Хүүхдийг элдэв гай барцдаас сэргийлхийн тулд уламжлалт арга болон домуудыг хэрэглэдэг. Үүний нэг нь эсгийгээр үнэг урлах юм. Дөнгөж төрсөн хүүхдээ тайван унтуулахын тулд мөн сэрүүн байхад нь саатуулахын тулд аав нь үнэг хайчилдаг заншилтай. Яагаад заавал үнэг гэж та бодож байна уу? Үүний тухай нэгэн аман яриа байдаг.
Хүүхдийг унтаж байхад нь үнэг ирээд ” ээж чинь үхсэн, ээж чинь үхсэн ” гэж хэлдэг. Гэтэл хүүхэд айснаасаа уйлах гэтэл үнэг “худлаа худлаа” гэж тайвшруулхад баяралсандаа нойрон дундаа инээмсэглэдэг. Иймээс хүүхдийг унтаж байхдаа инээмсэглэхийг үнэгчлэх гэдэг байна.
2 Comments
yostoi goyo energitei zuragnuud bn.setgel saixan bolchixloo.xoorxon mondinuud bn
Uu yaasan egduutein be