Аливаа нэг хотын бодит төрхийг харъя гэвэл шөнийн амьдралыг нь судал гэдэг. Жишээлбэл, Улаанбаатарт шөнийн цагаар гарч явахад өдөр харагддаггүй, жинхэнэ амьдралынх нь үнэн нүүр царайг харах боломжтой. Мишель Сибилони гэдэг зураач Уганд улсын шөнийн амьдралаар дамжуулан нууц амьдралыг нь судлахаар шийджээ.
Угандын нийслэл Кампала хотын Кабалагала нэртэй дүүрэг нь шөнийн цагаар жинхэнэ утгаар шоучдын нийслэл болж хувирдаг юм байна. Өдөр нь, угандын ёс суртахуун унаж байна, янхандалтыг зогсоож нийгмээ аваръя гэж сүржин юм бичдэг нөхдүүд шөнө энд ирж хүүхэн худалдаж авдаг.
Хажууд нь, дээрмийн бүлэглэлийнхэн хар тамхи зарж, алт мөнгө болсон баян айлын эрх хүүхдүүд бассейн хар тамхи татангаа зугаацах нь хэвийн үзэгдэл гэнэ.
2 Comments
ZAVAAN EOO NITIIN JORLON DEER YM BN
bohir yumaa