Бэлиг эрхтэний мэс засал

Ерөнхий

Бэлиг эрхтэнд нөхөн сэргээх мэс засал хийх шаардлага нь хөгжлийн төрөлхийн гажиг, бэлиг эрхтэний гэмтэл бэртэлийн улмаас гардаг. Ерөнхийд нь дараах шалтгаануудыг ялгадаг.

Үүнд:

Бэлиг эрхтэний судасны үйл ажиллагааны алдагдлаас үүссэн хөвчрөл дутагдал

Бэлэг эрхтэн -ий хөндийт биений шөрвөслөлт. Бэлиг эрхтний эд нь холбогч эдээр (мөгөөрс) хэсэгчлэн солигдох;

Эрхтэний дутуу хөгжил;

Пейроны өвчний үеийн хөвчрөл дутагдал;

Хиймэл эрхтэн (артифициал эрхтэн суулгах);

Чихрийн шижингийн үеийн дотоод шүүрлийн гаралтай бэлгийн сулрал;

Бэлиг эрхтэнд хагалгаа хийгээд сайн үр дүн өгөөгүй үед;

Давсаг, шулуун гэдэс, түрүү булчирхайд хагалгаа хийсний дараах үлдэц.

Таван минутын хагалгаа

Бэлиг эрхтний хамгийн энгийн гэж болох нөхөн сэргээх мэс засал нь таславч-ны нөхөн сэргээлт юм. Тээрхийн арьсны таславч богинохон, зовиур өгч байгаа тохиолдолд эрчүүдийн мэс заслын эмчид хандах нь зүйтэй. Ингэснээр энэ асуудлыг хагас цагийн дотор шийдэх боломжтой. Тээрхийн арьсны нарийсал хүндэрсэн үед маш харамсмаар үр дагаварт хүргэх аюултай. Гэхдээ  эрт дээр үеэс хэрэглэж ирсэн тээрхийн арьсыг тойруулж авах, эсвэл хөвч таслах мэс засал нь энэ асуудлыг шийдвэрлэх энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.

Хэмжээ өөрчлөх

Ер нь ихэнх эрчүүдийн бэлиг эрхтнийх нь хэмжээ хэвийн байдаг бөгөөд бүр сул томгүй харагдаж, эсвэл умдагны өөхөн нугалаанд нуугдсан байсан ч хэвийн л байдаг. Гэтэл эрчүүдийн 80% нь эрхтнээ бага зэрэг томруулахаас татгалздаггүй.

Гэвч өөрийн бэлиг эрхтэнийхээ хэмжээ болон хэлбэрийг ямагт дутуу үнэлж, сэтгэл хангалуун бус явах нь яваандаа хүнд хэлбэрийн хөвчрөл дутагдлын шалтгаан болж болж, бэлгийн сулралд хүргэх аюултай гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй.

Бэлиг эрхтэнийг уртасгахын тулд мэс заслын болон мэс заслын бус аргуудыг хэрэглэдэг. Хэрэв мэс заслын аргуудын хувьд гол нь хагалгаа гэдэг нь тодорхой бол мэс заслын бус аргын хувьд үйлчлэх зарчимыг тодруулах нь зүйтэй боловуу. Энэ нь про экстендер гэдэг  багажны тусламжтайгаар бэлиг эрхтэнийг механикаар уртасган томруулах арга юм. Энэ багажийг хэдэн сарын турш зүүж явах ба бага багаар “туйвангийн” (штанга) хоорондох зайг ихэсгэнэ. Бэлиг эрхтэнийг өргөсгөхийн тулд шодойн багана хэсгийн арьсан дор нэмэлт эд суулгах янз бүрийн аргыг хэрэглэдэг. Үүнд янз бүрийн нийлэг материал (силикон, биогель ) эсвэл хүний жинхэнэ эдийг ашигладаг.

Хиймэл эрхтэн

Сүүлийн жилүүдэд бэлиг эрхтэний  өөрчлөлт, муруйлтыг засахад чиглэсэн нөхөн сэргээх (тэр дундаа шээс ялгаруулах сувгийн төрөлхийн гажигаас үүдсэн) мэс заслын олон аргуудыг боловсруулж гаргасан. Хиймэл эрхтэнг хуухнаг -ын төрөлхийн гажиг болон гэмтлийн үед идэвхтэй хэрэглэж байна. Жишээ нь: төмсөггүй үед уян чанараараа жинхэнээс ялгагдахын аргагүй тусгай хиймэл эрхтэнээр орлуулдаг.

Фаллопротезлох

Энэ бол мэс заслаар (phallos-шодой, prosthesis-холбох, бэхлэх ) хиймэл эрхтэн суулгах арга. Хиймэл эрхтэнг бусад эмчилгээ тус болохгүй, өвчтөн хөвчрөх үйл ажиллагааны нөхөн сэргэлтийг хангахгүй тохиолдолд  хэрэглэдэг.  Мэс заслаар хиймэл эрхтэн суулгах аргыг бэлиг эрхтэний гэмтэл, хөвчрөлийг хангадаг мэдрэлийн судасны гэмтэл, шодойн цусан хангамжын хүнд алдагдал, бага аарцгын эрхтэнүүдийн хавдрын төгс мэс заслын эмчилгээний дараа  г.м үед хэрэглэдэг. Хэрэв өвчтөний асуудал нь  бэлгийн харьцаанд орох чадваргүйд байгаа бол хиймэл эрхтэн суулгасны дараа энэ чадвар нь  эргэж ирдэг. Түүгээр ч барахгүй эрчүүдийн өмнө хязгааргүй сексийн боломж нээгддэг ба хиймэл эрхтэн нь олон удаа ямар ч хугацаагаар  бэлгийн хавьтал хийх  боломж олгодог. Хиймэл эрхтэн нь маш олон янз  байдаг.

Хатуу хиймэл эрхтэн

Хамгийн энгийн бөгөөд тохиромж багатай хиймэл эрхтэн. Учир нь энэ үед бэлиг эрхтэн байнга чангарсан байдалтай буюу хөвчрөлтийн байдалтай байдаг. Энэ нь хүний өдөр тутмын амьдралд зарим нэг хүндрэл учруулж байдаг болохоор орчин үед ийм хиймэл эрхтэнг бараг хэрэглэхээ болсон.

Пластик хиймэл эрхтэн

Энэ нь хагас хатууг бодвол нөхөн сэргэх ой санамжтай бөгөөд өгч буй  дурын байрлалыг хадгалах чадвартай. Ийм маягаар бэлиг эрхтэн нь илүү жинхэнэ мэт гадаад байдалтай болж үүний зэрэгцээ  өөрийн үйл ажиллагааг хадгалсан байдаг. Энэ төрлийн хиймэл эрхтэн нь голд нь суулгасан металл голын тусламжтайгаар өгөгдсөн хэлбэрийг тогтоодог.

Хийлдэг хиймэл эрхтэн

Хатуурал нь өөрчлөгддөг болохоор одоо үед хамгийн тохиромжтой хэлбэр юм. Учир нь өөрчлөгддөг хатуурал нь бэлиг эрхтэний физиологийн байдлыг буюу хэвийн ч  хөвчирсөн үеийнхийг ч  дууриах боломжтой.

Хүйс солиулах хагалгаа

Ийм төрлийн хагалгаа нь тусгай бүлэгт хамаарна. Энэ бол ноцтой үндэслэлийг шаарддаг бөгөөд журам ёсоор ийм хагалгааны өмнө  сэтгэл судлаач, сэтгэцийн эмчтэй удаан хугацаанд  ажиллах болдог. Тэрчлэн нэлээд олон тохиолдолд ийм хагалгааны үр дүнд хүн бүрэн өөрчлөгддөг. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх зэрэг өөрийн хүйсээ адилтган хүлээн зөвшөөрөхгүй байдлыг дагалдаж байдаг амьдралын зохисгүй хэв маягаас  бүрэн татгалзах нь ч бий.

SOURCE: www.103.mN

4 Comments

  1. Huyg says:

    xaxa goy daruuhan bichij bh chin dotroo yu bodoj bga bol

  2. GegeenCom says:

    Uzeh shaardlaga garch bsngui lol. Medee orohyn l hartai har yum huurhun huuhduud hajuud bsn bolohoor adaglaad huuhduudeesee nuuh yum gertee hadgalah hereg bsngui tegeed ch huuhduudiin aavtai n haricangui busad hosuudiig bodvol muu yumaaraa sain taardag bsym shig ble. 

    Gehdee yumiig yaj medehevdee jinhenees yalgarahaargui goy hiimel yum sanjuulcan yavjiidag hun taarahyn  bol yadaj soniuchirhaad barij uzej magadgui ee uuruu zuvshuurvul. Ternees tomchuudiin delguurt orlogo oruulah heregtsee odoogoor garq bnoo. Ireeduig bol hen ch helj medq gees caash.

  3. Зочин says:

    Чи хиймэл юм хэрэглэж узсэн хун шин бх шивдээ

  4. GegeenCom says:

    Sonin yum hiimel yum zalgachihdiimu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.