Чамаас авчихлаа гээд дайраад байх юм

angry_pointing_business_man_at_desk_4q6a-Large

Сайн байна уу. Энэ сайтыг хааяа уншдаг. Өнөөдөр өөртөө тохиолдоод байгаа асуудлаа бичихээр шийдлээ. Би 27-той  нөхөртэй 2 хүүхэдтэй энгийн л гэр бүл. Нөхөр маань саяхан надад хэлэлгүйгээр нэг шинжилгээ өгсөн гэнэ. Тэгээд надад хэлэхдээ би бэлгийн замын халдвар авсан байна. Сүүлийн 2 сард авсан шинэ халдвар юм гэнээ. Тэгээд чи л мэдэж байгаа чамаас авчихлаа гээд дайраад байх юм.

Учир нь сүүлийн хэдэн сар манай нөхөр ажилгүй гэртээ байгаа юм. Би он гаргаад шинэ ажилд орсон юм. Тэгээд л надаас гарцаагүй гээд байх шиг байна. Би өөрийгөө мэднэ шүү дээ. Би хэзээ ч нөхрөө хуурч байгаагүй өмнө нь ч өөр хүн амьтантай байж үзээгүй. Тэгтэл тийм итгэлтэй над руу дайраад байхаар нь гайхаад байх юм.

Тэгээд би тэгэж хэлснийхэн маргааш шинжилгээ өгсөн. Бас тэр халдварыг нь авсан байна. Эм тариа болж хэдэн өдөр ажлаа алдаж явлаа. Тэгээд ажлаасаа ч гарсан би. Би уг нь нөхөртөө гомдох ёстой байтал надаас авсан гээд нэг л их ууртай хүн байна нөхөр. Би ч тэгээд надаас аваагүй гэдгээ л баталчих юмсан гэж бодогдохоос биш гомдох нтр юм алгоо. Уурлаж уйлж дуулаад ч надад итгэхгүй юм харин ч тэгэх тусам бүр л өөрийгөө буруутай болгож харагдуулаад байх шиг.

Манай нөхөр ер нь намайг ийш тийш гаргах дургүй. Гэрт л байлгаад байх санаатай. Ер нь юу боддог яадаг иидэгээ надад яриад байдаггүй л дээ. Бас намайг их харамладаг харддаг юм шиг байгаам. Гэхдээ энэ нь надад хэцүү байна. Би ер нь энэ хүний төлөө өөрийнхөө найз нөхөд ажил эрх чөлөө бүх л юмаа алдсан. Хойшид ч энэ чигээрээ байвал хэцүү байна. Яаж учраа олох вэ?

Эрэгтэй хүн заримдаа эмэгтэй хүнээс ч эмзэг мэдрэмтгий болчих юм. Аль болох ойлгохыг хичээгээд нөхрийгөө бодоод байх тусам би өөрийгөө мартаж өөрийгөө эмэгтэй хүн гэж бодохоо ч больж. Би нөхөртөй яаж хандах ёстойн болоо? Баахан замбараагүй биччихлээ уучлаарай. Гэр бүлтэй хүмүүс зөвлөөч эрэгтэй хүмүүс ч гэсэн.

26 Comments

  1. Нээрээ says:

    Та 2 хоёулаа тэнэг үү?

  2. hb says:

    busad haldwarlah zamiig sain sudlaachdee nuhur chin hartai gdeg ni uuruu nootoi gsen vg hvn hvniig uur shigee l boddiiin

  3. мими says:

    uher shig huuhen uu gui yu! eregtei hun uuruu yvj shinjilgee ugnu gedeg chini medeej uuruu asuuda uussen bolood l gantsaaraa yvj ochij shinjilgee ugch baigaashd, tegeed medeej hamt emchluulehgui bol emchilgee ur dun uguhgui ehnerteigee hamt emchluul gej emch helsen baij l taaraa. tegenguut medeej chamd bi uvchintei baina,hamt emchluuliy gej heluul uuruu buruutan boloh gej baigaa bolhoor gyaaals chamruu buhaj bainashd teneg mini ee! iim ym oilgohgui uvs idej untaj muurch baidag uher shig zuulegteed baij baih ym yaana daa yaana!

  4. zugeer suuhaar ... gedeg bolj dee says:

    Belgevchgui sex hiicheed shinjilgee ugsun bh oo. Gertee suuj bdagch gesen zugeer suuhgui l bn da

  5. baatar says:

    humuus mine ehner nuhur chin hardad hudlaa heled baival uur huntei bolson esuul hairgui bolson ug shuu de hairtai bol hun hezeech harddagui shuu de

  6. T says:

    Tanai nohor nztgaa niilj group sex hiisen bna. Tgd nohor chine nz 2 n hamgaaltgui ter huuhentei hiij. Tgd daraa n ovchin ilerheer uzuulsen nz n bas uzuulsen nz n aygui bol ovchingui garsan tgeel tanai nohor hardaad davhiad bna. Erdoo l iim ym bolood bna shde. Er n tgd olon niitiin 00-d saun dush-nees naad zavaan ovchniig chine avah bolomjtoi shde. Zovolgoo avahiig husvel Turuubna@yahoo.com handaarai.

  7. ээж says:

    Хүүе өөр эмнэлэгт бас шинжилгээ өгөөд үзээрэй худлаа гардаг юм байна лээ шүү. Би нэг удаа доошоо нэг л сонин болоод байхаар нь шинжилгээ өгтөл өвчтэй гэж хариу гараад золтой нөхрөөсөө салчаагүй манай нөхөр бас тийм зүйл байхгүй гэж батааад тэгээд төмөр замын эмнэлгийн лабарторид ургуулдаг ч гэнүү тийм шинжилгээ өгтөл их үрэвсэлтэй гэж гараад эмчилгээ хийлгээд зүгээр болсон. Бас нэг удаа манай нөхөр гарьд магнай гэдэг эмнэлэгт яагаад ч билээ шинжилгээ өгөх шаардлага гараад өгтөл тэмбүүтэй гээд баахан тариа хийцэн байсан. Тэгээд би бас уурлаад өөр эмнэлэгт шинжилгээ өгтөл зүгээр бас манай нөхрийх зүгээр гарсышд их сонин. Муу ханийгаа хэд хэдэн удаа хэлмэгдүүлэх шахсан шүү кккпп

  8. man says:

    “Ээжээ надтай гэрлээч” МУСК-ний үйл явдал амьдрал дээр байдаг л юм байна. Танай нөхөр чамд хэлэхгүйгээр яагаад зөвхөн ганцаараа шинжилгээ эхэлж өгөх болов. Энэ бол ойлгомжтой. Нэг хүүхэнтэй унтсан чинь сэжигтэй санагдаад шинжилгээ өгсөн гай болж өвчин авчихаж. Тэгэнгүүт мань эр амиа хчиээсэн зантай учир чиний эсрэг дээрх хүмүүсийн хэлсэнчлэн сөрсөн базаа хийгээд үзье гээд шийдчихсэн байна

  9. kjh says:

    Ер нь юу боддог яадаг иидэгээ надад яриад байдаггүй л дээ.??????!!!!!!! ene odoo u gesen ugiin beee? ta 2 yag yah gej ger bul bolson be? ehner hun nuhurteigu zuvshiltsulguigeer yum hiihgui, nuhur hun ehnerees nuutsaar yum hiihgui baival ger bul amar amgalan baidag gesen enetheg ger buliin setgelgee bdg yum bn lee…

  10. cekc.mn.guru says:

    Өвчин зөвхөн сексээр халддаггүй. Зарим тэнэг тохиолдолд, жишээлбэл нөхөр чинь нийтийн жорлонд боовоо унжуулж сууж байгаад жорлонд хүргэснээс өмнөх өвчтэй нөхрөөс халдвар авсан байж болно.
    Тэмбүүтэй Баагийнууд орны цагаан хэрэглэл дээрээ самар цайруулснаас тэр самрыг нь авч идсан хүний аман дээр тэмбүүний яр гарсан гээд л хэвлэл мэдээллээр бас гарч байсныг сонсоогүй юу. Тэгэхээр чи л эхнэр нь болохоороо, нөхрийнхөө занг мэдэхийн хувьд, нөхрийгөө сөрсөн базаа хийх гар уу эсвэл үнэнээсээ чамаас авсан гэж бодоод байгаа эсэхийг ялгаж гадарлах байх даа

  11. naiz says:

    Sonintoi sanal neg bna humuus er ni helsen bna doo Сөрсөн бааа нд базуулсан байна даа Тэгээд иим юмнаас болж эхнэрээ ажилаас нь гаргаж байдаг сонин нөхөр бэ өөрөө бас ажил хийдэггүй

  12. zochin says:

    chamaig shinjilgee uguud medchihees chin umnu chamaas haldvar awsan bolgoj gutgej bgaa archaagui nuhur yum. chi batlah gej otoldohgui, alna shuu shaaraa, nadad haldaachhaad, barigdahaasaa umnu gej namaig gutgej chadaj bnuu geed hutga tulgaach, nadaas awsan gej bodoj bgaa bol zail, juramtai awgaigaa olood aw gej hel, esve, chi heden saraar yawj gichiinii zulbasgiig hashraa. bodohoos durgui hurmeer, hajuud bsan bol alaad hayachihsan, aigaad bhaar chin muu shees dawraad bna, alaad ug.

  13. Сонин says:

    Эрэгтэй хүн өөрөө эхлээд шинжилгээ өгөөд явдаг тэгснээ би чамаас авчлаа гэж дайрдаг тэгэхээр нь чи бараг өөрийгөө хардаад юу болоод байгаан бэ Чи яасан гэнэн цайлган юм бэ Нөхрөө тэгээд чи яах гэж шинжилгээ өгсийн ямар нэг но той болоод өгсөн байна ш дээ гэж хэлж үзэхгүй би өгөөгүй ш дээ гээд уйлаад суужийдаг Нөхөр чинь заваарах мөрөөрөө заваарахгүй өвчин зовлон тээгээд орон гэрээ хэрүүлээр авааль эхнэрээ улаан махны бузраар бузарлаад суудаг яацан гар вэ Чи хэлээч ээ ядаж хүүхдүүдээ бодооч гээд хүүхдүүд айхтар сэвтээд өвдөөд байдаг ш дээ Юун өөрийгөө батлах наад нөхрөө гэртээ завтай суулгаж завхайруулж байхаар ажилд оруулж ам бүлээ тэжээ гэж хэл Бас чи өөрөө юун айж ажлаасаа гарах хамтдаа ажиллаад жаахан муу санаатай байж чангахан гараар барь Нөхөртөө яаж батлах уу гэж байхаар нөхөртөө дахиад ингэж заваарвал шууд баяртай би өөрийгөө цэвэр гэдгийг мэдэж байгаа болохоор чамайг заваарсныг чинь мэджийн битгий бантсандаа байнга уурлаад бай явж гэр бүлээ тэжээ гэж хэлээ

  14. hulan says:

    Gegeenee aimar urt yum bichihiin terniig ni humuus unshdagiin bolu da barag haraadl zalhuu hurchdiin shd

  15. Lady says:

    Чи “Ээж ээ надтай гэрлээч” гэдэг монгол киног уз. Хариултаа тэндээс гарцаагуй олно.

  16. GegeenCom says:

    Hehe uurtuu ergelzehgui bga bol tegeel unenee heleed sursun bazaag n uildeed jool changalaachee ajilgui hevtjiij arai ar gertee avgai huuhnii ?dal bosgood bgn bishuuzdee caadah chini. Tegj ch or deree oron geree buzarlahaargui gej naidya. Yu tusciin be ahuin zamaar bj magadguimuu? 

    Chi gehdee turshlagaguiteed genen t1 carailaad bdgiin bnaa. Chi husehgui baidlaaraa hunii erhsheeld orj amidarsnaaraa uuriiguu aldaad bn geed medcen l bgn bn. Yahaa yu hiihee medq uchraa olohgui bgamu? Hoishid uurtuu hairtai bj uuriin erh ashgaa deeguurt tavij husehgyi zohicuulaltiig chini tulgaad bga hund erh ashgaa medruulj huleen zuvshuuruulj surahyg bod.
    Erchuud yagaad muu huuhend durtai ve geed nom unsh. Chi az jargalgui nervtei aashtai buhimdaltai ajil turul ch gui angaij hevtdeg almas bolchuul naad hani ijildee baitugai gologdono. Gehdee odoo ch gologdood ehelciin bn. Anhaarliin temdeg Asuultiin temdegtei yavaad l bn da? Chi medq bhd ter odoo shinjilgee uguud yahaa bodoj bolovsruulaal chamaig huurhun dunguchihteiguu suuj bhd chi unen duinge udaan setgedeg tovarish bn shw. Gyalalzsan hurts uhaan anzaargatai bdl ch bhgui eruul mendee ch anhaardaggui haldvar avsanaa ch meddeggyi bas deer n ajlaasaa garah shaltag olno tegeed deer n ajilgui nuhurtei geed bdg. Ahij sahilgagyiteheergui boltol n hashraah l bsymda. Gehdee uvchin avchirsan etgeed uuruu yahaa medchihteigee t1duu yumnuudiig argalaad surtsan sergelen gar boltoi. Ahij uvchin chirq bha oilgoson bh l gej naidahaas. Chi hend ch yu ch batlah shaardlagagui uurtuu itgedeggui uudgui hunii zaasan zamaar uruugaa jiriij yavaa etgeed bn shw. Mongolyn neg sxn ger bul ingeed chanargyi amidral ru shidegdeh gej. Hoishid hoyor biyendee unench bus bhyn hor holbogdlyn talaar naad hani ijliinhee tarhind nomiin duu sonsgoj salhi savir oruul. Chi ch bas hayagdah geegyin bol ajil turultei gyalalzaj yavah heregtei. Uuruu no-toi hun busdiig harddag huntei uulzuuldaggui ajild n yavuuldaggui yum genee gej caadahdaa hel. Ajlyn cagaar ajlaa sain hiicgeej baildaa. Gertee giyurch bganuud n huuhendej suuhaar ajil haidiimuu business setgediimu uursdiiguu hugjuuldiimu surch sudlah yumaa temterch baiguushtaim bnaa. 

    Ger buliin sain saihny tuluu 2 tal hoyulaa hicheeh heregtei talaar lektsduulmeer hos bn. Yadahad chi zaluudaas zuulduud t1teed bdyn bnaa

  17. zochin says:

    Ugaasaa erchuud iim muuhai. Manai nuhur aimar hartai tegsenee jiremsen bolson chin minii huuhed bish henii ur udam bol gd bgashd. Tegj muuhai gutguuleheer heleh ch ug olddoggui yum bnle

  18. miigaa says:

    uhaand n uhna ishig uhtsen huuhen yuma. naad har yum chin udku hiisen huuhdee miniih bish gj hutsah yum bn daa. chi ch gj chi. hun alsan gd hilseer gutgevvel shorond suuhnee. … yana daa yana

  19. hdhdfhhf says:

    Hudlaa bantaj bgn jhn oortoo hairtai itgeltei blda

  20. win says:

    нээрээ өвчин хүртэл авчаад байхад тоохгүй өөрийгөө батлах юм бодоод байдаг чи арай маанаг байх аа тэнэг санагдчлаа

  21. win says:

    чи их тайван зантай хүн бололтой. өөрийгөө тэгж хайхрахгүй байж болохгүй, өөрийгөө хайрладаг хүндэлдэг байж нөхөртөө хайрлуулна. чамайг хайрлаж харддагтаа биш дэндүү амиа хичээсэн зантай болохоор өөрийгөө бөөцийлүүлэх гэж чамайг гэрт байлгаад байгаа юм. дараа нь чи л нийгмээс хоцорсон гэрийн авгай болно шүү, ажил төрлөө хийгээд сэргэлэн бай л даа

  22. gemt hun gelbelzeheer geed shuud dayrsan bayna says:

    Za boli doo. chi l ugui gedgee medej baygaa bol tegeed nohor chini oor gazraas awsan bayna. Tegj bodoj uzsen uu? Yun terniy uurlah. Yun batlah we. Barigdahaa medeed nayruulsan bayna. Hund erh choloogoo bitgii hasuul. Huntei zohitsoj amidrahaas bish teneg hunii zahirgaand orj amidarch bolohgui.

  23. зочин says:

    Чи өөрөө биш байж нөхөрөө авсанд эргэлзээд байгаа юмуу.Харинч эсрэгээрээ чи чинь нөхөртөө уурлаж бөөн.юм болдоггүй,би өвчин аваагүй гэдгээ итгүүлнэ гэж юу вэ.Чамайг ёстой ойлгоход хэцүү юм байна.Нөхөрийнхээ гүтгэлгэнд итгээд өөрийгээ хардах нь бна шдээ.Танай нөхөр шиг тийм муухай хүмүүс байдагшдэ.Чи тэгээд нөхөртэйгээ нийлээд өөртөө л арга хэмжээ авч дээ.

  24. Наадхийг чинь сөрсөн базаа гэдэг юм хэнээс хаанаас авсанаа нөхөр чинь мэдэж байгаа

  25. Ereen baraan says:

    Mani er uuriinxuu buruutaig medcheed sursun bazaa shaajiina daa kkk

  26. dantes says:

    Чи үнэxээр л буруугүй юм бол юунаас нь айдагын.Нөxөр чинь л буруутай болоxоороо чамруу сөрсөн базаа xийгээд байгаам бишүү. эмчилгээгээ xийлгээд нээx тооxгүй xаячиxсан мэт бай тэxээр аяаандаа чимээ нь намдаал байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.