Аз жаргалтай амьдралын жор

74936908

Гэр доторх үүргийг хуваарил
Хэрэв нөхөр чинь хүнсээ цуглуулахдаа үнэтэй чанар муутайг нь авчихдаг бол түүнийг дэлгүүр явуулах шаардлагагүй. Харин нөхөртөө гэрийнхээ цахилгаан хэрэгслийн бүрэн бүтэн байдал, машин тэргээ хариуцуул.

Түүнийг урамшуулах хэрэгтэй
Тушааж захирсан өнгө аястайгаар нөхөртэйгөө бүү харьцаарай. Хүсэлтээ эелдгээр хэлэхэд эрчүүд дуртай байдаг. Хийсэн зүйлийг нь магт, талархлаа илэрхийл. “Энэ хийх ёстой юм чинь” гэсэн байр сууринаас аль аль нь хандахгүй байвал олон таагүй асуудал танай гэр бүлийг тойрох болно. Чимээгүй талархал ч аятай биш. Үүнийгээ амаар илэрхийлж бай.

Зурагтаа ээлжилж үз
Хоёр зурагт байхгүй нөхцөлд маргаан гарах болно. Нэгдмэл шийдвэрт хүрч чадахгүй байвал тохирохыг хичээ. Хоёуланд сонирхолтой нэвтрүүлэг сонгох нь амаргүй тул нэг орой нөхөр чинь хөлбөмбөг, дараагийн өдөр та цуврал киногоо үзэхээр тохиролц.

Хариуцлагыг өөртөө ав
Мартамхай нөхрүүд байдаг. Нөхөр чинь жолооны үнэмлэх, түлхүүр мэтийг байсхийгээд хаячихдаг бол бүү бухимд. Уурлаад ч нэмэргүй. Асуудлыг энгийн боловч үр дүнтэй аргаар шийдэж болно. Та зүгээр л түлхүүр болон бичиг баримтыг нөхөртөө сануулах үүрэг өөртөө тавь. Энэ тохиолдолд та олон таагүй асуудлаас зайлсхийж чадна.

Түүний ажлыг хий
Янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан нөхөр чинь үүрэгтэй ажлаа хийлгүй удсан байж болно. Уурлаж үглэхийн оронд та өмнөөс нь хийчих. Нөхөр чинь үүнийг анзаарч гэмшинэ. Гэр бүлийн амьдрал бол та хоёрын аз жаргалтай байх үндэс тул тунирхал зохисгүй.

Зэмлэх цагаа ол
Нөхөр чинь ажлаасаа ядарч ирэхэд шууд л тоостой гутал, угаагаагүй оймсны тухай маргаан бүү дэгдээ. Ядарч ирсэн нөхөр чинь таны зэмлэлийг хүлээн авахгүй. Харин эсрэгээр адилхан уурлана. Цагийг нь олж яривал ямар ч асуудал шийдэгдэнэ. Жишээ нь сайхан хоол эсвэл сексийн дараа, асуудлыг тавьбал нөхөр чинь нэн таатай хүлээн авах болно.

Түүнд санаачлага гаргах боломж олго
Эхнэрүүдийн нэг алдаа бол нөхрийнхөө өмнүүр орж бүгдийг хийчихдэг гэмтэй. Ор дэрнийхээ хэрэглэлийг нөхөр чинь угаах гэтэл “Алив би. Чи чадахгүй” гэж та дургүйцдэг бол дараагийн удаа нөхрөөрөө юм хийлгэх оролдлого тань талаар болж мэднэ. Сэтгэлд хүрэхгүй хийсэн ч нөхрийнхөө аливаа санаачлагыг дэмжиж бай. Урамшсан нөхөр улам сайн хийхийн тулд танаас зөвлөгөө авах болно.

Тодорхой хэл
Нөхрөө дэлгүүр явуулах гэж байгаа бол захиасаа тодруул. Орой идчих юм аваад ир гэвэл нөхөр чинь загасны консерв, йогурт, өнжсөн боов, боорцог мэтийг аваад ирэх магадлалтай шүү.

Боломжгүй шаардлага буу тавь
Нөхөр чинь заавал хэн нэгэнтэй адилхан байх ёстой гэж үү. Хөршийн нөхөр маш овсгоотой, ажилсаг нэгэн байж болно. Гэхдээ нөхрөө түүнтэй бүү харьцуул. Нөхөрт чинь түүнээс илүү олон давуу, сайн чанар байгаа гэдэгт итгээрэй.

Зарим зүйлд хошин шалаас нь ханд
Нөхөр чинь өндгөө шарах гээд дахиад түлчихсэн үү. Маанаг, тэнэгээр нь дуудах гэж бүү яар. Эмгэнэл биш биз дээ. Харин “өндөг түлдэггүй нөхөртэй суухаас” гэж хошигно. Хуримтлагдсан таагүй энерги замхран одохыг та мэдэрнэ.

1 Comment

  1. Lucky boy says:

    Сонирхолтой нийтлэл бнаа иймэрхүү нийтлэл ахиад зондоо таүйаэай
    эрэгтэй эмэгтэй хуний тухай хуртэл баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.