jiremsleltiin talaar medleg ugch ohidiig uursdiiguu hairlaj ireeduigee avarch surahad n bas tuslah heregteishde. Id nasan deeree belgevch hurelcq busdaas goridoj mungu guij amidrah amargui davaa

  3. mr.Hutch says:

    Мэдээж тийм л дэ.Гэхдээ энэ зүйл дээр нэмж хэлхэд гэр бүл зохиох хүүхэдтэй болох асуудлыг монголчууд бид нар хэтэрхий хурдан бодлогогүй шийдэж байгаагын жишээ энэ.Эцэг эх нь бэлгийн амьдралын тухай хүүхдүүддээ мэдээлэл өгдөггүй,хүнтэй үерхэж үзээд сайн муу болохыг ялгаж салгаж сураагүй,үнэхээр эхнэр нөхөр болох хүн мөн үү,гэдгээ ч мэдэхгүй хүмүүс амьдрал зохиочхоод удалгүй салдаг.18-20насны хооронд ирээдүйгээ шийдчихэж байна.Гэтэл энэ нас чинь дөнгөж шилжилтийн нас дуусаж байгаа үе.Юун амьдрал зохиох вэ өөрөө ч хүн болоогүй хэвтэж.Юун хайр юун хүүхэд,өөрсдөө хүн болцгоо,тэгээд дараа нь амьдрал зохио.Тэгвэл энэ нийгэмд салалт багасна,эцэг эхгүй хүүхэд цөөрнө.

  4. 5:0 says:

    Mr.Hutch-d chinii xeldeg zuw gexdee erchvvd ni belgewch xereglex ih durgui bdiim bnalee. Xarin svvliin ved arai gaigui bolson yum shig bsan. Gaduur uwchin ih bga bolohoor ter bh. Eregtei xvmvvs bas xariutslagatai bh xeregteishde. Zaluuchuud belgewch biedee awch ywaad sex xiih bolohooroo gargaad irwel ohiduud vguie bi jiremsen bolmoor bna gej arai helehgui blguide. Medeej emegtei ni ch gesen belgewch belen blgaj bwal xen xendee tuwug bagatai bhsan

  5. mr.Hutch says:

    Овоо босгоогүй бол шаазгай суухгүй.Манай эмэгтэйчүүд бүгд гэж хэлэхгүй ч унтаж хэвтэхдээ бэлгэвч гэдэг зүйлийг хэрэглэж мэддэггүй муу эсвэл мэдлэг тааруу юу,ганц хоёр унтаж хэвтсэн залуугаасаа жирэмсэн болчихдог нь харамсалтай.Бас үеэрхэд суух эсэхээ ч мэдкү байж жирэмсэн болчихно.Дараа нь тэр миний жинхэнэ хайр байсан нтр гээл. Хэн ч хүчээр жирэмсэн болгоогүй л биз дээ.Хэрвээ хүүхэд гэж яриж байгаа бол эхлээд хүүхэдтэй болох эсэхээ төлөвлө..Хүүхэд тоглоом биш шүү дээ.

  6. olonoo says:

    Deer  ochson heden uiliin ur edelj   bgan ene ter gesen huuhnuudiin yriag bitgii too dandaa l tiim yum bichij bdg yum.Aldaa onoogui amidral gej yu bsiin emegtei hun 1aaraa ch gesen saihan amidarch boldiin Arhi uudag agsam nohroos salsan ni deeree Archaatai  amidrald hatuujiltai bhad yun deer ch alzahguie Aldaj onohgui hun gej bhgui e. Eyreg bai Ajilsag hicheengui bai Ohinoo sain hun bolgoj osgo. Tegeed bolj oguul sain hanitai bolohiig bogohgui yu daa

  7. oogii says:

    nadad ch gsen salah bodol bdag bsan. yag deerhi shig oor huntei yabj bgad barigdaj salii gej boddog bailaa. yag odoo bol sanahiig husdeggui. harin ch nohoroo jargaltai bailgaj halamjlahiig husdeg. ih aztai hun shuu bi. amjilt husei chamd. 

  8. Хишигээ says:

    амьдрал л юмдаа … чи зөв шийджээ 🙂 … архи уудаг арчаагүй эр хүн тэжээж амьдрана гэдэг утгагүй, өөрийнхөөрөө тайван амьдраад явах нь чамд ч охинд чинь ч хэрэгтэй, охин нь том болоод ээжийгээ аяндаа ойлгоноо 🙂 … ганц бие болохоор нээрээ тэгдэг шүү, хүмүүсийн хандлага шал өөр болдог, сайхан гэр бүл нөхөр нь ёстой элдэв явдалгүй сайн нөхөр гэж бодож байсан найзын нөхөр нь хүртэл хандардаг юм байналээ, тэгэхээр бусад эрчүүд ойлгомжтой, 10н жилийн оюутаны ангийн залуус ч болж өгвөл нэг оронд орчих санаатай тээ, би ганц бие болхоор хүмүүс ийм байдаг байхнээ гэж мэдэж авсан шүү, хосоороо байхдаа ажигладаггүй мэддэггүй зүйлүүдээ ганцаараа болсоны дараа мэдэж авсан … гэхдээ:  би залуухан халуухан  байгаа учраас л хүмүүсийн анхаарлыг татаж байгаа байх гээд өөдрөг байдаг, ямар хандарсан болгонтой уулзаад явах биш, тэд “горьдож” л байг, битий тоогоорой ххэ

  9. зочин says:

    Хүнийг шүүмжлэх амархан л даа энд нээх сүрхий хүн болох гээд нэгнээ элдвээр хэлээд яах вэ дээ амьдралд хүнд юу ч тохиолдож болно шүү тэр бүрт бүдрээд уначилгүй бүдэрч унасан ч буцаад босох тэнхээтэй л амьдрахсан даа , би ч мөн 3 хүүхэдтэй нөхрөөсөө салсан хартай дээр архи уудаг хүн хэцүү шүү хүүхдүүдээ эцэгтэй өсгөх гээд бөөн хэрүүл маргааны дунд байлгаснаас ганцаараа хэцүү ч тайван амьдрий л гэж бодсон зөв бурууг цаг хугацаа л харуулах байх даа

  10. зэн says:

    minii zahidald sanaa bodloo huvaaltssan ta buhendee bayrlalaa. Humuus bid yr ni unentei nuur tulahdaa ih muu. uuruu medseer bj toirood gardag, esvel iim bh ystoi gesen susegtee unench bsaar amidarsan ch bish baisan ch bish bolood duusdag baih. bi ch gesen ter huntei amidraad hol yvahgui, hen heniigee tamlaj amidrana gedgee medseer bj ohinoo unchruulehgui hund nuhurgui huuhen bolj haragdahguin tuld nulimsaa tevchin zurhee changalj yvsan. Ailiin gants eej aavdaa erhelj ussun nadad zugeer l neg hen ch bish amitand deerelhuulj eldev busaar haraalgaj zoduulj amidrana gedeg hund baisan. Ter anh taniltssan hunii huvid bid tiim bugs buurnii haritsaatai bishee. taniltsaj bh uyd ter maani ehnereesee tur hondiirood bsiin blee 18han nastai ohini huvid ter buhniig ni hojim medsen. tegeed 4 jil holboogui bj bgaad jiliin umnuus holbootoi bolson. bid 2n hair bol biynd bish setgel bdgaaraa iluu udaan baidag bh. bid hezee ch biy biynee muuhai harj uzeegui, muu ug helj uzeegui ee. Bas l tegeed suusan bol bas l eldev asuudal garch ireh l baisan bh. Harin salahdaa hereglesen argiin huvid nadad ternees uur garts haragdaagui. minii ajil end bolhoor nadaa haashaa ch nuugeed yvah bolomjgui bsan. Harin tsug bsan hunii huvid ter ehnergui bas bid dahij uulzaagui. Gehdee bi ih uudrug uzeltei. Ter namaig yrij bgaa nadaas zaigaa barij bgaa humuus hezee ch aldaa gargaj bgaagui gej bi bodohgui bna. teglee ch minii amidral tedend hamaagui. Aldsan ch onoson ch bi uuriinhuuruu yvna. Ta buhendee az jargal hamgiin sain saihan buhniig husen yruuy. Bidnii amidral urgelj uuduu devshij bh boltugai. taniig hundetgesen jiriin neg Mongol busgui.

  11. hacker says:

    Facebook-ийн нууц үг, төрөл бүрийн mail код олдог програм Android утас болон ноутбук, компьютерт суулгаж өгнө. 
    Хаягийн дагуу очиж үйлчилнэ.
    PM-р холбогдоно уу.
    https://www.facebook.com/profile.php?id=100011625003214

  12. Zochin says:

    Iim uildel higegui bol ter nohor salahgui hichnen ch zuraldsh bsin bile unende busad humust ter hund l burutan bolj dahij nilehguiger iim uildel hisen sanagdla zorigtoi ymaa 

  13. Спид инфо сурвалжлагч says:

    Таарч тохирох хань болох хүнтэйгээ учрах байлгүй дээ. Өмнөх харьцаагаа эртхэн эмхлэхгүй бол дараагийн хүнтэйгээ учирахад тээг саад боох болов уу даа. Цаг урсаад л залуу нас чинь чамаас холдоод л. Анхны учирсан эрийнхээ амраг байх гунигтай хувь зайгаар чи өөрийнхөө амьдарлыг дуусгах гэж үү?

  14. annabelle says:

    saliya ghd ni salahgui gd huvalz shig naalddag bsn ym bgaaz. Uur tgd yaj salahiin?

  15. уур хилэн says:

    цайцан гаруу үгүй юу салахын тулд хүнтэй явалдаад гэх шиг угаасаа хормой султай шаар байна шдээ

  16. хм says:

    1. Мордохын хазгай болждээ. Гэр бүлтэй хүнтэй явалдана гэдэг анхнаасаа хайрыг мэдрэхгүй, өөрөө ч дараа нь учирсандаа хайрыг амсуулахгүй, тэгээд гэр бүлийнх нь хүний хамаг муу үг хараалын бай болоод эцэст амьдрал чинь унаж, үр хүүхэд чинь үйлийн лайг нь эдэлж буй нь энэ. Харамсалтай. сонсоход хатуу, амьдралаа буцааж болохгүй гашуун үнэн.
    2. Өөртөө хэт хайртай, гэр бүлийн хүмүүжил дутуу, ухаан муу бололтой. Тийм хүмүүс л голдуу бусдын гэр бүлтэй явалдаж, өөрсдийнхөө амьдралыг насны тамд, үр хүүхдүүддээ бол үйлийн үрийг чирч ирдэг
    3. Гэхдээ энэ лайгаас гарч магад нэг зам бий. Хэрэв  чи 40 хүрээгүй тэгээд хийсэн бүхнээ үнэхээр ухаарсан бол чин сэтгэлээсээ уйчлал гуйгаад ахиад хэзээ ч гэр бүлтэй хүнтэй орооцолдохгүй, суусан хүнээ араар тавихгүй бол дээд эрчим хүч дахин нэг амьдралын сайхан боломж олгодог.

  17. Ука says:

    Сэтгэгдлүүдийг уншлаа. Зарим нэг хүмүүс яасан муухай хэлнэ вэ. Тэр хүний амьдралаар амьдарч үзээгүй байж хүний амьдралыг ойлгоно гэж үү. Миний хувьд бол дээрх эмэгтэй үнэхээр арга нь барагдсандаа л салсан байх. Яадгийм амьдрал баян шүү дээ. Гэр бүлтэй хүнтэй уулзаж учирдаггүй хүн цөөхөн л байх тэр хүн нь хэдий гэр бүлтэй ч гэсэн энэ эмэгтэйг сайхан хайраар ундаалж байсан ч юм билүү. Өөдрөг зоригтой бай бүсгүй минь чиний өмнө зөндөө сайхан амьдрал, бас сайхан хайр хүлээж байгаа. Хүн нэг алдахаас 2 алдана гэж байдаггүй юм амжилт.

  18. busgui says:

    2008 onoos hoish hunii nuhurtei 8 jil zavaarch ehneriig ni shar mahtai ni hataasniihaa uiliin uriig edelj bga yum bna. Chi ger bul salgaagui gej bodoj yavdag bol enduurel ter hunii chini ehner mash ih tevcheer gargasandaa amidralaa suiruulehgui bga yum.  Mon ter zaluud chi bish ehner ni chuhal, tegeed chamaig zugeer l ashiglaj bna. Chi gej holduu amitan belen bor tsarailj yavsaar amidralaa aldaj dee. Tohiroh shanga hurtsen bna. Harin chinii hormoin buzar huuhdiig chini zovooj bgag oilgohgui yavaa ni haramsaltai. 

  19. BabyHero Bulga says:

    chi yaawch zugeer bgaagui ni todorhoi, cham shig shiidchihsen shideluud yu ch hiihees butsahgui, unaj yawsan morionhediid ch yulehed belenmaa bui zaa. 

  20. Hgshsh says:

    Chinii zow unende ma aaw(yriwal ih, huniig aash bga bdlara sordog prazit,harahaas durgui hurdeg) ndd bhgui bsn dr bsn ydaj mi humuujil amar amgalan taiwan erchuudiig uzeh uzel, aash haraktar, uyand zutgeltei bh maan iluu bh bsn sanagddag zaawal er hunii nomor noolgo bish gol amidarsan shg amidraad setgel taiwan bh hamgiin shn yumblee ! 

  21. zoogii says:

    ehnertei huntei yawaldah .martahiin tuld taarsan negentei suuh.setgelee tataj chadahgui ergeed zuuraldah.buruug nuguu taldaa uguh.tanil zuraglal bn.chi setgelee tataj chadaagui bolhoor chamaas hair halamj garahuu.nuhurt chini medregdsen blgui de.yawalddagiig chini ch gadarlasan biz.nuguu talaa jaahan ch gsn bodolts do.nemj helhed ger bultei er hun hachirt durtai bdag.harin salna gj gonjiinjoo do.gai ni taaraagui bol.

  22. зочин says:

    2008 оноос эхэлсэн тэр хүнтэйгээ одоог хүртэл харьцаатай явдаг гэсэн байна.Өөрөө жаргах гэж өчнөөн жил айлын нөхөртэй явсан байх нь уу.Балай юм.Тэгээд бас нөхөрөөсөө салах гэу хүнтэй унтсан гэж бас өөр үү.Юу юу болоод өчнөөн эр хүмүүс болчивдоо айлын эхнэр,хүүхдийн ээж гэхэд 

  23. zochin says:

    Ter 2008 ond taniltssan nuhuriin tuhai ehelsenee yu bolchvoo

  24. kkk says:

    Khuniig buruutgaj bichsen bolokhoos chi uuruu er ni neleed yavdaltai zavkhai zaidan avgai bnadoo okhin chini tom bolood yag l chinii zamaar yavakh bkh ekh ni kheer alag bol….yu gedeg bilee
    Tegeed bas khun amitan surgaastai cham shig yavdaltai yashka bas khund zaanaa kk

  25. uugii says:

    Hvn bvr alham tutamda songolttoi uchirdag chini songoson amidral shvde chi odoo setgelde jargaltai saihan bga bol tgd lboloo ter nuhur nertei svgees salsan chin bolj minii oilgosnoor argaa baraal chi uur huntei yawaldan bj ner turuu gutan bj salah shidwerig gargaa blguidee busgui mini uram zorigtoi saihan amidrarai ilv dutu archagui hongin zalusas hol bhd l bolno;))

  26. Нээрээ says:

    Одоо хүртэл харилцаатай байдаг гэдгийг хүмүүс буруугаар ойлгосон бололтой. Би бол арай өөр өнцгөөс харлаа. Хүн жаргах гэж ханилдаг болохоос зовох гэж хүнтэй суудаггүй юм. Яадгийн чи гэр бүл салгаж нус нулимстай хутгаагүй байна. Хүн юу гэж хэлэх нь хамаагүй, хамгийн гол нь чиний шийдвэр өөртөө болоод үр хүүхдэд чинь л зөв байх ёстой. Ажил хийдэггүй анхиагүй эр хүнээр яах юм. Тэгээд гэр бүлтэй хүнтэй зууралдахгүй гэдэг чинь зөв байна. Наадуул чинь хөгийн гахайнууд байдаг юм. Эргэн тойрон өлөн эрчүүд зайлаасай

  27. зочин says:

    Одоо болтол тэр хүнтэйгээ холбоо харьцаатай байдаг гэсэн байх юм.Тэгэхээр нөхөр чинь чамайг хардахгүй өөр яахав дээ.Чи тэр хүнийг тийм  хартай  болгоод сүүлд нь  сүүлэрсэн болж  салаад бүүр тоглоод хаясан бнашдээ..Гэр бүлтэй хүнтэй явах бол чамд зүгээр л нэг энгийн зүйл юм биз дээ.Амьдрал тийм хүн залхмаарч урт биш богинохон шүү,харин өөрийн чинь хувьд бол  амт шимтгүй амьдралаар хүний нөхөртэй яваад байхаар урам зориг хүсэлгүй байдал үргэлжилсээр утгагүй байдаг байдаг бизээ.Үр хүүхдээ боддог хүн,бусдын үр хүүхдийг чинь хайрладаг л юм даа

  28. amidralaa gej says:

    Sonin arga hereglej dee tegj l ih nuhriusuu zalhsan hvn bjdee odoo yahaw salsan bol uhaant bj ohindoo sain eej bgaarai ehnert hvnt bitgii ywaldaarai tsaana chin bas chamshig emegt hvn zowj shanalj bgaag bodoj uhaaraarai amidral bayn shuu amjilt

  29. eegii says:

    Huu usguj bui eej aavuuddaa handaj helmeer bn ireiduin huchirhiilegchiig beltgej bolohguie bugd uhaalagaar hicheej ur huuhdee hariutslagatai sain hun bolgotsgooy ihenh ni erchuud tiim muu iim aimaar gej bh yum

  30. chonongoo says:

    Ooroo oortoo l surgamj ogch surgaalia sanj yavbal yasiin. Ger bultei huntei yavsnii chin, gemgui emegtein nohriig, ail geriin az jargalaas hulgailj baisnii chin hariu baihdoo. Ohin urtei hun tunchig uhaantai bodoltoi sn shnii uriig tarij amidrah yostoi bh. Zavaan huuhnuud yaj hunii nohriin erhteng oorluugee oruulj chaddag bnaa ogiudas hurhiin

  31. catch says:

    Sonin l arga heregledeg huuhen bayna. Hunees salahad yagaad oor huntei untah gej? Ooriigoo buruutan bolgoj haragduulj ooriinhoo ner hundiig zoliosolj salah yostoi gej? Zugeer l changahan heleed shiidteihen hodlohod yaw l gej. Bolohgui bol salchihaad amidardag gazraa solino biz.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.